ВАНХИ ЛИ

НYБ-ын хvний эрхийн олон улсын зєвлєх

 

 

ЭРYYДЭН ШYYХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХYНЛЭГ БУСААР ХYНИЙ НЭР ТЄРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ, ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦИЙН YЗЭЛ САНАА

 

НYБ-ын системийн байгууллагуудын эрvvдэн шvvхийн эсрэг илтгэлд єгvvлснээр єнгєрсєн жил дэлхий нийтээр эрvvдэн шvvх ажиллагаа явуулсан 73 тохиолдол гарчээ. Энэ бол НYБ-ын гишvvн орнуудыг хамарсан илтгэл юм.

Эрvvдэн шvvх гэдэг ойлголтыг авч vзье. Конвенцийн дагуу эрvvдэн шvvх гэж нэгэн буюу гуравдахь этгээдээс мэдээ сэлт, мэдvvлэг авах, vйлдсэн буюу сэжиглэгдэж буй  хэрэгт нь шийтгэх айлган сvрдvvлж албадах, тvvнчлэн ялгаварлан гадуурхах зорилгоор тєрийн албан тушаалтан,албан vvрэг  буй гvйцэтгэж буй хvн єєрєє ба тvvний єдєєн хатгаснаар, эсвэл ил далд зєвшєєрснєєр  нэгэн этгээдийн бие махбодь, сэтгэл санааг санаатайгаар хvчтэй шаналган зовоохыг хэлнэ. Гагцхvv хуулийн дагуу буюу санаандгvйн улмаас шаналган зовоох нь энэхvv тодорхойлолтод хамаарахгvй.

Эрvvдэн шvvхийн эсрэг конвенци бол эрvvдэн шvvхийг устгах vндсэн зорилготой. Энэ зорилгоо хэрэгжvvлэхийн Засгийн газрууд дараахь арга хэмжээг авч хэрэгжvvлдэг:

1.      Эрх зvйн хамгаалалт. Энэ нь эрvvдэн шvvх гэдэгт юуг хамааруулах талаар хууль тогтоомждоо тусгах  явдал юм.

2.      Эрvvдэн шvvх явдлыг цагаатгах ямар ч vндэслэл, тухайлбал дайны буюу онц байдал зарлах тохиолдол ч тэр байх ёсгvй мєн ямар ч хязгаарлалтгvйгээр хууль бус гэж зарлах ёстой.

 

Дээр єгvvлсэнчлэн тєрийн албан тушаалтан мэдvvлэг авах зорилгоор эрvvдэн шvvх vйл ажиллагааг хэрэгжvvлдэг байна. Тийм ч учраас энэ vйл ажиллагааг хязгаарлахын тулд эрvvдэн шvvж авсан мэдvvлгийг нотлох баримт болгож ашиглахгvй байхыг хуульд зааж єгєх ёстой ажээ. Эрvvдэн шvvх явдлыг устгахад хууль тогтоомжоос гадна практик арга хэмжээ авах шаардлагатай. Практик арга хэмжээний онцлог бол эрvvдэн шvvх явдал гарч байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор цагдан хоригдож байгаа шалтгаан, vндэслэл нєхцлийг судлах vvрэгтэй бие даасан байгууллага байгуулдаг. Тvvнчлэн цагдан хорих арга хэмжээг бvх тохиолдолд бус зєвхєн онцгой тохиолдолд хэрэглэх ёстой. Тухайлбал, цагдан хоригдож буй этгээд оргон зайлж болзошгvй, тvvнийг цагдан хорихгvй бол дахин гэмт хэрэг vйлдэх магадлалтай, мєн шvvн таслах ажиллагаанд ямар нэгэн байдлаар нєлєє vзvvлэх боломжтой зэрэг тохиолдолд энэ арга хэмжээг авдаг байна. Цагдан хорих хугацаа аль болох богино байх нь чухал бєгєєд цагдан хоригдох нєхцєл нь хоригдож байгаа хvмvvсийн  наад захын стандартыг хангахуйц сайн байх шаардлагатай. Энэ стандартад хоол хvнс, эмнэлгийн vйлчилгээ, салхилуулах цагтай байх зэрэг хамаарна. Дараагийн нэг практик арга хэмжээ бол ямар нэгэн байдлаар эрх чєлєє нь хасагдсан хvмvvстэй ажилладаг тєрийн албан тушаалтнуудад эрvvдэн шvvхийн талаар сургалт явуулах нь чухал юм. Конвенцийн 10-р зvйлд хууль хэрэгжvvлэх ба эмнэлгийн байгууллагын хvмvvс гэсэн хоёр бvлэг хvмvvст сургалт явуулах шаардлагатай гэж заажээ Эхний бvлэгт vндэсний хууль тогтоомжид эрvvдэн шvvх талаар ямар заалтууд орсон тухай болон Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээний дагуу ямар vvрэг хvлээж байгаа талаар сургалт явуулах хэрэгтэй. Тэр хvмvvс vйл ажиллагаагаа явуулахдаа хvнийг эрvvдэн шvvх байдалд хvргэхгvйн тулд vйл ажиллагаагаа хэрхэн зvй зохистой явуулах талаар мэдэх ёстой. Хvмvvстэй харьцах техник , єєрєєр хэлбэл хvнийг эрvvдэн шvvхгvйгээр vvргээ vр ашигтай биелvvлэхэд суралцана гэсэн vг.

Конвенцийн хороо дараахь гурван асуудалд анхаарлаа тєвлєрvvлж асуулга тавьдаг: 

1)      Танай улсад эрvvдэн шvvхтэй холбогдсон гомдлыг хvлээж авах бие даасан хараат бус байгууллага бий юу?

2)      Хvн гомдлоо шvvхэд гаргах боломжтой эсэх,

3)      Бие даасан байгууллага болон шvvхээс гаргаж байгаа шийдвэр нь тухайн хvний эрхийг сэргээн тогтооход хэр ашигтай, vр нєлєєтэй вэ?

 

Конвенцийн 22-р зvйлд конвенцид оролцогч улсын иргэд конвенцийн хороонд єргєдєл гомдол гаргах журмыг заасан. Монгол Улс 22-р зvйлд нэгдэж ороогvй, иймээс Монгол Улсын иргэд конвенцийн хороонд шууд гомдлоо гаргах боломжгvй юм. Гэхдээ энэ нь vндэсний хууль тогтомжийн хvрээнд иргэд ийм боломжоо эдлэх боломжтойг vгvйсгэхгvй.

Эрvvдэн шvvхийн конвенцийг хэрэгжvvлэх єєр нэг хандлага бол олон улсын хэмжээнд хамтран ажиллах явдал юм. Монгол Улсад оршин сууж байгаа  этгээдийг эх оронд нь буцааснаар эрvvдэн шvvх ажиллагаанд єртєж магадгvй гэж vзэх юм бол буцаахгvй байх vvргийг Монгол улс хvлээдэг. Энэ бол хvмvvнлэгийн хуулийн зарчим юм. Мєн эрvvдэн шvvх ажиллагааг явуулсан гэм буруутай этгээдийг єєрийн улсын хууль тогтоомжийн дагуу шийтгэх, хэрвээ тухайн орныхоо хууль тогтоомжийн дагуу шийтгэх боломжгvй бол тийм хууль тогтоомжтой оронд буруутай этгээдийг илгээх vvргийг хvлээдэг байна.

Одоогийн байдлаар дэлхийн 129 улс орон эрvvдэн шvvх гэмт хэрэг vйлдсэн этгээдийг шийтгэх хууль тогтоомжтой болжээ. Монгол Улсыг тухайд бол хэрвээ єєрсдєє шийтгэх боломжгvй бол бусад орон руу явуулах vvрэгтэй гэж заасан заалт хэргжихээр байна.

Эрvvдэн шvvхийн эсрэг конвенцийн хяналтыг эрvvдэн шvvхийн эсрэг Конвенцийн хороо хэрэгжvvлдэг. Энэ хороо 10 гишvvнээс бvрдэнэ. Конвенцийн хорооны vндсэн нэг зорилго нь улс орнуудын илгээсэн илтгэлийг хэлэлцэх явдал юм. Монгол улс 2003 оны 2 дугаар сард илтгэлээ илгээх ёстой.