ГЭР БYЛИЙН ШИНЭ ХУУЛИАР ХYYХДИЙН ТЭТГЭЛЭГИЙН

АСУУДЛЫГ ТУСГАСАН ЗААЛТЫН ТУХАЙ

Ц.Алимаа

ИХ ЗАСАГ хууль зvйн товчооны захирал

 

Гэр бvлийн шинэчлэн баталсан хуульд гэр бvлийн хуулийн нэр томьёог шинэчлэн томьёолж, гэр бvлийн гишvvд тэгш эрхтэйгээр харилцах, тэдний эд хєрєнгийн болон эд хєрєнгийн бус харилцаа, гэр бvлийн гишvvд адил тэгш эрхтэй, хэн нэгнийг хvчирхийллийн дарамтанд оруулахгvй байлгах асуудлыг хуулиар хамгаалах, тэтгэлэгийн асуудлыг зохицуулах, хvvхдийг асран хамгаалах харгалзан дэмжих зэрэг заалтыг нарийвчлан тусгасан болно.

1973 онд батлагдсан гэр бvлийн хуулинд хариуцагчийн сар бvрийн цалингаас нэг хvvхдэд 15-25 хувь хvртэл, хоёр хvvхдэд 35 хувь хvртэл, гурав буюу тvvнээс дээш тооны хvvхдэд 50 хувь хvртэл хэмжээгээр;

Тэжээн тэтгэгчийн цалин бусад орлогын хэмжээ тогтмол биш эсхvл орлогын заримыг биет бvтээгдэхvvнээр авахаар тэтгvvлэгчтэй тохиролцсон нєхцєлд шvvх хvvхдийн тэтгэвэрийн хэмжээг дээр дурдсан хувь хэмжээний дотор биет тєгрєгєєр тогтоож болно гэж заасан байсан.

1999 оны 6дугаар сарын 11-ний єдєр шинэчлэн батлагдсан гэр бvлийн хуулинд хvvхдэд олгох тэтгэлгийг тvvний насны байдлыг харгалзан 11хvртэлх насны хvvхдэд тухайн бvс нутагт тогтоогдсон амжиргааны доод тvвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 )- тай болон насанд хvрсэн боловч хєдєлмєрийн чадваргvй хvvхдэд амжиргааны тvвшингийн доод хэмжээгээр гэж тогтоосон.

Ингэж гэр бvлийн шинэ хуулиар хvvхдийн тэтгэлэгийн асуудлыг ємнєх хуулиас єєрєєр шинэчлэн баталсан.

Гэр бvлийн маргаантай асуудалд ємгєєлєгчєєр оролцдогийн хувьд шинэ хуулийн заалт нь ємнєх хуулиар хvvхдэд тэтгэлэг олгодог заалтыг хасч, хvvхдийн эрх ашигт нэмэр болохуйц заалтаар дутмаг, єрєєсгєл болсон нь амьдралын практикаас харагдаж байна гэж боддог.

Гэр бvлийн маргаантай жирийн нэг шvvх хурлын тухай практик жишээ болгон дурдахад: 2000 оны 12 сард Хан-уул дvvргийн шvvхээр Монгол Улсын иргэн Н, гадаадын иргэн Э нарын гэр бvлийн маргаантай хэрэг шийдвэрлэхэд нэхэмжлэгч (эх)-ийн талын ємгєєлєгчєєр би оролцсон юм. Шvvхийн шийдвэрээр 1-рт гэрлэгчдийн гэрлэлтийн баталгааг цуцлаж, 2-рт хvvхдийг эхийн асрамжинд vлдээн, хvvхдийн тэтгэлэгийг 2 настай хvvхэд учир амжиргааны тvвшингийн 50 хувь буюу 8000 тєгрєг гэж тогтоосон. Нэхэмжлэгч эх нь оюутан, ямарч орлогогvй эцэг нь 2-3 сонины газарт зєвлєх, хэвлэлийн тєлєєлєгчєєр ажилладаг, сарын 400000 тєгрєгийн орлоготой.

Эцгээс 8000 тєгрєг олгохоор тогтоосон нь тэтгэлэг дэндvv бага, хvvхдийн наад захын хэрэгцээг хангахад ямар ч нэмэр болохгvй нь хэн бvхэнд ойлгомжтой байна. Ийнхvv Гэр бvлийн хуулийн шинэчлэн тогтоосон заалт нь єнєєгийн нєхцєлд vнэхээр нийцэхгvй єрєєсгєл талтай болсоныг дараах vндэслэлээр тайлбарлая:

1.      Шинэ хууль нь тэтгэлэг тєлєгчийн цалингаас нь суутгал хийдэг журмыг єєрчлєн тогтоосон. Дээрх тохиолдолд 400000 тєгрєгний цалин орлоготой байгаа эцгээс 15-25 хувь суутгах тохиолдолд хvvхдэд тєлєх тэтгэлэг нэмэгдэх байсан.

2.      Хvvхдийн тэтгэлэгийг амжиргааны тvвшингийн доод хэмжээгээр гэж тогтоосон нь хvvхдэд зайлшгvй авч єгєх хоол хvнсний єртєгийг ч гvйцэхгvй, хvvхдийн наад захын хэрэгцээний хаана нь ч хvрэхгvй байна.

3.      Тэтгэвэр тєлєгч нь хичнээн орлоготой байх нь хамааргvй амьдралын тvвшингийн доод хэмжээгээр гэж хуульчлан заасан нь єрєєсгєл талтай болсон.

4.      Хvvхдийн тэтгэлэг тогтоосон заалт нь хvvхэд эхчvvдийг хохироосон заалт болоод байна.

5.      Гэр бvлийн хуулийн заалтыг судлан vзээд тэтгэлэгийн хэмжээг амьдралд нийцтэй тогтоож чадаагvйн улмаас шvvхээр явж бєєн чирэгдэл болоод яах вэ гэж хэлдэг, боддог эхчvvд олширсоор байна.

6.      Тэтгэлэгийн тухайд ч шvvгч нар их эмзэглэж, хvvхдийн наад захын хэрэгцээ шаардлагыг хангахгvй байгаа тухай єгvvлдэг.

Энэ бvхнийг бичсэний эцэст гэр бvлийн хуулийн тэтгэлэгийн асуудлыг єнєєгийн амьдралын бодит хэмжээнд ойртуулан єєрчлєн зохицуулах хэрэгтэй байна. Иймээс одоогийн гэр бvлийн хуулийн тэтгэлэгтэй холбоотой хуулийн заалтуудыг єнєєгийн хvмvvсийн амьдралын хэрэгцээ шаардлагад нийцvvлж єєрчлєхийг хууль тогтоогч нар анхааралдаа авч vзэх зайлшгvй шаардлага тулгарч байна.