Мєнгє угаах гэмт хэрэг

 

Д. Зvмбэрэллхам

Хуульчдын давтан сургалтын тєвийн багш

 

 

Манай улсын хувьд мєнгє угаах гэж нэрлэгддэг энэхvv аюултай vзэгдлийг олон улсын жишгээр гэмт хэрэг гэж хуульчлах, тvvний эсрэг эрх зvйн болон санхvvгийн дархлаа бий болгох асуудал нэн тулгамдаж байна”

 

            Одоогоор манай эрvvгийн эрх зvйд мєнгє угаах явдлыг гэмт хэрэг гэж хараахан хvлээн зєвшєєрєєгvй байгаа билээ. Тєрийн зvгээс ч мєнгє угаах vзэгдлээс урьдчилан сэргийлэх, тvvнтэй тэмцэх талаар ямар нэгэн тодорхой арга хэмжээ авч эхлээгvй л байх шиг.

            Гэтэл мєнгє угаах vйл ажиллагааны мєн чанар, хамрах хvрээ, тvvнээс учирч болох хор хєнєєл нь уг асуудлад ингэж амирлангvй хандаж болохгvйг олон улсын туршлага нотлож байна.

            Мєнгє угаах гэмт хэрэг нь зєвхєн эдийн засагт сєрєг нєлєє vзvvлээд зогсохгvй тvvгээр дамжин тухайн улсын vндэсний  аюулгvй байалд заналхийлэл учруулдаг нь нэгэнт тодорхой болоод байна. Єєрийнхєє нутаг дэвсгэрт мєнгє угаагдах боломж гаргаж єгсєн улс орон vнэн хэрэгтээ хууль бус vйл ажиллагааныхаа ул мєрийг нуун далдлах бололцоог гэмт этгээдvvд олгож байгаа хэрэг юм.

            Мєнгє угаагч улс орны санхvvгийн системийн нэгдмэл байдал алдагдаж тvvнд мєнгє угаагчид буюу шууд хэлбэл гэмт хэрэгтнvvд нєлєєгєє тогтоож эхэлдэг байна. Ингэснээр улс орны эдийн засгийн эрvvл тогтолцоо, тvvний найдвартай ажиллах магадлал багасах буюу буруу замын хєрєнгє оруулагчдад тийнхvv vvдээ нээж єгсєн орноос хууль ёсны хєрєнгє оруулагчид цэрвэж эхэлдэг аж. Энэ болгоомжлол нь тэд бохир мєнгє холилдсон эдийн засагтай зах зээлийг найдваргvйд тооцдогтой холбоотой юм.

            Сvvлийн жилvvдэд дэлхийн глобальчлалын нєлєєгєєр мєн гэмт этгээдvvдийн бохир мєнгєє угаах зэрэг зах зээлийн хvрээ єргєсєж энэ асуудал улам бvр олон улсын шинж чанартай болж байна. Тийм ч учраас энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд улс орнууд хvчээ нэгтгэх, хамтран ажиллах эхлэлvvд тавигдаж эхэллээ. 1989 онд Их долоогийн уулзалтаас  “ мєнгє угаахын эсрэг санхvvгийн аргаар тэмцэх олон улсын байгууллагын /FATF/40 зєвлємж” нэртэй баримт бичиг гаргасан нь одоогоор тухайн гэмт хэрэгтэй тэмцэхэд хэрэглэгдэж багйаа  олон улсын гол баримт бичиг болоод байгаа юм. Энэ баримт бичигт:

-         улс орон бvр Венийн конвенцийн дагуу мєнгє угаах ажиллагааг гэмт хэрэг гэж хуульчлах

-         угааж буй орлого тvvнд ашигласан ба ашиглахыг завдсан аливаа хєрєнгє ба тvvнтэй тэнцэх хэмжээний мєнгийг хууль зєрчєєгvй гуравдагч талын эрх ашгийг хохироолгvйгээр хураан авч байх

-         Эрх бvхий байгууллагуудаас мэдээлэл хvссэн тохиолдолд шуурхай хариу єгєх  зорилгоор дотоод ба гадаад гvйлгээний сvvлийн 5-аас доошгvй жилийн бvх бvртгэлийг санхvvгийн байгууллагад хадгалж байх

-         Хэрэв санхvvгийн байгууллагууд гvйлгээнд орсон мєнгийг гэмт хэргийн шинжтэй гэж сэжиглэвэл эрх бvхий байгууллагуудад энэ талаар нэн даруй мэдэгдэж байх

-         Сэжигтэн гvйлгээ, тvvнд оролцсон байгууллага, хvмvvсийн талаархи мэдээллийг олон улсын эрх бvхий багйууллагууд нэн даруй ба хvсэлт  гаргасны дагуу  солилцох явдлыг улс орон бvр дэмжиж байх зэрэг гол чухал гэсэн 40 зvйлтэй зєвлємжийг багтаасан байдаг. FATF-т одоогоор 26 орон, олон улсын хоёр байгууллага элсээд байгаа юм. Энэхvv байгууллагын байгуулагдсан зарчим нь мєнгє угаах нь эдийн засгийн гэмт хэргvvдийн дотор нилээд нарийн тєвєгтэй, аль нэг улс орон дангаараа тэмцэхэд vр нєлєє муу байдаг тул дэлхийн улс орнуудын банк, санхvvгийн байгууллагууд, хууль тогтоох болон сахиулах байгууллагуудын vйл ажиллагааг уялдуулах явдалд vндэслэсэн байна.

1997 онд Бангког хотноо явагдсан мєнгє угаах vзэгдлийн талаарх Ази номхон далайн симпозиумын vеэр  Ази номхон далайн бvс нутагт мєнгє угаах асуудал мєн л анхаарал татах хэмжээнд хvрээд байгааг оролцогчид хvлээн зєвшєєрсний vндсэн дээр Мєнгє угаахтай тэмцэх Ази номхон далайн групп  гэдгийг байгуулсан. 1998 онд Токио хотноо болсон уг байгууллагын анхдугаар хуралдаанаас хэд хэдэн чухал баримт бичгvvдийг батлаж гаргасан нь энэ бvс нутагт мєнгє угаахын эсрэг тэмцлийг эрчимжvvлэхэд зохих хэмжээний тvлхэж єгсєн vйл явдал болоод байгаа юм.

Манай улсын хувьд мєнгє угаах гэж нэрлэгддэг энэхvv аюултай vзэгдлийг олон улсын жишгээр гэмт хэрэг гэж хуульчлах, тvvний эсрэг эрх зvйн болон санхvvгийн дархлаа бий болгох асуудал нэн тулгамдаж байна.