Д.СYНЖИД

Удирдлагын Академийн эрх зvйн зvйн тэнхмийн багш,

хууль зvйн магистр

 

ЗАХИРГААНЫ ШYYХ БАЙГУУЛСНААР ХYНИЙ ЭРХИЙГ

ХАМГААЛАХАД ТОМ АЛХАМ ХИЙНЭ

 

Ардчилал хэмээх ойлголт нь хvн тєрєлхтєнд танил болсоор олон зуун жил, монголчууд  бидэнд танил болсоор 12 жил болж байна.Нэрт улс тєрч У.Черчиллийн хэлсэнчлэн “засаглалын тєгс тєгєлдєр бус, гэхдээ одоо байгаа хамгийн сайн нь” гэгдэх энэ нийгмийг хvний эрх, эрх чєлєєг хэрхэн баталгаажуулж хамгаалж байдгаар vнэлдэг.

Монголын анхны ардчилсан Yндсэн хууль 1992 онд батлагдсан ба хоёрдугаар бvлэгтээ хvний эрх, эрх чєлєєг хамгаалах vндсэн зарчим болон Монгол Улсын иргэний vндсэн  эрх, эрх чєлєєг баталгаажуулсныг бид мэднэ.Ийнхvv хvний эрх, эрх чєлєєг олон улсын жишигт нийцvvлэн хуульчилаад  зогсохгvй тvvнийг хамгаалах  механизмыг бvрдvvлэх нь зайлшгvй чухал ба тэр нь  хэвийн, эрvvл саруул ажиллаж чадаж байвал  сая ардчилсан нийгмийн vнэт зvйл болох хvний эрх, эрх чєлєєний баталгаа бvрдсэн гэж vздэг.

Хvний vндсэн эрх, эрх чєлєєг хамаарах салбар хvрээ, олдмол болон заяагдмал шинжээр нь ангилахын зэрэгцээ єєрєє хэрэгжvvлэх боломжтой эсэхээс хамааран :

  1. хvн єєрєє бие даан хэрэгжvvлэх эрх, тухайлбал: амьд явах, шашин шvтэх  эс шvтэх, vзэл бодлоо илэрхийлэх гэх мэт.
  2. тодорхой нєхцєл бvрдсэнээр хэрэгжих эрх Yvнд  тухайлбал: эрvvл мэндээ хамгаалуулах, єргєдєл гомдол гаргаж шийдвэрлvvлэх эрх, эрvvл аюулгvй орчинд амьдрах эрх зэргээр ангилдаг.

Yндсэн хуулийн 16-р зvйлд заасан  эрх, эрх чєлєєг хангахуйц баталгаа /эдийн засгийн, хууль зvйн, нийгмийн болон бусад/-г бvрдvvлэх vvргийг Монгол улсын тєр  иргэний ємнє хариуцахаар /19.1/ заасан нь ардчилсан Yндсэн хуулийн vзэл баримтлалыг илэрхийлж буй юм. Єєрєєр хэлбэл дээр дурьдсан ангиллын 2 бvлгийн тодорхой нєхцлийг тєр бvрдvvлэх vvрэгтэй болж байна. Дээрхийг лавшруулан  YХ-ийн 19.1-т: “тєр хvний эрх, эрх чєлєєг зєрчихтэй тэмцэх, хєндєгдсєн эрхийг сэргээн эдлvvлэх vvргийг хvлээнэ…” хэмээн заажээ.

Тєр єєрийн эрх мэдлийг хууль тогтоох, хуулийг хэрэгжvvлэх буюу гvйцэтгэх, шvvх эрх мэдлийн байгууллагууд, албан тушаалтануудаар дамжуулан хэрэгжvvлдэг. Монголын Тєр Yндсэн хуулиар хvлээсэн энэхvv эрх, эрх чєлєєг хамгаалах vvргээ хэрхэн гvйцэтгэж байгаа талаар иргэдийн дvгнэлт ямар байгааг дараахь социологийн судалгааны дvнгээс дурьдъя.

1. Монголын тєр vйлчилгээ vзvvлэх, захирах vvргээ хоёуланг муу биелvvлж байна гэж судалгаанд оролцогчдын 38.1% vзсэн бол vйлчилгээ vзvvлэх vvргээ сайн биелvvлж байна гэж 7% дvгнэжээ.

2. Иргэдийн vндсэн эрх, эрх чєлєєг зєрчигч нь хулгайч, дээрэмчин зэрэг хуулийн эсрэг этгээдvvд байдаг гэж 36% нь  vзсэн бол 42.0% нь шvvх, цагдаагийн гэх мэт тєрийн байгууллага байдаг гэжээ / “Єдрийн сонин”, 2002.09.20-ны єдрийн дугаар/.

 Ерєєс хvний эрх, эрх чєлєєг зєрчигч нь гуравдагч этгээд болох хэн нэгнээс илvv тєр байдаг гэдгийг тvvх  харуулдаг. Тиймээс хvний эрх, эрх чєлєєг ялгаваргvйгээр хамгаалах механизм тун чухал байдаг ажээ.

Монгол Улсад  хvний эрхийг хамгаалах дотоодын механизм нь дараах байдлаар хэрэгжиж байна. Yvнд:

1.Хvний эрхийн ерєнхий хамгаалалт нь шvvх байдаг. Иргэн, хувь хvн ямар нэг vндсэн эрх, эрх чєлєє зєрчигдсєн гэж vзвэл шvvхэд хандаж асуудлаа шийдвэрлvvлнэ. Шvvхvvд нь харьяалах, хянан шийдвэрлэх хэргийн хvрээгээр тєрєлжих ба Монголын Шvvх нь єнєєдєр эрvvгийн болон иргэний чиглэлээр хэрэг хянан шийдвэрлэх vйл ажиллагаа явуулж байна. Цаашид єєр чиглэлээр дагнасан шvvх байгуулах боломжийг Yндсэн Хуулийн 48 зvйлийн 1-д заасан байдаг.

2. Хууль тогтоох байгууллагын шийдвэр хvний эрх, эрх чєлєєг зєрчсєн, хєндсєн эсэхэд Yндсэн хуулийн цэц хяналт тавина. 1992 оны Yндсэн хуулиар тєрийн байгууллын шинэ институт болж байгуулагдсан Yндсэн хуулийн цэц нь Yндсэн хууль зєрчигдєж буй эсэхэд хяналт тавих ба Yндсэн хууль зєрчиж хvний эрх, эрх чєлєєнд хохирол учруулсан эсвэл хязгаарлалт тогтоосон УИХ-ын шийдвэр, Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлиг, шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, Сонгуулийн ерєнхий хорооны шийдвэрvvдийг хvчингvй болгох асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрхтэй.

3.Тєрийн гvйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтнаас хvний эрх, эрх чєлєєг зєрчсєн буюу хєндсєн тохиолдолд Yндсэн хуулийн 16-р зvйлийн 12-т заасан …єргєдєл, гомдол гаргах, шийдвэрлvvлэх эрх..-ийн дагуу тухайн байгууллагын удирдлага, эсвэл дээд шатны байгуулага буюу албан тушаалтанд єргєдєл, гомдол, хvсэлт гаргаж шийдвэрлvvлэх боломжтой. Хэрэв энэ хандсан дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр нь  иргэн, хувь хvний эрхийг хамгаалж чадаагvй бол дараагийн шат болгон шvvхэд хандах эрхтэй.

Тєрийн гvйцэтгэх эрх мэдлийн байгууллага /Засгийн газар, яам, агентлагууд, Засаг дарга нар, тvvний ажлын алба/ буюу бидний нэрлэж заншсанаар тєрийн захиргааны байгууллагатай иргэд, хувь хvн єдєр тутам хамгийн ихээр харилцдаг. Учир нь тєрийн гvйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас єдєр тутам иргэдийн vйл ажиллагааг зохицуулж, тогтоож, хязгаарлаж, хориглож зєвшєєрч байдаг юм. Тухайлбал, иргэний бvртгэлийн vйл ажиллагаа  /гэрлэлтийн баталгаа, иргэний vнэмлэх г.м/, мєн тодорхой тєрлийн vйл ажиллагаа явуулах  эрх буюу зєвшєєрєл олгох  /газар эзэмших эрх, дэлгvvр , гуанз ажиллуулах зєвшєєрєл г.м/ авах зэрэг юм.

Хvний Эрхийн Yндэсний Комиссоос Монгол улсын хvний эрхийн тєлєв байдлын талаар 2002 онд судалгаа хийж тєрийн эрх мэдлийн байгууллагууд, ялангуяа тєрийн гvйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд иргэн, хувь хvний эрхийг ихээр зєрчдєг, хєндєгдсєн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах vйл ажиллагаа хангалтгvй байгааг дvгнэсэн байна.

Энэ хvрээнд баруун Европын орнуудад захиргааны хэргийн шvvхийг хvний эрхийг хамгаалах, тєрийн гvйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих чухал хэрэгсэл бєгєєд vндсэн эрх, эрх чєлєє хєндєгдєх тохиолдолд бусдаас vл хамаарах гуравдагч этгээдийн тусламжтайгаар хяналт тавих нь чухал ач холбогдолтой гэж vздэг ба амьдрал дээр ч нотлогдож байна хэмээн vнэлдэг.

Захиргааны хэргийн шvvхийн гол vvрэг нь тєрийн гvйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны бvхий л vйл ажиллагаа, шийдвэр ялангуяа хvний vндсэн эрх, эрх чєлєє хєндсєн vйл ажиллагаа, шийдвэр Yндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянах, хvний эрхийг зєрчихєєс урьдчилан сэргийлэх, зєрчигдсєн тохиолдолд сэргээхэд  оршино.

Захиргааны хэргийн шvvх нь бvх шатны тєрийн гvйцэтгэх эрх мэдлийн байгууллага, тvvний албан тушаалтны vйл ажиллагаа шийдвэрийн талаар иргэд, хувь хvний гаргасан єргєдєл, гомдол, хvсэлтийг хvлээн авч хянан шийдвэрлэдэг.  Тухайлбал, иогэд дэлгvvр ажиллуулах зєвшєєрєл авахад ч  юмуу, эсвэл ажиллуулж буй дэлгvvрийн талаар гаргасан захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтны шийдвэр эрх ашгийг нь хєндєж байна гэж vзвэл энэ шийдвэрийн талаар єнєєдрийн тогтолцоо шиг хоёр шат дамжин цаг, мєнгє vрэлгvйгээр, хvнд суртал, чирэгдэлгvй шууд захиргааны шvvхэд хандах боломжтой болно.

Хэдийгээр Монгол Улсад 1998 онд “Захиргааны хэргийг шvvхэд хянан шийдвэрлэх хуулийн тухай” тєслийг боловсруулж, УИХ-д єргєн барьсан ч  єнєєдрийг хvртэл уг хуулийг батлаагvй байна.

Монгол Улсын  Yндсэн хуульд заасанчлан хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм, эрх зvйт тєрийг тєлєвшvvлэхийг зорьж буй  єнєєгийн нєхцєлд тєр vйлчилгээ vзvvлэх vvргээ гvйцэтгэх, эрх мэдлээ буруугаар болон хэтрvvлэн ашиглахгvй байх, гагцхvv Yндсэн хуулийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулах нь маш чухал ач холбогдолтой. Захиргааны хэргийн шvvхийг алгуурлалгvй байгуулах нь тєр, иргэн хоёр  хуулийн ємнє эрх тэгш байх зарчмыг хангах, Монгол улсын иргэн vндсэн эрх, эрх чєлєєгєє баталгаатай эдлэх ингэснээр бидний сонгож авсан ардчилсан нийгмийг тєлєвшvvлэх vйл явцын урагшилсан давшингуй нэг алхам болохсон.