ТУСЛАЛЦААНЫ YНДЭСНИЙ ТОГТОЛЦОО

 

Улс орнуудад эдvгээ vйлчилж буй эрх зvйн туслалцаа vзvvлдэг тогтолцоонд олон тєрлийн vйлчилгээ хамрагддаг. Улс орнуудын зарим  нь гагцхvv эрvvгийн хэрэгт,  нєгєє хэсэг нь эрvvгийн болон иргэний хэрэгт нэгдмэл нэгэн тогтолцооны хvрээнд, бусад нь  эрvvгийн болон иргэний хэрэгт хоёр салангад тогтолцоог ашиглан эрх зvйн туслалцаа vзvvлдэг. Эдгээр тогтолцооны аль нэгийг тєгс тєгєлдєр гэж vзэх аргагvй. Эл асуудлыг улс орнууд хэрхэн шийдвэрлэж ирснийг эрх зvйн туслалцааны тогтолцоог шинэчлэхээр чармайж буй хvмvvс тэдний туршлагаас харж болно.

 

1 Эрх зvйн туслалцаа vзvvлэгч албан байгууллагууд

 

Эрvvгийн хэрэгт эрх зvйн туслалцаа vзvvлэх эсэхийг Англи мэт зарим орны  эрх зvйн тогтолцоонд шvvхээс тогтоодог. Ємнєд Африк, Нидерланд зэрэг бусад оронд эрх зvйн туслалцаа vзvvлэх асуудлаар тєрєлжин байгуулагдсан засгийн газрын тусгай агентлаг  шийдвэр гаргадаг. АНУ-д хоёр тєрлийн тогтолцоо байдаг. Тухайлбал, эрvvгийн хэрэгт шvvх шийдвэр гаргадаг бєгєєд иргэний асуудлаар засгийн газрын   баталсан удирдамжийн дагуу ажилладаг ашгийн тєлєє бус, эрх зvйн туслалцааны байгууллага шийдвэр гаргадаг.

            Австралид Эрх зvйн туслалцааны Комисс, Ємнєд Африк, Нидерланд Голланд болон Шотландад Эрх зvйн Туслалцааны Газар байдаг бєгєєд  засгийн газрын тэдгээр тусгай агентлагт тєрийн албан хаагч- ємгєєлєгч ажилладаг. Тэд тухайн хэргийг хувийн ємгєєлєгчдєд шилжvvлэх боломжтой аж. Дурдсан тусгай агентлагийн эрх vvрэг улс орнуудад харилцан адилгvй  боловч ерєнхийдєє эрх зvйн туслалцааны тогтолцоог бvхэлд нь удирдах, тvvний тєсвийг захиран зарцуулах, хуульчдаас vзvvлж буй эрх зvйн туслалцаанд чанарын жишиг тогтоох, эрхийн туслалцаа vнэ тєлбєргvй vзvvлэх эсэхийг шийдвэрлэх vvрэг хvлээдэг. Эрхийн туслалцааны олон байгууллага  єєрсдийн vйл ажиллагааны тайлан мэдээг тогтмол  хэвлэн нийтэлдэг байхад Шотланд зэрэг цєєн оронд тус байгууллагын vйл ажиллагаанд Парламент хянадаг.

            Эрх зvйн туслалцаа vзvvлэх vндэслэл улс орон бvрд харилцан адилгvй ч эрх зvйн олонх тогтолцоонд баримталж буй шалгуур vзvvлэлтvvдийг  санхvvгийн, эрх зvйн хэмээн vндсэн хоёр бvлэгт ангилж болно.  Эрх зvйн туслалцааг vнэ тєлбєргvй авахын тулд тухайн хvн ємгєєлєгч хєлслєх мєнгє хєрєнгєгvй  байх ёстой. Тэгэхээр хувийн орлого, хєрєнгийн хэмжээ, зарим орны хувьд тvvний аливаа хамтрагчийнх нь орлого, єрхийн доторх ам бvл гэх мэт  хvчин зvйлийг энд харгалзан vздэг ёстой аж. Эрх зvйн туслалцаа хvртэх эрхтэй эсэхийг АНУ-д хувь хvний санхvvгийн мэдvvлгээр, Шотландад орлогын баримт, банкны тодорхойлолтоор, Ємнєд Африкт цалингийн цэсээр, Нидерландад хотын захиргаанаас олгодог баримтаар хvртэл тогтоодог. Финляндад эрх зvйн туслалцаа хvсэгч этгээд санхvvгийн боломж нєхцлєє тодорхойлон танилцуулах тусгай маягт бєглєж,   оршин суудаг хотынхоо захиргааны санхvvгийн ажилтнаар баталгаажуулсан  орлогын хэмжээг нотолсон баримт, эхнэр буюу нєхєр эсвэл хамтрагчийнхаа орлого, татвар, хvvхдийн халамжийн мєнгє,  холбогдох бусад мэдээллийг хавсаргах ёстой байна.

            Зарим оронд эрх зvйн туслалцааг бvтнээр нь  эсвэл хэсэгчилсэн байдлаар vзvvлдэг. Финландад  эрх зvйн туслалцааг хэд хэдэн  бvлэгт ангилдаг. Амьжиргааны тодорхой тvвшингээс доогуур  нєхцєлд аж тєрдєг хvмvvс эрх зvйн туслалцааг vнэ тєлбєргvй эдэлдэг. Гэтэл  амьжиргааны тэрхvv тvвшингээс дээгvvр нєхцєлд аж тєрдєг боловч эрх зvйн туслалцааны тєлбєрийг бvтэн, эсвэл хэсэгчилсэн  байдлаар тєлєх боломжгvй иргэдэд эрх зvйн vйлчилгээний зардлынх нь 25-аас 90 хvртэл хувийг  олгодог. Энэ мэтчилэн Нидерландад єндєр цалинтай хvмvvс эрх зvйн туслалцаа авсан тохиолдолд ємгєєлєгчийн хєлсний ахиу хэсгийг тєлєх  учиртай єгсєх шатлал хэрэглэгддэг.

            Эрх зvйн vзvvлэлтийг шалгуур болгох нєхцєлд тухайн хэргийн шинж байдал нь vндсэн  хvчин зvйл болдог. Эрvvгийн бvх тєрлийн хэрэгт холбогдогчид  эрх зvйн туслалцаа vзvvлдэг. Энэ бол  торгууль хvлээлгэх хэмжээний цєєн хэдэн хэргээс бусдад  нь хуулийн эрх ашигт  мєн нийцдэг. Олон оронд  иргэний хэрэгт эрх зvйн туслалцаа vзvvлдэг. Жишээ нь Ємнєд Африк болон Финландад гэр бvл салалт, хvvхдийн тэтгэвэр, хєдєлмєрийн маргаан, захиргааны зєрчил, єндєр насны тэтгэвэр гэх мэт хэрэгт эрх зvйн туслалцаа vзvvлдэг.

 

2 Эрvvгийн хэрэгт эрх зvйн туслалцаа vзvvлэх  механизмууд

 

            Улс орнууд эрvvгийн хэрэгт  буруутгагдсан иргэддээ эрх зvйн туслалцаа vзvvлэхдээ тєрєл бvрийн загварыг ашигладаг. Спангенбергийн бvлгийн эрх зvйн туслалцааны  мэргэжилтэн Роберт Спангенберг болон Мариа Фриман нарын тодорхойлсноор  АНУ-д хуульчид ажил, мэргэжлийнхээ дагуу хуулийн зєвлєхєєр ажилладаг, гэрээний vндсэн дээр эрх зvйн зєвлєгєє єгдєг,  цалин хєлс аваад улсын ємгєєлєгчєєр ажилладаг хэмээн эрх зvйн туслалцаа vзvvлдэг  байгууллагын гурван  загвар  байдгийг тодорхойлсон байна. Ийм хэв загвар бусад оронд ч байдаг бєгєєд эдгээр механизмын нэгийг буюу хэд хэдийг хамруулсан шинэ загвар ч vvсэх боломжтой. Тэрчлэн хуулийн сургуулиудын vзvvлдэг зарим тєрлийн хуулийн vйлчилгээ нь илvv єргєн хvрээтэй эрх зvйн туслалцааны  тогтолцоонд тєлєєллийг  улам нэмэгдvvлдэг.

 

            2.1 Ажил, мэргэжлийн дагуу томилогддог хуулийн зєвлєхийн тогтолцоо.

 Магадгvй хамгийн эртний  гэж хэлж болох  ажил, мэргэжлийн дагуу томилогддог хуулийн зєвлєхийн тогтолцоо  нь єдгєє Австрали, Европын олонх орон, Ємнєд Африк, АНУ зэрэг дэлхийн олон оронд байгаа боловч  тун цєєн  улс орон  энэ загварыг хууль зvйн  тогтолцоондоо дангаар нь  авч хэрэглэдэг байна. Энэ загварын дагуу шvvх, бар , болон эрх зvйн зєвлєгєє єгєх байгууллага  єєрсдийн нь туслалцааг хvссэн ядуу нэгэнд зєвлєх томилдог бєгєєд ємгєєлєгчийн тєлбєрийг  чухамхvv энэ зорилгоор байгуулагдсан тєрийн  сангаас барагдуулдаг.

Ажил, мэргэжлийн дагуу томилогддог хуулийн зєвлєхийн уламжлалт тогтолцоонд шvvх буюу барын аль нэгэн гишvvнийг  ажил, мэргэжлийн нь дагуу зєвлєхєєр томилно. Yvнд єєр ямар нэг нэмэлт шаардлага тавигддаггvй. АНУ-д эрх зvйн туслалцаа vзvvлдэг хуульчдын ярьж буйгаар ємгєєлvvлэгч  шvvхийн танхимд анх ороход байлцсаныг vндэслээд  хуульчийг томилох шийдвэр гардаг  тал бий гэнэ. Энэ байдлыг ажил, мэргэжлийн дагуу томилогдсон хуулийн зєвлєх тєлбєрийг эгvvлж тушаасан  тохиолдол  цєєн байдагтай холбож vзвэл  ядуу ємгєєлvvлэгчид  чадвар муутай хуульчийг томилдог хэмээн энэ тогтолцоо шvvмжлэгддэг учрыг бид олж харах болно. Ажил, мэргэжлийн дагуу томилогддог хуулийн зєвлєхийн тогтолцоог шvvмжлэгчид томилогдсон  хуульчийн  мэдлэг чадварыг тогтоох,  vйл ажиллагааных нь чанарт тавих хяналт  байдаггvй хэмээдэг. Ажил, мэргэжлийн дагуу томилогддог хуулийн зєвлєхийн  уламжлалт тогтолцоо одоо тєдийлєн их ач холбогдолтой биш болсон бєгєєд олонх орон ємгєєлєгчдийг  тэдний туршлага, мэдлэг, хэргийн нарийн тєвєгтэй шинжээс хамаарч ротацийн зарчмаар томилдог  тогтолцоог илvv боловсронгуй болгон хэрэглэж байна. Дийлэнх улс  ємгєєлєгчдийн эзэмшвэл зохих мэдлэг чадварын минимум тvвшинг тодорхойлж, тэдний vйл ажиллагаанд  хяналтын зарим хэлбэрийг нэвтрvvлэн, сургалт зохион байгуулах  замаар ажил, мэргэжлийн дагуу томилогддог хуулийн зєвлєхийн   тогтолцоог єргєтгєж байна. АНУ-ын  хууль эрх зvйн тоймчид ажил, мэргэжлийн дагуу томилогддог хуулийн зєвлєхийн   уламжлалт  байнгын бус тогтолцоо нь  хуульчдыг  эдийн засгийн хувьд шvvхийн “сайн санаа”-аас ихэд хамааралтай болгоно гэж vздэг ч зохицуулалт бvхий ротацийн загварыг хэрэглэснээр энэ байдлыг  vлэмж багасах боломжтой. Эдгээр хэрэгт хуулийн зєвлєхийг томилох арга ажиллагаа нь эрх зvйн туслалцаа vзvvлэх тухай хууль тогтоомжоор нарийн журамлагдсан байдаг.

 

Ажил, мэргэжлийн дагуу томилогддог хуулийн зєвлєхийн   тогтолцооны  эерэг, сєрєг тал

 

Эерэг

·        Удирдахад хялбар

·        Захиргааны  ачаалал бага

·        Томилох арга ажиллагаа  тvргэн шуурхай

 

Сєрєг

·        Томилогоонд тавих хяналт сул

·        Удирдлага, чанарын хяналт бага

 

 

2.2 Гэрээний тогтолцоо

 

            Англид  саяханаас гэрээний тогтолцоог хэрэглэсэн. АНУ-ын олон мужийн хууль зvйн тогтолцоо бvхэлдээ буюу хэсэгчилсэн байдлаар энэ  хэлбэрээр ажилладаг. Гэрээний тогтолцоонд  муж, орон нутаг, хотын Эрх зvйн туслалцааны газар  тогтмол хэмжээний  тєсвєєр тодорхой тооны хэрэгт эрхийн туслалцаа vзvvлэхийг хуулийн пvvс, орон нутгийн барын холбоо, тєрийн бус байгууллага, зарим тохиолдолд хувь ємгєєлєгчтэй гэрээ байгуулж тохирдог. Энэ гэрээний дагуу ємгєєлєгч эрvvгийн бvх тєрлийн хэрэгт тухайн нутаг дэвсгэрийн хvрээнд, Шотландад бол насанд хvрээгvйчvvдийн эсвэл  сонирхлын зєрчлєєс vvдэн  улсын  ємгєєлєгч ажиллах боломжгvй хэрэг гэх мэт онцгой хэрэг дээр ажилладаг. Гэрээг тодорхой хугацаагаар, ихэвчлэн нэг эсвэл хоёр жилээр байгуулдаг бєгєєд гэрээ  дуусмагц дараагийн пvvсийг шуурхай томилох замаар vйлчлvvлэгчдийн  хуулийн туслалцаа авах эрхийг хохироохгvй байхад анхаардаг. Тухайн нутаг дэвсгэрийн хvрээнд ядуу  хvмvvст vйлчлэх хvсэлтийг хуулийн ямар ч пvvс, тєрийн бус байгууллага гаргаж болно. Эрх зvйн туслалцааны газар буюу хотын захиргаа Хуулийн пvvсvvдийн vнийн санал,  нэгэн  зэрэг хэчнээн хэрэг дээр ажиллах боломжтой болон бусад талыг харгалзан гэрээ байгуулах хуулийн пvvсээ шалгаруулан сонгодог.

            Гэрээнvvдэд эрх зvйн vйлчилгээний чанарыг  найдвартай хангах  баталгааны тухай заалт тусгагддаг. 1990 онд Америкийн Барын Холбоо тус улсад vнэ тєлбєргvй vзvvлэх эрх зvйн туслалцааны чанарт  хяналт тавих шаардлагатайг  дурдсан заалтыг  бvх гэрээнд  оруулахаар журамласан. Yvний нэгэн адил Англид Хууль зvйн vйлчилгээний комисс /хуучин нэрээр Эрх зvйн туслалцааны газар/ болон хуулийн пvvсvvдийн хооронд хэлэлцэн тохирдог Ядуу хvмvvсийн хууль зvйн тєлєєллийг хангах гэрээ нь vйлчилгээний чанар болон тvvнд тавих хяналтын механизмын талаар заалтыг тусгах шаардлагатай. Шотландад Эрх зvйн туслалцааны газартай гэрээ байгуулахын  тулд хуулийн пvvс тус газарт  урьдчилан бvртгэгдсэн байх ёстой. Тийнхvv бvртгэгдэхийн тулд  хуулийн пvvс мэргэжлийн ажиллагааны ёс зvйн хэм хэмжээг сахиж, хавтаст хэрэг хадгалах, бичиг хэрэг, баримт материал хєтлєлт, хариуцлага тооцох талаар тавигддаг шаардлагыг  биелvvлэх учиртай.

Хэрэг тус бvр дээр тєлєєлєн ажиллах  чанарт болон vйлчлvvлэгчдээ анхаарал тавихад нь сєргєєр нєлєєлхvйц олон хэрэг нэг зэрэг ногдуулахгvй байхад улсын ємгєєлєгч анхаарах ёстой.

 

            Ємнєд Африкийн Yндсэн хуульд  урьдчилан хоригдсон болон баривчлагдсан хvн болгон хуулийн ажилтны зєвлєгєєг авах эрхтэй хэмээн заадаг. Ингэсний дvнд Хууль зvйн туслалцааны газар нь цагдаагийн анги, шорон бvрд тєлбєргvй харилцах утас байрлуулж саатуулагдсан, баривчлагдсан хvмvvс хуульчидтай зєвлєх боломж олгосон байна. Гэвч Ємнєд Африкийн  дээрх газрын мэдэгдэж буйгаар шаардлагатай бvх хvнд эрх зvйн туслалцаа vзvvлэх хєрєнгє мєнгєний боломж vгvй аж. Ємнєд Африкийн  энэхvv газар нэгэн vе  ажиллагааны нь єртєг зардлаа нєхєхийн тулд  хєрєнгє мєнгє хуримтлуулах зорилгоор харилцуур утсаар  эрх зvйн зєвлєгєє єгєх vйлчилгээг эхлvvлэхээр завдсан ч энэ санаачилгаа хэрэгжvvлээгvй  билээ.

 

            Болзошгvй сонирхлын зєрчлєєс сэргийлэхийн тулд АНУ-ын Барын Холбоо нь эрх зvйн туслалцаа vзvvлэх vйлчилгээг улсын ємгєєллийн тогтолцоонд хэтэрхий тулгуурласан єрєєсгєл байдлаар бус дээрх загваруудын аль алийг нь  оролцуулсан холимог байдлаар зохион байгуулахыг муж улсуудын засгийн газраас шаарддаг.

 

            Улсын ємгєєллийн тогтолцоо

 

Эерэг тал

 

Сєрєг тал

 

3 Иргэний хэрэгт эрх зvйн туслалцаа vзvvлэх механизмууд

 

Иргэний хэрэгт эрх зvйн туслалцаа vзvvлэхэд эрх зvйн мэдээлэл, лавлагаа гаргах vйлчилгээ, олон нийтийн эрх зvйн боловсрол, хувь хvмvvст зєвлєх, зєвлєгєє єгєх, зуучлах гэх мэт олон vйлчилгээ хамрагдаж болно. Эдгээр vйлчилгээнд шvvхэд тєлєєлєх, олон хvний  ашиг сонирхлыг хєндсєн асуудлаар хамт олныг тєлєєлсєн хэрэг нэхэмжлэх, давж заалдах шатны шvvхэд ємгєєлєх гэх мэт vйлчилгээ мєн багтана. Дурдсан vйлчилгээг  зарим vед шvvхэд засгийн газрын байгууллагууд шууд гvйцэтгэдэг  боловч ихэвчлэн тєрийн бус байгууллага буюу хувийн ємгєєлєгчид гvйцэтгэх нь нийтлэг vзэгддэг.

Олон оронд улсаас санхvvждэг vйлчилгээнээс гадна хувийн буяны байгууллагын vзvvлдэг vйлчилгээ бас байдаг. Аль болох олон хvнд хvрч vйлчлэх vvднээс хуулийн  байгууллагын орон тооны ажилтнууд, хуулийн  ємгєєлєгчдийг хэрэглэхэд улам бvр  ач холбогдол єгдєг болж байна.

      Ядуучууд, хvvхэд, хvчирхийлэлд єртєж хэлмэгдсэн болон бусад хvнд эрх зvйн туслалцаа, нийгмийн vйлчилгээг хvргэх явдлыг хангах нь эрх зvйн туслалцаа vзvvлдэг байгууллагуудын тєдийгvй,  олон нийтийн ємнє тавигдаж байгаа зорилт юм. Ємгєєлєл хийх, онцгой нєхцєлд   байр сууц, хоол хvнсээр хангах, хvvхэд багачуудыг асрах, зєвлєгєє єгєх, эрvvгийн  хэргийн хувьд хувь хvнд хамгаалалт туслалцаа шаардагдсан нєхцєлд  хандаж болох чухал суваг бол олон нийтийн байгууллагууд юм.

Эдгээр байгууллага нь хохирсон эмэгтэйчvvд, єндєр настай, тахир дутуу иргэд, бусад хvмvvс гэх мэт vйлчлvvлэгчдийн тодорхой бvлэг давхаргад чиглэж ажиллахад vлэмж шаардагддаг  мэдлэг, туршлага хуримтлуулсан байдаг болно. Эрх зvйн туслалцааны нийгэмлэг буюу хуульчид ийм байгууллагын боломж бололцоог ашиглах буюу шаардлагатай тохиолдолд тэдэнд хандахыг vйлчлvvлэгчдээ зєвлєж болно. Эрх зvйн туслалцаа vзvvлдэг олон байгууллагын  vйл ажиллагаа нь тэдэнд санхvvжилт єгдєг засгийн газраас эсвэл эрхэм зорилгоо онцлог байдлаар тодорхойлж явцуу хvрээнд мэргэшсэн байдгаас vvдэн нийтийг хамарсан асуудлыг  тэдний нэрийн ємнєєс дэвшvvлэн тодруулах, шийдвэрлэх арга замыг нь тайлбарлан таниулахад олон нийтийн байгууллагууд чухал vvрэг гvйцэтгэдэг.

Эрх зvйн туслалцааны Нью Йоркийн нийгэмлэг /ЭЗТНН/  бол  олон нийтийн байгууллага эрх зvйн туслалцааг нийгмийн бусад vйлчилгээтэй хэрхэн уялдуулж болдгийн тод жишээ юм. 1876 онд байгуулагдсан ЭЗТНН-ийн  гvйцэтгэдэг vvрэг єнгєрсєн хугацаанд  нэлээд єєрчлєгдсєн юм. Эхний vед германы цагаачдын эрх ашгийг хамгаалахаар vvссэн эл байгууллага 1990-ээд оны эхээр ядуучуудад эрх зvйн зєвлєгєє єгдєг болж vйлчилгээнийхээ хvрээг тэлсэн байна. Єнєєдєр ЭЗТНН бол  АНУ дахь олон нийтэд vйлчилдэг ашгийн бус, хуулийн хамгийн том пvvс болжээ. Эл байгууллага орон тооны 900 гаруй хуульчтай бєгєєд нийгмийн  асуудлаар тулгамдсан хэрэгцээ бvхий 300 гаруй мянган хvнд хvрч vйлчилдэг, Нью Йоркийн эмзэг бvлгийнхний эрхийг хамгаалдаг  тун чухал хvч болсон байна.

      Иргэний асуудлаар эрх зvйн туслалцаа vзvvлдэг олон загвар байдаг боловч  тэдгээрийн олонх нь зєвлєгєє єгєх  алба, “шууд харилцах утас”  буюу орон тооны ємгєєлєгчийн, хувийн ємгєєлєгчийн хєтєлбєр хэмээх vндсэн гурван бvлгийн аль нэгэнд хамрагддаг.

 

      3.1 Зєвлєгєє єгєх алба болон “шууд харилцах утас”

 

      Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Нэгдсэн Вант Улс анх  Англи, Уэльс, Умард Ирландад  “Иргэдэд зєвлєх товчоо” байгуулсан байна. Нэн єргєн хvрээтэй асуудлаар хvмvvст  зєвлєх, практик туслалцаа vзvvлэх vvрэг хvлээсэн тэдгээр товчоо  эхнээсээ  эрх зvйн зєвлєгєє єгєх алба  байдлаар байгуулагдаагvй боловч орон сууц, хєдєлмєр эрхлэлт, гэр бvлийн харилцаа зэрэг эрх зvйн учир холбогдол бvхий vндсэн олон  асуудлаар нэлээд их зєвлєгєє єгдєг болсон байна. “Иргэдэд зєвлєх товчоо” нь олон нийтийн хуулийн байгууллага/  4.3.2-дахь хэсгийг vзнэ vv/-тай байнга холбоотой ажилладаг бєгєєд Олон нийтийн vйл ажиллагааны хєтєлбєр гэдэг  тvvнтэй тєстэй байгууллага 1960-аад  онд  АНУ-д  vvсч орон нутгийн хуулийн байгууллагуудтай ойр дотно  холбоотой ажилладаг болжээ.

      Польшид  английн загвараар 1996 онд анх байгуулагдсан “Иргэдэд зєвлєх товчоо”/ИЗТ/ эдvгээ 17 газарт  vйл ажиллагаа явуулдаг /Нэгдсэн Вант Улсад 2000 гаруй ажилладаг/ бєгєєд цаашид хvрээгээ тэлэхээр тєлєвлєж байна. ИЗТ-ны vйл ажиллагааг Варшавт байрладаг Иргэдэд зєвлєх товчоонуудын Холбоо дэмжиж зохицуулдаг байна. Английн ИЗТ-ны маягийн vйл ажиллагаа Чех Улсад мєн явагддаг.

      ИЗТ-ны vндсэн vйл ажиллагаа нь мэдээлэл цуглуулах, тvгээх, сургалт зохион байгуулах, хувь хvн, хамтын олны vйл  ажиллагааг хєхvvлэн дэмжихэд оршдог. Жишээ ИЗТ  орон нутгийн болон улсын хэмжээний байгууллагууд, ТББ-ын vйл ажиллагаа, vйлчилгээний талаар иргэдэд мэдээлэх, иргэний эрхийн асуудлаар мэдээллийн тогтолцоо бvрдvvлж шинэчлэн баяжуулах, орон нутгийн захиргаа  болон бусад байгууллага, ТББ-ын нийтлvvлсэн мэдээ материалыг тvгээн тараах чиглэлээр ажилладаг.

      Польшийн ИЗТ хувь хvмvvсийн иргэний  эрх, vvргийн талаарх мэдлэг, ойлголт /жишээлбэл, орон сууцны хєнгєлєлт эдлэх боломж, эрхээ хэрэгжvvлэх арга ажиллагаа гэх мэт/-ыг нэмэгдvvлдэг. Нийгмийн халамжаас хvртэх журам,  энэ чиглэлээр  бичиг баримт  бvрдvvлж єгєх хууль дvрмийг тайлбарлан тодруулах зэргээр иргэний эрхийг эдлэх арга замыг тайлбарлан таниулахад чиглэсэн хєтєлбєр боловсруулан материал бэлтгэж тараах ажлыг эрхэлдэг. ИЗТ мєн нийтлэг бэрхшээлтэй тулгарсан  хувь хvн болон хамт олонд  тухайн асуудлаар хэрхэн ажиллах талаар  зааж, тусалж  дэмждэг. ИЗТ-ны  философи нь эрх зvйн талаар тулгарсан бэрхшээлээ шийдвэрлэхийн тул иргэд  эрхээ бvрэн гvйцэд мэдэх ёстой  гэдэгт оршдог. ИЗТ-ны зєвлєхvvд vйлчлvvлэгчдийнхээ ємнєєс шийдвэр гаргадаггvй харин боломж хийгээд vр дагаврын олон хувилбарыг нэг бvрчлэн тодруулж мэдэхэд тэдэнд тусалдаг байна.

ИЗТ олон нийтийг идэвхийг єрнvvлэхийн зэрэгцээ  хувь хvн бvрийг vндсэн мэдлэг, шаардлагатай мэдээллээр хангах замаар олон нийтэд vйлчилдэг. Ингэж, ИЗТ  нийгмийн оролцоо, хамтын хvчин чармайлтын дvнд орон нутгийн хэмжээний бэрхшээлийг даван туулах  арга замыг иргэдэд зааж сургадаг. 236 дугаар тал дахь  зургаас 2000 онд Польшийн 13 ИЗТ ямар олон тєрлийн асуудлыг шийдвэрлэсэн тухай харж болно.

Хууль зvйн “шууд харилцуур”  нь  ялангуяа АНУ-д олон жилийн турш иргэний асуудлаарх эрх зvйн vйлчилгээний  тогтолцооны чухал бvрэлдэхvvн  нь болон хєгжсєн юм. Эдгээр байгууллагууд vндсэн гол асуудлаар зєвлєх, лавлагаа єгєх, хэнд хандвал зохихыг хэлэх vйлчилгээг харилцуур утсаар гvйцэтгэдэг. Олонх тохиолдолд мєн тєрийн ємгєєлєл/4.3.2дугаар хэсэг/-ийн хєтєлбєрт хамрагдах боломжтой эсэхийг тодруулж єгдєг. Шууд харилцуурын эдгээр vйлчилгээг  ихэвчлэн засгийн газрын санхvvжvvлэлтээр ТББ-ууд гvйцэтгэдэг. Ємгєєлєгчийн хяналтын дор хуулийн байгууллагын ажилтан,  хуулийн салбарын оюутан эсвэл жирийн сайн дурынхан vйлчлvvлэгчдэд зєвлєгєє єгдєг. Зарим тохиолдолд ємгєєлєгч єєрєє зєвлєгєє єгдєг бєгєєд єгєгдсєн зєвлєгєєний ихэнх нь тухайн   харилцуур утсанд залгасан хvний єгсєн мэдээлэлд тулгуурлан нэмэлт  судалгаа хийлгvй, гуравдагч этгээдээс лавлаж тодруулалгvй хийгддэг. Олон тохиолдолд шууд харилцуур нь мєн шуудангаар бичмэл материал илгээдэг. Утсаар ярьсан хvн єєр тєрлийн vйлчилгээ авахыг хvсвэл  уг дуудлагыг хvлээн авсан ажилтан  чухам хаана, хэнд  хандаж болохыг хэлж єгдєг.

 

Зєвлєх алба болон шууд харилцуур

 

Эерэг тал

·        Олон хvнд хvртээмжтэй

·        Єргєн хvрээний асуудлыг хамрах боломжтой

·        Зєвлєгєє болон практик туслалцаа vзvvлдэг

·        Хаанаас ямар vйлчилгээ авч болохыг зєвлєдєг

·        Аливаа урьдчилсан нєхцєл шаарддаггvй

 

Сєрєг тал

·        Зєвлєгєєний хамрах хvрээ, агуулга хязгаарлагдмал

·        Шvvхэд тєлєєлдєггvй

·        Хуулийн  системтэй ємгєєлєл  биш

 

3.2 Орон тооны ємгєєлєгчийн хєтєлбєр

 

АНУ-д иргэний асуудлаар эрх зvйн туслалцаа vзvvлдэг гол механизм нь орон тооны

ємгєєлєгчийн хєтєлбєрvvдээр хэрэгждэг. Тэдгээр нь  ядуучуудыг гэр бvлийн хууль, орон сууц,  хєдєлмєр эрхлэлт, засгийн газраас vзvvлдэг хєнгєлєлтvvд, хэрэглэгчийн болон эдийн засгийн холбогдолтой бусад сэдвийн  суурь асуудлуудаар тєлєєлєх илэрхий зорилго  агуулж байгуулагдсан хувийн, ашгийн тєлєє биш байгууллагууд юм. Эдгээр байгууллага голлон vйлчлэх хvн амтайгаа ойр дотно хэлхээ холбоотой байх vндсэн зорилгоо илтгэж ихэвчлэн Оршин суугчдын эсвэл Олон нийтийн хууль зvйн vйлчилгээ гэдэг нэр хаягтай байдаг. Орон нутгийн захирлуудын зєвлєл нь ємгєєлєгчид болон тэднийг удирддаг vйлчлvvлэгчдээс бvрддэг. Орон тооны ємгєєлєгчдийн олонх нь  тухайн байгууллагын гvйцэтгэх ажлын шинж чанар, тvvгээр vйлчлvvлэгчдийн хvрээг нарийн тогтоож, хязгаарладаг  бєгєєд Холбооны засгийн газраас санхvvждэг Хууль зvйн vйлчилгээний компаниас санхvvгийн дэмжлэг авдаг. Хэдэн жилийн  тэртээ Холбооны засгийн газрын холбогдох хуульд нэлээд єєрчлєлт оруулснаар  олон байгууллага Хууль зvйн vйлчилгээний компаниас санхvvжилт авахын оронд мужийн засгийн газар, улсын болон хувийн бусад эх vvсвэрээс гаралтай  санхvvжилтийг илvvд vздэг болсон.

Орон тооны  ємгєєлєгчийн хєтєлбєр нь ихэвчлэн орон сууцны, гэр бvлийн хууль гэх мэтээр тєрєлжин байгуулагддаг. Тэдгээр байгууллагын vндсэн ажиллагаа нь тухайн бэрхшээлийг шийдвэрлэхэд илvv тохирох туслалцаа дэмжлэгийг хувь vйлчлvvлэгчид vзvvлэхэд оршдог. Yvнд  зєвлєгєє єгєхийн тулд товчхон уулзах, захидал бичих, цєєн хэдэн удаа утсаар ярих хэлбэр зонхилдог.

 

Орон тооны  ємгєєлєгчийн хєтєлбєр

 

            Эерэг тал

·        Орон нутгийн тэргvvлэх зорилтыг тодорхойлдог хvчтэй механизм

·        Олон нийтэд vзэгддэг

·        Олон тєрлийн vйлчилгээ vзvvлдэг

·        Томхон асуудлыг тайлбарлан таниулах идэвхтэй стратеги

·        Санхvvжилт олох vндэс

 

Сєрєг тал

·        Хувийн ємгєєллийн механизмаас  илvv хєшvvн

·        Эхлэлийн шатанд  ажилтнуудын туршлагагvйтэх талтай

·        Ємгєєлєгчийн ажлын ачаалал их

 

Эдгээр хєтєлбєр  нь шvvхэд болон засгийн газрын байгууллагад тєлєєлєл гvйцэтгэхэд голлон анхаардаг бєгєєд ємгєєлєгчид нь  хариуцсан хэргийнхээ эцсийг vзтэл тууштай ажилладаг. Хууль зvйн vйлчилгээ vзvvлдэг олон хєтєлбєр олон хvнийг хамарсан ємгєєлєлд тvлхvv ач холбогдол єгдєг. Ємгєєллийн энэ тєрєлд ангийн vйл ажиллагааны хэрэг нэхэмжлэх, хуулийн тодорхой зvйл заалтыг  сєрєх, хууль тогтоомжийн эхийг тєсєєлєх, засгийн газрын гаргасан журамд єєрчлєлт оруулахыг ятгаж ухуулах, ядуучуудыг тєлєєлєн ажилладаг бусад байгууллагатай хамтран ажиллах явдал багтдаг.

АНУ-ын орон тооны ємгєєлєгчийн хєтєлбєртэй тєстэй байгууллагууд  Нэгдсэн Вант Улс, Канад, Австрали, Ємнєд Африк болон бусад улсад байдаг. Тэдгээр нь тухайн улсын засгийн газраас эсвэл орон нутгийн засаг захиргаа, хувийн хандивлагчаас санхvvжиж болно. Ємнєд Африкийн хуулийн нєєцийн тєв /ХНТ/  бол арьсны єнгєєр ялгаварлан гадуурхагч аппартейд дэглэмийн vед иргэний болон улс тєрийн эрхийг хамгаалахаар vvсч улмаар орон сууц, хєдєлмєр эрхлэлт, гэх мэт эдийн засгийн асуудлууд болон гэр бvлийн хvчирхийлэл гэх мэт хувь хvний эрхийг хамгаалах асуудалд vйл ажиллагаагаа чиглvvлсэн байгууллагуудын нэгэн жишээ юм. ХНТ Ємнєд Африкт иргэний асуудлаар эрх зvйн туслалцааг чанарын єндєр тvвшинд vзvvлж болдгийг харуулж чадсанаар тєстэй vйл  ажиллагаа бvхий Хууль зvйн тєвvvдийн сvлжээг санхvvжvvлэх шийдвэрийг Хууль зvйн туслалцааны газраар гаргуулсан юм.

 

3.3 Хувийн ємгєєлєгчийн хєтєлбєр иргэний асуудлаар эрхийн туслалцаа vзvvлэх засгийн газрын хєтєлбєрийн хvрээнд олон орон хувийн ємгєєлєгчдєд нєхєн олговор єгдєг. Нэгдсэн Вант Улс энэ загварыг уламжлалт хэв шинжийг  саяхан болтол илтгэн харуулдаг байсан. Энэ тогтолцооны хvрээнд эрх зvйн туслалцааг vнэ тєлбєргvй авахыг хvссэн хvний єргєдєл хvсэлтийг Эрх зvйн туслалцааны газар тухайн хvний орлого, уг хэргийн шинж чанар гэх мэт талаас  нь  нягтлан vнэлэлт єгдєг. Ингээд  хvсэлт нь батлагдсан нєхцєлд тухайн хvндээ хєлсєє тєлсєн  хvмvvсийн нэгэн адил хувийн ємгєєлєгчєєр  тєлєєлvvлж эрх зvйн туслалцаа авдаг бєгєєд Эрх зvйн туслалцааны газар  сонгож  олсон ємгєєлєгчийн ажлын хєлсийг тєлдєг. Энэ vйлчилгээнд санхvvгийн чадамжийн талаасаа хамрагдах эрхтэй хvн, мєн тохирох тєрлийн хэрэгт хvртээх  учиртай хэмээн эрхийн хvрээг зааж тодруулсан байдлаар энэ хєтєлбєр Нэгдсэн Вант Улсад хэрэгждэг. Энэ нь хувийн ємгєєлєгчид ажиллаж ирсэн уламжлал бvхий бvх хэрэгт хууль зvйн туслалцааг хамруулах байдлаар хvртээмжийг нэмэгдvvлсэн байна. Ємнєд Африк зэрэг Хамтын нєхєрлєлийн гишvvн олон орон Английн загвараар тус тусынхаа тогтолцоог бvрдvvлсэн нь “хууль зvйн асаргаа” гэж нэрлэгддэг.

Нэгдсэн Вант Улсын Хууль зvйн туслалцааны газар 2000 оны 4 дvгээр сард єєрчлєгдєн , иргэний хэрэгт эрх зvйн туслалцаа vзvvлэх шинэ тогтолцоог vvсгэн Хууль зvйн туслалцааны Комисс гэдэг  нэртэй болсон. Шинэ тогтолцоо нь эрvvгийн хэрэгт дээр дурдсанчлан гэрээний хэлбэрийг нэвтрvvлсэн бєгєєд иргэний хэрэгт олон нийтийн хууль зvйн vйлчилгээ /ОНХЗY/ санхvvгийн чадамж, хэргийн шинж чанарын талаасаа тохирох хvнд vнэ тєлбєргvй хууль зvйн тєлєєлєл гvйцэтгэдэг болсон байна. Хууль зvйн туслалцааны комисс /ХЗТК/ нь гэр бvл салалт болон гэр бvлийн хуулийн холбогдолтой бусад асуудал, халамжийн хєнгєлєлтvvдийн талаарх зєвлєгєє, зээл, єр авлагын асуудлууд, байр эзэмшигч хийгээд тvрээслэгчдийн хоорондын маргаан, цагаачлал, харьяатын асуудал зэрэг олон тєрлийн асуудлаар  зохих эрх бvхий vйлчлvvлэгчдэд туслалцаа vзvvлдэг. Тэрчлэн ХЗТК-ын эрхлэх асуудлын хvрээнд засаг тєрийн болон улсын бусад байгууллагын шийдвэрийг эсэргvvцэх, цагдаагийн ажилтны зvй бус ажиллагааг буруушаах ажил ч багтдаг. Засгийн газраас санхvvжvvлдэг эрх зvйн туслалцааны хєтєлбєрvvдээс гадна хувийн ємгєєлєгчид  сайн дурын vндсэн дээр иргэний асуудлаар ядуучуудад эрхийн туслалцаа vзvvлдэг. АНУ-д хууль зvйн сангууд ашгийн тєлєє бус байгууллагуудад vйлчлvvлэгчдийг тодруулах, “pro bono” буюу ахуй амьжиргааны асуудлаар мэргэшсэн ємгєєлєгчдєд  хандахыг тэдэнд зєвлєх зэргээр ажилладаг. Винкосин, Пэнсильванни гэх мэт зарим нэг муж  хууль зvйн асаргааны хєтєлбєрийг ямар нэг байдлаар хэрэгжvvлдэг. Ийм хєтєлбєр нь сайн дурын ємгєєлєгчдийг элсvvлж, ядуучуудад хамаатай эрх зvйн тодорхой асуудлаар  сургаж мэргэшvvлэн vйлчилгээний чанарыг хангахын тулд зарим тєрлийн  vйл ажиллагаа явуулдаг. Зохих хэлбэрээр бvтэцжсэн ийм хандлага нь сайн дурын  vйлчилгээг нэлээд єргєжvvлэхэд хvргэдэг. Ємгєєлєгчдийн ажиллагааг журамлах vvрэг хvлээсэн олон  тооны барын холбоо, шvvхvvд   ємгєєлєгчдийг ахуй амьжиргааны буюу “pro bono”   асуудлаар ажиллахад хvчтэй хєхиvлэн дэмждэг бєгєєд энэ байдал нь эрх зvйн улам олон тєрлийн vйлчилгээ сайн дурын журмаар хийгдэхэд хvргэдэг.

 

Хувийн ємгєєлєгчийн хєтєлбєрvvд/Эрх зvйн туслалцаа

 

            Эерэг тал

·        Дадлага туршлага бvхий хувийн ємгєєлєгчид  ханддаг болгоно

·        Ядуучуудад vзvvлэх эрх зvйн туслалцааг хуулийнхны зvгээс хєхиvлэн дэмжинэ

·        Тєлєєлєлтэй болох  олон боломж vйлчлvvлэгчид нээгдэнэ.

 

Сєрєг тал

·        Єндєр vнэтэй болж болзошгvй

·        Yйлчилгээний чанарыг хангахад бэрхшээл vvснэ

·        Зарга мэдvvлэхийг маргаан шийдвэрлэх бусад аргаас илvvд тооцно

·        Олон нийтийн тэргvvлэх зорилтыг тодорхойлох боломжийг уламжлал ёсоор vл  олгоно.

 

4. Хуулийн клиник болон Хуульбидний амьдралд хєтєлбєр

 

Эх зvйн туслалцаа vзvvлэх vндсэн механизмын зэрэгцээ хуулийн клиник, Гудамжны Хууль гэх мэт ядуучуудад эрх зvйн туслалцаа vзvvлэх бусад арга замыг зарим оронд хэрэглэдэг. Эрх зvйн тогтолцоогоо эдгээр нэмэлт арга замын аль нэгэнд vндэслэн бvрдvvлсэн улс байдаггvй ч эрх зvйн туслалцаа vзvvлэхэд дээр  єгvvлсэн хоёр арга  нэмэлт боломжийг бvрдvvлдэг.

 

Хуулийн клиник бол  хуулийн салбарын оюутнуудыг бэлтгэдэг сургалтын vндсэн бvрэлдэхvvн хэсэг боловч багш буюу хуульчдын  эсвэл хоюулангийнх нь хяналтын дотор  тухайн vйлчлvvлэгчтэй шууд бодит хэрэг дээр ажиллах боломжийг оюутанд олгодог. Хуулийн клиник энэ утгаараа оюутныг  хуулийн практикт ойртуулан хуулийн vйл ажиллагааны vндсэн дадлагыг эзэмшvvлэн сургах, хуульчдаас мэргэжлийн туслалцаа авах бололцоогvй ядуу хvмvvст сайн чанартай эрх зvйн туслалцаа vзvvлэх  vндсэн хоёр зорилготой билээ. Хуулийн клиникийг эрх зvйн туслалцаа vзvvлэх тогтолцоондоо нэгтгэсэн сонирхолтой туршлага Ємнєд Африкт байдаг юм билээ. Тєв болон Дорнод Европын олон орны адил  Ємнєд Африкт хуульч болохоор хуулийн сургуулийг  дєнгєж  дvvргэсэн шинэхэн тєгсєгч тєгсєлтийн дараа хувийн ємгєєлєгчдийг дагалдан дадлага хийх шаардлагатай. Тєв болон Дорнод Европын олонх орны  нэгэн адил тийм дадлага хийх орон тоо ямагт хvрэлцдэггvй байжээ. 1993 онд ийм дадлагын ажил хийх журмыг єєрчилснєєр хувийн ємгєєлєгчдєєс гадна хуулийн клиникт эсвэл нийтийн ашиг сонирхлыг тєлєєлдєг хуулийн пvvст дадлага хийхийг хуулийн сургууль шинэ тєгссєн оюутнуудад зєвшєєрчээ. Ингэснээр шинэ тєгсєгчдєд орон тоо аажмаар нэмэгдсэн бєгєєд хуулийн клиникт тэднийг оролцуулах болсноор шинэ тєгсєгчдийн ажлыг удирдахуйц хангалттай туршлага бvхий хуульчдыг  мєн хуулийн клиникvvд ажиллуулж эхэлсэн байна.Тэдгээр клиникvvд Эрх зvйн туслалцааны газраас шууд санхvvжиж, тойргийн шvvхэд улсын ємгєєлєгчийн мэт ажилладаг болжээ. Хуулийн зєвлєгєє єгєх ажилд татан оролцуулах замаар оюутнуудыг хуулийн vндсэн арга ажиллагаанд сургаж дадлагажуулахад хуулийн клиникууд чухал боловч эрх зvйн туслалцааг хvртээмжтэй болгоход тулгарч буй бэрхшээлийг зарим нэг талаар шийдвэрлэхээс бус тєгс тєгєлдєр арга хэмжээ  хараахан биш юм. Ємнєд Африкт байдаг хууль зvйн vйлчилгээ vзvvлэх олон нийтийн клиник  эс тооцвол  тэдгээр клиникvvд нь  тухайн хєтєлбєрийн сургалтыг агуулгыг эрх зvйн туслалцаа  авахыг хvссэн vйлчлvvлэгчийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах зайлшгvй шаардлагаас vvдэн эрх зvйн тєлєєлєл гvйцэтгэх тийм ч vр дvнтэй механизм биш юм.

 

Эрх зvйн vйлчилгээг ядуучуудад хvртээмжтэй болгох єєр нэгэн арга бол Гудамжны Хууль хєтєлбєрєєр дамжиж  хэрэгждэг. Гудамжны Хууль бол дунд сургуулийн сурагчид болон бусад  оролцогчдод эрх зvйн тогтолцооны vйл  ажиллагаа явагддаг  зарчмыг тайлбарлах, тэдний єдєр тутмын амьдралд  нєлєєлж болох эрх зvйн асуудлуудын талаарх vндсэн мэдэгдэхvvн олгоход чиглэдэг. Гудамжны Хууль хєтєлбєрvvд  нь   эрvvгийн хууль, єсвєр vеийнхэн, орон сууц нийгмийн халамж болон бусад асуудлаарх хуулийн асуудлуудыг сонсогчдод тайлбарлан ойлгуулахад хуулийн салбар оюутан-сургагчдыг бэлтгэх замаар их сургуулиудад  ямагт тvшиглэдэг. Жишээ нь Варшавын Их сургуулийн Хуулийн салбарын Гудамжны Хууль хєтєлбєрт оролцогч оюутнууд иргэний эрхийн асуудлаарх бичмэл материал бэлтгэж эрх зvйн туслалцаа авахыг хvссэн олон vйлчлvvлэгчиддээ тараасан байна. Гудамжны Хууль хєтєлбєр нь иргэний эрхийн талаар  болон эрх зvйн туслалцааг хаанаас авч  болох талаар оролцогчдоо зааж сургадаг учраас хуулийн клиникийн чухал бvрэлдэхvvн юм. Хvний эрхийн талаарх нийтийн боловсрол, Хууль ба ардчилал: Гудамжны Хууль хэмээх 8 дугаар бvлгийг vзнэ vv.

 

5 Санхvvжилт

 

Эрх зvйн туслалцаа vзvvлдэг  тогтолцоо vндсэндээ улсын тєсвєєс санхvvждэг. Холбооны улсын тухайд эрх зvйн туслалцаа vзvvлдэг тогтолцоог санхvvжvvлэх vvрэг тєв болон орон нутгийн захиргаанд ижилхэн ногддог. Засгийн газрын санхvvжилт тэр бvр бvрэн хvрэлцээтэй байдаггvй болохоор  олон орон дахь эрх зvйн туслалцааны хєтєлбєрvvд санхvvжилтийн хоёрдогч vvсвэр хайдаг. Эрх зvйн туслалцаа vзvvлдэг тогтолцоог санхvvжvvлдэг нэгэн чухал хэлбэр бол Хуульчдын хамтын дансны хvv тооцох хєтєлбєр /ХХДХТХ/ юм. Эдvгээ Австрали, Канад, Шинэ Зеланд болон АНУ-д  хэрэгжиж байгаа ХХДХТХ-ийн дагуу ємгєєлєгчид Санд хувийн хандив оруулахад тэр нь дансны хvvгээр  єсч арвижаад vйлчлvvлэгчдэд хvрдэг. ХХДХТХ-єєр хуримтлагдсан хєрєнгє нь ядуучуудад эрх зvйн туслалцаа vзvvлдэг хуулийн пvvсvvдэд хуваарилагдан очдог. Єнєєдрийн байдлаар АНУ-д  ХХДХТХ-аар жил бvр ойролцоогоор 100 сая ам доллар хуримтлагддаг бєгєєд  уг мєнгє  бага орлоготой 1.7 сая америкчуудад эрх зvйн наад захын vйлчилгээ vзvvлэхэд зориулагддаг.  Хууль зvйн боловсрол, сургалт, итгэмжлэгдсэн их сургуулиудын дэргэдэх   эрх зvйн туслалцаа vзvvлдэг хуулийн клиникийг тусалж дэмжихэд ХХДХТХ-тэй тєстэй Санг Ємнєд Африкт  ашигладаг.

 

АНУ-ын зарим муж єєр єєр арга замаар єєрсдийн эрх зvйн туслалцаа vзvvлдэг  тогтолцоог санхvvжvvлдэг. Жишээ нь Алабама мужид Шударга шvvхийн татварын Сан байгуулж ядуу иргэдийн шvvхийн ажиллагааны зардлыг уг сангаас тєлдєг. Арканзас мужид  эрvvгийн болон иргэний хэрэгт эрх зvйн туслалцаа vзvvлэхэд муж, дvvргvvдээс  хуваарилагддаг санхvvжилтийн зэрэгцээ бvх тєрлийн эрvv болон иргэний хэрэгт 5 ам. долларын хураамж ногдуулдаг. Кэнтакки муж эрvvгийн хэрэгт эрх зvйн туслалцаа авагчдад 40 ам. долларын захиргааны хураамж тєлєх ёстой боловч тєлбєрийн чадваргvй эсвэл урьдчилан хоригдсон хvмvvсийг  энэ тєлбєрєєс чєлєєлдєг. Тэрчлэн согтуугаар автомашин жолоодсон бvх хvн 200 ам. долларын vйлчилгээний хураамж тєлдєг бєгєєд 50 ам. доллар нь эрх зvйн туслалцааны санд ордог. Монтана мужид эрvvгийн хэрэгт эрх зvйн туслалцаанд зориулагдсан Санг автомашины бvртгэлийн хураамжаас бvрдvvлдэг  байна.

 

6. Хvн бvрийг vр дvнтэй тєлєєлєх явдлыг хєгжvvлэх нь

 

Ядуу буурай бvлгийнхэнд эрх зvйн vр нєлєє сайтай vйлчилгээ vзvvлэх явдал Тєв болон Дорнод Европын улсуудад  тун чухал  асуудлын нэг юм. Гэвч тус бvс нутаг дахь эрх зvйн туслалцааны ирээдvйг єєдрєгєєр харах зарим  шалтгаан байгаа. Зохих жишигт нийцсэн хууль зvйг нийтэд хvртээмжтэй болгох,  эрх зvйн туслалцааны,  бодитой ажилладаг тогтолцоог бvрдvvлэх нь анх бодсон шиг тийм ч сэтгэл тvгшээсэн, бэрхшээл  биш аж.

 

1 Стратегийн нэхэмжлэл гаргах замаар “Шударга шvvхийн жишиг”-ийг бататгах нь

 

Одоогийн байдлаар Тєв болон Дорнод Европын улсуудын эрvvгийн мєрдєн байцаах  ажиллагааны хуулиуд ядуу  байх явдлыг эрх зvйн туслалцааг vнэ тєлбєргvй vзvvлэх vндэс  хэмээн илэрхий vзэхгvй байгаа юм. Эрvvгийн мєрдєн байцаах  ажиллагааны хуульд тодорхой тєрлийн гэмт хэрэгт татагдсан хvнд  зєвлєх томилж ажиллуулах механизм бий боловч хорих ял  авч болзошгvй  байдалд буй асар олон тооны шvvгдэгч тэдгээр тєрєлд хамрагддаггvйгээс  эрх зvйн туслалцааг vнэ тєлбєргvй авах эрх нь баталгаатай бус байна. Энэ байдал бол хvний эрхийн олон улсын жишгээс  эрс гажууд юм. Хоригдох ял авч болзошгvй сэжигтэнд эрх зvйн туслалцааг vнэ тєлбєргvй vзvvлэхгvй байх нь шударга шvvхийн зарчмыг зєрчихєд хvргэж магадгvйг Хvний эрхийн Европын шvvхийн саяхан шийдвэрлэсэн нэгэн хэрэг харуулсан билээ. Эрх зvйн туслалцааг vнэ тєлбєргvй авах сэжигтний эрх зєрчигдєж буйг дотоодын шvvхийн ємнє гаргаж тавих, Хvний эрхийн Европын шvvх /ХЭЕШ/ээс тухайн хэргийг  шийдвэрлэсэн байдалд тулгуурлан vндэслэл гаргах буюу ХЭЕШ-д хэрэг нэхэмжлэх  зэргээр ємгєєлєгчид vндэснийхээ хууль тогтоомжийг Хvний эрхийн Европын конвенцэд нийцvvлэн боловсронгуй болгох, жишигт нийцсэн хууль зvйн ажиллагааг дотооддоо хvртээмжтэй болгох бололцоотой юм. Стратегийн   ач холбогдолтой хэрэг нэхэмжлэх: Нийтийн ашиг сонирхлын vvднээс хэрэг нэхэмжлэх хэмээх 3 дугаар бvлгийг vзнэ vv.

 

2 Судалгааны ажил болон туршилтын тєслvvдээр Хэрэгцээ шаардлагыг тодорхойлох нь.

 

Тєв болон Дорнод Европын орнуудын статистик нь  хууль зvйн байгууллагад хандахад  чухамдаа  хэдий хэр бэрхшээл тулгардаг болохыг харуулах боломжгvй байдаг. Тиймээс ядуу хvмvvсийн эрэлт хэрэгцээ ямар байгааг тодорхойлох болон уг тогтолцоог шинэчлэн єєрчлєх  талаар  ямар арга хэмжээ авах шаардлагатайг  тодорхойлон тогтооход хvндрэл учруулдаг. Тиймээс судалгааны ажил болон туршилтын тєслvvд нь практик хэрэгцээг тодорхойлох чухал хэрэглvvр болдог. Судалгааны ажил болон туршилт тєслvvд нь эрх зvйн салбарт єргєн хvрээтэй шинэчлэл явуулахад хууль тогтоогчдыг дорвитой  татан оролцуулахын тулд лоббидоход тодорхой vvрэгтэй. Ємнєд Африкт эрх зvйн туслалцааны тогтолцоог шинэчлэхэд судалгааны ажил болон туршилт тєслvvд маш чухал vvрэг гvйцэтгэсэн юм билээ.

 

2.1 Судалгааны ажлууд  

 

Эрх зvйн туслалцааны тогтолцоог єєрчлєхєд судалгааны ажлууд vр дvнтэй хэрэгсэл болдог. Шинжлэх ухааны vvднээс  бодож тєлєвлєсєн судалгаа,  бодит байдлын талаарх  нягт нямбай цуглуулж эмхэтгэсэн vр дvнгvvд нь эрх зvйн туслалцааны шинэ тогтолцоог  засгийн газраар дэмжvvлэхэд тустай бєгєєд эрх зvйн туслалцааны тогтолцоог vндсээр  нь єєрчлєхєєр шийдвэрлэж ноцтой шvvмжлэлтэй тулгарсан vед засгийн газарт тулх сайтай бодит дэмжлэг болдог. Болгар болон Польшийн Тєрийн бус байгууллагууд одоогийн тогтолцооны алдаа дутагдал, тэдгээрийг засч залруулах арга замыг тодорхойлох зорилго бvхий нийт салбарын хэмжээний томоохон судалгаа явуулсан байна.

 

2.2 Туршилтын тєслvvд     

 

Зарим оронд  эрх зvйн туслалцааны тогтолцоог шинэчлэхийг эрмэлзэгчид туршилтын тєслvvд хэрэгжvvлэн шинэчлэлийг явуулах арга замуудыг задлан шинжилдэг.  Урьд ємнє байгаагvй шинэ байгууллын ач тусыг  эртнээс мэдэрч, єргєн олны талархал, улс тєрийн дэмжлэгийг єрнvvлэх бололцоо олгодог учраас эрх зvйн шинэчлэлийг эхлvvлэхэд туршилтын олон  тєсєл ач холбогдолтой болохоо  харуулсан. Нєгєєтэйгvvр, туршилтын тєслvvд бол тухайн хєтєлбєрийн сєрєг талыг судалж, болзошгvй уршгийг багасгахад  тустай  талаасаа хууль тогтоогчдын лаборатори гэгддэг.

 

3.Эрх зvйн туслалцааны шинэ тогтолцоо 

 

Эрvvгийн хэрэгт татагдсан ядуу хvмvvсийн  vнэ тєлбєргvйгээр эрх зvйн туслалцаа vнэ тєлбєргvй авах эрхийг  хvний эрхийн олон улсын гэрээнvvдэд заасанчлан бодитой хэрэгжvvлэхэд тєрєєс томилогдсон ємгєєлєлд хандах хvмvvсийн тоо ихээхэн нэмэгдэх тєлєвтэй байгаа юм. Эрх зvйн туслалцаа авах эрх бол хvний эрхийн олон улсын жишгийн дагуу  vр дvнтэй эрх зvйн туслалцаа авах эрх болохоор томилогдсон ємгєєлєгчдийн vзvvлж буй vйлчилгээний vр ашиг, чанарыг баталгаажуулах зарим арга механизмыг бий болгохыг зvй ёсоор шаардах болно. Хvн бvрд зєвлєх томилж ажиллуулдаг єнєєгийн хэлбэр нь улам бvр нэмэгдэж буй ажлын ачаалал, эрх зvйн туслалцааны чанарт тавих хяналт гэх мэт талаас  vзвэл зохистой бус байгаа юм.Эрх зvйн туслалцаа vзvvлэх  ажиллагаанд шинэ хэлбэр нэвтрvvлэх явдал нийт эрх зvйн салбарын шинэчлэлийн зайлшгvй vр дvн юм. Эрх зvйн туслалцааг зохион байгуулах, удирдах хийгээд тvvний санхvvжvvлэлтийн хамгийн  зvй зохистой  хэлбэрийг сонгох нь тухайн орны євєрмєц нєхцєл байдлаас хамаарна. Гэхдээ эрх зvйн салбарыг шинэчлэгчдийн ємнє тулгарах нийтлэг хэдэн асуудал бий.

 

3.1 Ядуу гэдгийг хэрхэн тогтоох вэ?

 

Эрх зvйн vйлчилгээний хєтєлбєр оршин тогтнох,цаашид vргэлжлэн хєгжихєд хамгийн чухал асуудлын нэг нь тухайн байгууллагын vйлчлvvлэгчийнхээ ядуу гэдгийг бодитойгоор баримтжуулах  чадвар юм. Тус бvс нутгийн эдийн засгийн єнєєгийн амаргvй нєхцєлд  эрх зvйн туслалцааны  байгууллага хэрэв тусламж  авах  хэрэгцээ шаардлагагvй хvмvvст хєрєнгє мєнгийг зарцуулаад байна  гэж шvvмжлvvлбэл засгийн газраас  санхvvжиж оршин ажиллахад  бэрх болно. Тийм учраас эрх зvйн туслалцаа vзvvлдэг байгууллагууд нэгдvгээр vйлчлvvлэгч vнэхээр ядуу, хоёрдугаарт, vнэхээр хэрэгцээтэй хvмvvст  нь туслах талаар хєтєлбєр хvчин чармайлт тавьж байгааг харуулах зорилгоор vйлчлvvлэгчдийн орлого гэх мэт vзvvлэлтийг ашиглан энэ мэт дайралтыг  хэрхэн урьдчилан няцаах талаар бодож байх ёстой.

 

3.2 Хэв загварыг сонгох нь

 

Эрх зvйн туслалцаа vзvvлдэг байгууллагын шинэ буюу шинэчилсэн хэв загварыг тогтооход  Хууль зvйн Яам, Барын байгууллага, Сангийн Яам, тєрийн санхvvгийн  холбогдох байгууллагууд, тєрийн бус байгууллагууд зэрэг тєрєл бvрийн байгууллагын уялдуулан зохицуулсан хамтын чармайлт шаардлагатай. Оролцогч байгууллагуудын байр суурь єєр хоорондоо зєрvvтэй байж болох  хэдий ч эрх зvйн туслалцааны шинэчлэл амжилттай болох эсэх нь тэд бvгдийн оролцооноос хамаарна. Хvн амд эрх зvйн туслалцааны  чухам ямар тогтолцоо илvv нийцтэй байхыг мэдлэгтэй, аль нэг тал руу хэлбийлгvй, тэнцвэртэй шийдвэрлэхийн тулд шийдвэр гаргагчид дараах асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай гэж vзнэ. Yvнд:

- Эрх зvйн туслалцаа vзvvлдэг тогтолцоонд   нэг жилийн хугацаанд хэдэн хэрэг  хамрагдах хийгээд, тэдгээрт эрх зvйн туслалцаа vзvvлэх ажилд ямар хэмжээний хєрєнгє мєнгє шаардагдахыг тооцох,

- Тухайн эрэлт хэрэгцээ тєсєвт  зохион байгуулалтын ямар хэлбэр зохистойг тогтоох,

- Хуулийн байгууллагад тогтсон уламжлалт хандлага, тvvнд хандах талаарх хvмvvсийн хэвшмэл тєсєєлєл,

- Шинэ тогтолцоо сайн ажилладаг болгохын тул  хууль тогтоомжийг хэрхэн єєрчлєх,

- Эрх зvйн туслалцаа vзvvлэх тогтолцооны ил тод тайлагнах, хяналт тавих арга ажиллагаа.

 

Ядуу зvдvv байдлаас эсвэл дарангуйллын дэглэмээс vvдэн хvн амын дийлэнх хэсэг нь хуулийн хамгааллын ач холбогдлыг мэдэрч хэвшээгvй оронд хууль  учир холбогдол багатай байдаг. Эрх зvйн vйлчилгээ нь хувь иргэний ємнєєс хуулийн ач тусыг харуулах замаар хараахан єртєєгvй хvмvvсийн хvч бололцоог нэмэгдvvлж, нийгэмд хуулийн  эзлэх байр суурь, vзvvлэх нєлєєллийг нэмэгдvvлдэг. Эрх зvйн туслалцаа vзvvлдэг ємгєєлєгчид vйлчлvvлэгчдээ  хуулийг болон тvvний  хамгааллын ач холбогдлыг  тодорхой тайлбарлан таниулж,  хувь хvний иргэний эрх, эрх чєлєєг хvлээн зєвшєєрєх, сахин хамгаалах талаар хуулийн, засаг захиргааны болон шvvхийн тогтолцоонд шахалт vзvvлж  няхуур бєгєєд шаргуу ажиллах ёстой.  Нийгэм хийгээд хуулийн байгууллагын хоорондох хоосон орон зайг  эрх зvйн ямар ч туслалцаа дvvргэхгvй. Гэвч энэ нь засгийн газар болон хуульд дургvйцэх явдлыг бий болгодог нийгэмд ихээхэн газар авсан ялгарлыг багасгахад томоохон vvрэг гvйцэтгэдэг.