Хvний Эрхийн тєрийн бус байгууллагуудын анхны Форум

 зохион байгуулах тухай

 

 

 

Хvний эрхийн асуудлаар ажилладаг тєрийн бус байгууллагууд Хvний эрхийн vндэсний хєтєлбєрийн  хэрэгжилтэд хяналт тавидаг жишиг дэлхийн ардчилсан улс оронд тогтсоныг та бид сайн мэднэ. Монгол улс анх удаа Хvний эрхийн vндэсний хєтєлбєрєє боловсруулах ажлыг эхэлж, иргэдийнхээ хvний эрхийн хэрэгжилтийн ерєнхий тєлєв байдлыг тодорхойлох гэж байна. Yvний зэрэгцээ манайд анх удаа хvний эрхийг хамгаалах хараат бус байгууллага болох Хvний эрхийн vндэсний комисс байгуулагдсан нь хvний эрхийг хамгаалах талд тєр, засгийн зvгээс хийсэн том  алхам мєн.

 

Єнєєдєр манайд хvний эрхийг хамгаалах чиглэлээр vйл ажиллагаа явуулж буй тєрийн бус байгууллагууд /ХЭТББ/ нь хvний эрхийн хэрэгжилтийн байдалд хяналт тавих гол зорилтоо хангалттай хэрэгжvvлж чадахгvй байгаа шалтгаан бол тэр бvр хоорондын уялдаа, холбоотой vйл ажиллагаа явуулдаггvйгээс эрч хvчээ нэгтгэж чадалгvй дор дороо тархай бутархай ажилладаг дутагдлаас ангижраагvйтэй холбоотой. Тєрийн бус байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж чадаагvй нєхцєлд хvний эрхийн зєрчлийг илрvvлэх, зааж шvvмжилж арилгуулах, дахин гарахаас урьдчилан сэргийлэх талд vр дvнтэй нєлєєлж чадахгvй бєгєєд шаардлагатай тохиолдолд тєрийн байгууллагатай хамтран ажиллах хэлбэр тогтоогvй байна гэж бид дvгнэж байна.

 

Энэ салбарт дуу хоолойгоо гаргадаг байгууллагуудын vйл ажиллагааг уялдуулах замаар vйл ажиллагааны vр дvнг нь дээшлvvлэхэд бидний санаачлан хуралдуулахаар зорьж буй ХЭТББ-ын анхны Форум /чуулга уулзалт/ чухал vvрэг гvйцэтгэнэ. Тvvнчлэн тєрєєс батлан гаргах хvний эрхийн хєтєлбєрийн хэрэгжилтэд тєрийн бус байгууллагуудын зvгээс оновчтой хяналт тавих арга хэлбэр тогтоно.

 

Чуулга уулзалт бол  ТББ-ууд хамтран суугаад Засгийн газраас хийж буй Монгол улсын хvний эрхийн талаарх тєлєв байдалд дvгнэлт єгєх, хvний эрхийг хєндєж байгаа хууль тогтоомж, эрх бvхий албан тушаалтны шийдвэрийн тєсєлд санал єгєх, єєрчлvvлэх, зєрчлийн баримт цуглуулах, байр сууриа илэрхийлэх зэрэг тулгамдсан  асуудлаар цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлох арга хэрэгсэл мєн. 

 

Ийнхvv чуулга уулзалтыг зохион байгуулснаар ТББ-ын хамтын дуу хоолойг тєр засгийн удирдлагад хvргэх бололцоотой болно. Єєрєєр хэлбэл,  тєрийн бус байгууллагууд иргэдийн дуу хоолойг дээш нь дамжуулах тєдийгvй хоорондын vйл ажиллагаагаа уялдуулах замаар тєр засгийн удирдлагатай шууд холбогдох, ижил тvвшинд яриа хэлэлцээ єрнvvлэх боломжтой болно. Мєн байгуулагдаад удаагvй байгаа Хvний эрхийн vндэсний комиссын гишvvдийн бvрэлдэхvvнд иргэний нийгмийн тєлєєллєєс оролцоогvй байдлыг нєхєх нэг арга зам болно.

 

Эрх Зvйн Шинэтгэлийг Дэмжих Хуульчдын Тєв нь Монгол Улсын эрх зvйн шинэтгэлийг гvнзгийрvvлэх тухайлбал, хvний эрхийг хєндєж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зvйн таатай орчин бvрдvvлэхэд хуульчдын хувь нэмрийг оруулах, иргэдийн эрх зvйн боловсролыг дээшлvvлэх чиглэлд  vйл ажиллагаагаа тєвлєрvvлэн явуулдаг бєгєєд тус тєвд хандаж буй иргэд, байгууллагуудын саналаас vзэхэд хvний эрхийн тєлєв байдалд тєрийн бус байгууллагуудаас дvгнэлт єгєх, тодорхой тєр засгийн шийдвэрийг эсэргvvцсэн шаардлага тавих, хvний эрхийн асуудлаар єргєн хэлэлцvvлэг явуулах тухай хvсэлт олноор ирж байдаг. Манайд хандсан хvний эрхийн тєрийн бус байгууллагууд нь чин зорилготой, хийж бvтээх тодорхой санаачлагатай байдаг ч санхvvгийн болон хvний хvчний чадавхи дутагдалтайгаас хvндрэл, бэрхшээлтэй тулгарч амжилт, vр дvнд нь тодорхой хэмжээгээр хумигддаг талаар дурьдаж байсан.

Тухайлбал, хvний эрхийн олон улсын байгууллагад хандахад туслах, хамтран хvчээ нэгтгэж ажиллах санал зонхилж байдгаас дээрх байдал тодорхой харагддаг.

 

Ижил тєрлийн vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллагууд хоорондоо  мэдээлэл солилцох,  тєрийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг олж мэдэх, хvний эрхийг зєрчсєн тохиолдолд дуу хоолойгоо нэгтгэн хvч хамтрах, нийтлэг зорилгоо тодорхойлох, хvний эрхийн ТББ-ын чадавхийг дээшлvvлэх, сургалт зохион байгуулах боломж нэмэгдсэнээр эцсийн дvнд хvний эрхийн тєлєв байдал нааштайгаар єєрчлєгдєхєд нєлєєлж чадна гэж бид vзэж байна.

           

Форумыг зохион байгуулснаар дараах vр дvнд хvрнэ:

 

  1. Хvний эрхийн одоогийн тєлєв байдлыг харуулсан илтгэлvvдийг хэлэлцэнэ. Хуралдааны vеэр хэлэлцсэн илтгэлийг хэвлэж, тєрийн байгууллага, ТББ, иргэдэд хvргэнэ.
  2. Хvний эрхийг гажуудуулж буй ноцтой зєрчлийн талаар тєр засгийн анхаарлыг хандуулсан зєвлємж гаргана.
  3. Хvний эрхийг хамгаалах салбарт тєрийн бус байгууллагуудыг хамтран ажиллах албан бус бvтэц байгуулагдана. Энэхvv бvтэц нь хvний эрхийг хєндєж ажилладаг байгууллагуудад хяналт тавих хэлбэрээ тогтоон ажиллана.
  4. Хvний эрхийн тєлєв байдлыг дээшлvvлэх буюу хvний эрхийг баталгаатай хангах асуудлаар бодлогын чанартай баримт бичигт саналаа тусгуулах ба хэрэгжvvлэх vйл явцад оролцох vйл ажиллагаа дээшилнэ.
  5. Хvний эрхийн vндэсний комиссын тvшиглэн ажиллах гол хvчин бvрдэнэ
  6. Хvний эрхийн тєлєє байгуулагдсан байгууллагуудын талаар судалгаа хийж, тэдний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, стратегиа тогтооно.

 

 

YЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЄЛЄВЛЄГЄЄ

 

 

Чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд хvний эрхийн салбарт vйл ажиллагаа явуулж байгаа ТТБ-ын хамтран ажиллах хvсэл зориг, чадвар бvхий байгууллагуудыг тодорхойлно.  Илтгэлvvд болон хэлэлцэх асуудлыг тогтооно.

 

Чуулга уулзалтад хvний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол vйл ажиллагаа явуулдаг 50 гаруй тєрийн бус байгууллагын тєлєєлєгчид болон Хvний эрхийн vндэсний комисс, тєр засгийн тєлєєлєгчид оролцоно.

 

Бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Л.Чинчулуун /Хvний эрх ба хєгжил тєв/, Б.Баянбилэг /Хvний эрхийн тєв/, Наранжаргал, Орсоо /Глоб Интернейшнл/, О.Машбат /Зориг сан/, О.Энхтуяа /ЛЭОС/, Золжаргал /ХЭYК/, Л.Оюунгэрэл /Эрх чєлєє тєв/, Энхжаргал /Хvчирхийллийн эсрэг vндэсний тєв/, Нарантуяа /Эмнести интернейшнл/, Ш.Солонго /Соросын сан/ нарын бvрэлдэхvvнтэй байгуулж, ахлагчаар М.Ичинноровыг сонгож ажилд нь оруулаад байна.

 

 

Хэлэлцэх илтгэлvvдийн санал:

 

Хvний эрхийн 2001 оны тайлан, Хvний эрхийг хамгаалахад тєрийн бус байгууллагын оролцооны хэлбэр, оролцоо, онцлог, Хvний эрхийг хамгаалахад олон улсын механизмыг ашиглах, Хvний халдашгvй эрхийн зєрчил, Хохирогчийн эрхийг хамгаалах, Авилгал хээл хахууль хvний эрхийг ноцтой зєрчих хэлбэр болох нь, Хvний эрхийн vндэсний механизмын зvгээс тєрийн бус байгууллагатай ажиллах хамтын ажиллагааны онцлог, Хvний эрхийн хэрэгжилт ба хэвлэл мэдээллийн оролцоо зэрэг илтгэл тавигдана. Yvнд.

 

1.      Засгийн газрын 2001 оны хvний эрхийн тайланд vнэлэлт єгєх

2.      Хvний халдашгvй эрхийн хэрэгжилт

3.      Хохирогчийн эрхийг хамгаалах нь

4.      Эдийн засгийн эрхийг баталгаажуулах нь хvний эрхийн бусад тєрлийг хэрэгжvvлэх тулгамдсан зорилт болох нь

5.      Улс тєрийн эрхийн хэрэгжилт

6.      Эмэгтэйчvvдийн эрх /хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал

7.      Хvvхдийн эрхийг хамгаалах нь

8.      Хvний эрхийн тєрийн бус байгууллагуудын нээлттэй нийгэмд гvйцэтгэх vvрэг

9.      Хvний эрхийг хэрэгжvvлэх салбарт тєрийн бус байгууллагууд мониторинг хийх нь

10. Хvний эрхийг хамгаалахад олон улсын механизмыг ашиглах нь

11. Хvний эрхийн vндэсний комиссын зєвлєх Питер Хоскинсийн илтгэл

 

 

 

ЭPХ ЗYЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ ХУУЛЬЧДЫН ТЄВ

 

 

 


Форум хуралдуулан явуулах vйл ажиллагааны тєсєв

 

 

Yйл ажиллагаа

 

Тєсєв

Конгресст бэлтгэх ажиллагаа болон бичиг цаасны зардал

 

200000

Илтгэлийн шагнал

200000

Хурлыг зохион байгуулах зардал

-хурлын заалны тvрээс

-vдийн хоол

-хvлээн авалт

 

1,500,000.00

Илтгэлийг хэвлvvлж тараах

2,000,000,00

Нийт тєсєв

3,900,000.00