Хууль
зvй, дотоод
хэргийн сайд
Ц.Нямдорж
Иргэний
хуулийн
тєслийн vзэл
баримтлалын талаар
та бvхэнд
танилцуулахын
ємнє уг хуулийн
тєслийг
боловсруулж
баталснаар
Монгол Улсын
эрх зvйн
шинэтгэлд
ямар ач
холбогдол
vзvvлэх талаар
товч
танилцуулах
нь зvйтэй
болов уу.
Иргэний
хуулийн
тєсєл нь тус
улсад хэрэгжиж
эхэлсэн
эдийн
засгийн
хууль
тогтоомжийн
шинэтгэлийн
нэг хэсэг
бєгєєд энэхvv
шинэтгэлийн
гол зорилго
нь тус улсад
хувийн
хэвшилд
тулгуурласан
зах зээлийн
эдийн засгийн
тогтолцоог
бvрдvvлж, эдийн
засгийн
тогтвортой
єсєлтийг
хангахад
чиглэсэн эрх
зvйн таатай
орчин
бvрдvvлэх
явдал юм.
Чухам vvнд
Иргэний
хуулийн
тєслийн гол
зорилго
оршиж байна
гэж vзэж
болно.
Монгол
Улс дахь
эдийн
засгийн
хууль тогтоомжийн
шинэтгэл нь 1990
онд тухайн
vед мєрдєгдєж
байсан
Иргэний хуулийн
Ємчийн
талаарх
бvлгийг
єєрчлєн найруулснаар
эхэлсэн гэж
vзэж болно.
Yvнээс ємнє
тус улсад
социалист
ємч, амины
ємч гэсэн ємчийн
хэлбэр байна
гэж
хуульчилж
байсан бол уг
єєрчлєлтєєр
хувийн
ємчийн
хэлбэрийг хvлээн
зєвшєєрч
хувийн
хэвшилд
тулгуурласан
эдийн
засгийн
тогтолцоо
бvрдэх эхлэлийг
тавьснаараа
онцлогтой юм.
Улмаар 1991
онд тухайн
vеийн Улсын
Бага Хурлаас
иргэдийг
хувийн
ємчтэй
болгоход
чиглэсэн “Ємч
хувьчлах
тухай хууль”,
аж ахуйн vйл
ажиллагаа
эрхлэх
нєхцєлийг
бvрдvvлэх
зорилгоор “Аж
ахуйн нэгжийн
тухай
хууль”-иудыг
батлан
гаргаж хэрэгжvvлсэн
нь эдийн
засгийн
хууль
тогтоомжийн
шинэтгэлд
чухал алхам
болсон юм.
1992 онд
батлагдсан
Монгол Улсын
Yндсэн хуульд
“Монгол Улс
дэлхийн
эдийн
засгийн
хєгжлийн
тvгээмэл
хандлага,
єєрийн орны
євєрмєц онцлогт
нийцсэн
ємчийн олон
хэвшил бvхий
эдийн
засагтай
байна” /5
дугаар
зvйлийн 1 дэх
хэсэг/, “Тєр нь
нийтийн
болон хувийн
ємчийн аливаа
хэлбэрийг
хvлээн
зєвшєєрч,
ємчлєгчийн эрхийг
хуулиар
хамгаална” /5
дугаар зvйлийн
2 дахь хэсэг/
гэж тус тус
заасан нь тус
улсад
хэрэгжиж
эхэлсэн
эдийн
засгийн хууль
тогтоомжийн
шинэтгэлийг
улам
баталгаажуулсан
тєдийгvй
Монгол Улсын
тєрєєс эдийн
засгийн
хууль
тогтоомжийн
шинэтгэлийн талаар
баримтлах
бодлогыг
тодорхойлсон
билээ.
Тєрийн
энэхvv
бодлогын
хvрээнд Улсын
Их Хурал 1994 онд
Иргэний
хуулийн
шинэчилсэн
тєслийг хэлэлцэн
баталж энэхvv
асуудлаар
нэгэнт бий болсон
ололтыг
бататгасан
юм.
Yндсэн
хуулийн
дээрх
заалтыг
хэрэгжvvлэх,
эдийн
засгийн
шинэтгэлийг
эрчимжvvлэх
зорилгоор тус
улсын хууль
тогтоох
байгууллагаас
шаардлагатай
бусад
хуулиудыг
батлан
гаргахын
зэрэгцээ энэ
талаар
баримтлах
тєрийн бодлогыг
тодорхойлсон
баримт бичиг
болох “Эрх
зvйн
шинэтгэлийн
хєтєлбєр”-ийг
1998 онд батлан
гаргасан юм.
Тус
хєтєлбєрт
Монгол Улсын
бvрэн эрхт
байдлын
эдийн
засгийн
баталгааг бэхжvvлж,
энэ талаарх
эрх зvйн
зохицуулалтыг
ардчилал,
хvний эрхийг
дээдлэх, зах
зээлийн харилцааг
хєгжvvлэн
тєлєвшvvлэх
зорилгод чиглvvлэх,
энэ арга
хэмжээний
хvрээнд
ємчлєгчийн
эрхийг
хамгаалах,
тvvнийг
зєвхєн хуульд
заасан
vндэслэлээр
хязгаарлах
зарчмыг чанд
баримтлах,
ємчлєгчийн
хувьд тєр,
иргэн,
хуулийн
этгээд эрх
тэгш байх
vндсийг улам
тєгєлдєржvvлэн,
эдийн засаг
дахь тєрийн
оролцооны
эрх зvйн
зохицуулалтыг
боловсронгуй
болгох
талаар
заасан
бєгєєд
эдгээр зорилтууд
бvгд Иргэний
хуулийн
тєсєлд
тусгалаа олсон
гэж vзэж
байна.
Эдийн
засгийн
хууль
тогтоомжийн
шинэтгэлийн
гол цєм нь
Иргэний
хуулийн
шинэтгэл юм.
Монгол Улс
тvvхэндээ 1926, 1952, 1963, 1994
онуудад тус
тус Иргэний
хууль батлан
гаргаж
байсан
бєгєєд 1994 онд
батлагдсан
Иргэний
хууль нь тус
улсад эдийн
засгийн
шинэтгэлийг
эрчимжvvлэхэд
чухал нєлєє
vзvvлсэн
гэдгийг
хуульчид,
эрдэмтэд зvй
ёсоор хvлээн
зєвшєєрдєг
билээ.
Одоогийн
vйлчилж буй
Иргэний
хууль нь худалдааны
болон
иргэний эрх
зvйн зарим
обьектын зохицуулалтыг
дэлгэрэнгvй
зохицуулсан
зэрэг сайн
талуудтай
боловч зах
зээлийн
эдийн засгийн
харилцаатай
холбогдон
нийгэмд шинээр
vvсэн бий
болоод
байгаа
иргэний эрх
зvйн зарим
тєрлийн
гэрээнvvдийг
зохицуулж чадахгvй
байгаа, зарим
зvйлvvдийг
тодорхой, дэлгэрэнгvй,
ойлгомжтой
болгох
шаардлагатай
байгаа
зэргийг
vндэслэн
шинэчлэн
боловсруулах
шаардлага
бидний ємнє
тулгарсан
юм.
Тvvнчлэн
Иргэний
хуулийг эх
газрын эрх
зvйн системийн
нийтлэг
ололт, жишигт
хvргэн шинэчлэх,
эрх зvйн
шинэтгэлийг
зах зээлийн
эдийн засгийн
эрэлт,
хэрэгцээнд
тулгуурлан
эрчимжvvлэх
зэрэг бодит
шаардлагууд
амьдралаас урган
гарч байна.
Хуулийн
тєслийг
боловсруулахдаа
дараахь vзэл
баримтлалыг
удирдлага
болголоо. Yvнд:
Нэгдvгээрт:
Дэлхий
нийтийн
эдийн засаг,
эрх зvйн
харилцааны
хєгжлийн ололтыг
єєрийн орны
євєрмєц
онцлогтой
нийцvvлж
загварчлан
хуульчлах
зарчмыг
баримталсан.
Тухайлбал,
тєсєлд єндєр
хєгжилтэй
улсуудын
эдийн
засгийн
харилцаанд
нэгэнт бий болж
хэвшсэн
санхvvгийн
тvрээс,
франчайзинг,
хєрєнгє
итгэмжлэх,
илгээмж,
банкны
баталгааны
гэрээ, тооцоо
нийлэх, аялал
жуулчлалын зэрэг
гэрээний
тєрлvvдийн
зохицуулалтыг
бусад орны
жишгийг
харгалзан
vзэж, шинээр,
дэлгэрэнгvй
байдлаар
тусгасан нь
эдийн засгийн
харилцааны
хєгжил,
єсєлтийг
хангахад чухал
нєлєє vзvvлнэ
гэж тооцож
байна.
Тvvнчлэн
иргэний
хууль
тогтоомж нь
иргэний эрх
зvйн
харилцаанд
оролцогчдын
эрх тэгш, бие
даасан
байдал,
ємчийн
халдашгvй
байдал,
гэрээний эрх
чєлєє, хувийн
хэрэгт
дураараа
хєндлєнгєєс
оролцохгvй
байх, аливаа
хязгаарлалтгvйгээр
иргэний эрх
vvргийг
хэргэжvvлэх,
зєрчигдсєн
эрхийг
сэргээлгэх,
шvvхээр
хамгаалуулах
зарчимд
vндэслэсэн
байх ёстойг
тусгаж
єглєє.
Хоёрдугаарт:
Иргэний эрх
зvйн
харилцаанд
оролцогчдын
эрх тэгш
байдлыг
хангах
нєхцєлийг
улам боловсронгуй
болгох
зарчмыг
баримталлаа.
Тєслийн
одоогийн
хуулиас ялгагдах
нэг онцлог нь
тєр, засаг
захиргаа, нутаг
дэвсгэрийн
нэгж нь
иргэний эрх
зvйн харилцаанд
оролцохдоо
бусад
оролцогчдын
нэгэн адил
оролцоно
гэдгийг
тодруулж
єгсєнд оршиж
байна. Ийм
заалт тусгаж
єгснєєр тєрийн
байгууллага,
албан
тушаалтан
иргэний эрх зvйн
гэрээний нэг
тал болж
оролцсон
боловч хvлээсэн
vvргээ
гvйцэтгэдэггvй,
vvнээс болж
иргэд,
хуулийн
этгээд
хохирдог,
тєрийн
байгууллага,
албан хаагч
ямар нэг
хариуцлага
хvлээхгvй
єнгєрдєг
vзэгдлийг
бvхэлд нь таслан
зогсооход
чухал алхам
болно гэж
vзэж байна.
Тvvнчлэн
Засгийн
газар, эрх
бvхий тєрийн
байгууллага,
албан
тушаалтан
гагцхvv
Иргэний хууль,
бусад хуульд
заасан
vндэслэлээр,
Иргэний
хуульд
нийцсэн
нийтээр
дагаж мєрдєх
иргэний эрх
зvйн хэм
хэмжээ
агуулсан
хуулийн дэд
акт батлан
гаргаж
болохыг тєсєлд
тусгаж єгсєн
нь тєрийн
байгууллага,
албан
тушаалтан
єєрийн эрх
ашигт
нийцсэн хуулийн
дэд акт
батлан
гаргадаг
явдлыг зогсоож,
иргэний эрх
зvйн
харилцаанд
оролцогчдын
тэгш эрхийг
хангахад
тодорхой хэмжээгээр
тvлхэц vзvvлнэ
гэж бодож
байна.
Гуравдугаарт:
Тєслийг
боловсруулахдаа
ємчийн бvх
тєрєл, хэлбэрийг
чєлєєтэй,
тэгш
хєгжvvлэх эрх
зvйн механизмыг
нарийвчлан
тодорхойлох
зарчмыг
удирдлага
болголоо.
Тухайлбал
одоо vйлчилж
буй Иргэний
хуульд
Монгол Улсад
хувийн,
нийтийн ємч
байна гэж
хуульчилсан
байдаг бол
Иргэний
хуулийн
тєсєлд
нийтийн
болон хувийн
ємч нь
холимог
хэлбэртэй
байж болох
талаар
тодорхой
заалт
оруулсан
болно.
Ємчлєгчийн
тєдийгvй
эзэмшигчийн
эрхийг хамгаалах
баталгааг
єргєжvvлж,
гуравдагч этгээдийн
хувьд эд
хєрєнгє
эзэмшигч нь
тухайн эд хєрєнгийн
ємчлєгч гэж
тооцогдох,
шударга эзэмшигч
нь эд хєрєнгє
тvvний
эзэмшилд
байгаа боловч
эзэмших,
ашиглах
эрхээ
хэрэгжvvлэхэд
хэн нэгэн
этгээд саад
болж байвал
уг саадыг
арилгуулахаар
ємчлєгчийн
нэгэн адил шаардах
эрхтэй байх,
эзэмшилд
байх хугацаанаас
шалтгаалж
ємчлєх эрх
олж авахаар
тусгасан нь
эзэмших
эрхийг
тусдаа бие
даасан эрхийнх
нь хувьд
тvvний
хэрэгжих
баталгааг
хангасан
чухал заалт
болсон гэж
vзэж байна.
Дєрєвдvгээрт:
Гэрээний
харилцаанд
гэрээний эрх
чєлєєний
зарчим,
тєрийн
зохицуулалтыг
илvv оновчтой
хослуулах
зарчмыг
баримталсан. Тухайлбал
гэрээний
талууд
хуулийн
хvрээнд
гэрээгээ
чєлєєтэй
байгуулах,
тvvний агуулгыг
єєрсдєє
тодорхойлох
эрхтэй байх
талаар
тусгаж єгсєн.
Хэдийгээр
гэрээний эрх
чєлєєний
зарчмыг
тусгаж єгсєн
боловч зах зээлд
давамгайлж
байгаа
этгээд нь
энэхvv vйл
ажиллагааных
нь хvрээнд
тvvнд хандсан
аливаа
этгээдтэй
гэрээ
байгуулахаас
vндэслэлгvйгээр
татгалзах
эрхгvй
байхаар
тусгасан нь
шударга бус
єрсєлдєєнийг
хориглоход
чухал нєлєє
vзvvлнэ гэж
бодож байна.
Гэрээний
талууд харилцан
хvлээн
зєвшєєрсєн
тохиолдолд
ємнє vйлчилж
байсан хууль
тогтоомж,
захиргааны
шийдвэрээс
илvv
тааламжтай
нєхцєл олгож
байгаа
шинээр
гарсан хууль
тогтоомж,
захиргааны
шийдвэрийг
буцаан
хэрэглэж
болох зарчмыг
шинээр
тусгасан
болно.
Тавдугаарт:
Тєслийг
боловсруулахдаа vйлчилж байгаа
эрх зvйн
зохицуулалтын
давхардал,
хийдлийг
арилгахыг
чухалчилж
ажилласан.
Одоогийн
Иргэний
хуульд ажил
гvйцэтгэх гэрээ
гэсэн тусгай
зохицуулалт
бvхий бvлэг байдаг
боловч
барилгын
ажил
гvйцэтгэх
гэрээ, тєсєл
зохиох ажил
гvйцэтгэх
гэрээ,
судалгаа
шинжилгээний
ба туршилт,
зохион бvтээх
ажил
гvйцэтгэх
гэрээ, зохиол
бvтээл
туурвих ажил
гvйцэтгэх
гэрээ зэргийг
тусад нь
зохицуулсан
байдаг бол шинэ
тєсєлд
эдгээр гэрээ
нь ажил
гvйцэтгэх гэрээний
нэг тєрєл
болохынх нь
хувьд ерєнхий
ажил
гvйцэтгэх
гэрээний
харилцааг
зохицуулсан
хэм
хэмжээгээр
зохицуулахаар
тусгалаа.
Зургадугаарт:
Тєслийг
боловсруулахдаа
иргэний эрх
зvйн хамгаалалтын
баталгааг
нарийвчлан
тодорхойлохыг
чухалчилсан.
Аргагvй
хамгаалалт,
гарцаагvй
байдлын улмаас
хийсэн
vйлдэлд
иргэний эрх
зvйн
хариуцлага
хvлээлгэхгvй
байхаар
заасны хамт
єєртєє
туслах замаар
иргэний эрх
зvйн
харилцаан
дахь эрхээ
эдлэх
боломжийг
єргєжvvлсэн
заалт шинээр
оруулсан
болно.
Эдгээрийг
нэг бvрчлэн
дурдалгvйгээр
бидний хувьд
шинэд
тооцогдох єєртєє
туслах гэсэн
ойлголтын
талаар та бvхэнд
танилцуулья.
Иргэний эрх
зvйн харилцаанд
оролцогч нь
єєрийнхєє
эрх ашгийг
хамгаалах,
єєртєє
туслах
зорилгоор
эрх бvхий байгууллагын
тусламжийг
шуурхай авах
боломжгvй
байсан болон
цаг алдалгvй
арга хэмжээ авахгvй
бол эрхээ
хэрэгжvvлэх
боломжгvй
болох буюу
хэрэгжvvлэхэд
ноцтой
хvндрэл
учрахаар
байвал эд
юмсыг
эзэмдэж авах,
устгах буюу
эвдэх,
зайлсхийж
болзошгvй
vvрэг
гvйцэтгэгчийг
саатуулах,
vvрэг бvхий
этгээдээс
гvйцэтгэвэл
зохих
vйлдлийн
эсрэг
vйлдлийг
таслан зогсоохоор
хийсэн
vйлдлийг
єєртєє
тусалсан, хууль
бус vйлдэл
гэж vзэхгvй
байх, харин
уг vйлдэл нь
тухайн
нєхцєл
байдалд
тохирсон хэм хэмжээнээс
хэтэрч
болохгvй байх
тухай заалтыг
тусгав.
Эдгээрээс
гадна
иргэний эрх
зvйн харилцаанд
оролцогч нь
хуулиар
хориглоогvй
буюу хуульд
шууд
заагаагvй
эрх, vvргийг єєрийн
хvсэл
зоригийн
дагуу
хэрэгжvvлж
болох талаар
шинээр заалт
тусгаж єгсєн.
Долдугаарт:
Иргэний
хуулийн
тєслийг
боловсруулахад
баримталсан
нэг зарчим нь
уг тєсєлд
зохицуулахаар
заасан
харилцааг
аль болох дэлгэрэнгvй,
ойлгомжтой,
зохицуулалтыг
иж бvрэн
тусгахыг
зорьсон
болно. Гэхдээ
Иргэний
хууль нь
эдийн
засгийн гол
гол
харилцааг зохицуулсан
суурь хууль
бєгєєд уг
хуулиар
иргэний эрх
зvйн
тогтолцоонд
хамаарах бvх харилцааг,
тухайлбал
хуулийн
этгээдийн vйл
ажиллагааны
онцлогтой
холбогдсон
зохицуулалт,
хєдєлмєрийн,
гэр бvлийн,
оюуны ємчийн,
зээл
тооцооны
харилцааг
бvхэлд нь зохицуулах
боломжгvй
учраас
эдгээр
асуудлыг тусгай
хуулиар
нарийвчлан
зохицуулах
нь илvv
зохимжтой
гэж vзэж
зарчмын
vндсэн зохицуулалтыг
тєсєлд
тусгасан.
Иймд
нарийвчилсан
зохицуулалт
бvхий бусад
хуулиудыг
боловсруулахдаа
Иргэний хуульд
нийцvvлэх,
тvvнтэй
уялдуулахад
онцгойлон
анхаарах
шаардлага
хууль
боловсруулагч,
тогтоогчид
тулгарч байна.
Тєслийг
боловсруулахдаа
одоогийн
Иргэний
хуулийн
зохицуулалтыг
єєрчлєх,
хасах бус,
харин шинээр
бий болсон
харилцааг
зохицуулах,
Иргэний
хуулийн зvйл,
заалтуудыг
улам дэлгэрэнгvй,
зохицуулалтыг
иж бvрэн,
ойлгомжтой
болгоход
анхаарч
ажиллалаа.
Ийнхvv
Иргэний
хуулийн
тєслийг
боловсруулсан
нь Засгийн газрын
vйл
ажиллагааны
хєтєлбєрт
тусгагдсан
эрх зvйн
шинэтгэлийг
гvнзгийрvvлж,
хуулийн
хэрэгжилтийг
сайжруулах,
эдийн
засгийн хууль
тогтоомжийг
шинэтгэхэд
чухал алхам
боллоо гэж
vзэж байна.