ИРГЭНИЙ ЭРХ ЗYЙН ТYYХЭН ХЄГЖИЛ, УЛАМЖЛАЛЫН АСУУДАЛ

 

 

Их засаг их сургуулийн тэнхмийн эрхлэгч,

профессор, гавьяат хуульч Д.Зундуй

           

 

Yндсэн хуулийн 1 дvгээр зvйлд “тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлал”-ыг нандигнан хєгжvvлэхийн ач холбогдлыг тунхаглан заасан нь эрх зvйн шинжлэх ухааны хєгжилд шууд хамааралтай юм. Иргэний эрх зvй нь хууль зvйн шинжлэх ухааны салшгvй бvрэлдэхvvн хэсэг, тvvний бие даасан нэгэн салбар тєдийгvй бусад олон салбар эрх зvйтэй харилцан шvтэлцээтэй байхаас гадна тэдгээрийн нэг эх сурвалжид хамаарч байдгаараа зарим эрдэмтдийн томьёолсноор “бага vндсэн хууль” гэж нэрлэгддэг. Иргэний эрх зvйн субьект нь бусад салбар эрх зvйн субьектээс vлэмж єргєн бєгєєд тэдгээрийн эрх vvргийн vндсэн шинж нь ямар нэгэн ялгаваргvй адил тэгш байх зарчимд тулгуурласан байх, нєгєє талаар vндэсний болон олон улсын хэмжээнд бvх нийтээр хvлээн зєвшєєрсєн эрх зvй, зан vйлийн уламжлал дэвшлийг хvлээн зєвшєєрч, улмаар иргэний хууль тогтоомж тєдийгvй шvvх, арбитрын байгууллагын практик vйл ажиллагаагааар баталгаажин хэрэгждэгээрээ онцлогтой. МУ-ын Иргэний эрх зvй  нь олон улсын иргэний эрх зvйтэй уламжлан хєгжиж ирсэн гэж vзэж болно. Гагцхvv иргэний эрх зvй тєдийгvй бусад салбар эрх зvй, тєр, нийгмийн тvvх нь хэзээ ч ямар ч нєхцєлд уламжлал, шинэчлэлийн замаар тасралтгvй vргэлжлэх vйл явц юм. Энэ тухай эрдэмтэн доктор Ж.Болдбаатар, Д.Лvндээжанцан нар Монгол “Улсын тєр, эрх зvйн тvvхэн уламжлал” бvтээлдээ: “Монголын тєр, эрх зvйн тvvх нь эрт дээр vеэс бидний оршин буй vе рvv наашилсаар орчин vеийн тєр, эрх зvйн асуудалтай нийлэн нэгдэж, уламжлал, шинэчлэлийн шvтэн барилдахуйг бий болгодог” гэж тэмдэглээд тєр, эрх зvйн тvvхийг хvн тєрєлхтний болон єєрийн орны тvvхийн ерєнхий зарчмууд, уг тvvхийн єєрийн нь онцлогийг харгалзан: 1/Монголын эртний улсуудын тєр эрх зvй /м.э.є.3 - м.э.13-р зуун/, 2/дундад vеийн тєр эрх зvй /13-20-р зууны эх/, 3/шинэ vеийн тєр, эрх зvй /20-р зууны 20-иод оноос 90-ээд он хvртэл/, 4/нэн шинэ vеийн тєр эрх зvй /1990-ээд он/ гэж тодорхойлсон байна. Энэхvv тодорхойлолт, vечлэлийн асуудал нь салбар эрх зvй тєдийгvй тєр, нийгмийн тvvх судлагч эрдэмтэн мэргэдээс цаашдын бvтээлдээ баримталбал зохих онол практикийн ач холбогдолтой гэж хэлж болно.

Монгол Улсын тєр, эрх зvйн vvсэл, хєгжлийн тvvхэн vйл явцыг судалсан эрдэмтдийн бvтээлээс vзвэл монголчуудын хууль зvйн хэм хэмжээг аман, бичмэл хоёр хэлбэрээр илэрч хэрэгжиж ирснийг хvлээн зєвшєєрдєг. Аман хэлбэрийн хууль зvй нь хаад, ноёдын болон шашны vзэл сургааль, хориг, дэг, тvvнчлэн vлгэр домог гэх мэт хэлбэртэй байсан бол бичгийн хэлбэрийн хууль цааз нь эзэн богд Чингис хааны Их засгаас эхлэлтэй гэж эрдэмтэд баталсан байдаг. Энэ тухай “БНМАУ-ын тvvх”  номын 143-р талд “13, 14-р зууны vед монголчуудын хууль зvйн мэдлэг, мэдэгдэхvйц хєгжиж иржээ. 13-р зууны эхээр гарсан Монголын анхны бичигдмэл хуулийн хураамж “Их жасаа” Их засаг юм. Их засаг бол монголын тєр, захиргаа, цэрэг эрvv шvvлт, иргэн, худалдаа, хэв ёсны хуулийн хураамж бичиг байжээ. Монголын анхны хураамж бичгийг боловсруулах, ерєєсєє их гvрний хууль цаазын vйл ажиллагаанд  Монголын тулгар тєрийн анхны “Заргач” /шvvгч/ хууль зvйч татарын Шихи хутуг /1180-1262/ чухал vvрэг гvйцэтгэжээ” гэж тэмдэглэжээ.

            Эрдэмтэн Н.Ням-Осор эзэн Чингисийн Их засаг хуулийн тайлбар / “ёс заншил бол ёслон биелvvлэх хууль мєн” /номын 102-р тал/. Их засаг хууль нь єєрийн vеэс ємнєх аман хэв хуулиудад суурилсан, тэдгээр хэв хуулиуд нь ард тvмний ёс заншлаас ургаж гарсан бєгєєд цаашдаа хууль, эрх зvйг хєгжvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэсэн гэж онцлон дурьджээ.

            “Монголын нэгдсэн тєрийн болон дараа vеийн хууль цааз, заншлын хэм хэмжээг харьцуулан судалсан нь” бvтээлдээ эрдэмтэн Баярхvv “Монголын эртний хуулиудад заншлын хэм хэмжээ хэрхэн тусгалаа олж хєгжсєн, улмаар хууль зvйн хэм хэмжээ, заншлын хэм хэмжээ болж хувирсныг хууль зvйн vvднээс харьцуулж,тvvхчлэн дvгнэсэн байна.

            Б.Чимид “Их Чингисийн байгуулсан тулгар тєрийн vе 12-р зууны эцсээс 20-р зууны эхний 20 жил хvртэл Монгол их, бага олон vеийн хаант засгийг дамжин хєгжсєн феодалын эрх зvйт орон байв. Бурхны номлол, хаадын зарлиг, заншил, шашин сvм, хийдийн хэм хэмжээнээс бvрдсэн эрх зvйн тогтолцоо байсан. Манж Чин улс Монголыг ноёрхсон 220 гаруй жил манж, Хятадын хуулийг хvчээр дагуулснаас vндэсний уламжлал ихэд суларч, тасалдсан” гэж /Прокурорын ном, 2001 оны –р тал/ тэмдэглэжээ.

            Иргэний эрх зvйн олон талт харилцаа нь хууль зvйн хэлбэрээр бие даасан эрх зvйн эх сурвалжийн хэмжээнд хvртэл боловсрогдон батлагдаж ирсэн гэх баримт олдоогvй ч Монгол Улсад тєрт  ёс vvсэн тогтож хєгжиж ирсэн тvvхэн vе шат бvрд нийгмийн амьдралаас уламжлан залгамжилж хадгалагдаж ирсэн баримт сурвалж цєєнгvй байдаг.

            Єєрєєр хэлбэл тухайн vеийн тєр нийгмийн харилцааг зохицуулж байсан нэгдмэл хууль тогтоомжид ямар нэг хэлбэр, хэмжээгээр тусгалаа олж хамгаалагдан бэхжиж, эрх зvйн шинжлэх ухааны салбарт зохих байр суурь эзэлсээр ирсэн гэж vзэх vндэслэлтэй юм. Эрдэмтэн Н.Ням-Осорын бvтээл “13-р зууны Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд Чингис хааны “Их засаг” хуулийн гvйцэтгэсэн vvрэг ном, Египетийн тvvхч Магриз, Хятадын эрдэмтэн Сайшаал болон бусад олон эрдэмтэн судлаачдаас “Их засаг” хуульд аж ахуй, арилжаа, худалдаа, ан ав, байгаль орчноо хамгаалах зэрэг ёс горимыг тогтоосон бvхэл бvтэн бvлэг бий гэж тодорхой баримтаар дурьдсан байдаг. Тухайлбал, байгаль орчны эд агуурс баялаг ан амьтдыг зєвхєн єєрийн эзэмшлийн газар нутгаас авч ашиглаж байх, амьтдыг vржил тєллєлтийн vед авлах, тэр байтугай шувууны vvрэнд сvvдрээ тусгахыг хvртэл цээрлэж байх. Арилжаа, худалдаа шударгаар явуулах, бусдыг хуурч мэхлэх, эд агуурсыг єндєр vнээр дамлахын хориглох, олсон олз, ашгаас татвар, хураамж тєлж байх, єртєє харуулын албыг эрхлэн гvйцэтгэж тvvний зардал, уналгыг адил тэгш хангаж байх, малын vvлдэр,  угсаа, vр шимийг сайжруулах зэрэг иргэний эрх зvйд хамаарах олон бvлэг асуудлыг хуулиар зохицуулж байсан баримт байна. Тvvгээр ч барахгvй аливаа хэрэг, зєрчил гаргасан этгээдийг мал, эд зvйлээр торгож байсан нь эрvvгийн ял тєдийгvй мєн иргэний эрх зvйн журмаар “хохирол нєхєн тєлvvлэх” хэм хэмжээтэй адил давхцаж байсан гэж vзэх vндэслэлтэй юм.

            Их засаг цаазын нэг онцлог бол ялангуяа иргэний эрх зvйн гол зарчим болох “тэгш эрхийн” тухай  асуудлыг тvvнчлэн эд хєрєнгийн эрхийг   євлєх, залгамжлах эрх, vvргийн талаар нэн тодорхой нийтлэг хэм хэмжээ тогтоосон байдаг. Жишээлбэл, эрх мэдэл єндєр, эд хєрєнгє ядуу хоосон гэж ангилан ялгаж болохгvй. Бодгаль бvр адил тэгш vvрэгтэй байхыг хуульчлан тогтоож байжээ. Тvvнчлэн хэн нэгнийг нас барсан нєхцєлд тvvний гэр бvлийн гишvvд тєдийгvй, хєлсєєр ажиллагсад, зарцлагдаж байсан хvмvvст нас барагчийн эд хєрєнгєнєєс заавал хувь хvртээж, єв vлдээж єгч байх журмыг тогтоосон байна. 1640 оны Халх журам хууль бол Монгол Улсын тєр, нийгэм, хууль зvйн шинжлэх ухааны тvvхэнд чухал эх сурвалж болох бие даасан бvтээл гэж тэмдэглэгддэг. Энэ хууль нь тухайн vеийн Монгол орны аж ахуй, эдийн засаг, улс тєр, нийгмийн байдлаас урган гарсан эхэлэтэйгээрээ онцлогтой эрх зvйн баримт бичиг болно.

            Ц.Жамсранов, Ц.А.Трунов, Б.Е.Владимирцов, А.В.Рязновский нарын бvтээлд тэмдэглэснээр Халх журам бол нvvдлийн феодализмын нийгмийн харилцааг зохицуулахад шууд чиглэсэн хэв заншлын хуулийн цуглуулгын шинжтэй эрх зvйн баримт бичиг юм. Халх журам бол эрдэмтэн С.Жалан-Аажавын тодохойлсноор тєрийн захиргааны, иргэний, эрvvгийн гэх мэт тулгуур болон салбар олон тєрлийн эрх зvйд ангилан vзэж болох юм. С.Жалан-Аажав єєрийн бvтээлдээ “худалдаа, арилжааны єр авалга, єв залгамжлал, гэр бvлийн зэрэг иргэний эрх зvйд хамаарах олон зvйл, заалтыг Халх журамд тусган хуульчилсан гэж тодорхойлжээ. Мєн профессор Ш.Нацагдорж, С.Жалан-Аажав нар єєрсдийн бvтээлдээ Халх журам хуулийг Чингисийн Их засаг, Улаан хацарт гэх шавь яамны таслан шийтгэсэн зэрэг олон эх сурвалж болох тvvхэн баримт бичгээс уламжлалтай бєгєєд тэдгээрийг харьцуулан судлах нь нэн чухал гэж тэмдэглэсэн байдаг.

            1921 оны ардын хувьсгалын ємнєх Монгол оронд хар шар феодалын эрх ашиг, сонирхлыг хамгаалсан эрх зvйн тогтолцоо vйлчлэн зохицуулж байсныг батлах олон эх сурвалж байдаг. Тухайлбал, ОХУ-ын монголч эрдэмтэн зохиолч, академич И.Я.Златкин “Монгол улсын нэн шинэхэн vеийн тvvхийн тухай” бvтээлдээ “богд гэгээний засгийн газар, автономит Монголд манжийн хууль тогтоомж, манжийн vеийн язгууртны шvvх, єєрєєр хэлбэл, лам, феодал мєн хамжлага ард, шавь нарт тус тусад нь байгуулсан шvvхийг хєндсєнгvй, засаг захиргаа, цэрэг, шvvхийн хэрэг хуучнаараа хушууны засаг ноёны бvрэн эрхэд хэвээр хадгалагдан vлдсэн байв” гэж тэмдэглэжээ. Yvнээс vзэхэд иргэний тєдийгvй, аль тєрєл, салбарын эрх зvй нь манжийн хааны зарлиг хуульд тусгалаа олж хэрэгжиж ирсэн гэх vндэслэлтэй юм.

 

            Монгол Улсын ардчилсан шатны vе дэх иргэний эрх зvй /1921-1960/ БНМАУ-ын анхдугаар Их хурлаас 1924 онд баталсан Yндсэн хууль нь иргэний эрх зvйн тєдийгvй бусад салбар эрх зvйн гол эх сурвалж болсноороо МУ-ын иргэний хууль тогтоомжийг боловсруулах, батламжлах нєхцєл бололцоог бvрдvvлсэн байна. Yндсэн хуульд тус орны хамжлагат ёсыг халж, хєрєнгєтний бус замаар хєгжvvлэх, ардчилсан шинэ тогтолцоог бvрдvvлэх талаар заасан зорилт, зарчмууд нь иргэний хууль тогтоомжид шууд тусгалаа олж хуульчлагдсан юм. Аливаа хууль тогтоомж бол хэн нэгэн эрдэмтэн мэргэн эсвэл эрх мэдэлтний хvсэл санал, vзэл бодлоор биш харин тухайн тєр, нийгэм, эдийн засгийн зайлшгvй тулгамдсан хэрэгцээ шаардлагын хvрээнд боловсрогдолн батлагдаж, дагаж мєрдєгдєх жам ёсны зvй тогтолтой ажээ. Тухайлбал, 1926-1929 онуудад хэсэгчлэн бололввсруулж, тухай бvр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан БХМАУ-ын Иргэний хууль нь тухайн цаг vеийнхээ нєхцєл байдалд шаардагдсан гол гол харилцааг зохицуулахад шууд чиглэсэн байв. Энэ хугацаанд батлагдсан 10 бvлэг 217 зvйл бvхий Иргэний хуулиар зохицуулж ирсэн гол харилцааг дараахь байдлаар утгачлан тайлбарлаж болох юм. 1/Тухайн vеийн иргэний эрх зvйн харилцааны гол субьект нь иргэд, тэр дундаа эд хєрєнгийн хувьд ядуу дорой аж амьдрал бvхий хvмvvсийн эд хєрєнгийн болон амин хувийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг тэргvvн зэргийн зорилт болгон баталгаажуулсан байв. 2/Аливаа эд хєрєнгийг эзэмших, ашиглах эрхийг уламжлан хадгалах, тухайлбал, хар шар феодал, ноёдын эд хєрєнгийг хураан авах буюу худалдах, шилжvvлэх аргаар улсын буюу иргэдийн ємчлєлд шилжvvлэх журмыг тогтоон хэрэгжvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэсэн байна. 3/Тєр, нийгмийн vvр vндэс болох гэр бvл бологсод болон тэдний гэр бvлийн гишvvдпийн эд хєрєнгийн болон амин хувийн эрх, эрх чєлєєг адил тэгш хамгаалах зарчмыг тогтоож, гэр бvлийн харилцаан дахь хоцрогдлыг арилгахад шууд чиглэсэн хэм хэмжээг тогтоон хэрэгжvvлсэн. 4/ Хууль тогтоомжооор эрх мэдэл нь ямар нэг хэлбэрээр хязгаарлагдаагvй иргэн, албан хаагч хэн боловч олон нийтийн байгууллага, эвлэл хоршоонд гишvvнээр нэгдэн орох эрхийг хуульчлан баталж єгсєн. 5/Аливаа хєрєнгє хогшлын тухай гэсэн бvлэгт єнєє vеийн ємчийн хэлбэр, тєрєл, мєн vvрэг vvсэх vндэслэл, vvргийн гvйцэтгэлийг хангах арга, журам, зарчмыг тухайн vеийн эрх зvй, эдийн засгийн ойлголтын хvрээнд томьёолон тодорхойлсон. 6/Аливаа єр шиирийг арилгах гэсэн бvлэгтээ иргэний эрх зvйн харилцаанаас vvссэн єр авалгыг барагдуулах арга журмыг захиргааны болон шvvхийн журмаар шийдвэрлэх зарчмыг тогтоон єгсєн байна. 7/Эл хуульд аливаа vvргийн гvйцэтгэлийг хангах, эд хєрєнгийг барьцаалах, гэрээ хэлцэл хийх болон тvvний vр дагаврыг тооцох хууль зvйн vндэслэлийг тодорхой заасан байв. 8/Иргэний эрх зvйн харилцаанаас vvссэн маргааны талаар эрх бvхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелvvлэх, давж заалдах зэрэг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон эрх зvйн vндэслэлийг єєртєє агуулж хуульчлан заасан байлаа.

            Энэхvv Иргэний хуулийг 1952 он хvртэл дагаж мєрдсєн бєгєєд тvvний гvйцэтгэсэн гол vvрэг, ач холбогдлыг тодорхойлбол: 1/1921 оны ардын хувьсгалын ялалт, ардчилсан тєрийн тогтолцоо, нийгмийн ололт амжилт, иргэний эрх, эрх чєлєєг хамгаалах болон хуучин феодалын нийгмийн харилцааг халж солих, тухайлбал, урьдах нийгмийн vеийн эрх тэгш бус хууль цаазыг єєрчлєн шинэчлэх, 2/тухайн нийгмийн vе дэх гэр бvл, ахуй соёлын харилцаан дахь хоцрогдол, дарангуйллын ул мєрийг арилгаж, ардчилсан шинэ дэвшилтэт ёс суртхууны харилцааг vvсгэн тогтооох нєхцєлийг бvрдvvлэх, 3/хєрш зэргэлдээ ЗХУ болон хєгжилтэй зарим орны хууль зvйн тvvхэн туршлагаас судалж, суралцах, тvvнээс vлгэр  дууриал авч хууль тогтоомжийн хэлбэр, загвар, агуулгыг дэлхийн олон улсын тvвшинд хvртэл боловсронгуй болгох эх vндсийг тавих, 4/хар, шар феодал, ноёд, тvшмэдийн гарт зонхилон тєвлєрсєн ємч хєрєнгийг улсын болон иргэдийн мэдэлд шилжvvлэх, эд хєрєнгийн эрх vvргийг аль болох адил тэгш байх зарчмыг тусгах, 5/Монгол Улсын тєрт ёсны тvvхэнд анх удаа гэж хэлж болохоор иргэний эрх зvйн бие дааж системчлэгдсэн Иргэний хуулийг батлан мєрдvvлснээрээ хууль зvйн шинжлэх ухааны тvvхэнд чухал баримт бичиг эх сурвалж  болсон гэж vзнэ. Мєн 1952 онд Иргэний байцаан шийтгэх хууль батлагдаж дагаж мєрдсєнєєр аливаа иргэний хэрэг маргааныг шvvхээс хянан шийдвэрлэх дэг журмыг хуульчлан баталгаажуулсан тєдийгvй эрх зvйн салбар дахь нэг шинэ тєрєл болон хєгжих vндэс тавигдсан болно.

 

Социалист байгууллагын vе дахь иргэний эрх зvй /1960-1990он/  Олон улсын эрх зvйн тогтолцоонд социалист эрх зvйн тогтолцоо нь чухал байр суурь эзэлж бие даасан нэгэн хэсэг болж судлагддаг билээ. Социалист эрх зvйн тогтолцооны нэг бие даасан салбар нь социалист иргэний эрх зvй юм. Социалист иргэний эрх зvйн тогтолцоог 1960-аад онд ЗСБНХУ, БНМАУ, БНХАУ, БНУАУ, БНКУ гэх зэрэг Ази, Европ, Америк тивийн тухайлбал, дэлхийн 2-р дайны дараа бvрэлдэн тогтсон социалист чиглэлийн тєр, нийгэм эдийн засгийн байгуулал бvхий 10 гаруй улс орныг хамааруулан vздэг.

Социалист тогтолцоо бvхий тэдгээр улс орнуудын тухайд тєр, нийгмийн байгууламж эдийн засгийн харилцаа бараг нэгдмэл нэг стандартчлагдсан эрх зvйгээр зохицуулж ирснээрээ онцлогтой. Социалист эрх зvйн тогтолцооны гол эх сурвалж нь Эдийн засгийн харилцан туслалцах Зєвлєлийн гишvvн орнуудын дээд эрхийг барих эрх бvхий байгууллагын зєвлємж шийдвэр, тvvнчлэн ЗСБНХУ-ын туршлага шийдвэрлэх vvрэг, гvйцэтгэж байжээ.

1990-ээд оноос социалист байгууллын тогтолцоо задарч, тvvний бvрэлдхvvнд багтаж байсан олон улс орон зах зээлийн харилцаанд шилжин орох нєхцєл бvрдсэнээр социалист эрх зvйн тогтолцоо єєрчлєгдєх улс, тєр эдийн засгийн vндэс суурь тавигджээ. Гэхдээ зах зээлийн харилцааны vеийн эрх зvй нь агуулга хэлбэрийн хувьд єєрчлєгдєн шинэчлэгдсэн ч гэсэн социалист иргэний эрх зvйн харилцаанаас уламжлан авч vлдээсэн олон тєрєл зvйлийн харилцаа байгааг хvлээн зєвшєєрч уламжлал-шинэчлэлийн утгаар тайлбарлаж судлах нь зохистой гэж vзнэ.

1940 онд хуралдсан 8 дугаар Их хурлаас баталсан БНМАУ-ын Yндсэн хууль нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн харилцаанд гарсан гvн гvнзгий єєрчлєлтийг тусгаж хувьсгалын ардчилсан шатнаас социалист байгууллын vр vндсийг хєгжvvлэн бэхжvvлэх шинэ vед шилжин орсныг батлан тунхагласан нь дагаж мєрдєж ирсэн хууль тогтоомжийг єєрчлєн шинэчлэх зайлшгvй хэрэгцээ, шаардлага болсон байна.

1952 онд батлагдсан Иргэний хууль болон Иргэний байцаан шийтгэх хууль нь Монгол улсад социализмын vндсийг vvсгэн байгуулах, социалист аж ахуйн харилцааг тєлєвшvvлэн тогтооход чиглэсэн хэм хэмжээ тогтоосон байв. Энэ хуулиар иргэний эрх зvйн харилцааны субьектийг иргэн, хуулийн этгээд гэж ангилж тэдгээрийн нийтлэг эрх, vvргийн чадварыг товч боловч тодорхойлсон, мєн vvргийн эрх зvйн тусгай тєрлийг худалдаа, арилжаа, эд хєрєнгє хєлслєх, даалгаврын болон контрактацын зэрэг эдийн засаг, аж ахуйн харилцаанд нилээд тvгээмэл ашиглагдаж байсан гэрээний зарим нєхцєл, шинжийг хуульчлан тогтоосон зэргээрээ онцлогтой байв. Yvнээс гадна гэрээний бус хэлбэрээр vvрэг vvсэх зарим vндэслэлийг тухайлбал, vндэсгvйгээр баяжих, гэм хор учруулснаас vvсэх vvрэг, мєн зохиогч, шинэ бvтээлийн эрхтэй холбогдох vvргийн тєрлийг шинээр тусгасан зэрэг тухайн vеийн нийгмийн харилцаанд шаардагдах хэм хэмжээг тогтоон системчилснээрээ иргэний эрх зvйн зохицуулалтын цаашдын хєгжилд чухал vvрэг гvйцэтгэсэн юм.

Социалист иргэний эрх зvйн гол эх сурвалж нь 1963 оны Иргэний хууль юм. Энэ хууль нь тус улсад эдийн засаг, аж ахуйн харилцааг социалист ёсоор єєрчлєн байгуулах, социалист тєр нь, нийгэм, соёлын болон аж ахуйн байгууллагын эрх ашиг сонирхолыг хамгаалах, ялангуяа социалист ємчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах онцгой эрх мэдлийг тогтоон, хувийн болон амины ємчийн эрх мэдлийг хязгаарлах зэрэг харилцааг 1960 оны vндсэн хуулийг vндэслэн шууд зохицуулж ирснээрээ социалист иргэний эрх зvйн харилцааг тєлєвшvvлэн тогтооход гол vvрэг гvйцэтгэсэн сонгодог хэлбэр, vзэл сурталжсан эрх зvйн нэгж хэсэг байв.

Монгол улсын Иргэний хуулийн гол зорилтыг харьцуулан vзвэл 1963     оны Иргэний хуульд зааснаар “БНМАУ-ын Иргэний хууль нь социалист системийн аж ахуй, социалист ємчийг бэхжvvлэн хєгжvvлэх, социалист байгуулалтаас цаашид коммунизмын байгуулалтад шилжих, иргэдийн эд материалын болон оюун санааны хэрэгцээг дvvрэн хангах зорилгоор эд хєрєнгийн болон тvvнтэй холбогдсон эд хєрєнгийн бус харилцааг, хуульд заасан бол эд хєрєнгийн бус амины бусад харилцааг зохицуулна” гэж тодорхойлсон байхад 1994 оны Иргэний хуульд “Иргэний гvйлгээнд оролцогчдын эрх зvйн байдлыг тодорхойлж, эд хєрєнгийн болон тvvнтэй холбоотой эд хєрєнгийн бус амины харилцааг, уг харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, хvсэл зоригийн болон эд хєрєнгийн бие даасан байдлыг vндэслэн зохицуулна” гэж тодорхойлжээ.

Энэ тодорхойлолтуудаас vзэхэд одоогийн дагаж мєрдєж байгаа  1994 оны Иргэний хууль нь социалист байгуулалтын болон социалист ємчийг хамгаалан бэхжvvлэх, иргэдийн материалын болон оюун санааны хэрэгцээг дvvрэн хангах гэсэн зорилтоос бvрэн татгалзаж харин эд хєрєнгийн болон эд хєрєнгийн бус амины харилцааг уг харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, хvсэл зориг, бие даасан байдлыг хангах зорилтыг гол зорилго болгосноороо зарчмын онцлог ялгаатай байна.

Иргэний хууль тогтоомж нь зорилгоосоо шалтгаалж зохицуулж байгаа харилцааны агуулга, хэлбэр нь vндсээрээ єєр єєр шинж чанарыг илэрхийлнэ. Тухайлбал, иргэний эрх зvйн харилцаа vvсэх vндэслэлийг харьцуулан 1963 оны Иргэний хуульд “улсын тєлєвлєгєє, даалгаврыг” нэн чухал байр эзлvvлэн тодорхойлж байсан бол 1994 оны Иргэний хуульд тvvнийг хасаж харин иргэний эрх зvйн харилцаа vvсгэхэд чиглэсэн шvvхийн шийдвэрийг нэн чухал vндэслэл болгон тодорхойлсон байх жишээтэй байна.

Социалист байгуулалтын vед эдийн засаг, аж ахуйн харилцааг зохицуулахад тєвлєрсєн тєлєвлєгєє, хуваарилалт чухал vvрэг гvйцэтгэсэн тєдийгvй тvvнийг баталгаатай хангах хууль зvйн гол хєшvvрэг нь Монгол Улсын Сайд нарын Зєвлєлийн дэргэдэх Улсын арбитрын газар байсан юм. 1930-аад онд анх vvсэн байгуулагдсан Улсын арбитрын байгууллага социалист vйлдвэр, аж ахуйн байгууллагын хооронд улсын тєлєвлєгєє, даалгавар болон гэрээ хэлцлийн замаар vvссэн хэрэг маргааныг иргэний хууль тогтоомж болон арбитрын байгууллагаас аж ахуйн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх хууль, дvрэмд зааснаар нэг vгээр хэлбэл шvvн таслах vvргийг гvйцэтгэж ирсэн байна. Харин 1990-ээд оноос арбитрын байгууллагыг  татан буулгаж, тvvний vvргийг шvvхэд шилжvvлж гvйцэтгvvлэх болжээ.

Энэ vед иргэний эрх зvйн онол, практикийн судалгаа, эрдэм шинжилгээний ажилд шинэ эхлэл гарч ирснийг зориуд тэмдэглэх нь чухал юм. 1957 онд Хууль цаазны дунд сургуулийн багш Б.Жавзмаа “БНМАУ-ын иргэний эрх” гэсэн товхимол хэвлvvлснийг эрдэмтэн- судлаачид иргэний эрх зvйн анхны бvтээл гэж vнэлж иржээ. Мєн Л.Зэвгээгийн “БНМАУ-ын иргэний эрх зvйн ерєнхий анги” /1975 он/, Д.Зундуй, Л.Чинбат нарын редакторлосон хамтын бvтээл “БНМАУ-ын Иргэний эрх зvй” /1988 он/,  “БНМАУ-ын Иргэний байцаан шийтгэх эрх зvйн тайлбар” /1984 он/, Т.Мєнхжаргалын ”Монгол Улсын Иргэний эрх зvй” /1996-1997 он/, Д.Наранчимэгийн “ Иргэний эрх зvйн vндсэн асуудал” /1999 он/ зэрэг бие даасан зохиол бvтээлvvд хэвлэгдэн гарсан нь иргэний эрх зvй судлаачдад онол практикийн мэдлэг олгох эрдэм шинжилгээний ач холбогдолтой эх сурвалж болжээ.

Тvvнчлэн иргэний эрх зvй нь их, дээд сургуулиудад судлах vндсэн суурь хичээлийг нэг болж сургалтын тєлєвлєгєєнд тусгагдах болсноор тvvний зохицуулах харилцааг улам боловсронгvй болгох шаардлага байнга єндєржсєєр байна.

1963 оны Иргэний хуулийн гол шинжийг Ж.Болдбаатар, Д.Лvндээжанцан нар тодорхойлохдоо: “Тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгийн vндсийг бэхжvvлж, ємчийн олон хэлбэрийн адил тэгш хєгжих эрхийг хязгаарлан улмаар улсын ємчийг давуутай хєгжvvлэх, эрх зvйн бааз, суурь нь болсон боловч эд хєрєнгийн бус харилцааны олон тєрєл чиглэл, иргэний эрх зvйн харилцааны талууд /субьект/-ын хариуцлагыг дээшлvvлэх, иргэдийн эрх ашиг сонирхолыг хамгаалах хууль зvйн баталгааг хvчтэй болгоход чухал vvрэг гvйцэтгэсэн юм гэж дvгнэжээ.

 

Нэн шинэ vеийн иргэний эрх зvй /1994 оноос/ Монгол Улсад єрнєсєн улс тєр, нийгэм, эдийн засгийн єєрчлєлт, шинэчлэл нь социалист байгуулалтын харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийг vндсээр нь єєрчлєн шинэчлэх бодит шаардлага болсон юм.

            Монгол Улсын Yндсэн хуулийн /1992 оны/ хавсралт хуульд зааснаар хууль тогтоомжийг Yндсэн Хуульд нийцvvлэн бvрэн шинэчлэх асуудлыг 1996 онд багтаан хийж дуусгах зорилт тавигдсан байна.

            Yндсэн хуулийн 5 дугаар зvйлд Монгол улс дэлхийн эдийн засгийн хєгжлийн тvгээмэл хандлага, єєрийн орны євєрмєц онцлогт нийцсэн олон хэвшил бvхий эдийн засагтай байна. Тєр нь нийгмийн болон хувийн ємчийн аливаа  хэлбэрийг хvлээн зєвшєєрч ємчлєгчийн эрхийг хуулиар хамгаална гэж тодорхойлон  заасан нь иргэний эрх зvйн тєдийгvй бусад салбар эрх зvйг шинэчлэх эдийн засгийн эрх зvйн гол vндэслэл болсон байна.

            Єнєє vед Монгол улсын хуулиудыг шинэчлэх vйл явц нь эх газрын буюу Ром-Германы эрх зvйгээс гадна, далайн оруудын буюу Англо-Саксоны эрх зvйн тогтолцооны зарим чиг хандлагыг тусган боловсруулснаараа нилээд онцлогтой гэж зарим судаачид тэмдэглэсэн байдаг.

            1994 онд батлагдсан Иргэний хуулийн гол агуулга нь социалист хэв- маягийн харилцааг халж, єєрчлєх, орчин vеийн олон улсын хєгжлийн тvvхэн хандлагын дагуу хvмvvнлэг ардчилсан соёл иргэншлийг тєлєвшvvлэн тогтооход чиглэсэн хэм хэмжээг тогтоосноороо онцлог талтай гэж vзэж болно.

            Тєр, нийгмийн харилцааг єєрчлєн шинэчлэхэд иргэний эрх зvйн гvйцэтгэж ирсэн vvргийг тvvхчлэн судлах явдал чухал ач холбогдолтой юм. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг, аж ахуйн харилцаа , ємч, ємчлєх эрх vvргийн талаар явуулсан тєр нийгмийн бодлого нь иргэний эрх зvйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжид бvрэн тусгалаа олж нийгмийн амьдралд хэрэгжvvлж ирснийг тэмдэглэвэл зохино.

            Монгол улсын тухайд єнгєрч байгаа 20-р зууны тvvхэнд ємч-ємчлєх эрхийн vндсэн дєрвєн хэлбэрийг дамжин хєгжиж ирсэн хэмээн тодорхойлж болох юм.

            Нэгдvгээр vе буюу 1920-иод он хvртэлх хугацаанд тухайн цаг vеийн шинжлэх ухаан техникийн хєгжлєєс хоцрогдсон арга, ажиллагаатай зєвхєн амь, хувиа аргацаах байдалтай энгийн нєхєн vйлдвэрлэлийн шинжтэй, нvvдлийн мал аж ахуй зонхилсон сvм хийдийн болон зарим ноёд, феодалын эрх мэдэлд хамаарах тєдий хувийн ємчийн хэлбэрт тулгуурласан.

            Хоёрдугаар vе буюу /1920-1940-єєд онд/ сvм хийд, ноёд феодалын хувийн ємчийг улсын болгох, vндэсний vйлдвэрлэл, аж ахуйн газрыг vvсгэн байгуулж улмаар социализмын эдийн засаг, аж ахуйн харилцааг тогтоон тєлєвшvvлэхэд чиглэсэн хууль тогтоомжоор зохицуулж байв.

            Гуравдугаар vе буюу 1940-60-аад онд мал, газар тариалан зэрэг хєдєє аж ахуйн салбарыг хоршоолон нэгтгэх улсын болгох замаар хувийн ємчийн хэлбэрийг vндсэнд нь бvрэн халж улсын болон хоршооллын хэлбэрээс бvрдэх социалист ємчийн харилцааг тогтоох улмаар 1960-аад оноос 1990 –ээд он хvртэл Монгол улсад амины болон социалист ємч гэсэн хоёр хэлбэрээр эдийн засаг, аж ахуйн харилцаа бvрэн ноёрхох болж тvvнийг тєлєвшvvлж тогтоох асуудалд иргэний эрх зvй шууд зохицуулах vvрэг гvйцэтгэж иржээ.

            Дєрєвдvгээр vе буюу 1990-ээд оноос Yндсэн хуулиар тогтоосон зарчмаас vндэслэж, 1994 онд баталсан иргэний хууль нь социалист ємчийн хэлбэр тєрлийг бvрэн халж зах зээлийн харилцаанд тохирч нийцсэн ємчийн хэлбэр тєрєл тvvнчлэн ємчлєх эрхийн агуулгыг vндсээр нь єєрчлєн зохицуулах эрх зvйн гол эх сурвалжийн нэг болсон юм.

            Одоо тус улсад хувийн, нийтийн гэсэн   ємчийн хоёр хэлбэр эрчимтэй хєгжиж социалист хэмээн нэрлэж байсан ємч, тvvнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь гагцхvv тєрийн мэдэлд vлдэж улмаар тvvнийг “хувьчлах” аргаар хувийн буюу холимог ємчийн хэлбэр тєрєлд шилжvvлэх vйл ажиллагаа явагдаж байна.

            Нєгєє талаар Монгол Улсын Иргэний хуулинд нийтийн ємчийн тєрийн аж ахуйн нэгжийн /нєхєрлєл, компани, хоршоо, холбооны гэх мэт/ тєрийн бус соёл гэх мэт тvvнчлэн гадаадын иргэд, хуулийн этгээд, олон улсын байгууллагын гэх мэт олон тєрєлд ангилан vзэж тэдгээрийн эрх мэдлийн хэмжээ хязгаарыг хуульчлан тогтоосон салбар эрх зvйн эх сурвалжийн нэг болов.

            Yvнтэй холбогдуулж иргэний эрх зvйгээр зохицуулж байгаа харилцааг vvсэн гарч байгаа иргэний хэрэг маргааны тєрєл зvйлийг Улсын Дээд шvvхийн архивын баримт мэдээнээс харьцуулан vзэж дvгнэлт хийж болно.

            Тухайлбал, социалист нийгмийн харилцааны эд єрнєлийн vе буюу 1979 онд тус улсын нийт шvvхийн хэмжэээгээр 14038 Иргэний хэрэг шийдвэрлэж байсан бол зах зээлийн харилцаанд шилжсэн vеийн 10 дахь жил буюу 1999 онд 28039 Иргэний хэрэг шийдвэрлэсэн нь  ємнєх 20 дахь жилээс хоёр дахин єссєн байна. Энэ тооноос vзвэл тус улс зах зээлийн харилцаанд шилжин орсон энэ vед Иргэний хууль тогтоомжоор зохицуулж байгаа харилцаа vлэмж єргєжсєн. Нєгєє талаар тvvнийг зєрчиж гажуудуулснаас шvvхэд гомдол, нэхэмжлэл гаргах явдал их єссєнийг харуулж байна. Шvvхээс хянан шийдвэрлэж байгаа иргэний хэргийн дотроос голлон зєрчигдєж байгаа харилцааны тєрлєєр vзвэл 1999 онд шvvхээр шийдвэрлэсэн бvх иргэний хэргийн 54 хувийг иргэд, албан газар, хуулийн этгээд, тэдгээрийн хооронд vvссэн эд хєрєнгє, аж ахуйн vйл ажиллагаанаас vvссэн хэрэг бараг 10 хувийг гэрлэлт цуцлуулсан, хvvхдийн тэтгэлгэ тогтоосон зэрэг гэр бvлийн харилцаанаас vvссэн хэрэг, 5 хувийг ажлаас буруу халсан, цалин хєлс дутуу олгосон зэрэг хєдєлмєрийн эрх зvйн харилцаанаас vvссэн хэрэг тус тус эзэлж байна. Иргэний хэргийн гаралтын тоо хэмжээ аймаг, хотуудад харилцан адилгvй байна. Жишээлбэл, 1998-1999 онуудад Хєвсгєл аймагт 3758, Сэлэнгэд 2904, Говь-Алтайд 585, Архангайд  900 хэрэг тус тус шvvхээр шийдвэрлэгдсэн зэрэг нь ихээхэн анхаарал татаж байна.

            ГТХАН-ийн шууд дэмжлэгтэйгээр шинэчлэн боловсруулсан Иргэний хуулийн тєсєл нь шинэ зуунд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн харилцааг олон улсын зах зээлийн эдийн засаг, нийгмийн хєгжлийн бvх нийтээр хvлээн зєвшєєрсєн даяарчлалын хэм хэмжээний хvрээнд улам ойртуулан зохицуулах нєхцєл боломжийг бvрдvvлж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.