Монгол улсын иргэний хуулийн тєсєл ба Монгол улсын олон улсын хувийн эрх зvйн зохицуулалтыг боловсронгvй болгох асуудал

 

 

Ж.Амарсанаа

МУИС-ийн Хууль зvйн сургуулийн

Олон улсын эрх зvйн тэнхимийн эрхлэгч

 

Т. Мэндсайхан

МУИС-ийн Хууль зvйн сургуулийн

Олон улсын эрх зvйн тэнхимийн докторант

 

           

Монгол улсад сvvлийн жилvvдэд олон улсын шинжтэй иргэний гvйлгээ єргєжиж, тєрєл бvтцийн хувьд єєрчлєгдєн, улмаар олон орныг хамрах хандлагатай боллоо. Монгол улсын олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого, монголын эдийн засгийн боломж, гадаадын хєрєнгє оруулалтын хэрэгцээ, монголчуудын суралцах, ажил хайх, амьдрах хvсэл эрмэлзэлийг харгалзваас гадаад улстай холбоотой хувийн эрх зvйн харилцаа улам єргєжинє.

            Харин манай улсад олон улсын хувийн эрх зvйн талаархи зохицуулалт социалист интеграцийн vеэс ЗХУ-ын нєлєєн дор тодорхой тvвшинд бvрэлдэн тогтсон байдаг. Yvнд 1963 оны Иргэний хуулийн 9-р хэсэг ( энэ хэсэг 1994 оны шинэчлэн найруулсан хуульд єєрчлєгдсєн 8-р хэсэг vлдсэн), 1973 оны Гэр бvлийн хуулийн 5-р хэсэг (1999 оны хуулиар хасагдаж, материаллаг хэм хэмжээтэй хамт байрлах болсон), мєн 1958 оноос эхлэн социалист системийн орнуудтай байгуулсан эрх зvйн туслалцаа vзvvлэх тухай хоёр талын гэрээ хамаарна. Тvvнчлэн олон улсын иргэний процессийг зохицуулсан1963 оны иргэний байцаан шийтгэх хуулийн 6-р хэсэг буюу 1994 оны иргэний хэргийг шvvхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бvлгийг нэрлэх нь зvйтэй. Олон улсын хувийн эрх зvйн зохицуулалтын нэгэн арга болох олон улсын худалдаа эдийн засгийн харилцааг шууд зохицуулахад чиглэсэн олон талт болон хоёр талт гэрээг монгол улс байгуулж ирсэн юм. Тухайлбал, эдийн засгийн харилцан туслах зєвлєлийн орнуудын 1957 оны бараа нийлvvлэх ерєнхий нєхцєл (олон удаа редакц орсон) БНХАУ, БНАСАУ-тай байгуулсан бараа нийлvvлэх ерєнхий нєхцєл зэргийг дурдаж болно. Мєн 1997 онд Монгол улс нэгдэн орсон “ Бараа худалдах, худалдан авах гэрээний тухай” 1980 оны Венийн конвенц гадаад худалдааны хvрээнд чухал ач холбогдолтой болохыг онцлон хэлэх хэрэгтэй.

            Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагад элсэн орж /1997/, “ Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээр”-ийг тvvний хавсралт болох олон талт худалдааны хэлэлцээрvvдийн хамт Улсын Их Хурал соёрхон баталснаар олон улсын хувийн эрх зvйн зохицуулалт шинэ шатанд гарсан гэж хэлж болно.

            Аливаа бичмэл хууль буюу хуулийн хэм хэмжээ нь хэр зэрэг эрэлт хэрэгцээтэй байж шvvх арбитрийн практикт хэрхэн хэрэглэгдэж нийгмийн амьдралын харилцааг яаж зохицуулж байгаагаар юуны ємнє vнэлэгдэж, цаашид тvvний боловсронгvй болох шаардлага нь тодорхойлогдоно. Yнэндээ олон улсын бараа худалдаанаас бусад харилцааны тєрлєєр шvvх, арбитрын практик тун ховор, ялангуяа зєрчилдєєний харшилсан хэм хэмжээний vндсэн дээр хэрэглэгдэх хуулийг сонгон тодорхойлж улмаар гадаад улсын хуулийг хэрэглэн хэрэг маргаан шийдвэрлэсэн тохиолдол одоогоор мэдэгдэхгvй байна. Yнэнийг хэлэхэд шvvгчид маань ч vvнээс тойроод байдаг юм биш байгаадаа гэсэн сэтгэгдэл тєрдєг. Мэдээж эрэлт шаардлагаа дагаад энэ чиглэлийн онол, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгдэх нєхцєл манай улсад бvрдээгvй ба зєвхєн сургалтын хvрээнд гадаад улсын, тухайлбал Оросын эрдэмтдийн онол сургаалыг оюутан суралцагчдад хvргэх хэмжээгээр хязгаарлагдаж байна. Эрх зvйн зохицуулалт єнєєдрийн тєдийгvй маргаашийн тєлєє зориулагдах учир амьдралд хэрэглэгдэх тохиолдол бага гэдгээр тvvнийг боловсронгvй болгохоос татгалзах аргагvй. Олон улсын хувийн эрх зvйн талаархи зохицуулалтыг зєвхєн Монгол шvvх биш, магадгvй гадаад улсын шvvх ч хэрэглэх боломжтой тул бид энэ талаахи vндэсний хууль тогтоомжоо онол, сургаалын хувьд олон улсын нийтлэг тvвшинд тэнцэхээр боловсруулахад анхаарвал зохино.

            Єнєєдєр манай улсад Иргэний хуулиа vзэл баримтлал, агуулгын хувьд нэлээд єєрчлєн шинэчлэхээр багагvй хугацаанд зєвшин хэлэлцэж, шинэ тєсєл боловсруулан Улсын Их Хуралд єргєн бариад байна. Монгол улсын 1963 оны Иргэний хууль нь тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгийн vеийн хууль байсан ба 1990-ээд оноос анх тvрээсийн гэрээний тухай шинэ институт нэмж, дараа нь хэд хэдэн удаа нэмэлт, єєрчлєлт орж єдий хvртэл vйлчилсээр ирлээ. Энэ хууль зах зээлийн эдийн засаг, ардчилсан нийгмийн олон чухал харилцааг бvрэн зохицуулах боломжгvй учраас бvхэлдээ єєрчлєгдєх гарцаагvй шаардлагатай юм. Ийм цаг vед уг тєслийн нэг хэсэг болох олон улсын хувийн эрх зvй/ОУХЭЗ/-н талаархи холбогдох зvйл заалтыг дахин нягтлан vнэлэлт дvгнэлтээ гаргаж, хувийн саналаа єгєх нь энэ талаар сонирхдог, судалдаг, практик ажил vvрэг гvйцэтгэдэг хvний алдамгvй боломж завшаан болно.

            Нэг. Монгол улсад ОУХЭЗ-н шинжлэх ухаан тєдийлєн сайн хєгжєєгvй учир гадаад улс оронд болон олон улсын тvвшинд энэ талаар ямар онол сургаал, зарчим, зохицуулалтын арга хэлбэр хэрэглэдэг, холбогдох хууль, хэтийн хандлага ямар байгааг тоймлон vзье.

            1. Онол сургаал: Эрдэмтэн судлаачид дэлхий нийтээр нэг нэгдмэл иргэний хуультай болох боломжгvй гэж vздэг. Зарим нэг тєрлийн хувьд, жишээ нь бараа худалдаа, тээвэрлэлт, олон улсын хэм хэмжээнд нэгдмэл материаллаг эрх зvйн зохицуулалттай болсон байна. Олон улсын шинжтэй иргэний хэрэг маргааныг зохицуулах гол арга цаашид хуулийг сонгох арга журмыг агуулж аль нэг улсын эрх рvv шилжvvлэг хийдэг зєрчилдєєний эрх зvйн арга хэвээр байх болно. Энэ талаархи анхны онол сургаал бvр 13-14-р зууны vеэс Итали vлсад vvсч єнгєрсєн хугацаанд нэлээд боловсронгvй болж ирсэн билээ. Онол, сургаалын vндсэн дээр энэ чиглэлийн хуульд тусгах, харгалзан vзэх шаардлагатай зарчим ойлголтыг дурдья.

            А)  Зєрчилдєєний хэм хэмжээ, тvvнийг хэрэглэх хvрээ, уг хэм хэмжээний холболтын зvйл/ гипотез/-ийг тодорхойлон тайлбарлах:

            Б) Зєрчилдєєний хэм хэмжээгээр хийгдсэн шилжлэг, тvvнийг хамрах хvрээ, шилжvvлэг эргэж буцах, эсвэл цааш vргэлжлэх:

            В) Гадаад улсын хууль хэрэглэх (олох, тайлбарлах, олдохгvй тохиолдол), тvvний хязгаарлалт, order public, харилцан адил байх зарчим: 

            Г) Зєрчилдєєний хэм хэмжээнд хэрэглэгдэх холбоосын тєрєл, комбинаци:

            Д ) Зєрчилдєєний хэм хэмжээг хэрэглэх

            2. Зарчим: Гадаад улс орнуудын хууль, эрдэмтдийн онол сургаалд хууль сонгоход баримтлах дараахь хоёр зарчмыг онцгойлон тэмдэглэсэн байдаг.

            А/ Олон улсыг хамарсан иргэний хэрэг маргааныг зохицуулахдаа тухайн хэргийн хамгийн их холбоотой, хvндийн тєв орших /Сvvдэр тусах/ улс орныг олж тогтоон энэхvv улсын vндэсний хууль, эрх зvйг хэрэглэх нь зvйтэй гэсэн зарчим бий. Yvнийг нягт холбооны зарчим гэж нэрлэдэг.

            Б/ Иргэний ямарваа нэг хэргийг аль ч улсын шvvхээр шийдвэрлэсэн гарах шийдвэр ижил тєстэй байх нєхцлийг хангах буюу эхний ээлжинд тус орнуудын зєрчилдєєний хэм хэмжээ хоорондоо ижил тєстэй байлгахыг эрхэмлэх хэрэгтэй. Тэгвэл олон улсын шийдвэрийн зохицооны зарчим мєрдєгдєнє.

            3. Зохицуулалтын арга хэлбэр, эх сурвалж: Ихэнхи улс орны vндэсний хууль тогтоомжид ОУХЭЗ-н талаархи зохицуулалт агуулагдсан байдаг. Нэг хэсэг улс нь ийм тєрлийн хэм хэмжээг иргэний болон гэр бvлийн хууль, иргэний процессийн хуульдаа хэсэгчлэн оруулсан байна. Нєгєє хэсэг нь эдгээр хэм хэмжээгээ нэгтгэн тєрєлжсєн нэг хууль болгон гаргажээ. Олон улсын тvвшинд дотоодын зєрчилдєєний хэм хэмжээгээ харилцан жигдрvvлэх талаархи чармайлт (Гаагийн бага хурал) 1893 оноос эхэлсэн байдаг боловч тодорхой нэг бvс нутгийн хvрээнд эсвэл иргэний харилцааны зарим нэг (жишээ нь гэр бvл) тєрлєєр амжилт олсон байна. Харин нэгдмэл зєрчилдєєний хэм хэмжээ агуулсан хоёр талт олон улсын гэрээ нилээд элбэг. Улс орнуудын хуулийн бvтэц, арга ажиллагааны хувьд нийтлэг зvйлс

 / ерєнхий ойлголт, олон давтагдах зvйлс/, тусгай анги / харилцааны тусгай тєрєл бvрт тохирох нарийвчилсан зохицуулалт/ гэсэн хувилбарыг ихэвчлэн сонгосон байна. Тусгай ангиа зєрчилдєєний буюу харшилсэн хэм хэмжээ гэж нэрлэсэн улсууд бий. Жишээ нь: Армян, Белорусс, Казакстан, Киргиз, Узбекстаныг дурдаж болно.

            4. Хандлага, нэгдмэл ойлголт: а/ 1980-аад оноос эхлэн олон улс иргэний суурь хуулиа єєрчлєєгvй хирнээ ОУХЭЗ-н талаархи хуулиа эсвэл хуулийн холбогдох хэсгээ шинэчлэх, єєрчлєх арга хэмжээ авчээ. Эдгээр шинэчлэлт, єєрчлєлт ОУХЭЗ-н зохицуулалтыг тодорхой болгон єргєжvvлэх, бусад улстай ижилтгэх, хууль сонгох арга журмыг илvv нарийвчлах зэрэгт vндсэндээ чиглэгдсэн байна. Гэхдээ зєрчилдєєний хэм хэмжээ нь иргэний хуулийн бvтэц тєрєлтэй нягт холбоотой. б/ Иргэний эрх зvйн харилцаанд оролцогч талуудын эрх сонгох боломжийг зєвхєн гэрээний тєдийгvй бусад тєрлийн харилцаанд ч єргєтгєх болов. в/ Улс орнууд зарим тохиолдолд єєрийн vндэсний хуулиа заавал хэрэглэх, гадаадын хуулийг хэрэглэхийг хязгаарласан зохицуулалтаас бvрэн татгалзаагvй байна. г/ ОУХЭЗ-н суурь хоёр зарчмыг нийтлэг хvлээн зєвшєєрсєн ажээ.

            Хоёр. Ємнє дурдсантай харьцуулах vндсэн дээр єнєєдєр vйлчилж буй хуулийн талаар саналаа тоймлон хэлье.

1.      Уг гарал vvсэл, хєгжил: Монгол улсын 1994 оны шинэчлэн найруулсан Иргэний хуулийн “ олон улсын иргэний эрх зvй” гэсэн 7-р хэсэг ЗСБНХУ ба бvгд найрамдах улсуудын 1991 онд батлагдсан “ Иргэний хууль тогтоомжийн vндсvvд”-д тусгасан зvйл заалтыг vндсэнд нь хуулбарласан байдаг.

2.      Сайшаалын зvйлс: Монгол улсад ОУХЭЗ-н зохицуулалт vндсэндээ бvрэлдсэн байна. 1963 оны Иргэний хуультай харьцуулбал 1994 оных их дэвшилттэй болж, ємч, гэм хор, итгэмжлэл болон хуулийн этгээдийн талаархи тусгайлсан зохицуулалт шинээр, мєн гадаад эдийн засгийн хvрээнд хэрэглэгдэх эрхийг тодорхойлох журам нарийвчлагдан нэмэгдсэн байна.

3.      Хуулийн хийдэл, дутагдал: Иргэний хуулийн 8-р хэсгийг “ олон улсын иргэний эрх зvй” гэж нэрлэсэн боловч уг эрх зvйн тодорхойлолт, зохицуулах зvйлийн хvрээ, зєвшєєрсєн зан заншлын хэм хэмжээг иргэний эрх зvйн харилцаанд хэрэглэж болно гэж Иргэний хуулийн 424-р зvйлд заасан. Гэхдээ эдгээр хэм хэмжээ хэрэглэгдэх ерєнхий  тохиолдлыг хуулиар тодорхойлоогvй. Тvvнчлэн гадаад улсын хууль хэрэглэнэ гэж шилжvvлэг хийхдээ  тvvнийхээ хvрээг нарийвчлан зааглаагvй. Иймээс гадаад улсын эрх зvй рvv бvхэлд нь шилжvvлэг хийж байгаа юм уу, эсвэл зєвхєн материаллаг хэм хэмжээ рvv шилжvvлэг хийж байн уу гэдгийг ялгахад бэрхшээлтэй. Иргэний эрх зvйн харилцааны тодорхой тєрлийн хувьд “ нэр”, “эд хєрєнгийг vндэслэлгvйгээр олж авах буюу эзэмших” болон “ даалгаваргvйгээр бусдын vvрэг биелvvлэх” vvргийн зохицуулалт орхигдсон байна. Гэр бvлийн 1999 оны хуулиас vзэхэд, гэр бvлийн эрх зvйн харилцааны хvрээнээс зєвхєн гэр бvлийн байдлыг болон гэрлэснийг бvртгэх, цуцлах тохиолдолд хэрэглэх эрх зvйг тодорхойлж, бусад тухайлбал гэрлэгсдийн болон гэр бvлийн гишvvдийн харилцаа, хvvхдийн тэтгэмж гэх мэт олон чухал асуудлыг шийдвэрлэх зохицуулалтгvй vлдээжээ.

4.      Єєрчлєгдєх шаардлага: Иргэний хууль єєрчлєгдєх нь тvvнтэй салшгvй холбоотой ОУХЭЗ-н зохицуулалтыг єєрчлєхєд хvргэнэ. Монгол улсад гадаадын иргэдтэй гэр бvл болох явдал, гадаад, дотоод иргэдийн хєдєлгєєн, гадаадын хєрєнгє оруулалт, гадаад худалдаа єргєжиж байгаа нь олон улсын тvвшинд тохирохуйц, монгол улсын иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахуйц ОУХЭЗ-н зохицуулалттай байхыг шаардана. Харамсалтай нь одооны зохицуулалт бvрэн тєгс болсон гэж vзэхэд эртэдхээр байна.

5.      Тєслийн талаархи vнэлэлт, дvгнэлт

Юуны ємнє товч дvгнэхэд, тєслийн холбогдох хэсэг одооны хvчин тєгєлдєр мєрдєгдєж байгаа хуультай харьцуулбал vндсэндээ єєрчлєгджээ. Єєрєєр хэлбэл, тєсєлд ОХУ-ын хуулийн жишиг хэвээр vлдсэн байна. Харин  тєслийн зарим зvйл заалт / жишээ нь 532.2. заалт, 540-р зvйл болон гэрээнд хэрэглэх хуулийг тодорхойлсон 541.1 заалт, 542 –р зvйл/  ХБНГУ-ын холбогдох зохицуулалттай тєстэй болсон ба энэхvv тєслийг боловсруулахад германы ижил хуулийн зохицуулалтыг харьцуулан vзсэн бололтой. Гэхдээ оросын болон германы хуулийг бvрэн зєв ойлгож харьцуулаагvй мэт санагдана.

-                          Ерєнхий ойлголтууд бvрэн, системтэй тусгагдаагvй. Тєслийн 532 –р зvйл бvхэлдээ их анхаарал татна. Учир нь энэ зvйлийн заалт бvр онцгой ач холбогдолтой, цєм ойлголтуудыг агуулсан боловч ойлгомжгvй, олон салаа утгатай байж болохоор бичигджээ.

-                          Тусгай ангийн хувьд одоогийн хуулийн дутуу, цоорхойг бvрэн нєхєєгvй байна.Ер нь одоогийн хууль тусгай ангийн хувьд vндсэндээ бvрдсэн, харин ерєнхий анги нэлээд дутуу зохицуулалттай учир тусгай ангид хийдэл гарсан байхад тvvнийг нєхєх ерєнхий заалт дутагдаж болох талтай.