Г.
ДАЛАЙЖАМЦ: “2004 оны Хvний
эрхийн олон
улсын бага
хурлыг Монголд
хийхийг
vгvйсгэхгvй”
Хvний
эрхийн
vндэсний
комиссын
гишvvн ноён Г. Далайжамц,
Копенгаген
хотод болсон
Хvний эрхийн
vндэсний
байгууллагуудын
6-р бага
хурал,
Женевийн 58- р
чуулганд тус
тус оролцоод
ирсэнийх нь
дараа бид
уулзаж ярилцсан
юм.
-
Эдгээр
хурлын ач
холбогдол юу
байв? Монгол улсын
хvний эрхийн
vндэсний
байгууллагыг
тєлєєлж
илтгэл
тавьсан уу?
-
Хоёр том
олон улсын
хурал
чуулганд
оролцоод
ирлээ. Нэг нь
Хvний эрхийн
vндэсний
байгууллагуудын
6-р бага хурал
Копенгаген
хотноо 2002 оны 4
сарын 11-13-ны
єдрvvдэд
болсон юм.
Энэхvv бага
хурал дээр хvйс,
арьс vндсээр
ялгаварлан гадуурхахыг
эцэс болгох
тэмцэлд хvний
эрхийн
vндэсний
байгууллагуудын
vйл ажиллагаа
хэрхэн
чиглэгдэж
байгаа, ямар
туршлага
хуримтлуулж
байгаа
талаар
оролцогч
улсууд
илтгэл тавьж
ярилцсан.
Тодорхой хvний
эрхийн
чиглэлд
ялгаварлан
гадуурхалт,
єєрєєр
хэлбэл,
хєдєлмєр,
эдийн засаг,
нийгэм соёл,
боловсролын
тvвшинд
ялгаварлан
гадуурхах
явдал ямар
байгаа, энэ
тал дээр
хvний эрхийн
vндэсний
байгууллагууд
хэрхэн тэмцэх
вэ гэдэг
талаар
ярилцсан. Энэ
хуралд Ази
Номхон далай,
Африк, Америк
болон
Европын бvсийн
орнууд
оролцсон.
Миний тухайд
гэвэл Женевийн
чуулганы гол
гол салбар
хуралдаанд
оролцож,
Дэлхийн хvний
эрхийн
vндэсний байгууллагуудын
зохицуулах
хорооны
хуралдаанд
Монголын
хvний эрхийн
байгууллагыг
тєлєєлж vг
хэлэх боломж
олдсон юм. 2002
оны 4 сарын
15-20-ны єдрvvдэд
болсон
Женевийн энэ
чуулганы онцлог
гэвэл vvнд
хvний эрхийн
vндэсний
байгууллагууд,
засгийн
газар болон
хvний эрхийн
тєлєє тєрийн
бус
байгууллагуудаас
бvрдсэн
нэгдсэн
болон салбар
хуралдаануудаар
цагаачлал,
тахир дутуу
иргэд, хvvхэд, эмэгтэйчvvдийн
хvний эрхийн
асуудлыг
єргєн хvрээнд
хэлэцсэн
явдал юм.
-
Хурлаас
танд цаашид
юу хийх
талаар шинэ
санаанууд
тєрсєн гэж
бодож байна?
-
Манайд
арьс vндсээр
ялгаварлан
гадуурхах явдал
бага байдаг ч
ялгаварлан
гадуурхахын
хор
холбогдлыг
иргэддээ,
ялангуяа
залуучуудад
таниулан
сурталчлах
тал дээр тодорхой
хэмжээнд
ажил зохиох
нь зvйтэй юм
байна гэж
бодогдсон.
Энэ нь энэ
тєрлийн
ялгаварлан
гадуурхалтаас
урьдчилан
сэргийлэх ач
холбогдолтой
юм. Эдгээр
хурлуудад
оролцох
явцдаа Дани,
Швед, Ємнєд
Америкийн
зарим
орнуудын
хvний эрхийн
vндэсний байгууллагынхантай
уулзаж
ярилцан,
туршлагаас
нь суралцлаа.
Шведийн их
сургуультай
хамтран хvний
эрхийн
сургалт
зохион
байгуулах
талаар
ярилцлаа.
Хvний эрхийн
олон улсын
бага хурлыг 2004
онд Азид
зохион
байгуулах юм
байна. Yvнтэй
холбогдуулан
энэхvv бага
хурлыг
Монголд ч
хийж болох юм
гэдэг талаар
бас ярилцсан.
-
Танд аль
орны хvний
эрхийн
vндэсний
байгууллагын
туршлага илvv
санагдав?
-
Дани,
Шведийн хvний
эрхийн
байгууллыгуудын
хvний эрхийн
сургалтын
систем нь маш
сайн бєгєєд
энэ талаар
бид тэдэнтэй
хамтран ажиллах
сонирхолтой
байгаа. Шинэ
Зеланд улсын
хvний эрхийн
vндэсний
байгууллага
нь тєрийн бус
байгууллагуудтайгаа
хамтран
ажилладаг баялаг
туршлагатай
юм билээ. Бид
мєн тэдэнтэй
энэ талаар
хамтран
ажиллахаар
ярилцсан
байгаа.
-
Танд
баярлалаа.