Монгол
Улсын Шvvхийн
шинэтгэлийг
эрчимжvvлэх,
хvний эрхийг
хамгаалах vйл
ажиллагааг
дэмжих,
тvvнчлэн шvvгч,
прокурор
болон хvний
эрхийн
салбарт
ажиллаж
байгаа
хуульчдад
мэдээллийг
тvргэн
шуурхай
хvргэх,
хуульчдын
болон нийт
олон тvмний
эрх зvйн
боловсролыг
дээшлvvлэхэд
тус дэмжлэг
vзvvлэхийг
зорьжээ. Энэ
вэб сайтын
салбар
хуудаснуудад,
Олон Улсын
хууль, НYБ-ын
тvгээмэл
тунхаглал,
гэрээнvvдээс
гадна, Монгол
Улсын хvний эрх,
ардчилал,
шvvхийн
хараат бус
байдал зэрэг
асуудлаар
НYБ-ын Хvний
эрхийн
хороо,
АНУ-ын
тєрийн
департмент,
Олон Улсын
хуульчдын
Комиссоос
боловсруулж
тvгээсэн
тайлан,
илтгэл, шvvх
эрх зvйн
шинэтгэлийн
асуудлаар
Монголд
явагдсан
бага хурал,
семинар дээр
Ерєнхийлєгч
Н.Багабанди,
АНУ-ын Дээд
Шvvхийн шvvгч
Сандра Д
Окконнор
нарын хэлсэн
vг зэргийг
оруулжээ.
Тvvнчлэн
Монгол Улсын
шvvгч нарт
зориулан АНУ-д
Техасын
Уэслин
Их
Сургуулийн
Хуулийн дээд
сургууль
дээр
явуулсан
сургалт,Олон
Улсын хvний
эрхийн Группын
Монголд
хийсэн ажлын
айлчлал, уг
группээс
Монголын
хуульчдын
дунд зарлаж
байгаа
богино
хугацааны
тэтгэлэгтэй
дадлага-сургалтын
шалгаруулалтын
болзол,
Нээлттэй
Нийгэмлэгийн
хvрээлэнгээс
Монгол болон
Тєв Азийн
орны залуу
багш, хуульчдын
дунд
зарласан
уралдаант
тєсєл зэрэг
мэдээллийг
та эндээс
vзэж болох юм
байна.
Та
энэ вэб
хуудас руу www.mongolianjudiciary.org
гэсэн
хаягаар орж
сонирхон vзэж
болно.