АРБИТРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГYЙ БОЛГОХ ШААРДЛАГА

 

            Даяарчлалын єнєє vед vйлдвэрлэл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа улам хєгжихийн хэрээр худалдааны харилцаа єргєжиж, vvнээс vvдэн гарах маргаантай асуудлыг шийдвэрлэхэд арбитрын vvрэг роль улам єсєж байна.

            Худалдааны гэрээ контрактыг бичгээр, амаар тэгэхдээ орчин vеийн єндєр хурдтай техникийн хэрэгсэл болох факс, цахилгаан шуудангаар байгуулж, гэрээ контрактын биелэлтийг ч мєн ийм хурдтайгаар хангах шаардлага гарч байгаа юм. Энгийн жишээ хэлэхэд л, Монголд ажиллаж байгаа ямар нэг тоног тєхєєрємж, машин техникийн сэлбэгийг буухиа шуудангаар нийлvvлэх нь хэвийн vзэгдэл болоод байна.

            Ийнхvv “цаг алт” болсон шинэжлэх ухаан-техник, мэдээлийн эрин vед гэрээ контракт байгуулах, тайлбарлах, биелэлтийг хангахтай холбогдон гарсан аливаа маргаантай асуудлыг  мєн л тvргэн шуурхай шийдвэрлэх, цаг хожих асуудал чухал болж байна.

            Анхан шатны аймаг, нийслэл, давах шатны гэсэн олон шат дамжлагатай тэр болгон асуудал шийдэх олон хоног сарын дэгийн хугацаатай, єртєг єндєртєй, тусгайлан мэргэшээгvй, шvvхийн тогтолцоо дээр шуурхай зорилтыг хангаж чадахгvй болох нь нэгэнт тодорхой болсон тул бизнесийн хамтын нийгэмлэг олон жилийн туршид зохигчид єєрсдийн саналаар байгуулдаг, маргаантай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд цаг хугацаа бага шаарддаг, шийдвэр нь эцсийн бєгєєд заавал биелэгдэх хvчинтэй арбитрын тогтолцоог сонгож авсан нь зохих vр дvнгээ єгсєєр байна.

            Єсєн нэмэгдэж байгаа худалдааны харилцаанаас vvсэн маргаантай асуудлыг шийдвэрлvvлэхэд эрхэмлэх єєр нэг чухал зvйл бол арбитрын шийдвэр шударга, бодит, хараат бус байх явдал юм.

            Ер нь худалдааны гэрээ контракт нь єєрєє оролцогч талуудын итгэлцлийн vндсэн дээр хvсэл зоригоо чєлєєтэй илэрхийлж, тодорхой эрсдэлтэйгээр харилцан зєвшилцєлд хvрэх замаар байгуулагддаг билээ.

Соёлтой худалдааны харилцаа нь анхнаасаа бие биенийгээ “ хульхдах” зорилгоор байгуулдаг гэрээ контракт гэж байхгvй. Харин эрх ашгаа ил далд ухаалгаар тусгах асуудал бол єєр.

            Сонгодог утгаараа хєндлєнгийн шvvх / арбитр/ гэдэг нь талууд єєрсдийн хооронд vvссэн маргааныг шийдvvлэхийн тулд єєрсдєє байгуулсан шvvхийг хэлдэг.

            Шvvхийн бvрэлдхvvнийг ч талууд єєрсдєє тохиролцон тогтоодог. Арбитрчдын тоог ч талууд тогтоох ёстой. Тухайн оронд, наад зах нь тухайн хоёр талын хувьд нэрд гарсан, олон улсын эрх зvйн єндєр мэргэжилтэй дадлага туршлагатай нэг юмуу хэд хэдэн хуульчдыг талууд тохиролцон томилсон тохиолдолд тэр хуульчид ч аль нэг талыг барихгvй, талууд ч сэтгэл дундуур vлдэхгvй, ёстой л “ єєрєє унасан хvvхэд уйлдаггvй” гэгч л болох ёстой. Энэ нєхцєлийг хангахын тулд орчин vеийн арбитр, арбитрчдын урамшлын хэмжээг ч талууд тохиролцон тогтоодог практикт шилжиж байгаа.

 

            Худалдааны гэрээ контракт нь єєрєє товч тодорхой болж, олон улсын худалдааны эрх зvйн тvгээмэл зарчим, зан заншилд ишлэл хийх замаар байгуулагдаж байгаа єнєє vед арбитрчдаас ямар их мэдлэг боловсрол, мэрэгшил, дадлага шаардах нь мэдээж. Чухамхvv ийм шаардлага хангасан арбитрчийг сонгох, сонголтынхоо хариуцлага, хохирлыг талууд єєрсдєє хvлээх нєхцлийг бvрдvvлэх нь онцгой чухал юм. Шvvхэд ийм боломж байхгvй.

            Нєгєє талаар шvvхэд хандахад наад зах нь ємгєєлєгчийн хєлс барууны орнуудад, тэр ч байтугай Монголд асар єндєр болж байгааг бодолцох ёстой.

            Олон улсын єндєр мэргэжилтэй, дадлага тушрлагатай, мэргэжилдээ мэрэгшсэн хуульчдын нэрсийн жагсаалтыг гол тєлєв тєвийг сахисан, ямар нэг ашгийн сонирхолгvй тєрийн, тєрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний тєв, их дээд сургуулиудаас тухайн хvний эрхэлж байсан ажил, эзэмшсэн мэргэжил, дадлага туршлага, эерэг сєрєг талыг нь бvгдийг нь бодолцон нэр дэвшvvлж нэгдсэн жагсаалт нийтэлдэг. Энэ нь маргаанд оролцогч талууд єєрсдєє бие даасан сонголт хийх боломж олгодог. Ихэнх орны арбитрын болон бусад хууль тогтоомж, худалдаа, арбитрийн чиглэлээр байгуулсан олон улсын гэрээнд маргаанд оролцогчын аль нэг тал нь гадаадын хуулийн болон хувь этгээд байх шаардлага тавигддаг учир дээр дурьдсан хуульчдын тухай жагсаалт нь дотоод, гадаадад ил тод байх ёстой. Энэ бол олон улсын эрх зvйгээр нэгэнт хvлээн зєвшєєрєгдсєн зарчим юм.

 

Монгол Улсын худалдааны гол тvншvvд нь ОХУ, БНХАУ-ын зэрэг тєдийлєн чинээлэг биш хувь болон хуулийн этгээдvvд, тєрийн ємчийн байгууллага байгаа, нєгєє талаас манай худалдаачид тийм ч баян биш, гадаад  улс орны нэр хvнд бий арбитрт хандах, тэмдэгтийн болон арбитрын хураамж тєлєх боломжгvй байгаа нь аль єртєг зардал багатай, гэхдээ хvнд суртал, хєндлєнгийн оролцоо нєлєєлєлгvй арбитрыг сонгох эрмэлзэлтэй байдаг нь Монголын арбитрын тогтолцоо ийм нєхцєлийг хангасан байх, арбитрчид нь гэрээ байгуулах vед нэр нь тодорсон, хожим сонгох сонголтоо хийх боломжтой болгох нь чухал юм. Худалдаа хийнэ гэдэг нь гэрээ контракт байгуулах, хэрэгжvvлэх маргаантай асуудлыг зєв зохистой шийдэх, биелэлтийг хэрэгжvvлэх тогтолцоог иж бvрнээр нь шаарддаг болно.

           

Ил тод байх явдал нь ямар арбитр сонгож авах талаар гэрээ контрактдаа арбитрын заалт тусгахад ч чухал ач холбогдолтой. Талуудын тохиролцсоноор сонгож авсан арбитрын тухай заалт нь шvvх хэргийг авч хэлэлцэхээс татгалзах, арбитрын шийдвэрийг хvчээр хэрэгжvvлэх vндэслэл болдог тухай Ôранц, Англи, АНУ арбитрын тухай хуулиуудад тусгагдсан байдаг.

 

           

            Арбитрын тухай заалт нь заримдаа гэрээ контрактын єєрийнх нь хvчин тєгєлдєр байх эсэхээс ч vл хамаарахаар зарим орны хууль тогтоомжид тусгагдсан байдаг.

            Арбитрын тухай заалтыг гагцхvv бичгээр vйлдэх тухай заалт Гадаадын арбитрын шийдвэрийг хvлээн зєвшєєрєх болон биелvvлэх тухай 1958 оны Нью-Йоркийн Конвенц/ НYБ-ын ивээл дор боловсруулсан/, Гадаад худалдааны арбитрын тухай 1961 оны Европын Конвенцид тусгалаа олсон.

 

            Олон улсын худалдааны эрх зvйн талаарх НYБ-ын Комиссоос 1986 онд баталсан Олон улсын худалдааны арбитрын тухай vлгэрчилсэн хууль нь арбитрын салбар дахь vндэсний хууль тогтоомжийг боловсронгvй болгоход чухал ач холбогдолтой болсон бєгєєд олон улс орон энэ vлгэрчилсэн загварыг vндэслэн єєрсдийн vндэсний хууль тогтоомжоо баталсан.

 

            Олон улсын практикт байнгын болон байнгын бус хэлбэртэй хоёр тєрлийн арбитр байдаг.

 

            Монгол Улсад одоо мєрдєгдєж байгаа Гадаад худалдааны арбитрын тухай хууль нь байнгын хэлбэртэй арбитрын vйл ажиллагааг зохицуулж байгаа боловч энэ ганцхан арбитр байхаар зааснаараа монополь шинжтэй, сонголт байхгvй, єрсєлдєєнийг хязгаарласан, маргаан шийдвэрлэх нvсэр тогтолцоотой, шуурхай бус, Худалдаа, аж vйлдвэрийн танхимаас хараат байдалтай, арбитрын бvрэлдхvvн, арбитрчдын шагнал урамшлыг захиргааны журмаар тогтоодог зэрэг учир дутагдалтай.

 

            Арбитрын тухай хуульд арбитруудаа талууд сонгох, талуудын сонгосон арбитрууд супер/даргалагч/ арбитраа сонгох, ингэж чадаагvй нєхцєлд байнгын арбитрын дарга даргалагч арбитрыг томилохоор заасан нь Монголын Гадаад худалдааны арбитрт итгэх итгэл vнэмшлийг ихээр бууруулж байна.

 

            Гадаад худалдааны арбитрын тухай Монгол Улсын хуульд єєрчилбєл зохих єєр нэг заалт бол арбитрын даргын эрх мэдэл бvрхэг, ямар ч vед захиргааны шинжтэй шийдвэр, чиглэл єгєх боломж нээлттэй байгаа нь итгэл vнэмшлийг ихээхэн бууруулдаг. Тvvнчлэн арбитрын бvрэлдхvvн нь хvчний байгууллагуудаас голдуу оролцсон, олон улсын хуулийн мэргэжил дадлага, туршлагагvй хvмvvсээс бvрдэж байгаа нь эцсийн дvнд арбитр єєрт нь итгэх итгэлийг алдагдуулдаг.

 Арбитчдын гаргасан хvчин тєгєлдєр шийдвэрийг ямар нэг хэлбэрээр єєрчлєх, шийдвэрийн гvйцэтгэлд хэн нэгний зvгээс нєлєєлєх боломжтой байх нь талуудын чєлєєт сонголтоо хийх зарчим алдагдаж, улмаар арбитрийн шийдвэр яаж ч гарсан тухайн шийдвэрийг хэн нэг албан тушаалтан єєрчилдєг, тvдгэлзvvлдэг, хойшлуулдаг єнєєгийн тогтолцоо нь арбитрт итгэх итгэлийг алдагдуулах, ер нь арбитрын сонгодог утгыг алдагдуулахад хvрдэг.

            Нэгэнт арбитр, арбитрчдыг чєлєєтэй сонгодог, арбитрчид єєрсдєє асуудал шийдэх дэг журам, хуулиа єєрсдєє сонгодог, сонгосон хуулиудын хооронд зєрчилдєєн vvсэх тохиолдолд зєрчилдєєний эрх зvйн гол зарчмуудыг баримтлан маргаанд оролцогч орны иргэний хууль, иргэний байцаан шийтгэх хуулийг сонгох, тvvнийг хэлбэрэлтгvй баримтлах шаардлагатай. Ийм боломжийг арбитрын хуульд тусгах ёстой.

            Дэлхий нийт аль хэдийн арбитрын монопольт тогтолцооноос татгалзсан. Нєгєє талаар байнгын арбитр нь талуудын эрхийг хязгаарлаад зогсохгvй орчин vеийн шударга, шуурхай байдалд нийцэхээ больж байгаа билээ.

            Дэлхийн худалдааны байгууллагын маргаан шийдвэрлэх тухай баримт бичиг, бараа худалдах, худалдан авах гэрээний тухай Венийн Конвенц, Хєрєнгє оруулалтын маргаан шийдвэрлэх тухай зэрэг орчин vеийн худалдаа, эдийн засгийн харилцааг зохицуулсан олон улсын гэрээнд байнгын бус /ad hoc/ арбитрт илvv ач холбогдол єгсєн байдаг.

           

            Аd hoc арбитр гэдэг нь зєвхєн тухайн маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор талууд тохиролцон байгуулдаг, хэрэглэх дvрэм журмаа арбитрууд єєрєє батлах буюу сонгон авдаг хамгийн шуурхай хараат бус хэлбэр юм.

            Аd hoc арбитрыг байгуулах зарчим, зорилго, шуурхай байдлаараа байнгын арбитраас илvv дэвшилттэй байдгаас гадна хэрэглэх хуулийг сонгох, шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийг талууд, тэдгээрийн харúяалалын улсын эрх бvхий байгууллагууд хvлээн зєвшєєрєх, албадлагын журмаар хэрэгжvvлэх ерєнхий тогтолцоо нь байнгын арбитртай адилхан, сонголтын хамгийн боловсронгvй альтернатив хувилбар юм.

            Ихэнх соёлтой улс оронд энэ хоёр хэлбэрийг оннвчтой хослуулан, ижил тэгш эрхтэйгээр хуульчилсан байдаг бєгєєд чухам алийг нь сонгох нь дахиад л бvхий л нєхцєл байдлыг vндэслэж шийдвэрлэх зохигчдын шийдлийн асуудал байх болно.

            Хамгийн гол нь аль нэг байгууллага, албан тушаалтны оролцоо, нєлєєлєл, дур зоргоор авирлах явдлыг  хуулиар хориглох, тийм боломжийг бvрдvvлэх учир энэ нь арбитрын тухай хуулийг боловсронгvй болгох концепцийн нэг чухал асуудал юм.

           

            Даяарчлалын эрин vед арбитрын тогтолцоог улам боловсронгvй болгох, ил тод, шуурхай байдлыг хангах, монополь, хvнд суртлыг арилгах, хараат бус байлгах, єрсєлдєєн, сонголтын боломжийг дээшлvvлэх, талуудын эрх, эрх чєлєєг аль болохоор хангах чиглэлээр арбитрын бvх хэлбэрийг хамруулан арбитрын тухай хуулийг шинэчлэн боловсронгvй болгохыг олон улсын харилцаа, гадаадын хєрєнгє оруулалтыг дэмжих, зээл тусламжийг хэрэгжvvлэх бодлого шаардаж байна.

 

Oлон улсын хуульч Г.Сэсээр