ИРГЭНИЙ
ХУУЛИЙН
ТЄСЄЛ ДЭХ
ШИНЭ БОЛОН
ШИНЭЛЭГ
САНААНУУД
“Отгонтэнгэр”
их
сургуулийн
ректор,
профессор
Д.Наранчимэг
Шинэ
Yндсэн
хуулийн vзэл
баримтлал,
зарчимд нийцvvлэн
Иргэний
хуулийн
шинэчилсэн
найруулгыг 1994
онд батлан 1995
оноос мєрдєж
эхэлсэн бєгєєд
эдийн
засгийн
суурь
харилцааг
зохицуулдаг
гол хууль
болохын
хувьд энэ
хууль нь зохицуулалтын
vvргээ
гvйцэтгэж
байгаа хэдий
ч
манай орны
хєгжлийн
цаашдын чиг
хандлагын
vvднээс авч
vзвэл тvvнийг
боловсронгvй
болгох
шаардлага
гарч байгаа
юм.
Социалист
хэмээгдэж
байсан ихэнх
орнуудын нэгэн
адил Монгол
Улс эдийн
засгийн шинэ
хэвшлийг
хvлээн
зєвшєєрч
урьд ємнє
байгаагvй нийгмийн
шинэ
харилцаа vvсч
хєгжиж
эхэлсэн бєгєєд
шинэчилсэн
найруулгын
тєслийг боловсруулж
байсан тэр
vед
шинэ харилцааны
хєгжлийн зvй
тогтол чиг
хандлагыг
тухайн цаг
vед урьдчилан
харж, тvvнийг
хуульчлан
баталгаажуулахад
нилээд
бэрхшээлтэй
байсныг
тэмдэглэх
ёстой.
Дээрх
орнуудад
хєгжингvй
орны туршлагаар
эрх зvйн
тогтолцоогоо
єєрчлєн шинэчилж,
хууль
тогтоомжоо
боловсронгvй
болгох vйл
явц эрчимтэй
явагдахын
хирээр ємнєх
хуулиа дахин
шинэчлэх
шаардлага зvй
ёсоор
тавигдсан юм.
Иргэний
хуулийн шинэ
тєслийг
боловсруулах
ажил 1997 оноос
эхэлж эдvгээ
дєрвєн
жилийн нvvр
vзлээ. Энэхvv
тєслийг
Германы эрдэмтэн
доктор Рольф
Кнейприйн
санал,
зєвлємж
болон эх
газрын эрх
зvйн тогтолцоотой
Европ, Азийн
зарим орны
тухайлбал,
Нидерланд,
ОХУ, Герман, Япон
зэрэг орны
Иргэний
хуулийг
харьцуулан
єєрийн орны
онцлогыг
харгалзан
эрх зvйн
шинэтгэлийн
хєтєлбєрт
заасан vндсэн
чиглэлийг удирдлага
болгон
боловсруулсан.
Энэхvv
тєслийг
боловсруулахад
дараах vзэл баримтлалыг
удирдлага
болгосон юм.
Yvнд:
1.
Дэлхий
нийтийн
эдийн засаг,
эрх зvйн
харилцааны
хєгжлийн
тvгээмэл зvй
тогтлыг
єєрийн орны
хєгжлийн чиг
хандлагатай
оновчтой нийцvvлж
загварчлан
хуульчлах
2.
Иргэний эрх
зvйн
харилцаанд
оролцогчдын
эрх тэгш
байдлыг
хангах
нєхцлийг
улам боловсронгvй
болгох
3.
Ємчийн бvх
тєрєл,
хэлбэрийг
чєлєєтэй,
тэгш хєгжvvлэх,
ємчийн болон
эдийн бусад
эрхийг хамгаалсан
эрх зvйн
зохицуулалтыг
улам нарийвчлан
тодорхойлох
4.
Гэрээний
харилцаанд
тєрийн
зохицуулалт, гэрээний
эрх чєлєєний
зарчмыг илvv
оновчтой
хослуулах
5. Эдvгээ
байгаа
эрхзvйн
зохицуулалтын
давхардал,
хийдэгдлийг
арилгах
6. Иргэний
эрхзvйн
нийтлэг
болон тусгай
зохицуулалтын
хоорондын
зєрчлийг
арилгаж
уялдаа
холбоог улам
тодорхой
болгох
7. Иргэний
эрхийн
хамгаалалтын
баталгааг
илvv
нарийвчлан
тодорхойлох.
Ингэснээр
ємнє байсан
тунхагийн
шинжтэй
зарим хэм
хэмжээг
хэрэгжvvлэх
боломж
бvрдvvлэх зэрэг
болно. Одоо хvчин
тєгєлдєр
vйлчилж
байгаа
Иргэний
хуульд
дээрх vзэл
баримтлал
ямар нэгэн
байдлаар тусгалаа
олсон боловч
зарим зєрчил,
дутагдал
байгааг
хэлэх нь
зvйтэй.
Иргэний
хуулийн
шинэчилсэн
тєслийг
боловсруулахдаа
эрхзvйн
нийтлэг зарчмаас
гадна
иргэний
эрхзvйн салбарын
болон
тодорхой
институтын
зарчмуудыг
удирдлага
болгосон ба
эрхзvйн зарчим
нь хууль
тогтоох,
хуулийн
хэрэглэх,
хэрэгжvvлэх
vйл явцад нэн
чухал vндсэн
эхлэл гэдгийг
та бид мэднэ.
Энэхvv
тєсєлд
тусгагдсан
зарчмын цоо
шинэ болон
шинэлэг зохицуулалтын
заримыг
тэмдэглэе.
Нэгдvгээрт,
иргэний
эрхзvйн
харилцаанд
оролцогчид
нь эрх vvргээ
шударгаар,
сайн дураар
хэрэгжvvлэх
ба эрх нь
зєрчигдсєн
тохиолдолд
эрх бvхий байгууллагад
хандах
замаар
зєрчигдсєн эрхээ
хамгаалуулдаг
билээ.
Иргэний эрхзvйн
харилцаанд
оролцогчдоос
зєрчигдсєн
эрхээ
хамгаалах
боломжийг
єргєжvvлэх vvднээс
эрх нь
зєрчигдсєн
этгээд
зєрчигдсєн эрхээ
хамгаалахын
тулд єєртєє
туслах зорилгоор
эрх
зєрчигчийн
эсрэг зарим
vйлдэл хийх
эрхийг
хуульчлан
баталгаажуулсан
нь цоо шинэ
зохицуулалт
болсон юм.
Энэ нь
иргэний
эрхзvйн харилцаанд
оролцогч
этгээдээс
єєрийнхєє
эрх ашгийг
хамгаалах,
єєртєє
туслах зорилгоор
эрх бvхий
байгууллагын
тусламжийг шуурхай
авах
боломжгvй
байсан болон
цаг алдалгvй
арга хэмжээ
авахгvй бол
эрхээ
хэрэгжvvлэх боломжгvй
болох буюу
эрх
хэрэгжvvлэхэд
ноцтой
хvндрэл
учрахаар
байвал эд
зvйлийг
эзэмдэж авах,
устгах буюу
эвдэх,
зайлсхийх
болзошгvй
vvрэг
гvйцэтгэгчийг
саатуулах,
vvрэг бvхий этгээдээс
гvйцэтгэвэл
зохих
vйлдлийн
эсрэг vйлдлийг
таслан
зогсоохоор
хийсэн vйлдлийг
хууль бус гэж
vзэхгvй
байхаар
тусгасан.
Хоёрдугаарт,
иргэний
эрхзvйн нэг
чухал
институт
болох хэлцлийг
шинэчилсэн
тєсєлд
шинэлэг
байдлаар
зохицуулсан.
Одоо
хvчин
тєгєлдєр
йлчилж
байгаа
Иргэний хуульд:
“ Иргэний эрх,
vvргийг бий
болгох, єєрчлєх,
шилжvvлэх,
дуусгавар
болгоход
чиглэсэн
иргэн,
хуулийн
этгээдийн
vйлдлийг хэлцэл
гэнэ” гэжээ.
Тэгвэл
тєсєлд
иргэний эрх
зvйн
харилцааг
vvсгэх,
єєрчлєх,
дуусгавар
болгоход
чиглэгдсэн,
нєгєє тал нь
зайлшгvй
хvлээж авах
шаардлагатай
буюу
шаардлагагvй
хvсэл
зоригийн
илэрхийллийг
хэлцэл
гэж
тодорхойлсон.
Дээрх
хоёр
тодорхойлолтын
зарчмын
ялгаа нь
хэлцэл бол
хvсэл
зоригийн
илэрхийлэл
болохыг
хvлээн
зєвшєєрєхийн
зэрэгцээ
хvсэл зоригийг
нєгєє тал
хvлээж авах
шаардлагатай
тухайлбал,
худалдах-
худалдан
авах, эд
хєрєнгє
хєлслєх,
тvрээслэх
зэрэг хоёр талын
хэлцэл/
гэрээ/, нєгєє
тал нь хvлээж
авах шаардлагагvй,
тухайлбал,
гэрээслэл,
итгэмжлэл
зэрэг нэг
талын
хэлцлийг
шинээр
тодорхойлж
улмаар хvсэл
зоригийн
илэрхийлэл
хvчин
тєгєлдєр
байх
нєхцлийг
нарийвчлан
тусгасан
байна.
Тvvнчлэн
одоо хvчин
тєгєлдєр
vйлчилж
байгаа Иргэний
хуульд хvчин
тєгєлдєр бус
болон хvчин
тєгєлдєр бус
гэж тооцож
болох
хэлцлvvдийн
vндсэн болон
нэмэгдэл vр
дагаврыг
арилгахдаа
хэлцэл хийгч
нэг талын
болон хоёр
талын эрхийг
хэлцэл
хийхээс
ємнєх
байдалд
сэргээхээр
зохицуулсан
хэдий ч
хvчин
тєгєлдєр бус
зарим
хэлцлийн / Иргэний
хуулийн 48, 50-р
зvйлvvдэд/ vр
дагаврыг
арилгахдаа
хэлцлийн аль
нэг тал буюу
талуудын хэлцэл
ёсоор нєгєє
талдаа
шилжvvлсэн
зvйлийг улсын
орлогод
хураах
замаар
тухайн хэлцэлд
холбогдолгvй
гуравдагч
этгээд болох
тєрд ашигтай
зохицуулалтыг
тусгасан нь
иргэний эрх
зvй дэх
субьектvvдийн
тэгш эрхийн зарчимд
харшилж
байгаа юм.
Дээрх
зєрчлийг
арилгах
vvднээс эх
газрын эрх
зvйн
тогтолцоотой
орнуудын
нийтлэг жишгийг
харгалзан
хvчин тєгєлдєр
бус
хэлцлийн vндсэн
vр дагаврыг
арилгахдаа
хэлцэл хийгч
талуудын эрхийг
хэлцэл
хийхээс
ємнєх
байдалд
сэргээх
хэлцэл хvчин
тєгєлдєр бус
гэж
тооцогдоход
буруутай тал
нь ийнхvv
хэлцэл
хийснээс нєгєє
талдаа
учирсан
хохирлыг
нєхєн тєлєх
замаар
нэмэгдэл vр
дагаврыг
арилгуулах
боломжийг
хуульчлан
бэхжvvлсэн
байна.
Цаашилбал
тєсєлд хvчин
тєгєлдєр бус
гэж тооцож
болох
хэлцлийн нэг
тєрєл болох
ноцтой
тєєрєгдлийн
улмаас
хийсэн
хэлцлийн зохицуулалтыг
улам
дэлгэрэнгvй
болгож, ноцтой
тєєрєгдсєн
гэж vзэж
болох vндэслэлийг
тодруулж
тусгаснаар
шvvх хэлцэлтэй
холбоотой
маргааныг
шийдвэрлэхэд
удирдлага
болгох хууль
зvйн
vндэслэлийг
тодорхой
болгосон юм.
Ийнхvv
хэлцлийн
институтын
хэм хэмжээг
тєсєлд зєв
загварчилснаар
шvvх хэм
хэмжээг зєв хэрэглэх,
зvйлчлэлийн
алдаа
гаргахгvй
байх практик
ач
холбогдолтой
юм.
Хэлцэл
нь иргэний
эрхзvйн нэг
чухал институт
бєгєєд
иргэний
эрхзvйн бусад
дэд салбар, институттэй
органик
холбоотой,
харилцан шvтэлцээтэй
болохыг бид
мэднэ.
Гуравдугаарт,
иргэний эрх
зvйн бас нэг
чухал
институт
болох
“тєлєєлєлт”-ийн
эрхзvйн
зохицуулалтыг
боловсронгvй
болгох нь
онол-практикийн
чухал ач
холбогдолтой
юм. Тєлєєлєгчийн
бvрэн эрх нь
хуулийн
дагуу буюу
итгэмжлэлийн
vндсэн дээр
vvсдэг. Одоо хvчин
тєгєлдєр
vйлчилж
байгаа
Иргэний хуульд
нэг
этгээд/итгэмжлэгч/
єєрийн
нэрийн
ємнєєс хууль
ёсны тодорхой
vйл ажиллагаа
гvйцэтгvvлэх
бvрэн эрхийг
нєгєє этгээд
/итгэмжлэгдэгч/-д
олгосноо бичгээр
тодорхойлсныг
итгэмжлэл
гэж тодорхойлсон
нь
итгэмжлэлийн
мєн чанарыг
тєдийлєн
илэрхийлж
чадахгvй юм.
Дээрх
тодорхойлолтоор
итгэмжлэл
гэдгийг
баримт бичиг
болох талаас
нь єрєєсгєл
тодорхойлсон
гэж vзэж болох
талтай.
Итгэмжлэл
нь юуны ємнє
нэг талын
хэлцэл юм. Энэ
хэлцэл ёсоор
итгэмжлэгч
буюу хэлцэл хийгч
нэг этгээд
єєр хэн нэгэн
этгээдэд бvрэн
эрх олгож
байгаа хvсэл
зоригийн илэрхийлэл
гэж vздэг.
Энэхvv хvсэл
зоригоо хэлцэл
хийгч этгээд
амаар,
бичгээр
илэрхийлж
болно.
Тийм
ч учраас
шинэчилсэн
найруулгын
тєсєлд /56-р зvйл/
тєлєєлvvлэгч
нь тєлєєлєгч
болон тvvнтэй
хэлцэл хийх
гуравдагч
этгээдэд
тєлєєлvvлэх
тухайгаа
болон
тєлєєлєгчийн
бvрэн эрхийн
талаар амаар
буюу бичгээр
мэдэгдсэнээр
тєлєєлєгчид
бvрэн эрх олгогдож
болно гэж
тусгасан.
Амьдралд
эрх зvйн
этгээдvvд
бусдаар
дамжуулан
эрхээ
хэрэгжvvлэх
явдал ахуйн
болон аж ахуйн
аль ч
хvрээнд
элбэг
тохиолддог.
Ялангуяа
ахуйн хvрээнд
хийгддэг
олон тєрлийн
хэлцэлд
итгэмжлэлийг
бичгээр тэр
бvр хийх нь
хvндрэл,
чирэгдэлтэй
биз ээ. Нэг
талаас нь авч
vзвэл ажил хэргийн
болон ахуйн
хvрээнд
нэгэнт
тогтсон уламжлалаар
аман
итгэмжлэлээр
тодорхой хууль
зvйн vр
дагавар бий
болгоод,
хэлцэл биелэгдээд
ирснийг хvчин
тєгєлдєр бус
гэж vзэх нь
хууль зvйн
vндэсгvй
билээ.
Нєгєєтэйгvvр
хэлцэл хийгч
этгээд єєрєє
сайн
дураараа
хvсэл зоригоо
илэрхийлэн
иргэний
эрхзvйн
харилцаанд
оролцож,
тvvнээс бий
болох vр
дагавар, эрсдэлээ
єєрєє
хариуцах эрх
чєлєєтэй байдаг.
Итгэмжлэлээр
тєлєєлєхєд
тєлєєлєгч нь
тєлєєлvvлэгчийн
нэрийн
ємнєєс
гуравдагч этгээдтэй
хэлцэл хийж,
тvvнээс бий
болох хууль
зvйн vр
дагавар нь
тєлєєлvvлэгчид
бий болдог
утгаараа
тєлєєлєгч нь
эрх зvйн бvрэн
буюу бvрэн
бус, эсхvл
хязгаарлагдмал
чадамжтай
бодгаль
этгээд байж
болохоор
тєсєлд тусгасан
нь
тєлєєлvvлэгч
тєлєєлєгчєє
сонгох боломж,
эрх чєлєєг
олгож байгаа
хэрэг билээ.
Нэгэнт
тєлєєлєгчєє
єєрєє сонгож,
тvvнд бvрэн эрх
олгож байгаа
учраас
эрсдлээ
єєрєє хариуцах
учиртай.
Харин
тєлєєлєгчтэй
хэлцэл хийгч
гуравдагч
этгээдийн
хувьд
эрсдэлээс
єєрийгєє
хамгаалахын
тулд
итгэмжлэлийг
бичгээр
хийхийг
шаардах эрх
нээлттэй байна.
Дєрєвдvгээрт,
иргэний эрх
зvй нь эдийн
болон эдийн
бус баялагтай
холбогдон
vvсэх
нийгмийн
харилцааг
зохицуулдаг.Тєсєлд
эдийн болон эдийн
бус
баялагийг
тодорхойлсны
зэрэгцээ
тэдгээрийн
бvрдэл хэсэг
дагалдах
зvйлсийг нэмж
тусгасан.
Эдийн болон
эдийн бус баялгийг
эзэмшигчдийн
хvрээ илvv
єргєн
байдагтай
уялдан
эзэмшигчдийн
эрхийг
хуульчлан хамгаалах
бодит
шаардлагын
vvднээс
эзэмшлийн
асуудлыг
нарийвчлан
зохицуулсан
билээ. Эзэмшигч
гэдэгт
ємчлєгчєєс
гадна хууль
буюу хэлцлийн
vндсэн дээр
тодорхой
хугацаагаар
эдийн болон
эдийн бус
баялгийг
эзэмших эрх олж
авсан
этгээдvvдийг
хамааруулдаг.
Тvvнчлэн
ємчлєгч,
эзэмшигчээс
гадна иргэний
эрх зvйн харилцаанд
оролцогч
гуравдагч
этгээдvvдийн
эрх ашиг
сонирхлыг
хамгаалах,
эрсдэлээс сэргийлэх
vvднээс
гуравдагч
этгээдийн
хувьд эд
хєрєнгє
эзэмшигч нь
тухайн эд
хєрєнгийн
ємчлєгч гэж
тооцогдоно/
тєслийн 83-р 1/
Эрх шилжvvлж
байгаа
этгээдийн
нэр дээр
улсын бvртгэлд
бvртгvvлсэн
эрхийг
хэлцлийн
vндсэн дээр
олж авч
байгаа
этгээд улсын
бvртгэлд бичигдсэн
тэмдэглэлийг
буруу ташаа
болохыг мэдэж
байсан, эсхvл
уг бvртгэлийг
буруу ташаа
гэж
эсэргvvцснээс
бусад
тохиолдолд
vнэн зєв гэж
тооцно/
тєслийн 175-р
зvйлийн 1/ гэсэн
зохицуулалтыг
шинээр
тусгасан.
Ингэснээр
эд хєрєнгє
болон эрх олж
авч байгаа
этгээд
шударга
эзэмшигч
болох ба шударга
эзэмшигч,
хууль ёсны
ємчлєгч,
эзэмшигчийн
хэн алины
эрхийг тэгш
хамгаалах
эрхзvйн
баталгааг
бvрдvvлж
байгаа юм.
Эд
хєрєнгийг
эзэмших
эрхгvй буюу
энэ эрхээ
алдсан
шударга
эзэмшигч нь
уг эд
хєрєнгийг
эрх бvхий
этгээдэд буцааж
єгєх vvрэгтэй
/тєслийн 86-р
зvйлийн 1/. Энэ
нь хууль ёсны
ємчлєгч буюу
эзэмшигчийн
зєрчигдсєн
эрхийг
сэргээх
зохицуулалт.
Харин
эрх бvхий
этгээд эд
хєрєнгийг
буцааж авах
хvртэл эд
хєрєнгє ба
эрхийн vр шим
нь ємнєх
эзэмшигчийнх
байна.
Шударга
эзэмшигчийн
шаардлага
хангагдах
хvртэл тэрээр
эд хєрєнгийг
эрх бvхий
этгээдэд
буцааж єгєхєєс
татгалзах
эрхтэй.
/тєслийн 86-р
зvйлийн 2,6/. Энэ
нь шударга
эзэмшигчийн
эрхийг хамгаалсан
зохицуулалт
болно.
Цаашилбал,
эх газрын эрх
зvйн
тогтолцоотой
орнуудын
нийтлэг
жишгийг
харгалзан
эзэнгvй эд
юмс, гээгдэл
хєрєнгє
алдуул мал,
дарагдмал
vнэт зvйлийн
ємчлєгч,
хууль ёсны
эзэмшигч нь
тогтоогдоогvй
бол тухайн
зvйлийг илээр,
шударга аргаар
олсон этгээд
хуульд
заасан
хугацаа єнгєрснєєр
тухайн
хєрєнгийн
ємчлєх
эрхийг олж
авахаар
тєсєлд
тусгасан.
Ийнхvv
эзэмшилд
байх
хугацаанаас
шалтгаалж
ємчлєх эрх
олж авах
хугацааг
хєдлєх, vл хєдлєх
хєрєнгийн
хувьд єєрєєр
тогтоож єгсний
зэрэгцээ уг
хугацаа нь
тухайн
хєрєнгийн
эрх
залгамжлагчид
ашигтайгаар
vргэлжлvvлэн
тоологдох юм.
Дээрх зохицуулат
нь эртний
Ромоос
уламжлалтай болохыг
цохон хэлье.
Тавдугаарт,
шинэчилэн
найруулсан
тєсєлд
тусгагдсан зарчмын
шинжтэй цоо
шинэ нэг
институтэд хєршийн
эрхийг хамгаалсан
хэм
хэмжээний
нийлбэр цогц
хамаарна.
Хоёр
талаасаа
харилцан
нєлєєлж
болох хил
залгаа vл
хєдлєх
хєрєнгийг
хєрш залгаа хєрєнгє
гээд хєрш
залгаа
хєрєнгийг
ємчлєгч буюу
эзэмшигч
хєршийн
нєлєєллийг
хориглон
хязгаарлах
буюу
хориглон
хязгаарлаж
болохгvй нєхцєл
журмыг дээрх
институтын
хэм хэмжээгээр
зохицуулж
байна.
Тус
улс Yндсэн
хуулиараа
дэлхийн эдийн
засгийн
хєгжлийн
тvгээмэл
хандлага, єєрийн
орны євєрмєц
онцлогт
нийцсэн олон
хэвшил бvхий
эдийн
засагтай
байх, ємчийн
аливаа
хэлбэрийг
хvлээн
зєвшєєрч, ємчлєгчийн
эрхийг
хуулиар
хамгаалахаар
тунхагласан.
Тиймээс
ч зах зээлийн
шинэ нєхцєлд
хєдлєх, vл
хєдлєх
хєрєнгє
ємчлєгчид
олноор бий
болж
тэдгээрийн
ємчийн
эрхийг
эрхзvйн бvхий
л салбарын
хууль
тогтоомжоор
хамгаалан
бэхжvvлсээр
байгаа билээ.
Yл хєдлєх хєрєнгийг
ємчлєгч буюу
хууль ёсны
эзэмшигч єєрт
олгогдсон
туйлын болон
уламжлагдмал
эрхээ
эдлэхдээ
бусдын
эрхийг хvлээн
зєвшєєрч
зєрчихгvй
байх, бусдаас
дээрх эрхээ
хэрэгжvvлэхэд
нь саад
болохгvй байх
vvрэгтэй. Иргэний
эрх зvйн
харилцааны
субьектvvдийн
эрхийн тэгш
байдал, эрх
vvргийн болон
ашиг сонирхлын
нэгдэл,
тэнцвэрийг
аль болох
шударгаар ханган
харилцан
ашигтай байх
зарчимд нийцvvлсэн
зохицуулалт
зайлшгvй
шаардлагатай
болох нь
єнєєгийн
амьдралын
бодит практикаас
урган гарч
байгаа юм.
Хєрш залгаа хєрєнгийн ємчлєгч буюу хууль ёсны эзэмшигчийн зайлшгvй шаардлагатай нєлєєллийг нєгєє хєрш нь хориглон хязгаарлахгvй байх, харин бусдын хєрш залгаа хєрєнгєд нєлєєлєх болсны тєлєє нєлєєлж байгаа тал нь мєнгєн хэлбэрээр нєхєн тєлбєр тєлєх, хєршийн хилийн заагийн байгууламжийг дундаа ашиглах, тvvнтэй холбоотой зардлыг тэнцvv хэмжээгээр хариуцах зэрэг зохицуулалтыг Европын тєдийгvй Азийн зарим орны хууль тогтоомжийг судалсны vндсэн дээр єєрийн орны онцлогт тохируулан тусгаснаар практик амьдрал дээр гарч байгаа болон цаашид ч гарч болох маргааныг шийдвэрлэхэд зайлшгvй шаардагдах материаллаг хэм хэмжээг бий болгосон гэж vзэж байна.
Зургадугаарт,
Yндсэн
хуулиар
газрыг
иргэдэд
ємчлvvлэх боломжийг
тунхагласан
хэдий ч
эдvгээ болтол
газар тєрийн
ємчлєлд байж,
иргэний эрх
зvйн
харилцааны
бусад
субьектvvд
газрыг
гагцхvv эзэмших,
ашиглах
эрхтэй байна.
Энэ тохиолдолд
гадаад,
дотоодын
хєрєнгє
оруулалтыг хєхvvлэн
дэмжих, эд
хєрєнгийн
эрх
эзэмшигчээс
уг эрхээ
шударгаар
ашиглах
замаар ашиг олох
боломж, эрх
зvйн таатай
орчинг бий
болгож буй
нэг чухал
зохицуулалт
бол бусдын
газар дээр
барилга
байгууламж
барих эрхтэй
холбоотой
зохицуулалт
юм.
Бусдын
эзэмшлийн
газар дээр
барилга, байгууламж
барих эрх олж
авсан этгээд
уг эрхээ гуравдагч
этгээдэд
євлvvлж,
барьцаалах,
худалдах
болон бусад
хэлбэрээр
захиран
зарцуулах ба
уг эрх нь 99 жилээс
хэтрэхгvй
байх ерєнхий
зохицуулалтын
зэрэгцээ
барилга,
байгууламж
оршин байх ердийн
боломжит
хугацаагаар
уг эрхийг сунгаж
болох хууль
буюу гэрээнд
єєрєєр заагаагvй
бол барилга,
байгууламж
барих эрхтэй байсан
этгээд нь уг
эрхээ
дуулгавар
болоход бусдын
газар дээр
барьсан
барилга
байгууламж болон
тvvний
бvрэлдхvvн
хэсгийг
салгаж авч явах
эрхгvй
барилга
байгууламж
барих эрх дуусгавар
болоход
газар,
ємчлєгч нь
тухайн барилга
байгууламжийн
vнийг нєхєн
тєлєх
буюу дээр
єгvvлснээр
хугацааг
сунгах,
харин
барилга
байгууламж
барих эрх
бvхий этгээд
нь ийнхvv
хугацаа
сунгахаас
татгалзвал нєхєн
тєлбєр
шаардах
эрхээ алдах
зэргээр
нарийвчилсан
зохицуулалтыг
тєсєлд
тусгажээ.
Барилга,
байгууламж
барих эрх
бvхий этгээд уг
эрхээ
эзэмшсэний
тєлбєрийг
хоёр жилийн
турш тєлєєгvй
тохиолдолд
гэрээг нэг
талын санаачлагаар
цуцлах
эрхтэй ба
бусад
тохиолдолд
гэрээг нэг
талын
санаачлагаар
дуусгавар
болохыг
хориглосон
нь эл
харилцаанд оролцогчдын
эрхийг
баталгаажуулсан
чухал
зохицуулалт
хэмээн vзэж
болно.
Yvний
зэрэгцээ
шинэчилэн
найруулсан
тєсєлд
гэрээний
шинэ шинэ
тєрлийн
зохицуулалтыг
зах зээл
хєгжсєн
орнуудын
хууль тогтоомжид
нийлvvлэн
тусгасан.
Тухайлбал,
санхvvгийн
тvрээсийн
гэрээ,
франчайзинг,
аялал, жуулчлалын
гэрээнvvдийг
нэрлэж болно.
Хэдийгээр
манай улсад
дээрх гэрээнvvдтэй
холбоотой
эрх зvйн
зохицуулалтын
тодорхой
практик
тогтоогvй ч
дэлхийн улс
орнуудын
нийтлэг
жишгийг
харгалзсан
ерєнхий
зохицуулалтыг
тєсєлд
тусгаснаар
нэг талаас
хийдэгдлийг
нєхєх, нєгєє
талаас маргаан
гарсан
тохиолдолд
шvvх хуулийг
зєв хэрэглэх
практик ач
холбогдолтой
юм.
Иргэний
хуулийн
шинэчлэн
найруулсан
тєсєлд энэ
мэт шинэ
болон
шинэлэг
зохицуулалт
олон
тусгагдсан
боловч
бvгдийг
тоочих боломжгvй.
1994 онд
батлагдсан
Иргэний
хуулийн
шинэчилсэн
найруулга
vvргээ
гvйцэтгэсээр
байгаа боловч
єєрчлєлт
шинэчлэлтийн
явцад
нийгмийн
амьдралд
гарч байгаа
цоо шинэ
харилцааг хуульчлан
зохицуулах,
дэлхий
нийтийн хєгжлийн
хэтийн чиг
хандлага
тvгээмэл зvй
тогтол,
хєгжингvй
орнуудын
туршлагыг
харгалзан
vзэж хууль
тогтоомжоо
боловсронгvй
болгох бодит
хэрэгцээ
байгааг
эцэст нь
цохон
тэмдэглэе.