Манжаагийн
Ичинноров
/Эрх Зvйн
Шинэтгэл-
Хуульчдын
тєвийн
тэргvvн АНУ-ын
Америкийн Их
Сургуулийн
олон улсын эрх
зvйн магистр/
Иргэн
хvн єєрийнх
нь хандсан
шvvх
Шvvгч
хvн гэж
хэнийг хэлэх
вэ? Шvvгч гэдэг
нь грекийн Justice
буюу
шударга vнэн гэсэн
vгнээс гаралтай
аж. Зєвхєн
энэ vг шvvгч гэж
ямар хvнийг хэлэх
вэ гэдгийг
шууд
тодорхойлж
єгч байна.
Аливаа хvн
хэрэг зарга
vvсгэх буюу аль
эсвэл
олгогдсон
эрхийг нь
тєрийн зvгээс
ч юмуу,
бусдын
зvгээс
зєрчсєн vед
vнэн мєнийг
тогтоолгож, эрхээ
сэргээлэхээр
шvvхэд очдог
билээ.
Ингэхдээ
иргэд маань
миний хэрэг
шударга, сайн
шvvгчийн гарт
очсон гэдэгт
итгэж,
голчтой
шийдвэр
гаргаж єгнє
гэдэгт итгэж
байдаг
системд
шударга шvvгч
ажиллаж
байна гэж
vзэж болох нь.
Шvvх ардчилсан
нийгэмд маш
чухал чиг
vvрэгтэй нь ойлгомжтой.
Энэ нь,
нэгдvгээрт,
шvvх хvн бvрт чин
шударгыг
тогтоохын
тєлєє
ажилладаг,
хоёрдугаарт,
шvvх нь хvний
эрхийг
хамгаалах
гол институт
болдог,
гуравдугаарт,
тєр засгийн
хvчирхийллээс
иргэдээ
хамгаалах
хvчирхэг
зэвсэг
байдаг. Шvvх
энэ vvргээ
хэрхэн биелvvлж
байгааг
харуулах гол
индикатор
бол
иргэдээс
шvvгчид итгэх
итгэл юм. Yvний нєгєє
тал нь иргэд
шvvхэд итгэх
уур амьсгал бvрэлдэн
тогтсон vед
шvvх дээрх
vvргээ
хэрэгжvvлж
чадна гэсэн
vг. Тэгвэл
єнєєдєр
манайд
тогтоод
байгаа шиг
миний хэрэг
мэдээж шударгаар
шийдвэрлэгдэхгvй
гэсэн ийм уур
амьсгалд
дээрх чиг
vvрэг нь
биелэгдэх боломжгvй
юм. Иймээс
энэ итгэлийг
иргэдээсээ
эргvvлж олж
авах асуудал
бидний ємнє
тулгараад
байгаа гол
асуудлуудын
нэг зайлшгvй
мєн.
Иймээс
уг итгэлийг
чухам ямар
аргаар
эргvvлж авах
вэ гэдэг
талаар
хульчид
санаа бодлоо
уралдуулах
цаг нэгэнт
болжээ. Энэ
талаар юун
тvрvvн надад
бодогдож
байгаа зvйл
бол нэгдvгээрт, шvvхийн
ил тод
байдлыг
дээшлvvлэх
асуудал юм.
Асуудлыг
шийдвэрлэхэд олон хvчин
зvйл чухал ач
холбогдолтой
боловч юуны
ємнє талуудад
тэгш хандах
шvvхийн
хандлага гол
vvрэгтэй. Энэ
бол талуудыг
адилхан сонсох,
хэрэг
маргаанд
адил
хэмжээнд
оролцох боломжоор
хангах,
тэдний эрх
ашгийг адил
хамгаалах
явдал мєн.
Нєгєє талаас шvvгч гаргасан
шийдвэрээ
тайлбарлах
ур чадварын асуудал нэн
чухал
vvрэгтэй
байдаг ажээ.
Шийдвэрээ гаргасан
vндэслэлийг
ийнхvv
талбарласнаар
уг шийдвэр нь
тухайн
нєхцєлд
гаргаж болох
хамгийн
боломжийн
шийдвэр
байсан
бєгєєд тvvнийг
гаргахдаа
шvvгч эрх
мэдлээ
урвуулан
ашиглаагvй
гэдэгт итгэх
итгэлийг
талуудад
єгдєг байна.
Yvгээр ямар
санаа
гаргахыг зорьж
байна вэ
гэвэл шvvгч
шийдвэрээ
ялагдсан
талд хандаж
бичдэг
бєгєєд, vvний
тулд асар их
ур чадвар,
ухаан
шаардагдана.
Єнєєг хvртэл
манайд
шvvхийн
шийдвэр
гаргасан
vндэслэлийг
тайлбарлаж
байсангvй.
Манай хуульчдын
сурсан
сургуульд ч
vvнийг
заасангvй.
Гэтэл
ардчилал,
шударга ёс
хєгжсєн
бусад оронд
шvvх
шийдвэрээ
гаргахдаа
тvvнийхээ
vндэслэлийг
ямагт
тайлбарладаг
байна. Энэ нь
шvvх нєлєєнд
автжээ гэж
хардах явдал
гаргуулахгvй
байхад
нєлєєтэйн
зэрэгцээ
хуулийн сургуульд
тодорхой
шийдвэрийг
яагаад
гаргасан
талаар
задлан
шинжилж vзэх
баялаг материал
болдог ажээ.
Хоёрдугаарт,
Иргэдийн
зvгээс шvvхэд
итгэхэд яах
аргагvй нєлєєлдєг
єєр нэг
зvйл бол шvvгч,
шvvхийн
ажилтнуудаас
иргэд, тєрийн
байгууллага,
албан
тушаалтан, хэргийн
талууд,
хэвлэл
мэдээлэл
зэрэгтэй харьцах
харьцаагаар
тодорхойлогдоно.
Ерєнхийдєє
шvvхийн ажил
ачаалал,
стресс ихтэй
гэдгийг бид
бvгд сайн
мэднэ. Гэвч
ажилдаа
тvvртэх нь
хvмvvстэй
басамжлан
харьцах
шалтгаан болох
ёсгvй.
Харьцааны
асуудал бол
шvvгч болон
шvvхийн
ажилтны
хувьд ч
тэр мєн
шvvхийг
єєрийг нь
тодорхойлох
толь гэдгийг
байнга санаж
явах нь
чухал
юм.
Улсын
Дээд Шvvх дээр
болсон
Шvvхийн
шинэтгэл ба
туслах
ажилтны
оролцоо
уулзалт-
ярилцлагад
хэлсэн vгнээс
товчлон
нийтлэв.