ХYНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ТЄРИЙН БОДЛОГЫН ХЭМЖЭЭНД YНЭЛЭЛТ ДYГНЭЛТ ЄГЄХ ЦАГ БОЛСОН

 

[ХЗЯ-ны Хууль Зvйн Бодлогын Газрын Хvний Эрхийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Баттогтохтой Хvний Эрхийн Yндэсний Комиссын хуулийн талаар хийсэн ярилцлага]

 

М.И: Хvний эрхийн комиссын тухай хууль  батлагдан гарах болсон шалтгааны талаар та ярихгvй юу?

М.Б:  Хууль батлагдан гарах болсон нийгэм, эдийн засаг, эрх зvйн олон шалтгаан бий. Ер нь 1992 онд батлагдсан шинэ vндсэн хуулиар хvний эрх, эрх чєлєєг шинээр хуульчлан баталгаажуулсан бєгєєд хvний эрхийг тєрийн бодлогын хэмжээнд зааж єгсєнтэй холбоотой юм.

            Єнєєдєр бид нар хvний эрхийн асуудлаар нэлээд ярьж эхэлж байна. Yндэсний хууль тогтоомж хvний эрхийг хэрхэн баталгаажуулж байна, хvний эрх амьдрал  дээр хэрхэн хангагдаж байгаа тал дээр  тєрийн бодлогын хэмжээнд vнэлэлт дvгнэлт єгдєг байгууллага хэрэгтэй байгаа нь энэхvv хvний эрхийн vндэсний хэмжээний байгууллагыг байгуулах vндэс болсон юм.

            Эрх зvйн ухамсар доогуур байгаа ба эрх зvйн неглейзм бий болсон энэ vед бас хамгаалах байр суурины vvднээс энэхvv хуулийн тєслийг боловсруулах бас нэг шалтгаан болсон. Мєн тvvнчлэн захиргааны шинэтгэлийн хvрээнд энэ асуудлыг тvлхvv авч vзэх хэрэгтэй.

            Ганц хvний эрх/ vндсэн эрх/ гэдэг утгаар нь биш, тєрийн захиргааны байгууллага хvний эрхийг хангах асуудал дээр яаж хандаж байна вэ? Гэсэн мэргэжлийг дvгнэлт єгєх шаардлагатай. Эдгээр байгууллагын ажилтнууд хvний эрхийг зєрчсєн тохиолдол практик дээр их байдаг. Тийм учраас МУ-д ажиллаж байгаа тєрийн захиргааны байгууллагууд, агентлагууд, яам, тамгын газрын газрууд, хvний эрхийг хэрхэн хамгаалж байгаа дээр vнэлэлт дvгнэлт єгєх, тэдэнтэй хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм.

            МИ: Энэхvv хуулийг боловсруулахдаа олон улсын ямар жишиг, туршлагыг баримталсан болон харьцуулсан ямар судалгаа хийсэн бэ? Жишээ нь: 1992-оны 3 дугаар сард НYБ-ын Ерєнхий Ассамблейгаас батлан гаргасан Хvний Эрхийн Yндэсний Байгууллагын Yйл Ажиллагааны Ïарисын зарчмууд гэж байдаг. Энэ баримт бичгийн заалтуудыг хэрхэн тусгасан гэж та vзэж байна вэ?

 

М.Б: Энэ хуулийн тєслийг боловсруулалцсандаа би маш их сэтгэл хангалуун явдаг. Хууль батлан гаргах тухай асуудал бvр анх 1991-оноос хєндєгдєж яригдаж эхэлсэн ба анх санаачилж ярьж байсан хvмvvсийн нэрийг тухайлбал УИХ-ын гишvvн С.Тємєр, гишvvн асан Б. Дэлгэрмаа нарын нэрийг энд дурдах нь зvйтэй юм.

Ер нь хvний эрхийн vндэсний байгууллага гэдэг маань манайд сонгодог утгаараа харьцангvй шинэлэг ойлголт юм. Хууль боловсруулах явцад Ром – Герман болон Англо Саксоны эрх зvйн системтэй 60-70-аад улс орны хуулийг харьцуулсан эрх зvйн vvднээс судалж vзсэн. Ингээд бид нэг дvгнэлтэнд хvрсэн. Хvний эрхийн vндэсний байгууллагыг vндсэн хоёр хэлбэртэй байгуулдаг юм байна. Нэг нь хvний эрхийн комисс, нєгєє нь Омбудсманы хэлбэртэй. Бид єєрийн орны эрх зvй, соёл, улалмжлалын онцлогыг тусган мєн олон улсын байгууллагуудаас ирvvлсэн саналд дээрх 2 хэлбэрийн хосолсон маягтай vндэсний комиссыг байгуулахаар болсон юм. Хvний эрхийн vндэсний байгууллагуудын Ïарисын зарчмуудын зvйл заалтуудыг  бид баримталж vндсэндээ тусгасан гэж vзэж байгаа.

 

М.И: Ïарисын зарчмуудтай холбогдуулан таниас хэдэна суулт тавья.

Нэгдvгээрт, дээрхи олон улсын баримт бичигт хvний эрхийн комиссын бvрэн эрхийн 1-т авч vзэхээр шийдвэрлэсэн хvний эрхийн аливаа зєрчлийг хэлэлцэн хvний эрхийг хамгаалах, дэмжин хєгжvvлэх талаархи дvгнэлт, зєвлємж саналуудыг засгийн газар буюу парламентад єргєн мэдvvлнэ гэжээ. Тэхээр манай хуулинд Комиссын гишvvн нь хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалт, шvvхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрvv, иргэний хэрэг маргааны талаархи гомдлыг хvлээн авахгvй гэж заажээ.

Энэ талаар тайлбар хийхгvй юу?  Мєн энэ асуудлыг гаргаж тавьж байгаагийн нэг vндсэн шалтгаан нь хэрэг бvртгэлт мєрдєн байцаалт, шvvхийн шатанд хvний эрхийг зєрчсєн тохиолдол олон байдаг ба цаашдаа ч байх болно. Энэ хvрээнд ХЭК-ийн гvйцэтгэх vvргийг тайлбарлаж єгнє vv?

 

М.Б: Шvvх эрх мэдлийн хараат бус бие даасан байдлыг хангах Yндсэн хуулийн зарчим байдаг. Шvvхийн шийдвэрийг авч хэлэлцдэг системтэй орон бий. Гэхдээ манай эрх зvйн тогтолцооны зарчим єєр юм. Шvvх нэгэнт шийдвэрлэчихсэн асуудлыг дахин хэлэлцэхгvй. Мєн шvvх, прокурор, мєрдєн байцаах, хэрэг бvртгэх байгууллагын хууль зєрчсєн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хуулийг мєрдлєг болгох хэрэгтэй.

М.И: Шvvгчдийн, зєвхєн шvvгчдийн ч биш хууль хэрэгжvvлэх байгууллагуудын ажилтнуудын мэдлэг чадвар, ёс суртхууны тvвшин дорой байгаан улмаас иргэдийн эрх ихээр хохирч байгааг та бид 2 сайн мэдэж байгаа. Шvvх прокурор, мєрдєн байцаах, хэрэг бvртгэх байгууллагын хууль зєрчсєн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хуулийн тухай суртчилгаа муу хийгдсэн. Энэ хуулийн талаар иргэд, тэр бvv хэл манай хуульчид ойлголт муутай байгаа.

М.Б: Ер нь энэ асуудал дээр нэг талаас нь биш хоёр талаас нь харах хэрэгтэй. Хvмvvс шvvх гэхээр л хvмvvсийг ялладаг гэж боддог. Гэтэл vнэн хэрэгтээ шvvхийн байгууллагад л хvний эрхийг хамгаалж, хангаж байдаг гэдгийг хэн хэн нь ойлгож vзэх ёстой.

М.И: Зарчмын хувьд тийм байх ёстой. Хууль хэрэгжvvлэгч байгууллагууд зєвхєн ялладаг, мєрддєг байгууллагууд биш харин иргэдэд vйлчлэх байгууллага байх ёстой гэдгийг шvvгчид, хуульчид ухамсарлан сэтгэлгээгээ єєрчлєєх цаг болсон. Энэ тал дээр яавал хурдан ахиц гарна гэж та бодож байна?

 

М.Б: Энэ  асуудал цэгцэрнэ гэж би итгэж байна. Хуульчдыг сонгон шалгаруулах, хуулийн єтсєл боловсруулж байгаа. Энэ хууль бий болохоор боловсон хvчний асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж vзэж байна. Ер нь хууль эрх зvйн аливаа шинэчлэлийг боловсон хvчний шинэчлэлгvйгээр тєсєєлєх боломжгvй гэдэг дээр би таньтай санал нэг байна. Хуульч хvн бол амьд хууль мєн. ×адварлаг, шударга хуульчдыг эмьд хуулийн хvрээнд зєв сонгон шалгаруулан ажиллуулах хэрэгтэй.

М.И: ХЭК нь шvvхэд зєвлємж гаргаж болох уу? Хуулиндаа бол яаг тэгнэ гэсэн заалт байхгvй байгаа.

М.Б: Тодорхой нэг хэрэг дээр биш, ер нь шvvхийн практикт хvний эрхийг зєрчсєн шийдвэр нилээд гарвал ерєнхийд нь зєвлємж гаргана.

 

М.И: ХЭК –ын хуралдааны дэг жаягын талаар хуульд тодорхой заагаагvй байна. Жишээ нь Ïарисын зарчмуудад бvх гишvvдээ оролцуулан тогтмол хуралдана гэж заасан байдаг юм байна.

 

М.Б: Энэ хууль нь хосолсон байдлаар хийгдсэн. Цэвэр комиссын байгууллага гэж vзэж болохгvй юм. Комиссын хувьд бол тийм байдаг. Манай байгууллагын хувьд тухайн шаардлагатай нєхцєл байдалд єєрснєє хуралдах бvрэн эрхтэй байдаг. Хурлын дэг жаягын талаар єєрсдийнхєє ажлын албаны дотоод журманд зааж єгсєн байгаа.

 

М.И: Хvний эрхийн комиссын ажлын албыг зохион байгуулах ажил ямар тvвшинд явагдаж байна вэ?

М.Б: Комиссын жилийн тєсвийг Засгийн газрын хуралдаанаас баталсан. Гэхдээ энэ нь нилээд цомхон байхаар хийгдсэн юм. Энэ нь миний санаанд тєдийлєн нийцэхгvй байгаа. Би бодохдоо энэ ажлын алба нь нилээд нvсэр аппарат байх ба энд ажиллах хvмvvсийн мэдлэг боловсрол маш єндєр, ер нь бусад тєрийн байгууллагад ажиллаж байгаа хvмvvсийнхээс 2 дахин илvv єндєр байх ёстой гэж vздэг. Одоо ажлын албанд орох орон тооны хvмvvсийг судалж байгаа.

 

М.И: Хvний эрхийн болон бусад тєрийн бус байгууллагынхан мєн эмэгтэйчvvдийн эрхийн тєлєє тэмцэгч бvлгийнхэн ХЭК-ын гишvvдийн тоо ба жендэрийн оролцооны талаар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа. Бусад орнуудын жишээнээс харахад, Жишээ нь Солонгосын ХЭК нь 23 гишvvнтэй ба тэдний 17 нь эмэгтэй гишvvд байдаг байна.

 

М.Б: ХЭК-ын гишvvдийн тооны асуудал янз янз байдаг. Омбудсманы хувьд ихэвчлэн 2-3 гишvvнтэй байдаг. Комиссын тогтолцооны хувьд 23 хvртэл гишvvнтэй хvртэл байдаг. Анх 5 гишvvнтэйгээр яригдсан боловч бас манай хувьд санхvv, тєсєв хєрєнгєний хувьд бэрхшээлтэй байдаг тул тоог багасгасан. Би энд бас сэтгэл дундуур байдаг. Тийм болохоор ХЭК-ын ажлын алба нь харьцангvй чадварлаг, хvний эрхийн мэдрэмжтэй, тооны хувьд  олон хvн байж энэ ажлыг хийх хэрэгтэй. Жендэрийн тэгш эрхийн оролцоог хоригллогvй л дээ. Энд томилгооны асуудал л байна.

М.И: ХЭК нь бусад тєрийн бус байгууллагуудтай/ ТББ/ хэрхэн хамтарч ажиллах вэ?

М.Б: ХЭК-ын дэргэд орон тооны бус зєвлєл ажиллана. Хvний эрхийн салбарт ажиллаж буй ТББ-ын тєлєєлєгчид энэ орон тооны бус зєвлєлд орж болно. ХЭК нь зєвхєн ТББ тай ч биш мєн YЭБ, тєрийн байгууллагууд, шvvх, прокурорын байгууллагуудтай хамтран ажиллаж vйл ажиллагаагаа уялдуулан явуулах ёстой.

М.И: Бидний асуултанд хариулж чєлєєтэй ярилцсан явдалд их баярлалаа.

Таны цаашдын ажилд улам их амжилт хvсье.

 

Ярилцсан. М.Ичинноров: ЭЗШДХТ-ийн тэргvvн.