ИРГЭНИЙ
ХУУЛИЙН
ТЄСЄЛ БА
ШYYХИЙН
ПРАКТИКИЙН
ХОЛБОГДОЛ
Улсын
Дээд шvvхийн
шvvгч
Ц.Амарсайхан
Аливаа
улс орны
Yндсэн
хуулийн
дараа орох гол
бєгєєд суурь
хуулиудын
нэг нь
Иргэний хууль
байдаг тул
орчин vед
Иргэний
хууль, тvvнд
нийцvvлэн
гаргасан
хууль тогтоомжийг
судалж
боловсронгvй
болгох нь хууль
зvйн шинжлэх
ухааны ємнє
тавигдаж буй чухал
асуудлуудын
нэг юм.
Иргэний эрх зvйн харилцаанд оролцогчийн эрх нь зєрчигдсєн тохиолдолд шvvхээр эрхээ сэргээлгэж, хамгаалуулдаг тул Иргэний хуулийг єдєр тутам хэрэглэдэг газрын хувьд шvvхийн зvгээс практикаа судалж, Иргэний хуулийг боловсронгvй болгох, шинэчлэх асуудалд онцгой анхаардаг билээ.
Шинэ
хууль
тєслєєрєє
байгаа
учраас
шvvхийн практикийг
одоогийн
даган мєрдєж
буй Иргэний
хуульд
тусгагдаагvй,
орхигдсон,
єєрчлєх
шаардлагатай,
хvндрэлтэй
байгаа асуудлуудыг
тухайн
тєсєлд
тусгагдсан
зарим зvйл
дээр жишээ
болгон товч
танилцуулья.
1. Олон
жилийн турш
шvvгчдийн
ажлын
нилээхэн хvнд
хэсэг болдог
зvйл бол эд
хєрєнгийн
бус гэм хорыг
арилгах
тухай
иргэний
хэргvvд юм.
Одоогийн
даган мєрдєж
буй Иргэний
хуулийн 392
дугаар зvйлд
“ Бусдын нэр
тєр, алдар
хvнд, ажил
хэргийн нэр
хvндийг
гутаасан
мэдээ
тараасан этгээд
тvvнийгээ
бодит
байдалд
нийцэж
байгааг нотолж
чадахгvй бол
эд хєрєнгийн
хохирол арилгасныг
vл харгалзан
эд хєрєнгийн
бус гэм хорыг
мєнгєн буюу
бусад хэлбэрээр
арилгах vvрэг
хvлээнэ. Шvvх эд
хєрєнгийн бус
гэм хорыг
арилгах
хэмжээг
мэдээ тараасан
арга,
хэрэгсэл,
тарсан хvрээ,
хохирогчид
учирсан
сэтгэл
санааны vр
дагавар
зэргийг харгалзан
нэхэмжлэгчийн
шаардлагын
хvрээнд
мєнгєєр
тооцож
тогтоох ба
мэдээ тараасан
уг хэлбэрээр
болон бусад
аргаар няцаалт
хийхийг гэм
хор
учруулсан
этгээдэд
vvрэг болгоно”
гэж заасан
байдаг.
Yvнээс
vзэхэд “ эд
хєрєнгийн
бус гэм хор”
гэдэг ойлголтонд
зєвхєн нэр
тєр, алдар
хvнд, ажил хэргийн
нэр хvндийг
гутаахыг л
багтааж тэр
дотроо зєвхєн
“бодит
байдалд
нийцэж
байгааг гэм
хор
учруулагч
нотолж
чадаагvй”
хэсгийг
багтааж
ирсэн.
Гэтэл
нэрээ хууль
бусаар
ашиглуулсан,
бодит
баримтыг
бvрэн гvйцэд
мэдээлээгvйгээс
бусдын
нэр, нэр тєр,
алдар хvнд, ажил
хэргийн нэр
хvндээ
гутаалгасан
хувийн нууцад
хамааралтай
мэдээг
єєрийнх нь
зєвшєєрєлгvйгээр
тарааснаас
мєн гэм хор
учирсан олон
хvмvvс эрхээ
сэргээлгэж
чадахгvй єнгєрдєг.
Шинэ
Иргэний
хуулийн 20
дугаар зvйлд
бодит баримтыг
бvрэн гvйцэд
мэдээлээгvйгээс
нэр тєр, нэр
тєр алдар
хvнд, ажил
хэргийн нэр хvндийг
гутаасан бол
мєн бодьгал
этгээдийн
хуулиар
тогтоосон
хувийн
нууцад
хамааралтай
мэдээ
єєрийнх нь
зєвшєєрєлгvйгээр
тараасан бол
тус тус гэм
хорыг
арилгахаар заажээ.
Энэ нь
шvvхэд “ хvнд”
хэргvvдийн
тоог нэмэх
хэдий ч
зєрчигдсєн
эрхээ
сэргээлгэх
боломжийг
олон хvнд
нээж єгєх юм.
Уг нь
цаана нь эрvvл
мэнд нь
хохирсноос
євдєж
шаналсны, ойр
дотны хvний
амь насыг
алдсан
хvмvvсийн
сэтгэл
санааны
хохирол гэх
мэт шvvхэд
нэхэмжлэл
гаргаад ч
шийдвэрлэх
боломжгvй асуудлууд
vлдэж байгаа
юм.
2. Сvvлийн
жилvvдэд
иргэний эрх
зvйн
харилцаанд бодитойгоор
бий болсон
энэ
харилцаанаас
маргаан гарч
шvvгчдийн “
толгойны
євчин” болж,
шvvхvvд єєр
єєрєєр
шийдэж,
нэгдсэн
практик тогтож
єгєхгvй
асуудал бол
санхvvгийн
тvрээс буюу лизингийн
харилцаа юм.
Гэрээнд
оролцогч
талууд
гэрээгээ
зээлээс
зээлээр,
худалдах-худалдан
авах, лизингийн
гэж янз
бvрээр нэрлэж
байгуулдаг.
Шvvх тvрээсийн
гэрээ гэж
vзээд нэг
шийдэл
гаргахад зээлээр
худалдах-
худалдан
аьах гэрээ
гэж vзвэл єєр
шийдвэр гарна.
Нэрлэгдээгvй
гэрээ гэж
vзэж Иргэний
хуулийг
нийтлэг
vндэслэлээр
нэг
шийдвэрлэвэл
гурав дахь
шийдэл
гардаг.
Ийм
байдлаар
удаан
vргэлжлэхэд
олон хvн шvvхэд
гомдож
хэргийг
хуулиар биш
шvvгчийн vзэмжээр
шийдэж
байгаа мэт
ойлгодог.
Гэрээний оролцогч
талууд ч анх
гэрээ
байгуулахдаа
єєрийн хvсэл
зориг, эрх
vvргийг зєв
тодорхойлж
чадахгvй
байна.
Жишээлбэл,
та бvгдийн
сайн мэдэх,
хотын тээвэрт
олширч буй
микроавтобус,
таксинууд байна.
Ихэнх
тохиолдолд
тэдгээрийг
ямар нэгэн
компани
гадаадаас
оруулж ирж
бусдад
шилжvvлдэг.
Шилжvvлэхдээ
лизингийн
хэлбэрээр
єгч байна.
Єєрєєр
хэлбэл,
жолоочид
эзэмшvvлж,
ашиглуулаад,
тєлбєрийг
тодорхой
хугацааны
дараа авч,
vнийн дvнг
гvйцэт
тєлсний дараа
машин
жолоочийн
ємчлєлд
шилжихээр
гэрээ
байгуулдаг.
Yvнийгээ
тvрээсийн
гэрээ гэж
нэрлэвэл
компани
тvрээсийн
буюу эд хєрєнгє
ашиглуулсны
тєлбєрийг
авч, гэрээний
хугацаа
єнгєрсний
дараа
машинаа
эргvvлж авна.
Зээлээр
худалдах
худалдан
авах гэвэл компани
машины vнийг
л шаардах
эрхтэй
бєгєєд автомашин
жолоочийн
ємчлєлд
байна.
Ийм ч
учраас нэг
тєрлийн
хэрэгт єєр
єєр шийдэл
гарч байгаагаас
шvvхийн
практик
тогтох
боломжгvйд
хvрч байна.
Харин
лизингийн
гэрээ гэж
єєрєє бие
даасан
гэрээний хувьд
хуульд
тусгагдсан
байвал энэ
бэрхшээл
гарахгvй юм.
Иймд
хуулийн
тєсєлд
санхvvгийн
тvрээс, тvрээс,
хєдєє аж
ахуйн
зориулалттай
газрын тvрээс
зэргийг
ялгавартай
зааглаж зєв
бєгєєд цаг
vеэ олж
тодорхойлсон
байна.
Yvнээс
гадна “
хаалга
тогшоод”
зогсож
байгаа франчайзингийн
гэрээ
тусгагдсан
нь мєн чухал
юм. Зах
зээлийн
эдийн
засгийн
харилцаа
єргєжиж буй єнєє
vед хуулийн
этгээдvvд
єєрийн
фирмийн нэр,
бараа буюу
ажил
vйлчилгээний
тэмдэг, бvтээгдхvvний
загвар,
баглаа
боодол гэх
мэт эдийн бус
хєрєнгєє
ашиглуулах
гэрээг зєв
хийж гэрээнээс
vvссэн
маргааныг
шvvх
шийдвэрлэхдээ
мухардалд
орохгvй байх
нь чухал байна.
3.
Одоогийн
даган мєрдєж
буй Иргэний
хуульд тусгагдсан
хэдий ч
тєдийлэн
дэлгэрэнгvй биш,
эсвэл
ойлгомжгvй
буюу
орхигдсоноос
болж
маргааныг
шийдвэрлэхэд
хvндрэлтэй
зvйл бий.
Жишээ нь,
тээвэрлэлтийн
гэрээнээс
маргаан их
гардаг, ачаа
алдагддаг,
дутагддаг,
гэмттдэг.
Ялангуяа
сvvлийн
жилvvдэд дэд
бvтэц хєгжиж
ачаа
тээвэрлэлт,
агаарын,
тємєр зам, хар
замын гэж
салбарлан
тээвэрлэлтийн
vйлчилгээ
эрхэлдэг
компани,
байгууллагууд
олширч
байгаа vед
тээвэрлэлтээс
vvсэх маргаан
ихэслээ.
Тээвэрлэлтийн
гэрээг
зохицуулж
буй Иргэний
хуулийн бvлэг
тєдийлэн
дэлгэрэнгvй
биш учир энэ
гэрээний
оролцогчид
гэрээ
байгуулахдаа
тєрєл бvрийн
тушаал, заавар,
тогтоол,
удирдамж,
дvрэм журмыг
баримтлах
болдог. Yvнээс
болж
єєрсдийн эрх
vvргийг зєв тодорхойлж
чадахгvй, эрх
нь
зєрчигдсєн тохиолдолд
маргааныг
шийдвэрлэх
шvvхэд ч хvндрэл
учирдаг.
Одоогийн
тєсєлд
тээвэрлэлтийн
гэрээг
талууд анх
байгуулахдаа
эрх vvргээ
нарийвчлан
тодорхойлох
боломжтой
болгож
єгснєєс
гадна ямар
нэгэн журам,
заавар, тогтоолыг
хайж
гэрээгээ
байгуулахгvй,
харин Иргэний
хуулиа
баримтлах
боломжтой юм
гэж санагдлаа.
Мєн
гэрээнээс
маргаан
гарлаа гэхэд
шvvх хууль зvйн
vндэслэлтэй
шийдвэр
гаргана. Мєн
бэлэглэл,
зээл гэх мэт
ердийн
гэрээнvvдийг
нарийвчлан
зохицуулах
боломжтой болжээ.
Шvvхийн
практик
нэлээдгvй
гардаг маргаануудын
дунд сvvлийн
vед орон сууц
хувьчлагдсанаас
хойш єр
тавьсан эцэг
эхчvvд єрийн
тєлбєртєє
орон сууцаа
бэлэглэж,
єєрсдийн
бага насны,
насанд
хvрээгvй
хvvхдvvдийг
ємчлєх эрхээр
нь
хохироодог
явдал
ихэссэн
боловч мєн л
зєв шийдлээ
олохгvй
байна. Гэтэл
тєслийн 268-р
зvйл
бэлэглэгч
єєрийн
асрамжид байгаа
этгээдэд
амьжиргааны
эн тэргvvний
хэрэгцээт
хєрєнгийг
бусдад
бэлэглэх
эрхгvй гэж
эрхийг нь
хязгаарласан
явдал дээрх
бэрхшээлийг
арилгах
боломжийг
бий болгож
байна.
Зээлийн
гэрээ хvvгvй
байна гэсэн
ойлголт Иргэний
хуулийн 229-р
зvйлийн
тодорхойлолт
ойлгомжгvйгээс
гарч,
одоогийн
тогтсон
шvvхийн практикт
иргэд,
хоорондын
зээлийн
гэрээ хvvгvй
байх ёстой
гэдэг vvднээс
зєвхєн авсан,
єгсєн мєнгє,
эд зvйлийг л
гаргуулдаг.
Yvнээс vvдэн гэрээний
оролцогч
талууд
гэрээгээ
хуурамчаар
хийхэд
хvрсэн. 1000
тєгрєг
зээлvvлсэн
бол 1500 гэж
гэрээ
байгуулдаг.
Эсвэл зээлийн
хугацааг
буруу бичиж,
хугацаа
хэтрvvлсний
алдангийг
заавал
тооцох
мэтээр
гэрээндээ
тусгадаг
болжээ.
Иймэрхvv
байдлаар
иргэд анхнаасаа
гэрээ
байгуулахдаа
хуулийг
тойрч гарах
оролдлого
хийдэг нь
утгаараа
эрvvл бус
бєгєєд сvvлд
маргаан
гарахад єєрсдєє
хохироход
хvргэдэг.
Одоо хуулийн
тєсєлд зээл
хvvтэй буюу
хvvгvй байж
болно гэж
тусгаад мєн
зохицуулалтыг
нэлээд
дэлгэрэнгvй
болгожээ. Энэ
жишээнээс
vзэхэд
иргэний эрх
зvйн
харилцаанд
ноёрхох
ёстой
зарчмын асуудал
бол гэрээний
эрх чєлєє юм.
Бидний бодлоор
шинэ хуулийн
тєсєл
иргэний эрх
зvйн харилцаанд
оролцогчдод
гэрээ
байгуулах,
эсвэл хvсэл
зоригоо
чєлєєтэй
илэрхийлэх
эрх чєлєєг
илvvтэй
олгожээ. Хvмvvс
мєнгийг
хvvтэй зээлvvлж
байсан,
зээлvvлж ч
байгаа,
цаашид ч зээлvvлнэ.
Yvнийг
хуулиар
хориглох
боломжгvй,
шаардлага ч
vгvй. Харин энэ
хvvгийнх нь
хэмжээг харгалзах,
бусдыг
хохироохгvй
байх зэрэг
асуудлыг
зохицуулах
боломжтой юм.
Цаашилбал,
дээрх жишээ
бас нэг
зvйлийг анхааруулж
байна. Нэгэнт
амьдралд бий
болсон харилцааг
зєв олж харж,
хуульд зєв
зохицуулах
нь чухал
болно.
Тухайлбал,
Иргэний хуулийн
тєсєлд
“єєртєє
туслах” гэсэн
шинэ ойлголт
орж иржээ. Yvнд
зарим хvмvvс
эмзэглэж
байна. Энэ
бол цоо шинэ
зvйл биш юм.
Одоо ч амьдралд
гарч байгаа
vзэгдэл.
Жишээлэхэд,
нэг хvн
нєгєєдєє
автомашин
худалджээ.
Худалдан
авагч
тогтсон
хугацаанд
мєнгєє
тєлєєгvй бол
худалдагч
хойноос нь
янз бvрээр
хєєцєлдєєд
єгєхгvй бол
бvр олдохоо
байдаг. Гэтэл
гудамжинд
тохиолдлоор
тааралдсан
тул худалдагч
машинаа авч
яваад мєнгєє
тєлсєн цагт машиныг
єгнє, эсвэл
гэрээгээ
цуцалья гэж
шаарджээ. Энэ
тохиолдолд
яах вэ?
Одоогийн дагаж
мєрдєж
байгаа
Иргэний
хуулийн
дагуу худалдагч
нэг талын
санаачлагаар
гэрээгээ цуцалсан
гэсэн
байдлаар
буруудах
боломжтой.
Хэрэв “єєртєє
туслах”
ойлголт
хуульчлагдвал
тэр хvний
vйлдэл зєв
болно. Харин
vvгээр
далимдуулан
дураараа
аашлах явдал
гаргахгvй
байхыг
тєсєлд
нарийн
зохицуулсан
байна.
4.Шvvхийн
практикт
ємчийн
эрхийн
маргаан мєн
хvнд
хэргvvдийн
тоонд ордог.
Шvvгчид эдийн
болон эдийн
бус баялгийн
эрх, ємчийн
эрх хоёрын
хоорондын
зааг,
харилцан
шvтэлцээний
талаар сайн
мэддэггvйгээс
хольж хутгах
буюу буруу
дvгнэлт хийх
явдал цєєнгvй
гардаг. Иймээс
тєслийн энэ
хэсгvvдийг
зєв тусгажээ.
Аливаа
шинэ хуулийг
хэрэглэхэд
эхэн vедээ бэрхшээл
тулгардаг
тул тєслийн
зарим хэсгийг
одоогийн
дагаж мєрдєж
байгаа
хуультай
харьцуулан
шvvгчдэд
сургалт
явуулж, санал
онолыг нь
сонслоо. Энэ
сургалт
семинарт бvх шvvхvvдийг
2 жилийн
хугацаанд
хамруулсан.
Шvvгч нараас
гарсан
саналыг
боломжийн
хэрээр тусгажээ
гэж vзэж
байна.
Иргэний
хуулийн
тєсєл энэ
хэлбэрээр
батлагдахад
шvvгчид зєв
хэрэглэж,
иргэний
хэргийг
шийдвэрлэж
чадна гэдэгт
би итгэлтэй
байна. Гагцхvv
судалгаа,
сургалт сайн
хийж, шvvхийн
практикийг
хугацаа
алдалгvй зєв
тогтоож єгєх
нь чухал юм.
Тvvнчлэн
хуулийн
тайлбарыг
маш хурдан
чанартай
сайн гаргах
нь зvйтэй.