ШИЛЖИЛТИЙН УЛС ОРНУУД ДАХЬ

ИРГЭНИЙ ЭРХ ЗVЙН ЄЄРЧЛЄЛТ

 

 

Проф.Др.Рольф Книйпер

 

 

Тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгийн тогтолцоог халж нийгмийн чиг баримжаат зах зээлийн эдийн засгийг хэвшvvлэх зорилгыг ємнєє тавьсан бусад олон улс орны нэгэн адилаар Монгол улс иргэний хийгээд эдийн засгийн эрх зvйн гvн гvнзгий єєрчлєлтvvдийг хэрэгжvvлсээр иржээ.

 

Эдийн засгийн хєгжил цэцэглэлтийг зохион байгуулахад тєрийн монопольт эдийн засаг бус, зах зээлийн харилцаа, хувийн хэвшлийн динамик чанарт илvv бололцоо, чадавхи агуулагдаж буйг нам улс тєрийн аливаа чиг баримжаа, шашны болоод vндэс угсааны аливаа vзлээс vл хамааран эдгээр улс оронд нэгэнтээ хvлээн зєвшєєрєєд байгаа билээ. Гэхдээ нєгєєтэйгvvр эдийн засагт тvшиг тулгуур болсон, ялангуяа зах зээлийг тєвийг сахисан байдлыг хангаж, нийгмийг хамгаалахад чиглэсэн бат бэх, ач холбогдол бvхий эрх зvйн систем зайлшгvй шаардлагатай юм.

 

Зах зээлийн харилцаа, мєнгєний эдийн засаг нь дэлхий даяар ижил тєсєєтэй тогтолцоо, зорилготой байх тул иргэний болоод эдийн засгийн эрх зvйд ч мєн адил дэлхий нийтийн vндсэн зарчмыг баримталдаг юм.

 

Гэхдээ хууль эрх зvйд тодорхой нєлєє vзvvлдэг тvvх соёлын онцлог дэлхий ертєнцийн хаана ч гэсэн оршин тогтнодгийг анхаарахгvй байж болохгvй. Энэ нь ялангуяа гэр бvлийн харилцаа, хєдєє аж ахуйн уламжлалт vйлдвэрлэл, тvvнчлэн хэрэг маргааныг шийдвэрлэх зарим ёс жаягт тусгалаа олсон байдаг.

 

Гэсэн хэдий ч зах зээлийн эдийн засаг дахь эрх зvйн харилцааны зарчим, vндсэн vзэл баримтлал нь дэлхий дахинаа нийтээр хvлээн зєвшєєрєгдсєн, єєр хоорондоо ижил тєстэй байдалтай байдаг. Нэг талаас vр нєлєє, ач холбогдолтой байж, нєгєє талаас нийгэмд хvлээн зєвшєєрєгдєхийн тулд тєрийн хууль нь мєнгєний эдийн засгийн харилцаанд оролцогч хувь хvн бvрийг эрх зvйн бvрэн чадвараар хангаж, улмаар тєрийн болоод бусад хувь хvмvvсийн эдийн засгийн халдлагаас хамгаалах vvрэгтэй байна. Тєрийн хууль эрх нь хуулийн этгээдийг vvсгэхэд чиглэсэн агуулгын болоод тогтолцооны хvрээг тодорхойлж, эдгээр этгээдийг эрх зvйн бvрэн чадамжаар хангаж, улмаар ашгийн тєлєє ажиллах чаддвар бvхий хэрэгсэл болгох vvрэгтэй.

 

Аль нэг бодгаль буюу хуулийн этгээд бусдаасаа илvv эрх эдэлж, єрсєлдєєнд давуу байр суурь эзлэх явдлаас аль болох сэргийлэх нь нэн ач холбогдолтой. Энэ журам тєр, тєрийн аж ахуйн байгууллагуудад ч хамаарах бєгєєд эдгээр нь зах зээлийн хєдєлгєєнд оролцохдоо бусадтай нэгэн адил журмаар, дээр дурдсан иргэний болоод эдийн засгийн эрх зvйн хvрээг харгалзан, тvvнд журамлагдах ёстой.

 

Цаашид ч гэсэн ємчийн эрх чєлєє, хэрэглээ буюу тvvнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломжыг хангасан байх ёстой бєгєєд энэ зарчим нь нийгэмтэй нягт холбоотой байх зарчмаар нєхєгдєж байдаг. Дээрх зарчим зах зээлийн эдийн засгийн харилцаанд тусгалаа олсон байх тул эзэмшигчээсээ шалтгаалж ємчийн олон тєрєл хэлбэрийг тодорхойлдог тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгийн тогтолцооны зарчмын талаар ярих нь цаг алдсан явдал болно.

 

Хуулийн болоод бодгаль этгээд, хувь хvмvvс, тєр, орон нутгийн байгууллагуудын хувьд ємчийн тухай нэгдсэн ойлголтыг бий болгох шаардлагатай бєгєєд ємчлєлийн олон нийтийн зорилгыг тодорхойлохдоо тухайн ємчлєлийн зvйлийг эзэмших журмын талаар нийтийн эрх зvйн акт боловсруулан гаргана. Ингэснээр ємчийн эрх зvйн агуулга єєрчлєгдєхгvй.

 

Эд юмсыг бусдаас гаргуулан авах, саад зєрчил учирахаас хамгаалах, тvvнчлэн хууль бусаар халдсан vед хохирлыг нєхєн тєлvvлэх зэрэг шаардах эрхийн сонгодог хэлбэрvvдийг тодорхойлж ємчлєгч бvрийг /тєр, цаашлаад хууль ёсны эзэмшигч г.м./  хангаснаар Иргэний хууль нь эдийн засгийн бодит харилцаанд vйлчлэлээ олно. Иймээс эх газрын эрх зvйн тогтолцооны уламжлалтай улс орнуудад дээр дурдсан шаардах эрхийг эд юмсын эрх, гэм хорын эрх болоод бусдын эд юмсыг хууль бусаар олж авахтай холбоотой зохицуулалтын аль алинд тусгасан байдаг.

 

Хувийн ємч, бодгаль этгээд болоод тvvний эдийн засгийн vйл ажиллагаа явуулах эрх чєлєєний хажуугаар гэрээний эрх чєлєє нь зах зээлийн чиг баримжаат иргэний эрх зvйн гол бvрдэл хэсгийн нэг юм. Зах зээлд оролцогчид нь аж ахуйн харилцаанд оролцохдоо эрсдэлийн шударга хуваарилалтын талаар тодорхой чиг баримжаатай болсон байх ёстой. Энэ нь янз бvрийн бараа бvтээгдэхvvн vйлчилгээг худалдах, худалдан авах, бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар бусдад шилжvvлэх, аль нэг этгээдийн /худалдаачин г.м./ бусдаар дамжуулан хийж буй хэлцлvvд, тєлєєлєл болоод бусдын нэрийн ємнєєс ашгийн vйл ажиллагаа явуулах зэрэгт нэгэн адил хамаарна. Yйлчилж байгаа зарчмууд нь энд мєн л адил, ялангуяа хариу тєлбєртэй гэрээний хувьд адилхан байна /гэрээ хийх, гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлэх буюу эс биелvvлэх, хугацаа дуусах болоод гэрээний бусад зєрчлийг хамарна/. Гэрээг єєрийн шаардлага, харилцаанд нийцvvлж байгуулах боломж, хувилбараар талуудыг хангасан байна. Гэсэн хэдий ч шударга ёсны зарчмууд, талуудын харилцан хvлээж буй vvргийн харьцаа зvй ёсны байх зарчмыг хэрэгжvvлж, харин монополь тогтоох эсвэл vлэмж хvчтэй оролцогчдын бусад сєрєг нєлєєллийг устгахад тєрийн хяналт шаардлагатай болдог.

 

Тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжиж буй улс орнуудын иргэний болоод гэрээний хуультай танилцсан хэн боловч тус хуулиудад дээр дурдсан vндсэн эрх чєлєє тусгагдсан болохыг мэднэ.

Гэвч ялангуяа хамгийн тvрvvнд боловсруулагдсан иргэний хуулиуд, тухайлбал ТУХН-ийн иргэний загвар хууль, Казастан, ОХУ-ын иргэний хуулиудад эдийн засгийн хуучин тогтолцооны элементууд vлдсэн билээ. Харин Гvрж, Тvркмен, Украин зэрэг улс орнуудын сvvлд батлагдсан иргэний хуулинд эдгээр элементээс татгалзжээ. Тєрийн байгууллагуудын зохион байгуулалт, тэдгээрийн эдийн засгийн удирдлага, ємчийн хэлбэр болон тєрийн ашиг сонирхлыг тvлхvv авч vзсэн зарим тєрлийн гэрээг энд нэрлэж болно.

Монгол улсын хувьд эдгээр єєрчлєлтийг ажиглаж шинэчлэлийг тууштай хэрэгжvvлэх боломж нэгэнт хангагдсан билээ.                          

 

Эрхэм ноён Хууль зvй, Дотоод хэргийн сайд дээрх vндсэн шинэтгэлийн талаар илтгэлдээ нэгэнт дурдсан билээ. Эрх зvйн харьцуулсан судалгааны байр сууринаас vvн дээр хэдхэн жишээг нэмэж дурдахыг минь зєвшєєрнє vv. Иргэний хуулийн тєслийг хvч чадал дорой нэгнийг хамгаалан, ємчийн болоод гэрээний эрх чєлєєг эрхэмлэх Yндсэн хуулийн vзэл санаанд нийцvvлэн боловсруулжээ. Иймээс тєрд иргэний эрхийн харилцаанд оролцох эрх олгох нь зvйтэй юм. Харин ийнхvv оролцохдоо тєр нь /олон улс орны Иргэний хуульд заасантай нэгэн адилаар/ эдийн засгийн харилцаа, иргэний хуулийн зохицуулалтыг дагаж мєрдєх ёстой болдог. Иргэний хууль нь нийтийн болоод хувийн ємчийг чанд зааглаж авч vзжээ. Жишээ нь ямар нэгэн барилга байгууламжийг бvтээхдээ барилга барих дvрэм журмыг зєрчсєн тохиолдолд гарах vр дагавар буюу тухайн байшинг эргvvлэн нураахад иргэний зохицуулалт бус барилга байгууламж барих, буулгах тухай нийтийн эрхийн хэм хэмжээг баримталдаг. Харин бусдын ємчлєлийн газар нутаг дээр байшин барьсан байх юм бол vр дагаварыг Иргэний хууль, тvvнд орших ємчийг хамгаалах тухай хэм хэмжээгээр зохицуулдаг билээ. Гэхдээ энэ тохиолдолд эцэстээ тєр мєн л адил илvv хамгаалагдсан байдаг. Учир нь тvvнд аливаа газар нутгийг орхин явах буюу хувьчлахыг vvрэг болгоогvй байна. Харин хувьчилсан тохиолдолд ийнхvv хувьчилснаа зайлшгvй бvртгvvлэх шаардлагатай болдог.

 

Зохицуулж байгаа зvйлээ нэгмєсєн нарийвчлан зохицуулах, нэгмєр зохицуулах боломжгvй харилцааны зєвхєн vндсийг дурдах бєгєєд эдvгээ олон улс оронд хэрэгжээд байгаа зvйлчлэлийн аргыг хуулийн энэ тєсєл дээр хэрэглэжээ. Энд хуулийн этгээдийн талаарх зохицуулалтыг нэрлэж болох юм. Жишээлбэл ОХУ, Узбекистан, Казахстан зэрэг улс оронд худалдааны компани, тєрийн бус байгууллагуудын талаарх зохицуулалтын нэг хэсгийг Иргэний хуулинд, нєгєє хэсгийг тусгай хуулинд тусгасан байдаг нь давхардал, зєрчилд хvргэдэг болох нь харагддаг. Иргэний хуулинд, тухайлбал хувьцаат компани болоод тєрийн бус байгууллагын тухай цєєн тооны зохицуулалт оруулсан байх авч, эдгээр нь хvрэлцдэггvй тул тусгайлан хууль гаргасан байна. Уг хэм хэмжээний хувьд хоорондоо тєдийлєн нийцэхгvй байх явдал байнга гарахыг тєсєєлж болох агаад, эцэстээ шvvхийн болоод эрх зvйн практикт дээрх материйг бvрмєсєн ойлгох болоод хэрэглэхэд маш бэрхшээлтэй байх нь ойлгомжтой. Иймээс Монгол улс Иргэний хуулийн тєслийг боловсруулахдаа хуулийн этгээдийн талаарх гагцхvv vндсэн зохицуулалтыг оруулж, харин илvv нарийн зохицуулалтыг тусгай хуулинд зохицуулах чиг баримжаагаар ажилласан нь маш зvйтэй алхам болсон болов уу. Харин эдгээр тусгай хуулиудыг боловсруулах ажил єнєєдєр тавигдаж байна. Энэ талаар загварчилж гаргасан хуулиуд ч байна. Тєрийн бус байгууллагуудын тухайд ч мєн адил. Бvр цаашилбал Олон улсын хувийн /иргэний/ эрх зvйн зохицуулалтад мєн адил тусгай хууль боловсруулж, тvvндээ процессийн хэм хэмжээг  хамруулан оруулж єгч болох юм. Тэгээд ч энэ талаар ажлын хэсэг ажиллаж байсан бєгєєд хуулийн анхны бєгєєд нилээд орчин vеийн шаардлагад нийцсэн хуулийн тєслийг боловсруулсан билээ.

 

Дараагийн ээлжинд эд юмсын эрхийн хэсэгт нилээд сайтар зохицуулалтууд орсныг дурдаж болох юм. Эзэмших хязгарлагдмал эрх болоод хувийн ємчлєх эрхийг баталгаажуулсан Yндсэн хуулийн зарчмыг энд хангасан байх бєгєєд тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгийн тогтолцооны vед хангалттай зохицуулагvй буюу зохицуулах шаардлагагvй байсан хэд хэдэн институц, vvн дотор хєршийн болоод vл хєдлєх хєрєнгийн барьцааны эрх /ипотек/, эд хєрєнгийн барьцаа, эзэмшлийн тусгай зохицуулалтыг нэрлэж болох юм. Ингэхдээ тєсєлд бусад улс орны иргэний  хуулиудын тэргvvн туршлагыг дагаж эд хєрєнгийн барьцаа болоод ипотекийн зохицуулалтыг vйлчилж буй хуулинд зохицуулсан шиг vvргийн хэсэгт бус, харин ємчлєх эрхийг хязгаарлах зориулалттай эрх гэж авч vзэн эд юмсын эрхэд хамааруулсан байна. Барьцаа нь нэг талаасаа шаардлага мєн боловч, нєгєє талаасаа тухайн эд зvйлд шууд хамаарах vйлчлэлтэй эрх билээ. Ипотекийн олон тєрєл, тухайбал баталгаат ипотекийг нэвтрvvлсэн нь зvйтэй байна /159 дугаар зvйл/.  Ингэснээр банк болоод харилцагч нарт тус бvрийн ашиг сонирхолд нийцсэн хэлбэрийг срнгрн хэрэглэх боломжийг хангаж байна.

 

Эцэст нь хэлэхэд, Иргэний хуулийн тєсєлд нийгмийн хамгааллын, ялангуяа хэрэглэгчдийн эрхийг хамгаалах орчин vеийн санаануудыг дэвшvvлжээ. Энд маш олон жишээ дурдаж болох боловч цєєхєн хэдийг нэрлэе. Зах зээлд ноёрхох байр суурь бvхий этгээдийн эрхийг хязгаарласан зарим заалт /181 дvгээр зvйл/, мэдээ мэдээллийг хангах тусгай vvрэг /180 дугаар зvйл/, талуудын хvлээж буй эрсдэлийн харьцааг хууль бусаар тогтоох эрх чєлєєг гэрээний ерєнхий нєхцєлд хязгаарлаж єгсєн /192 дугаар зvйлээс хойш/, орон сууц хєлслєх гэрээн дэх гэр бvлийн гишvvдийг илvvтэй хамгаалсан /294 дvгээр зvйл/, бvтээгдхvvний хариуцлагын орчин vеийн шаардлагад нийцсэн эрхийн зохицуулалт зэргийг нэрлэхэд хангалттай биз.

 

Эрх зvйн харьцуулсан судалгаанд vндэслэн дvгнэхэд Монгол улсын Иргэний хуулийн тєсєл нь Yндсэн хуулийн зарчмыг хэрэгжvvлэхэд хангаж байгаа бєгєєд нийгмийн чиг баримжаат зах зээлийн эдийн засгийн харилцааг жинхэнэ ёсоор хэрэгжvvлэхэд чиглэжээ.