Иргэн, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн

нэр хvндийн халдашгvй байдал

(Судалгааны дvн)

Д.Оросоо

 

 

            Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ардчилал, нээлттэй нийгмийн нэг тулгуур багана бєгєєд  хvний эрх, шудрага ёс, хууль тогтоомжийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй нийгэм дэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн vйл ажиллагааны нэг гол шинж  юм.

Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр тєр, алдар хvндэд харшлах мэдээ, сэлт нийгэмд тараах, хууль  зєрчих нь Монголын нийгэмд єнєє vед гарч буй гэмт хэрэг, зєрчлийн дотор ялимгvй хувийг эзэлдэг ч шударга бус, vнэнд харш, хууль бус vйлдэл, ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvндийг гутаасан хэрэг, маргаан  буурахгvй байгаа нь чєлєєт хэвлэлийн vvрэг, ач холбогдлыг бууруулж, дєрєв дэх эрх мэдлийн нийгмийн хvч, нєлєєг  сулруулахад хvргэх ноцтой vр дагавартай билээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан болон бусдыг гvтгэсэн тухай сvvлийн 3 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд  шvvхээр хянан шийдвэрлэгдсэн  хэрэг,  маргааны талаар судлан зохих дvгнэлт хийж тайлан боловсруулах зорилгоор судалгааны баг  “Legal aid for Meida” хэмээх  тєслийн  судалгааг  хийсэн юм.

Судалгаа нь 1999 оны 1 сарын 1-нээс  2001 оны 11 сарын 01-ны єдрийг (“цаашид сvvлийн 3 жил” гэх)  хvртэл нийслэлийн 6 дvvргийн  шvvхээс  хянан шийдвэрлэсэн иргэний болон эрvvгийн хэргийн тухай, мєн хэрэг, маргааныг vйлдсэн агуулга, vvссэн шалтгаан, хэрэг маргааны бvрэлдэхvvний байдал, сэтгvvлчид эрхээ хамгаалах механизмыг хэрхэн ашигласан тухай, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх асуудлаар шvvгчид,  хууль зvйн зєвлєгєє єгєх чиглэлээр ємгєєлєгчдийг мэргэшvvлэх шаардлага зэрэг асуудлыг  эмпирик болон харьцуулсан  судалгааны аргаар шинжлэн судалгааны тайлан боловсруулсан бєгєєд энэ удаа зєвхєн судалгааны зарим  vр дvнгийн талаар товч дэлгэрvvлэн авч vзье.

Бидний хийсэн судалгаагаар  нийслэлийн  зургаан дvvргийн шvvхэд сvvлийн 3 жилийн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хувь хvн, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан тухай иргэний маргаан 79 (цаашид “нийт иргэний хэрэг маргаан” гэх),  “…гvтгэлгийг хэвлэлд нийтлэх буюу бусад аргаар олшруулан тараасан…” гэмт хэрэг 4, бvгд  83 хэрэг, маргаан  шийдвэрлэгджээ.

Энэхvv 79 иргэний хэргийн 47 хэрэгт шvvх хариуцагчаар татагдан орсон хэвлэл мэдээллийн  хэрэгслийг  бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг хэвлэлээр дамжуулан гутаасан  гэм буруутай гэж тогтоожээ. Энэ нь нийт иргэний хэргийн  59.5 хувь  байх бєгєєд нийт иргэний хэргийн 29.1 хувь буюу 23 хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл  гэм буруутайгаа хvлээн зєвшєєрч эвлэрсэн байна.

Сvvлийн 3 жилийн хугацаанд гарсан энэ тєрлийн нийт иргэний  маргааны тухайд хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэм буруутайд тооцогдсон нь (70 иргэний хэрэг) 88.6 хувь  (Хvснэгт-1) болж байгаа нь сэтгэл эмзэглvvлэхгvй байж чадахгvй юм.

Yvнээс гадна нэг иргэний хэрэгт (1.2 хувь) бусдыг гvтгэсэн мэдээлэл нийтэлсэн сонин хэвлэл биш уул мэдээллийг зориуд нийтлvvлсэн этгээдийг буруутган хариуцагчаар татсан практик шvvхийн vйл ажиллагаанд vзэгдэж байгаа нь эргэлзээтэй юм. Жишээлбэл, 2000 онд  Баянгол дvvргийн шvvх иргэн Дарь.Сvхбаатарын нэр тєрєє сэргээлгэх нэхэмжлэлтэй  иргэний хэрэгт шvvх уул мэдээллийг  (ярилцлагыг) нийтэлсэн  “Хvмvvс”, “Єдрийн сонин” сонинуудыг биш харин ярилцлага єгсєн Б.Билэгт (МРТХЭГ-ын дарга асан)-ийг хариуцагчаар тогтоож, тэр ярилцлага нь бусдын нэр тєрийг гутаасан гэж шvvх vзсэн байна.

Шvvх  нэр тєрийг нь сэргээсэн тухай мэдээ нийтлэхийг дээрх сонинуудад vvрэг болгосон нь “гэм буруу”-г хуваасан мэт болгож хоёрдуулжээ. Шvvхийн эл шийдвэр  “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь єєрийн нийтэлж нэвтрvvлж байгаа  зvйлийнхээ тєлєє хариуцлага хvлээнэ” гэсэн Хэвлэл  мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн 3.1 заалтын утга санаатай нийцэхгvй байна. Гэвч vvнийг шvvх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эвлэрэнгvй хандсан гэж vзэхээс илvv нэхэмжлэгч нь уг ярилцлагыг єгсєн хvнээс нэр тєрєє сэргээхийг шаардсан тул тухайн тохиолдолд шvvх хэвлэл мэдээллийн  хэрэгсэлийг хариуцлагаас чєлєєлж  нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж vзэх vндэстэй болов уу.

Харин нийт иргэний хэргийн 5.1 хувь буюу 4 хэрэгт  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Эцэст нь дээрхи 79 маргааны  5.1  хувь буюу зєвхєн 4 хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл  гэм буруугvй єєрєєр хэлбэл, нийтлэл нь бусдын нэр тєрийг гутаагаагvй байна гэж шvvх тогтоосныг vзвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл хvний эрх, ашиг сонирхлыг хєсєрдvvлдэг нь маргаангvй аж.

 

 Хvснэгт-1

 

Ή

 

  Иргэний хэргийг шvvх  шийдвэрлэсэн байдал

 

Хэргийн

тоо

 

Хувь

 

1.

 

                Хариуцагч  буруутай

 

47

 

59.5

 

 2.

Хариуцагч буруугаа хvлээж  нэхэмжлэгчтэй  эвлэрсэнийг баталсан

 

23

 

29.1

   3.

Хариуцагч  гэм буруугvй

 

4

5.1

   4.

Нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзсан

4

5.1

   5.

Хариуцагчаар татаагvй   боловч нийтэлсэн  ярилцлага  нь бусдын нэр   тєрийг гутаасан

1

1.2

   6.

 

Нийт

 

79

 

100

 

Мєн хугацаанд шvvх  хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гvтгэсэн тухай 4 эрvvгийн  хэргийг шийдвэрлэсэн  нь 6 дvvргийн шvvхийн шийдвэрлэсэн эрvv, иргэний хэрэг,  маргааны  4.8  хувь болжээ. Тэр 4  хэрэгт  6 сэтгvvлчийг гэм   буруутайд тооцон  Эрvvгийн хуульд зааснаар   ял шийтгэжээ.

1999-2001 оны нийт 83 хэрэг, маргааны  40.2 хувьд нь (35 хvн) хувь хvн нэр тєрєє сэргээлгэх нэхэмжлэл гаргасан байх бєгєєд  энгийн иргэдээс эхлэн урьд ємнє тодорхой албан тушаал хашиж байсан, алдар цуутай хvмvvс тухайлбал, Хєдєлмєрийн баатар, Гавьяат хуульч, УИХ-ын гишvvн асан зэрэг хvмvvс байгаа бол,  14 хувийг улс тєрийн  албан тушаалтан, эдгээрийн дотор Монгол Улсын Ерєнхийлєгч, УИХ-ын гишvvн, Засаг дарга зэрэг хvмvvс  эзэлж  байна.

              Нэхэмжилж байгаа мєнгєний хэмжээний тухайд нэхэмжлэгчийн санаа зориг болон  эд хєрєнгийн бус гэм хорыг арилгахад шаардагдах зардал зэргээс шалтгаалан харилцан адилгvй юм. Тvvнчлэн хариуцагч нэр тєрийг гутаасан мэдээлэлдээ тодорхой хэмжээний мєнгєтэй холбож гvтгэсэн тохиолдолд тэр тоогоор нь эргvvлэн нэхэмжлэх явдал  гарчээ. Тухайлбал, “Дээдсийн амьдрал” сонины 1999 оны Ή13,14-р дугаарт “Д.Цогт-Очир гишvvний дvv Ниссан Патрол машиныг єнгє єнгєєр нь сэлгэн унадаг” гэсэн нийтлэлд  “… цадсан муужгай…”, “…дvvдээ 400 сая тєгрєгийн хvvгvй зээл авч єгсєн…” гэх мэтээр бичсэн байсан бєгєєд нэр тєр гутаасан  гэж  УИХ-ын гишvvн асан Д.Цогт-Очир 400 сая тєгрєг нэхэмжилсэн нь сvvлийн 3 жилийн  хугацаанд гарсан хамгийн  их мєнгє нэхэмжилсэн  тохиолдол юм.

              Харин Сvхбаатар дvvргийн шvvхийн 1999 оны  1250 тоот шийдвэрээр  иргэн Д.Цогт-Очирын нэр тєрийг нь сэргээж,  200000  тєгрєгийг “Дээдсийн амьдрал” сонины газраас гаргуулах  шийдвэр гарч,  vлдэгдэл 399 сая 800 мянган тєгрєгийг нь  хэрэгсэхгvй болгожээ.  Тvvнчлэн Монгол  Улсын гавьяат жvжигчин Ш.Чимэдцэеэ “Хvмvvсийн амьдрал” сонины газраас 5 сая тєгрєг нэхэмжилсэнийг шvvх хариуцагч болох “Хvмvvсийн амьдрал” (2000.Ή28) сонины газраас 1 сая 485000 тєгрєг гаргуулахаар шийдвэрлэсэн нь сvvлийн 3 жилийн хугацаанд шvvх хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хамгийн их хэмжээний мєнгє болж байна.       

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь vзэл бодлын чєлєєт индэр болохын хувьд  нийгэмд бугшиж буй аливаа бусармаг явдлыг илчлэн олны сонорт хvргэж  нийгэмд шvvмжлэлт,  эрvvл саруул  уур амьсгалыг бий болгохын тєлєє тэмцдэг.

Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийг нийтлэхээс  эхлэн шvvхэд єєрийгєє хамгаалах зэрэг аливаа асуудалд нухацтай хандах, хуульд нийцvvлэх  шаардлага гарч ирж байгаа юм.

Харин хэвлэл мэдээлийн хэрэгслvvд  vvнд анхаарал тавьдаггvй нь энэхvv судалгааны тоо, баримтаас тодорхой ажиглагдах бєгєєд асуудлыг хєндєхдєє дараахь  нийтлэг зєрчил гаргадаг байна.

Зєрчил нь  олон янзын шалтгаантай нь судалгаанаас харагдав.

·        Мэдээллийн   эх  сурвалжыг нягталж   шалгахгvйгээр  нийтлэх,

·        Шvvх эрх мэдлийн хvрээнд эцэслэн шийдвэрлэгдээгvй байгаа хэргийн талаар, тvvнчлэн  шалгагдаж  байгаа хvний талаар бичихдээ гэм буруутай эсэхэд баримт єгч шvvхийг “орлодог”,

·        Мэдээллийг авснаас хойш хугацаа алдаж хооронд vзэгдэл юмсад гарсан эрс єєрчлєлтийг тусгахгvйгээр нийтлэх зэргээр мэдээллийн шуурхай байх шаардлагыг гажуудуулах,

·        Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтэлж буй мэдээллийн vнэн зєвийг хайхрахгvйгээр бусдын худал ташаа мэдээ нийтлэх,

·        Аль нэг мэдээллийн хэрэгслэлийн нийтэлээс буруу ташаа мэдээг хуулбарлан  нийтлэх,

·        Єєрийн сонинг сурталчлан зарлан мэдээлэхдээ сониноо борлуулах шаардлагад хєтлєгдєн бусдын нэр тєрийг гутаасан, баримт нотолгоогvй, vндэслэлгvй мэдээг телевиз, радиогоор тараах.

Тvvнчлэн шvvхэд   “нотлох баримт нь бий, ярилцлага єгсєн хvн нь байгаа, тэр хvн єєрєє хариуцна гэсэн” гэх,  “нийтлэлийн хариуцлагыг сэтгvvлч хариуцана” гэсэн бичигдээгvй хууль сониныхонд vйлчилдэг”,  “ийм сайхан залуухан хvvхний биенд эвлvvлэг хийсэн байхад юундаа нэр тєр нь гутдаг байна аа” гэх зэрэг хариу тайлбар  хийх бєгєєд  харин шvvх хуралдааны vеэр эвлэрэх, уучлал гуйх зэргээр  буруугаа хvлээж  “нэгэнт урьд нь ингээд нийтэлчихсэн юм чинь одоо яаж залруулж бичих юм вэ эвгvй шvv дээ, єєр сониноор залрууллага хийе”,  “энэ мэдээллийг нийтлэхдээ нэхэмжлэгчийн нэр тєрийг гутаах зорилго агуулаагvй” гэх зэргээр тайлбар єгдєг байна.