Шинэчлэл бол шинэтгэлийг гvнзгийрvvлэх алхам мєн

 

Ж. Жавзандулам

МУИС- Хууль зvйн сургуулийн багш, докторант

 

            Эрх Зvйн Шинэтгэлийг Дэмжих Хуульчдын Тєв гэсэн тєрийн бус байгууллага vйл ажиллагаагаа эхлээд удаагvй боловч нэлээд vр дvнтэй ажиллаж байна.  Бас хуульчдын  мэдлэг оюунд нєлєєлєхvйц шинэ мэдээлэл єгч бидний дуу хоолой, санал хvсэлтийг маань дамжуулах маш авсаархан сонин гаргаж байгаа нь тун талархууштай зvйл юм. Мэдлэг оюунд маань дусал нэмэрлэхээс гадна vгээ хэлэх боломж гаргасан. Энэ  байгууллагын vйл ажиллагааг цаашид улам дэвжин хєгжих болтугай гэж ерєєе. Єнєєдєр хуульчдын дунд мэргэжлийн зvгээс єдєр тутмын мэдээлэл єгч буй сонин ховорхон байдаг бєгєєд ялангуяа эрх зvйн шинэтгэлийг гvнзгийрvvлэхэд хэрхэн хуульчдын нєлєє  оролцоог идэвхжvvлэхэд чиглэсэн хэвлэл юу юунаас чухал юм.

Монгол улсад  шинэ Yндсэн хууль батлагдан гарснаар эрх зvйн шинэтгэлийг тасралтгvй явуулах шаардлага хэрэгцээ амьдралаас урган гарч байна. Иймд одоогийн хууль эрх зvйн актыг Yндсэн хуульд нийцvvлж  шинэчлэх замаар шинэтгэлийг гvнзгийрvvлэх нь зvй ёсны vзэгдэл мєн.  Монгол улсад 350 гаруй хууль батлагдан гарсан ба 400 гаруй хуулинд нэмэлт єєрчлєлт орсон гэсэн тоо байна. Энэ нь Монгол улсын хууль тогтоомж єдрєєс єдєрт шинэчлэгдэн нийгмийн амьдралын хэм хэмжээ шинэ нєхцєл байдал руу єєрчлєгдєж байгаагийн илэрхийлэл билээ.

             Хууль тогтоомж нь хєгжлийн тогтвортой байдлын илэрхийлэл юм. Хууль уян хатан шинж чанартайн зэрэгцээ тогтвортой vйлчилж гэмээн нийгмийн хєгжлийн дэвшлийг хангах ёстой. Аливаа vйл ажиллагааны шинэтгэлийн vйл явцад  тодорхой зорилт, зорилгоо хэрэгжvvлэх vе шат, системтэй бодлого зайлшгvй хэрэгтэй байдгийн адил Монгол оронд явагдаж буй эрх зvйн шинэтгэлийн хєтєлбєр тодорхой vе шаттай хэрэгжиж байна.

            Эрх зvйн шинэтгэлийг хийхэд онол арга зvйн vvднээс авч vзвэл   

” уламжлал”, “ шинэчлэл”,”шинэтгэл”-ийн уялдаа холбоог сайтар судлах шаардлагтай. Монгол оронд гарцаагvй єєрчлєх нийгмийн харилцааны зохицуулалт нилээд байдаг ч  уламжлал болон  хэвээр хадгалах хэм хэмжээ ч  бас байх ёстой.

            Тухайлбал эрvvгийн болон иргэний хууль, харьцангvй шинэчлэгдэж єєрчлєгдєх учиртай ч уламжилсан хэм хэмжээнvvд  зайлшгvй хэвээр vлдэх ёстой. Харин эдийн засаг, бизнесийн харилцааг зохицуулдаг хууль тогтоомжийг нилээд єєрчилж хийж цоо шинэ нєхцєлд хєгжvvлэх нь чухал болохыг амьдрал харуулж байна. Тухайлбал банк, зээл санхvvгийн болон гааль, татвар, худалдаа, vл хєдлєх хєрєнгє, барьцаа, єв залгамжлал  хууль эрх зvйн хэм хэмжээг  зарчмын цоо шинэ нєхцєлд шинэчлэх замаар шинэтгэлийг гvнзгийрvvлэх ёстой. Тvvнчлэн хvний эрх, эрх чєлєєг бататгах, хvний эрхийн vзэл санааг дэлгэрvvлэхтэй холбоотой гарсан хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцыг єргєн дэлгэр суртачлах, vндэсний хууль тогтоомжийг шинэчлэх замаар эрх зvйн шинэтгэлийг улам гvнзгийрvvлэн боловсронгvй болгох нь шинэтгэл хийх чухал алхам мєн.

            Ардчилсан нийгмийн нэг онцлог нь эрх зvйн хэм хэмжээг боловсронгvй болгож хэм хэмжээ vйлчилж хэрэгжих таатай орчинг бvрлvvлэхэд тєр, тєрийн бус  байгууллагын оролцоог байнга дэмжиж хєгжvvлдэгт оршино. Монголын хуульчид бид эрх зvйн шинэтгэлийг дэмжих хєтєлбєрийг тууштай хєгжvvлэхэд тодорхой хувь нэмрээ оруулах нь бидний эрхэм зорилго тєдийгvй мэдлэгийн далайдаа дусал нэмэрлэсэн. Уг тєрийн бус байгууллагын vйл ажиллагааг дэмжиж оюун ухаан, санал бодлоо сонингоор нь дамжуулж харилцан санал солилцвол бидний ажилд ач тустай байх буй заа.

            Эрх Зvйн Шинэтгэлийг Дэмжих Хуульчдын Тєвєєс гаргаж буй сонины нийтлэлийн талаар олон арван хуульчдын санал бодлыг дамжуулж тvvнийхээ vндсэн дээр эрх зvйт тєрийг тєлєвшvvлэх эрх зvйн хэм хэмжээг боловсронгvй болгоход чиглэсэн тєр, тvvний байгууллагуудын vйл ажиллагаанд нєлєєлєх ач тустай vйл хэргийг Монголын хуульчид дэмжинэ гэдэгт итгэж байна. Цаашид уг сонинд эрдэмтэн багш, судлаач, оюутан, магистр, докторантуудын судламж,  илтгэл, єгvvллийг олноор нийтэлж онол практикийн мэтгэлцээн шинэлэг санааг єргєн нийтлэх биз ээ.

            Ирээдvйн хуульчдын залгамж холбоо болсон оюутнууд уг сонинд тодорхой нийтлэл, єгvvлэл бичиж байгааг багш хvний хувьд талархан дэмжиж байна.

            Эрх Зvйн Шинэтгэлийг Дэмжих Хуульчдын Тєвєєс гаргаж буй сонины онцлог нь авсаархан, цай уух зуурт тодорхой мэдээлэл єгдєгєєрєє сонирхолтой юм. Уг сонинг Монголын хуульч бvхэн “ширээний сонин”-гоо болгоосой гэж хvсье.