М.ХOРОЛСYРЭН: “ЦАГДААГИЙН АЖЛЫГ YНЭЛЭХ ТООН YЗYYЛЭЛТЭЭС ТАТГАЛЗАЖ, ЧАНАРЫН YЗYYЛЭЛТИЙГ СОНГОЖ БАЙНА”

 

ЦЕГ-ын гадаад харилцаа хариуцсан ахлах байцаагч, Цагдаа-Олон нийтийн хамтын ажиллагааны тєслийн менежер, Цагдаагийн дэд хурандаа М. Хоролсvрэнтэй тус сонины эрхлэгч М. Ичинноровын хийсэн ярилцлагыг толилуулж байна.

 

М.И: “Цагдаа ба олон нийт” хєтєлбєрийн  гол онцлог болон  ач холбогдлын талаар хэлж єгнє vv?

М.Х: Цагдаа ба олон нийтийн хамтын ажиллагаа хєтєлбєрийн гол онцлог бол тодорхой цаг хугацаанд мартагдсан гэх юм уу хоёр дахь байр сууринд тавигдаж байсан  иргэд, цагдаа хоёрын хоорондын харилцааг шинэчлэхэд оршиж байгаа юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд ард иргэдийн оролцоог єргєжvvлэх, нєгєєтэйгvvр тэдний тусламж дэмжлэгээр хэв журмыг сахиулах, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тэдний санал бодлыг хvлээн авдаг цагдаагийн vйл ажиллагааг бий болгох зорилгоор  энэхvv тєслийг хэрэгжvvлж байгаа юм. Энэ бол дэлхийн ардчилсан улс орнуудын нэгэн адил Монгол Улсад  ардчиллыг байгуулахад зайлшгvй хэрэгтэй хєгжлийн нэг  хандлага юм.  

 

М.И: “Цагдаа ба олон нийт” гэсэн ажиллагааг манай цагдаагийнхан олон нийтэд vйлчлэх цагдаа гэхээсээ гэмт хэргийг илрvvлэх, тvvнтэй тэмцэхэд иргэдийн оролцоог дээшлvvлэх гэдгээр илvv хvлээж аваад байх шиг санагдах юм?

 

М.Х: Хєтєлбєрийн эхний туршилтыг Сvхбаатар, Сонгино хайрхан дvvргvvдэд,  дараа нь Улаанбаатар хотын 9 дvvрэгт хэрэгжvvлсэн. Одоо  Тєв, Дорнод, Хэнтий аймгийг  хамраад байна. Єнєєгийн нєхцєлд цагдаагийн сэтгэхvйд vндсэнд нь єєрчлєлт хийх хэрэгтэй болсон. Зєвхєн хууль хэрэгжvvлэгч арга хэмжээ авдаг байгууллагын арга барилаар ажиллаж ирсэн цагдаа нарт иргэдэд vйлчлэх байгууллага гэдгийг таниулахад тэдэнд vvнийг хvлээж авахад хvндрэлтэй байсан. Ард тvмний оролцоо гэмт хэрэгтэй тэмцэхэд урьдынхаас  арай єєр болсон. Тэгэхээр иргэдэд vйлчлэх гэж юуг ойлгох вэ гэдгийг цагдаагийн бие бvрэлдэхvvнд ойлгуулах нь чухал юм. Яагаад “хvчний” гэж нэрлэгдэж байсан байгууллага “vйлчилгээний” байгууллага болох ёстой вэ гэдгийг удаа дараагийн сургалт, давтан сургалтаар цагдаагийн бие бvрэлдэхvvнд ойлгуулах нэг арга байсан.  Гаднын експертvvдээр дамжуулан цагдаагийн удирдах албан тушаалтнууд, дунд офицерvvд, Цагдаагийн Академийн багш нарт зориулсан сургалтуудыг явуулсан.  Ер нь тэгээд зарим хvмvvсийн хувьд яагаад нэг талаас нь ойлгоод байна вэ гэхээр маш том сэтгэлгээний асуудал байдаг. Тогтсон ухамсрыг єєрчилнє гэдэг vнэхээр хvнд асуудал. Шинийг хvлээн авч, сэтгээлгээгээ єєрчилж  байгаа нэг нь байхад огт єєрчлєгдєхгvй хэсэг ч байна.  Бvр багш нарын дунд ч ажиглагддаг.

 

М.И: Доод тушаалын буюу гудамжинд болон халуун цэг дээр, хороодод ажилладаг цагдаа нарын хувьд сургалт, семинар болон бусад арга хэмжээнээс хол, ерєєсєє л анхаарлын гадуур vлддэг гэж ярьдаг. Та vvнтэй санал нийлэх vv?

 

М.Х: Тєслийн эхний шатанд бодлого баригчдад хийх сургалтанд, єєрєєр хэлбэл, байгууллагын хvч нєєц, чадварыг бэхжvvлэхэд анхаарсан. Одоо гуравдахь жилдээ яг иргэддээ тулж ажилладаг бага бие бvрэлдэхvvн, энгийн цагдаа, замын, эргvvлийн цагдаа, сум, хороодын хэсгийн байцаагч нарт сургалтаа явуулахаар бэлдэж байна. Практик дээр ямар арга барилаар, иргэдтэй чухам яаж харьцах талаар дадлага олгох сургалт хийнэ. Тийм учраас тєслийн ихэнх хэсгийг эдгээр хvмvvст зориулах юм. Yvн дээр нэмж хэлэхэд зєвхєн цагдааг сургаад зогсох биш иргэдийн ухамсрыг єєрчлєх, тэдний мэдлэгийг дээшлvvлж байж энэ vйл ажиллагаа амжилтанд хvрнэ. Энэ бас л харилцан хамааралтай асуудал гэдгийг vгvйсгэх аргагvй. Жишээлбэл, замын цагдаа саяхнаас бага бие бvрэлдэхvvнээ сургаж эхэлжээ. Сургалтад хамрагдсан нэг цагдаа “бид иргэдтэй сайхан харьцаж байтал урдаас агсарсан, уурласан хvнийг би яах вэ?” гэж асуусан байна.  Иргэд маань шинэ цагдааг хvлээн авах орчин бvрдсэн vv гэдэг бас л сонин асуудал юм.  Иргэд ч гэсэн бодол санаа нь тєлєвшчихсєн хvмvvс учир тэдний сэтгэлгээг єєрчлєхєд амаргvй.  Гэхдээ л иргэд яаж ч харилцсан  гэсэн ємнєєс нь тэдэнтэй тайван харьцаж, аливаа vйлдэл, арга хэмжээ авахдаа яагаад, чухам юуны учир авав гэдгээ ойлгуулах нь чухал юм.

Хороодын Засаг даргын дэргэдэх “Цагдаа ба олон нийтийн хамтын ажиллагааны дэд зєвлєл” гэсэн нэгж бий. Хэсгийн байцаагч хорооны Засаг даргатай илvv хамтарч ажилладаг. Хамтраад тухайн орон нутагтаа амьдардаг нэр хvнд бvхий хvмvvсийг оролцуулж, нутаг дэвсгэртээ ажиллаж байгаа хорооны цагдаагаас юу хvсэж байгааг судалж, асуудлыг нь шийдвэрлvvлэх замаар иргэддээ ойртож болно. Хорооны цагдаа иргэд, байгууллагын санал, хvсэлт, шаардлагыг мэдэх зорилгоор аялах дэвтэр ажиллуулж байгаа.

 

М.И: Хорооны цагдаа болон Засаг даргын дэргэдэх Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны дэд зєвлєлєєс иргэд, байгууллагын дунд аялах дэвтэр аялуулсны vр дvнг юугаар хэмжих боломжтой вэ?

 

М.Х: Засаг даргын зєвлєл болон хорооны цагдаа аялах дэвтрээ айл єрх, байгууллагуудаар аялуулж, санал гомдлыг нь авдаг. Шууд шийдвэрлэх асуудал ч бий. Заримыг нь засаг захиргаанд хандах замаар шийдвэрлэх асуудал ч бий.  Зарим тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн шуугиан чимээ, гэрэлтvvлэг, харилцаа, холбооны асуудлыг ч иргэд энэ аялах дэвтрээр дамжуулан тавьдаг. Нэг талаар угаасаа ажлын ачаалал ихтэй цагдаагийнханд нэмж шийдвэрлэх олон асуудал гаргаж ирдэг учир ажлын ачааллыг илvvтэй нэмдэг тал бас бий л дээ.

 

М.И:ЦЕГ-аас Унгар дахь Yндсэн Хуулийн Бодлогын Институттэй (COLPI) хамтран нэлээд олон семинаруудыг, янз бvрийн сэдвээр удирдах бие бvрэлдэхvvний дунд хийсэн. Хамгийн сvvлд цагдаагийн талаарх єргєдєл, гомдлыг хvлээн авах, шийдвэрлэх болон цагдаагийн эрхийн асуудлаар хийсэн семинар нэлээд vр дvнтэй, сонирхолтой болсныг тэнд оролцсоны хувьд би єндєр vнэлж байгаа юм.  Семинар дууссаны маргааш єдєр Найрамдал тєвд болсон цагдаагийн ажилтны ажил дvгнэх шалгуур vзvvлэлтийн талаар  сонирхолтой ярилцлага явагдсан талаар би сонссон. Тэгвэл манай цагдаа єнєєдєр ажлын vнэлгээний ямар шалгуурыг сонгож байна вэ?

 

М.Х: Олон улсын семинаруудыг голдуу COLPI-тэй хамтран, ялангуяа бодлогын шинэчлэлийн хvрээнд, тухайлбал,  цагдаагийн байгууллагын ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, хєндлєнгийн хяналт, цагдаагийн талаарх єргєдєл гомдлыг шийдвэрлэх, ажил дvгнэх шалгуурын талаар семинар, зєвлєлгєєнvvдийг хийсэн.  Ажил дvгнэх шалгуурын хувьд яагаад энэ чухал вэ гэвэл ер нь хvн “миний ажлыг vнэлдэг ажлыг би хийнэ, vнэлэхгvй ажлыг хийхгvй ” гэж хэлэх нь зєв шvv дээ. Ємнє манайд хийсвэрээр тоон vзvvлэлтийг илvv чухалчилдаг байсан. Тухайлбал, хэдэн хvн эрvvжvvлсэн, торгосон, хичнээн хутга мэс хураасан гэдгээр ажлын vзvvлэлтийг дvгнэж байв. Тэгвэл vvнээс татгалзаад иргэдэд хэр ойртож ажилласан, тэдний итгэлийг хэр хvлээсэн, хамтран ямар арга хэмжээ зохиосон, сургууль, хэвлэл мэдээлэл, ТББ-уудтай хэрхэн хамтран ажилласан зэрэг чанарын vзvvлэлтийг ажил vнэлэх шалгуур болгохоор зорьж байна. Энэ нь тоон vзvvлэлтийг харгалзан vзээд, чанарын vзvvлэлтийг гол шалгуур болгоно гэсэн vг.

 

М.И: Чанарын vзvvлэлтээр vнэлэх шинэ арга барилыг манай цагдаагийн ажилтнууд хэр хvлээн авч байна вэ?

 

М.Х: Чанарын vзvvлэлтийг баталгаажуулахад хvндрэлтэй байдаг. Ер нь манай цагдаагийн офицеруудын дунд энэ асуудал маргаантай л байна. Ажил дvгнэх арга  барил нь тогтоогvй, шинэ vнэлгээндээ дасаагvй учир хvндрэл vvсдэг. Гэвч энэ бол бидний сонгох ёстой зєв зам мєн.

 

М.И:Ярилцсанд баярлалаа.