ШYYГЧ
ЦААС БИЧДЭГ
МАШИН ХЭВЭЭР
YЛДЭХ YY?
Єнєєдєр
шvvхийн
алдааны
тодорхой
хэсэг нь процессын
хууль
тогтоомж
зєрчсєнєєс
гарч байна.
Ийнхvv анхан
шатны шvvхийн
шийдвэр єєрчлєгдєн
хvчингvй болж
байгаа гол
шалтгаан нь
ИХШХШТХ-ийн
тухай
хуулийн 76-р
зvйлд шvvх
хуралдаан
хэзээ, хаана
болохыг
шvvхийн зарлан
мэдэгдэх
хуудсаар
зарлан
мэдээлнэ. Хvндэтгэн
vзэх
шалтгаангvйгээр
шvvхэд
хvрэлцэн ирээгvй
бол албадан
ирvvлнэ
гэдгээр хуульчилсаныг
орон нутгийн
шvvх тэр бvр
хангахгvй
зохигчдыг
шvvх
хуралдаанд
оролцуулах талаар
мэдэгдэл єгч
тэднийг
байцаан
шийтгэх
ажиллагаанд
мэтгэлцэх
зарчмыг
хангахгvй
байх, хууль
бус
бvрэлдхvvнээр
хэргийг шийдвэрлэх,
хэргийн
харúяалал
зєрчих, мєн
хуулийн
холбогдох
заалтыг
зєрчиж
бvрэлдхvvнээр
шийдвэрлэх
хэргийг шvvгч
дангаараараа
шийдвэрлэх,
шvvх
бvрэлдхvvнтэй
шийдвэрлэсэн
хэрэгт иргэдийн
тєлєєлєгч
оролцуулахгvй
байх зэргээр
шvvгчдийн
буруугаас,
тэдний
мэргэжлийн ур
чадвар, ажлын
хариуцлагагvйгээс
шууд шалтгаалж
байна гэж
Дээд шvvхээс
дvгнэжээ.
Yvнээс vзэхэд
процессын
хуулийг
шинэчлэх нь
шvvхийн,
шvvгчдийн vйл
ажиллагааг
шинэчлэнэ гэсэн
vг юм.
Єнєєдєр
Монголын
шvvгчдийг
цаасны машин
гэж нэрлэж
болохоор
байна. Тэд шvvх
хуралдааны
vеэр, тvvнд
бэлтгэх
явцад толгой
єндийлгєхгvй
их цаас
бичдэг
учраас
шийдвэрлэх
гэж буй хэрэг
маргаан
шийтгэх гэж буй
хvмvvсийнхээ
хувь заяаны
талаар олон
талаас нь
ултай бодох,
єєрийгєє боловсруулах,
унших судлах
завгvй явдаг.
Процессын
шинэ
хуулиудын
тєсєл нь
шvvгчийн
ажлыг ихээхэн
хэмжээнд
хєнгєвчилсєн,
засвар зайгvй
бичдэг
шvvгчийг
боддог шvvгч
болгоход
чиглээсэй
гэж хvсэж
байсан билээ.
Хvчин
тєгєлдєр
vйлчилж буй
Иргэний
хэргийг шvvхэд
хянан
шийдвэрлэх
тухай
хуулиар шvvгч иргэний
хэрэг vvсгэх,
нэхэмжлэлийг
хvлээн авахаас
татгалзах,
нэхэмжлэгчийг
солих, хариуцагчийг
солих
гэрчийг
єєрийн
санаачлагаар
буюу хэргийн
оролцогчийн
хvсэлтээр
дуудан ирvvлж
мэдvvлэг авах,
шинжээч
томилох,
хэлмэрч
томилох, шvvхийн
зардлыг
нєхєн
тєлєхєєс
чєлєєлєх,
улсын тэмдэгтийн
хураамжаас
чєлєєлєх, нэхэмжлэлийн
шаардлагыг
нэгтгэх,
тусгаарлах,
шvvхийн
шийдвэрийн
биелэлтийг
баталгаажуулах,
хэрэг хянан
шийдвэрлэх
ажиллагааг
тvдгэлзvvлэх,
сэргээх,
хэргийг шvvх
хуралдаанаар
хэлэлцvvлэх,
шийдвэр
гаргах гэх
мэтчилэн
олон янзын
бичиг баримт
vйлдэж байгаа
бєгєєд тэдгээрийн
тоо миний
бvдvvвч
тооцоогоор 50
гарч байгаа
юм. Тvvнчлэн
шинэ хуулиар
энэ тоо нэлээд
ихсэх
хандлагатай
байна. Эдгээр
нь зєвхєн
иргэний
хэргийг шvvн
таслах явцад
гарах
ачаалалыг
тооцсон
хэрэг.
Захиргааны арга
хэмжээ авах,
эрvvгийн
хэргийг
шийдвэрлэх,
ял
эдлvvлэхтэй
холбогдон
гарсан
асуудлуудыг
шийдвэрлэх,
иргэдийн
гомдлыг
хvлээн авах,
сонсох гэх
мэт ажил
дээрхи
дурдсан
чиглэлvvдээр
гаргах
эрхийн
актуудыг
нэмж тооцох юм
бол толгой
эргэсэн их
тоо гарна.
Шvvгчийн
нийт
ачааллыг
нарийн
тооцон гаргаж
хєдєлмєрийн
хуулиар
тогтоосон
ажлын цагт
шилжvvлэх, нэг
шvvгчид
ногдох ажлын
жишгийг
тогтоох,
шvvгчийн
ажлыг
оновчтой
зохион
байгуулах
шинжлэх
ухааны
vндсийг
тодорхойлох,
тvvний
гvйцэтгэж буй
нийт ажлын
ачааллаас
vндэслэж
тєсвєє
зохиох, нэг
хэргийг
хvлээн
авахаас эхлээд
шийдвэрлэж
дуусах
хvртэлх эдийн
засгийн
бодит
тооцоог
гаргах цаг
болсон гэж
vзэж байна.
Баримжаагаар
тєсєв єгдєг
тэр тєсвєєс
нь хэдэн арав
дахин
хэтэрсэн
ажлыг шvvгчид
мєрєндєє vvрч
байгааг
цэгцэлж
товчоор хэлэхэд
шvvх эрх
мэдлийн
байгууллагуудын
vйл
ажиллагааг
шинэчлэх цаг
болжээ.
Єнєєдєр
шvvгчид 1950-иад
оны vеийн
ширээ сандалтай,
хэргийнхээ
талаар
хаашаа ч ямар
ч єнцєг
булантай
холбоо
барихад
бэлэн
холбооны хэрэгсэлгvй,
ном гарын
авлага
мэдээллээр дутмаг,
дотоод
мэдээллийн
сvлжээ
байхгvй/ гадаад
улс нэг шvvгч
гэхэд тусдаа
номын сантай байдаг
гэсэн/, шvvн
таслах
ажиллагааг
хєнгєвчилсєн
орчин vеийн
техник
хэрэгсэлгvй,
бензин тос
тээврийн
хэрэгсэл,
ахуй хангамж,
шинжлэх
ухааны
vндэстэй
хєдєлмєр
зохион байгуулалт
гээд олон
зvйлээр
дутмаг
байгаа нь шvvн
таслах ажлын
чанар, шvvхийн
нэр хvндэд зvй ёсоор
сєргєєр
нєлєєлж
байгааг
дурьдахгvй єнгєрч
болохгvй нээ.
Ачаалал ихтэй
шvvгчийг
процедурын
их
хэмжээнvvдээр
шахаж єгсєн
мєртлєє
тvvний
ажиллах
бодит орчин
нєхцєл, ахуй
хангажийг
бvрдvvлэхгvй
орхих тvvгээр
ч зогсохгvй
болгоомжгvйгээр
буюу болгоомжгvйгээсээ
алдсан
алдаанд нь
хариуцлага тооцох
нь шудрага
ёсонд хэр
нийцтэй вэ?
Гэхдээ
гvйцэтгэх
хуудас бичих,
гэрчийг
байцаасан
тэмдэглэл,
vзлэг таньж
олуулах
ажиллагаа, эд
мєрийн
баримтанд
vзлэг хийх,
баримтын жинхэнэ
эхийг буцаан
єгєх, эд
мєрийн
баримтыг
хадгалуулахаар
хvлээлгэн
єгєх,
мэдэгдэх хуудсаар
хурлын товыг
єгєх,
иргэдийн
тєлєєлєгч
томилох,
шvvхийн
даалгавар
бичих, гэрчийг
албадан
ирvvлэх тухай
захирамж
бичих, хэргийн
оролцогчдын
хvсэлтээр
нотлох баримтыг
авах тухай
захирамж
бичих гэх мэт
бусдын эрх
ашгийг
тєдийлєн
хєндєєгvй
хэргийг эцэслэн
шийдвэрлэснээ
бусад бичиг
баримтуудыг
шvvгчийн
туслах,
нарийн
бичгийн
дарга нар
шvvгчийн
даалгавараар
бичиж
тэмдэглэж
єгч байвал
зvйд
нийцэлтэй. Ер
нь иргэний
хэрэг шvvхэд
шийдвэрлэх
процесс нь
шvvгч, шvvгчийн
туслах,
нарийн
бичгийн
дарга нар,
зарлан дуудагч,
хуяг, шvvхийн
тамгын
хэлтсийн
ажилтнуудын
хамтын бvтээл
байдаг билээ.
Шинэ
хууль
батлагдсаны
дагуу тvvний
хэрэгжихээс
ємнє шvvгч,
шvvхийн
ажилтны орон
тоог нэмэх
асуудлыг
давхар
судалж
шийдвэрлэх
нь нэн чухал
асуудал болж
байна. Шvvхийн
Ерєнхий зєвлєлийн
2000 оны ажлын
тайлангаас
vзэхэд Монголын
шvvх нь 1993 онд
батлагдсан
орон тоогоор
єнєєдрийг хvртэл
явж ирсэн
бєгєєд харин
ч хєдєє орон
нутгаас 12
шvvгчийн орон
тоог нийслэлийн
ачаалал
ихтэй дvvрэгт
шилжvvлж 7 шvvгчийн
туслах, 9
нарийн
бичгийн даргын
орон тоо
нэмэгдсэн
байна.
Монголын шvvх эрх
мэдлийн
стратеги
тєлєвлєгєєнд
тусгагдсан
ажлуудыг
яаралтай
хийх нь шинэ
багц хуулиуд
хэрэгжих
орчин
бvрдvvлэхэд
чухал нєлєєтэй
юм. Тархай
бутархай
суудаг хєдєє
орон нутгийн
онцлогт
тохирсон
хэрэг шийдвэрлэх
хялбаршуулсан
журам
vгvйлэгдэж
байна.
Дээр
дурдсан бvх
ажлыг Шvvхийн
Ерєнхий
Зєвлєл энэ
оны 9 дvгээр
сараас ємнє
зохион
байгуулж,
гардан
хэрэгжvvлэх
шаардлагатай
юм.
Тvvнчлэн шvvх
хуралдаан
болон
мэтгэлцээнийг
явуулах
дараалал,
баримтлах
зарчим
бvрхэг, мєн шvvх
хуралдаанаас
ємнє шvvгч
зохигчидтой
уулзаж
маргааны
талаар
тайлбар
авахдаа єнєєдрийн
хуулийн
заалт болоод
практикт хэвшсэний
дагуу заавал
єєрєє бичиж
тэмдэглэж
авах ёстой
юу, эсвэл
зохигчдийн
єєрсдийнх нь
бичгээр
гаргасан
зvйлийг
тайлбарын хэмжээнд
vнэлэх vv? Шvvх
хуралдааны
явцад дуу
бичлэгийн хэрэгсэл
ашиглаж
болох эсэх,
шvvгч танхимд
гаргасан
аливаа
асуудлыг
таслан
зогсоох алхтай
байж болох
эсэх, зэрэг
жижиг гэлтгvй
олон
асуудлыг
анхаарах
ёстой билээ.
Шvvгч
нєгєє завсар
зайгvй бvр шvvх
хуралдаан дээр,
зєвлєлдєх
тасалгаандаа
ч толгой єндийлгєлгvй
цаас бичдэг
машин
хэвээрээ
vлдсэнээр
барахгvй
ачаалал нь
бvтэн нэг
дахин нэмэгджээ.