A
А
1. Нэхэмжлэгч буюу "actor" хэмээх vгний товчлол. 2. Єєр нэгэн утга нь иргэний хэрэг шийдэх vйл явцтай холбоотой. Шvvгчид санал єгєх самбарт шийдвэрээ бичдэг байсан бєгєєд хэрэв хэргээс чєлєєлсєн шийдвэр гаргасан бол "absolvo" гэсэн vгний эхний vсэг болох А-г самбарт зурдаг байжээ. 3. Олон нийтийн чуулга, хуралдааны vед А нь урьд ємнєх журам зуулт, хуулийн бичвэрийг хадгалж vлдэх санааг илэрхийлдэг байв: "antitiquo"=хуучин хэвээр нь vлдээнэ.
[Р.Б]
A conto
Єрний оронд; ямар нэгэн юмны тєлбєр хийх; дансны дагуу.
[Р.Б]
A limine
Хvсэлт буюу гомдлыг хэлбэрийн юмуу агуулгынх нь шалтгааны улмаас хvлээж авахгvй байх. Үгчилбэл: босгоноос (буцаах); утгачилбал: хэргийг шалгалгvйгээр, хэрэг дээр ямар нэгэн шийдвэр гаргалгvйгээр буцаах.
[Р.Б]
A non posse ad non esse sequitur argumentum necessariae negative, licet non affirmative
Байх боломжтой л бол тэр юм бодитоор оршиж л байгаа гэж vзэж болохгvй, нєгєєтэйгvvр, оршин байхгvй (бидэнд харагдахгvй, мэдэгдэхгvй) юм оршин байх ёсгvй гэж дvгнэж бас болохгvй. Логик болон эрхзvй аль алинд нь хэрэглэдэг батлах зарчим энэ.
[Р.Б]
A posteriori
Сvvлчийнхээс нь, vр дагавараас нь ургуулан... Үр дагавараас нь уг шалтгийг тодорхойлох тухай ойлголт. Эсрэг зарчим: "a priori"
[Р.Б]
A priori
Ємнєхєєс нь. Болж єнгєрсєн vйл явдал, vр дагаварыг урьтан байх ухамсарт vндэслэдэг хандлага. Эхнээсээ тэгж шийдэгдсэн, тодорхойлогдсон байсан гэж vзэх.
[Р.Б]
Ab initio nullum, semper
nullum
Анхнаасаа хvчингvй зvйл xэзээ ч хvчингvй хэвээр vлддэг
(Sec.Lic.Rufinus). Жишээ нь иргэний гэрээгээр аливаа хvнийг эрхийн чадамжгvйд
тооцох нь ipso iure хvчингvй зvйл юм. [Ж.Б]
Ab instantia absolutio
Баталгаа байхгvйгээс яллагдагчийг хэргээс чєлєєлєх. Эрvvгийн vйл явцын vед хэрэг бодитоор vйлдсэн эсэхэд эргэлзэх, иймд уг vндэстэй батлах шаардлагатай зэргийг энэ хэллэг агуулна. Баталгаа vгvйгээс хэргээс чєлєєлєх нь (тухайн хэргийг vйлдсэн болох нь батлагдсан боловч уг хэрэг) гэмт хэрэг биш тул хэргээс чєлєєлєхєєс ялгаатай. Баталгаа байхгvй тул шийтгэл ногдуулах аргагvй, иймийн учир шvvгчид онцгой буюу зєєлєвтєр, тамга тавих тєдий шийтгэл хэрэгтэнд єгдєг байжээ.
[Р.Б]
Ab irato
Уурнаас; уур хилэнгээсээ болж ямар нэгэн vйлдэл хийх.
[Р.Б]
Ab ovo
Эхнээсээ. Єєрєєр: єндєгнєєс эхлэн. Ромчууд хоолныхоо эхэнд єндєг зооглоцгоодог байв.
[Р.Б]
Abusus non tollit
usum
Хууль бус аргаар олж авсан зvйл(эд зvйлс болон эрх) хууль эрхийн
vндэстэй хэзээ ч болдоггvй. Жишээ нь: Хулгайн замаар олж авсан эд зvйлсийг
ємчлєх эрх хуулийн дагуу хэзээ ч хулгайчийнх болохгvй. [Ж.Б]
Accessorium sequitur suum principale (Ulpianus)
Эх биетийн
эрх зvйн байдлыг эд ангиуд нь хувааж байдаг. Энэ зарчим нь эх биетэд хохирол
учруулахгvйгээр эд ангиудыг салгаж авах боломжгvй байдлыг илэрхийлнэ. [Ж.Б]
Ad impossibilia nemo obligatur
Yл бvтэх зvйлийг хэнээс ч бvv
шаард. Энэ нь Ромын классик эрх зvйн зарчим юм. Yл бvтэх зvйл гэдгийг ихэнхи
тохиолдолд абсолют, зарим vед тухайн этгээдээс (тvvний чадвар, биеийн байдал гэх
мэтийг нь харгалзан) хамааран релатив утгаар нь ойлгодог. [Ж.Б]
Advocatus non accussat (Ulpianus)
Ємгєєлєгч бол яллагч биш.
Энэ зарчим нь ємгєєлєгч ємгєєлvvлэгч этгээдийнхээ нууцыг ямагт хадгалж, тvvнийг
зєвхєн ємгєєлvvлэгч этгээдийн эрх ашгийн тєлєє ашигладаг байхыг шаарддаг. [Ж.Б]
Aedificum solo cedit
Барилга байгууламж нь тухайн газрынхаа
эрх зvйн байдалтай нягт холбогддог. Эртний ромын эрх зvйд барилга байгууламж
болон тvvний баригдсан газартай холбогдох ємчийн эрхvvдийг нэгдмэл зvйл гэж
vздэг байв. [Ж.Б]
Agere non valenti non currit
preascriptio
Хvндэтгэх шалтгааны улмаас (шvvхийн vйл ажиллагаа тvр
завсарласан болон онц байдал зарласан тохиолдолд) нэхэмжлэл гаргах боломжгvй
болсон vед хэргийн хєєн хэлэлцэх хугацааг тоолж vл болно. [Ж.Б]
Alterius mora alteri non nocet
Бусдын алдаа бусдад халдахгvй.
[Ж.Б]
Alterius circumventio alii non preabet actionem (Ulpianus)
Бусдын олж авсан эрх бусдад хvртээлгvй байдаг. [Ж.Б]
Ambiguum
pactum contra venditorem interpretandum est (Paulus) Dig.50,17
Хуудуутай
гэрээг худалдагч этгээд тайлбарлана. [Ж.Б]
Argumentum a contrario
[мєн argumentum e contrario гэж хэлдэг]
Логикын хувьд хvчинтэй бус
ургуулан бодох зам. Ямар нэгэн эрхзvйн актыг авч vзээд уг актаар
зохицуулагдсантай адил тєстэй хэргийг хууль тогтоогч огт зохицуулаагvй, эсвэл
эсрэгээр юм уу тvvнээс єєрєєр зохицуулахыг зорьжээ гэсэн шийдэл ургуулан
гаргана. [Р.Б]
Argumentum a maiori ad minus
Ургуулан бодох
арга зам ихээс бага руу („их” дотор „бага” ч агуулагддаг). Хууль хэрэглэх vед
vндсэндээ сэтгэлгээний энэ vйл явц явагдах бєгєєд энэ vед хууль хэрэглэгч
хэлэлцэж байгаа конкрет хэргийг ерєнхий хууль журамд багтаасан ерєнхий
хэргvvдийн аль нэг конкрет биелэл гэж vзээд, иймээс хууль журамд заасан хуулийн
vр дагаваруудын нэгэн конкрет биелэлийг тухайн хэрэгт холбодог. [Р.Б]
B
Bagatella
Жижиг, vл ялих зvйл. Талуудын анхааралд єртєєгvй тоо хэмжээний болон/буюу чанарын жижигхэн зєрєє, vйл хэргийн єчvvхэн хэсэг. Bagatella байлаа гээд гэрээ зєрчигдсєнд тооцогдохгvй, иймд гэрээний зєрчлєєс vvдэлтэй хохирол тєлvvлэх нэхэмжлэл vvсэх учиргvй. Bagatella-гаас болж учирсан зардал тєлбєрийг ч нєгєє талдаа тохох боломжгvй. Захиргааны байгууллагууд, шvvхийн ємнєх хэргvvдийн тухайд bagatella нь эдгээр байгууллагууд vл хэрэгсэх хэргvvдэд тооцох тvвшинг илэрхийлнэ.
[Р.Б]
Beneficium
accipere libertatem est vindere
Хєнгєлєлттэй нєхцлийг хvлээн зєвшєєрнє
гэдэг хvнд эрх чєлєєгєє худалдаж буйтай адил хэрэг. [Ж.Б]
Bonae leges
ex maltis morbus procreantur (Macrobius)
Ёс суртахууны завхарал бол сайн
хууль гарахын эхлэл болдог. [Ж.Б]
Bona fama
Алдар нэр [Ж.Б]
Bona fides non patitur ut bis idem exigatur (Gaius, Digesta 50.
17. 57.)
Yндэслэлгvйгээр нэг зvйийг хоёр дахь удаа нэхэмжилэх нь нэр алдарт
харш хэрэг мєн. [Ж.Б] Нэгэнт нэхэмжлээд авчихсан юмыг дахин шаардах нь муу санаа
агуулж буйн шинж бєгєєд орчин vеийн хуулиуд ч уг vндэсгvй шvvхдэгч этгээдийг
шийтгэхээр заасан байдаг.
Bonae fidei non congruit de apicibus iuris
disputare
Хуулийг махчилан, vг vсэг мєшгих нь сайн санаатай агуулж буйг
илэрхийлэхгvй. Энэ нь амьдрал туршлагаас урган гарсан хуулийн аксиом болно.
[Р.Б]
Bonis nocet quisquis pepercit malis (Publilius
Syrus)
Гэмтэнтэй энэрэнгvй хандагч хvн шударга явдалтанд хор учруулж буй
хэрэг. "Энэрэнгvй" хэмээх тодотголын дор бусад гэмт хэрэгтнvvдтэй жишэхэд
шударга бус, харьцаагvй байх гэдгийг ойлгож болно. Мэдээж хэрэг, шийтгэлийн утга
учир ба зорилгоос давсан "энэрэлгvй" байдал ч (єшєє хорсол агуулсан) олон
нийтийн ёс суртахуун болон хуульзvйн ухамсарт муу нєлєєтэй. [Р.Б]
Bono
publico usucapio introducta est, ne silicet quarundum rerum dui et fere semper
incerta dominia essent (Gaius, Digesta 41. 3,1.)
Зарим эд зvйлийн ємчлєл
урт хугацааны турш юмуу vvрд тодорхой бус битгий байг гэсэндээ олон нийтийн эрх
ашгийн vvднээс "эзэмшлээр ємчлєх эрхтэй болох" гэдэг институцийг гаргаж
ирцгээжээ. Modestinus Gaius-ын энэхvv бичвэрийг гvйцээж Usucapio est adiecto
dominii continuationem possessiones temporis lege definiti хэмээсэн нь эзэмшлээр
ємчлєх эрх олно гэдэг нь хуульд заасан хугацааны турш vргэлжлэх эзэмшил дээр
ємчлєх эрх нэмж байгаагаас єєрцгvй гэсэн утгатай аж. [Р.Б]
Bonum
commune nobilius est particulari
Нийтийн эрх ашиг хувийн эрх ашгаас ямагт
дээгvvр байна. [Ж.Б]
Bonus animus in mala re, dimidium est mali
(Plautus)
Зєв санаа(рхал) учруулсан хохиролыг хоёр дахин багасгана. Зєв буюу
сайн санаархал нь хохирол учруулагч хохиролыг арилгахаар, багасгахаар зvтгэсэн
байдлаас харагдах учиртай. Харин хохирол учруулагчийн оронд єєр хэн нэгэн ингэж
vйлдсэн бол хохирол учруулагчийн хvлээх хариуцлага нимгэрэхгvй.
[Р.Б]
Bonus animus laesus gravius multo irascitur (Publilius
Syrus)
Хэрэв ариун журамт нэгнийг хохирол (халдлага) дайрвал тvvний хилэн
(ямар нэг талаар буруутай хvмvvсийнхээс) илvv их байна. Publilius Syrus-аас
гаралтай энэ vг сэтгэл санааны хvчтэй хєдлєлийн уг шалтгааныг тодруулахыг
зорьжээ. [Р.Б]
Bonus iudex damnat improbanda non odit
Сайн
шvvгч буруушаах ёстой бол шийтгэдэг, гэхдээ vзэн яддаггvй.
[Р.Б]
Brevis esse laboro, obscurus fio
Хэрэв би товчхон яривал
бvдэг бадаг vлдэнэ. Шигvv, нягт байснаараа vйл байдлыг єрєх болон шийдвэр
гаргахтай холбоотойгоор тодорхой бус, бvдэг бадаг байдал бий болгохгvй байх нь
хуульчийн ажлын нэн чухал шаардлага. Захиргааны шийдвэрvvд, мєн олон иргэний
гэрээ хэлцлvvд, коллектив тохиролцоонууд Brevis esse laboro, obscurus fio
алдаатай байдаг. Breviter, sed bene (Товчхон, гэхдээ оновчтой) хэмээх зарчим
хэмжээ хязгаар хаана барихыг илэрхийлнэ. [Р.Б]
C
Caret periculo, qui etiam cum
est tutus, cavet (Publilius Syrus)
Баталгаатай байдалд байхдаа ч
болгоомжоо сахьдаг нэгэн аюулд vл єртєнє. [Р.Б]
Casus nocet
domino
1. Санамсаргvй учирсан хохирлыг ємчлєгч vvрнэ. Єєрєєр: casum
sentit dominus гэж бас хэлдэг. 2. Ромын постклассик vед periculum est emptoris
зарчмыг ташаагаар тайлан, эсвэл тvvнийг casus nocet domino зарчимтай нэгтгэн
арилжаа солилцооны журмуудын дотор шинэ арга бий болгожээ. Ємч „тохиролцоо”
(constitutum proprietas)-гоор ч бий болж болохоор болсон бєгєєд ийм замаар
ємчийн эзэн ємчинд нь учирсан хохирлыг vvрдэг байв. [Р.Б]
Cautio
damni infecti
Нvvрлэж буй аюултай холбогдуулан хийсэн баталгаа, даатгал.
[Р.Б]
Certum est, quod is comittit in legem, qui legis verbum
complectens contra legis utitur voluntataem
Хуулийн vг vсгvvдийг махчилж,
тvvний оюун санааны (утга учирын) эсрэг vйлдэгч этгээд хууль зєрчиж байгаа нь
маргаангvй. [Р.Б]
Cessante ratione legis, cessat lex
(ipsa)
Хуулийн vндэс болсон уг шалтаг (нийгмийн харилцаа) vгvй болоход
хууль дуусгавар болно. Хэрэв оршин буй нийгмийн харилцаануудад тухайн заалт
журмуудыг нэгэнт хэрэглэх аргагvй болсон бол хэдийгээр албан ёсоор хvчингvй
болгоогvй байсан ч иргэд, хуулийн байгууллагууд тэдгээрийг хэрэглэхээ хэдийнээ
больдог. [Р.Б]
Cessante, sublata causa: cessat effectus
(Seneca)
Шалтаг vгvй болвол vр дагавар бас vгvй болно. [Р.Б]
Clara pacta boni amici
Цэвэрхэн (тодорхой, ойлгомжтой) гэрээ
бол талуудын сайн нєхєрлєлийн илэрхийлэл. Хуудгай, далдалсан, бvдэг балархай vг,
єгvvлбэрvvд талуудын дунд маргаан мэтгээний vvдийг нээнэ. [Р.Б]
Coactus feci
Хvчинд автан vйлдсэн... 1. Coactus feci нь зєвхєн
шvvхийн хуралдаан буюу мєрдєн байцаах vйл явцын хvрээнд дурьдагддаггvй. Цэргийн
болон захиргааны vйлдлvvдийг хожим нь эргэн шалгах vед хариуцлагад татагдсан
хvмvvс coactus feci зарчмыг нэрлэн єєрсдийгээ хамгаалах гэх нь олонтаа тохиолдож
байв. Дэлхийн 2 дугаар дайны гэмт хэрэгтнvvдийг яллах vед германы армийн олон
хэрэгтнvvд хийсэн хэргээ „тушаалаар гvйцэтгэсэн,” „хvчинд автан хийсэн” хэмээн
єєрсдийгээ цайруулахаар зvтгэж байлаа. 2. Туркийн ноёрхлын vед хэрэгтэнд хvч
хэрэглэн олж авсан мэдvvлгvvдээ энэ хэллэгийн эхний vсгvvдээр c.f. гэж
тэмдэглэдэг байжээ. [Р.Б]
Cogitationes poenam nemo patitur
1.
Бодол санааг шийтгэж болохгvй. Учир нь, обьектив талаас нь авч vзвэл гадаад
ертєнцийн зvгээс vvнийг танихад бэрхшээлтэй, субьектив талаас нь харвал харин
бодол санаа нь vйлдэл биш бєгєєд агуулга нь єєрчлєгдєж болно. Энэ эрхзvйн vндсэн
зарчмыг Улпианусаас гаралтай гэдэг (Digesta 48. 19.18) 2. Considera quid
dicas, non quid cogites - Юу бодох вэ гэдгээ биш, харин юу хэлэх вэ гэдгийг
эргэцvvлэн бод. (Publilius Syrus) [Р.Б]
Cogito, ergo sum (Cicero)
Би бодож байна, тэгэхээр би оршиж байна. [Ж.Х]
Communia est mater
vixanum
Дундын ємчлєл элэгдлийн эх. (Хоёр эзэнтэй морь нуруугvй) [Р.Б]
Compositio
Хохиролгvй болгох; тохиролцох; эвлрvvлэх. Эрхзvйн
шинжлэх ухаанд „compositio" гэж гэмт хэрэгтэн шийтгэлээ мєнгєєр єєрчлєх буюу
сольж болох боломжийг нэрлэжээ. Дээр vед хувийн єшєє авалтыг хязгаарлах
(talio-гоос гадна) бас нэг арга зам байсан нь гэмт хэрэгтэн хохирогч хоёрын
хоорондох тохиролцоо юм, энэ тохиролцооны дагуухэрэг vйлдэгч хохирогчид эд
материалын тєлбєр тєлєх бєгєєд хэрэв ийм тєлбєрєє тєлчихсєн бол хувийн єшєє
авалт vндэслэлгvй болдог байв Дундад зууны vед „talio” зарчмыг солин гарч ирсэн
энэ зарчим нь герман vндэстнvvдийн дунд нэлээд тархжээ.[Ж.Х]
Conscientia mille testes
Дотоод шударга сэтгэл бол дангаараа л
мянган гэрч гэсэн vг. Эрхзvй, ёс суртахуун хоёрын мянга тvмэн хэлхээ холбоос
Quintilianus-ын vзгээр ийн олны танил зvйр vг болж хувирчээ. [Р.Б]
Consilii non fraudulenti nulla obligatio est (Ulpianus)
Мэхлэх
зорилгогvй зєвлєгєє нэхэмжлэл (эрхзvйн харилцаа) vvсгэхгvй. Энэ зарчим нь гэрээ
буюу єєр эрхзvйн харилцаанд оролцогчид буруу боловч санаатай хууран мэхлэх
зорилгогvй зєвлєгєєнийх нь тєлєє зєвлєгєє єгєгчийг хэрэгт татаж болохгvйг
илэрхийлнэ. Харин алба ажлын хvрээнд, vнэ хєлстэйгээр зєвлєгєє єгсєн этгээд
буруу тийш хєтєлсєн нь санаатай биш байсан ч хариуцлага хvлээнэ. [Р.Б]
Consuetudo est altera natura
Заншил бол бидний хоёрдахь мєн
чанар. [Р.Б]
Contractus (гэрээ)
Хуулийн хvч нєлєє єдєєхєд
чиглэсэн, ийм нєлєє бий болгоход тохиромжтой хоёр талын, харилцан нийцсэн хvсэл
илэрхийлэл. Ромын эрхзvй contractus ба pactum хоёрыг ялгаж байв. Талуудын дан
тохиролцоо ерєнхийдєє зєвхєн пактум бєгєєд контрактус хараахан биш, ийм байхын
тулд нэхэмжлэх боломжтой байх ёстой. Тэгэхээр пактум буюу дан тохиролцооны хувьд
хvчлэх боломжтой байх гэсэн дараагийн нэг шаардлага тавьж байв. Нэхэмжлэх
боломжийг гэрээнvvдийн зарим тєрлvvдийн хувьд эртний хэлбэр (тодорхой vг
хэллэгvvд хэрэглэх, бичгээр хийх гэх мэт), бусад гэрээнvvдийн хувьд нэг талын
биелvvлэлт (realcontractus) баталгаажуулж байсан бєгєєд гагцхvv хэдэн тодорхой
тохиолдолд л хуулиар хvчилж болдог гэрээ бий болохын тулд талуудын тохиролцоо
(consensualcontractus) шаардлагатай байжээ. [Р.Б]
Corruptio optimi
pessima
Хамгийн шилдгvvдийн уналт хамгийн том vймээн vvсгэдэг. [Р.Б]
Corruptissima in Republica, plurimae leges (Tacitus)
Ялзарсан
бvгд найрамдах улсад маш их хууль тєрдєг. [Р.Б]
Cum victor arma
posuit et victum decet deponere odia
Ялсан нь зэвсгээ буулгахад ялагдсан
нь ч хилэнгээ дарах хэрэгтэй. Энэ нь vнэн хэрэгтээ эрхзvйн хэллэг биш боловч
Сенека-гийн тайлбарласан хувилбараар шийдвэр гарсны дараа талуудын биеэ хэрхэн
авч явах байдалд хамаатуулж болох юм. Хvчин тєгєлдєр шvvхийн шийдвэр тухайн
талуудын хооронд эрхзvйн маргааныг шийдэх бєгєєд vvний дараа ялагдсан талын
зvгээс цаашдын шийтгэл, vзэн ядалт аль нь ч байх ёсгvй. [Р.Б]
Cum
vim, vi, repellere omnes leges omniaque iura permittant
Хvчирхийлэл,
сvрдvvлэг, мэхлэлтийн дvнд хийсэн мэдvvлэг хоосон, юу ч биш. [Р.Б]
D
Damnant quod
non intelligunt
Хvмvvс ойлгохгvй байгаа юмаа адлан тvлхэцгээдэг.
[Р.Б]
Damnificus ne sis, cui prodesse nequis
Чиний хэрэг vгvй
хvнд хор бvv хvргэ. [Р.Б]
Damnum appellandum est cum mala fama
lucrum (Publilius Syrus)
Муу нэр дуулан байж олсон юмсыг гарз, гарлага
гэвэл зохилтой. [Р.Б]
Damnum iniuria datum
Эвдрэлийг нєхєж
тєлєх хэрэгтэй, єєрєє хэлбэл хохирол учруулагч хууль бусаар учруулсан хохиролоо
тєлєх vvрэгтэй. 12 самбарын хууль, хожим нь Lex Aquilia агуулж асан Damnum
iniuria datum эхэн vедээ эрvvгийн болон иргэний шинжтэй хохирол нєхєн тєлєх
журам болж байв. [Р.Б]
Damnum, quod quis sua culpa sentit, sibi debet
non aliis imputare
Єєрийн буруугаас vvдэлтэй хохиролыг бусдад vvрvvлж vл
болно. [Р.Б]
Dat ipse lex potestatem defendendi
Хамгаалах
бололцоог хууль єєрєє єгдєг. Хамгаалах ба хамгаалуулах эрхийн тухай классик
хэллэг. Хэрэг явуулж буй магистратус, шvvхийн сайхан сэтгэл, энэрэл єршєєлєєс
хамгаалах бололцоо шалтгаалдаггvй; энэ эрхийг хууль баталгаажуулдаг.
[Р.Б]
De eadem ne bis sit actio
Яг тэр хэрэг дээр хоёр удаа
шvvхдэж болохгvй. Хэргийг хоёр удаа шvvн шийдэхийг хориглосон (ne bis in idem)
энэ зарчмын "яг тэр хэрэг дээр хоёр удаа" гэдэгт шийдэгдсэн хэргийг (res
iudicata) ойлгох хэрэгтэй. [Р.Б]
De internis non iudicat
praetor
Шvvгч бодол санааг шийтгэдэггvй. Yvнтэй тєстэй хэллэг:
Cogitationes poenam nemo patitur. [Р.Б]
De male quaesitis non gaudet
tertius heres
Хуурамч олзны vр шим гуравдахь vеийн євлєгчид хvрэхгvй. Энэ
хэллэг нь гагцхvv хуульч, эрхзvйчийн бус, бас амьдралын гvн ухааны туршлага
болно. Ижил утгатай зvйр vг: Нохойн замаар олсон юм нохойн замаар vгvй болно. De
male quaesitis non gaudet tertius heres хэллэг нь хуурамч, хулгайн замаар олсон
эд зvйлс, эрх гэх мэт нь тийн ологч этгээдийн ач, зээд очиж амжихгvй гэсэн
утгатай аж. Эд зvйлсийн хувь заяа нь тэдгээрийг олж авсан арга замын шударга бус
байдалтай холбоотой. [Р.Б]
De me, sine me
Намайг (миний тухай)
надгvйгээр. Хэн нэгний тухай эзгvйд нь шийдвэр гаргах, эзгvй байсан тул єєрийгээ
хамгаалж, vг хэлээ дуулгах боломжгvй байсан байх (энд тавигдах нєхцєл гэвэл
тухайн хvн шvvх, шийдэх ажиллагааны тухай ямар нэгэн зар, дуудлага аваагvй,
эсвэл єєрийн буруугаас бололгvйгээр ирж чадаагvй байх). Єєрєєр: De nobis sine
nobis. [Р.Б]
De mortuis nil nisi bene
Нас барсан хvний тухай
эсвэл сайныг, эсвэл юу ч (бvv ярь). Бурхан болоочдын дурсгалыг хvндэтгэсэн
хэллэг. [Р.Б]
De nihilo nihil
Хоосноос хоосон л гарна.
[Р.Б]
De omnibus dubitandum
Бvх юманд эргэлзэх хэрэгтэй.
Скептисизмын уриа vг. [Р.Б]
Decet regem, scire legem
Хаан хууль
мэддэг байвал зохилтой. Харин хожуу дундад зууны зарчим: Princeps legibus
solutus буюу эзэн хаан хуулиас дээгvvр байна. Эзэн хааныг єргєсєн энэ зарчмыг
францын хуульчид зохиосон гэх бєгєєд vvний тэргvvн зорилго нь Герман-Ромын эзэнт
гvрэнтэй сєргєлдєн францын хаант улсын тусгаар байдлыг хангахад оршиж байв.
[Р.Б]
Derivativa potestas non potest esse maior quam
primitiva
Шилжсэн эрх мэдэл нь тvvнийг шилжvvлэгч этгээдэд байснаас илvv
их байж болохгvй. [Р.Б]
Deus indicat quum nemo
accusat
Хэдийгээр хэн ч яллахгvй байгаа боловч Бурхан тэртэй тэргvй
шийтгэх л болно. [Р.Б]
Dicere perfacile est, opus excellere
molestum
Амлах амархан, амласандаа хvрэх хэцvv. [Р.Б]
Dictis
dabit ipsam fedem res
Yйл хэрэг vг яриаг vнэмшилтэй болгоно. Хvн бодит
vйлдлээрээ хэлсэн, ярьсан, амласнаа нотолдог. [Р.Б]
Dictum sapienti
sat est (Plautus)
Мэргэн хvн нэг vгнээс ч ойлгодог. Энэ хэллэгийг
товчоор Sapienti sat гэж болно. [Р.Б]
Dictum unius, dictum
nullius
Ганц хvний хэлж байгаа нь ямар ч vнэ цэнэгvй. Unus testis, nullus
testis (ганц гэрч гэрч биш) хэллэгийг харна уу.
[Р.Б]
Digesta
=Pandectae ("Эрхзvйн Онолчид" булан дахь
Domitius Ulpianus-ын танилцуулгаас энэ тухай уншина уу.)
Dispensatio est vulnus legis
Чєлєєлєлт (єршєєл) болгон хуулийг
оносон шарх юм. Хуулийн заалт, зvйлээс хэн нэгнийг чєлєєлж хуульд тогтоосон vр
дагаварыг vvрvvлэхгvй, хуулийн хариуцлагаас мултлах тоолонд хууль шархдан
суларч, хvч нь буурах ажээ. [Р.Б]
Dixi, et salvavi animam
meam
Хэллээ, vvгээр сэтгэлээ амраав. Ромын илтгэгчид, vг хэлэгчид энэ
єгvvлбэрээр илтгэлээ, яриагаа єндєрлєдєг байжээ. [Р.Б]
Donati videtur,
quod nullo iure cogente conceditur (Papinianus, Digesta 50. 17. 82.)
Бэлэг гэж тулгаж хvчилсэн хуулийн нєлєєгєєр бус єгсєн зvйлийг хэлнэ.
Бэлэглэж байгаа хvн єгєх vvрэггvй атлаа єгсєн эд баялаг бvхэн бэлэг болно.
[Р.Б]
Dubia in meliorem partem interpretari debent
Эргэлзээтэй
заалтуудыг аль хєнгєн (vр дагавартай) байх талаас нь тайлбарлах хэрэгтэй.
[Р.Б]
Dubitando ad veritatem pervenimus (Cicero)
Бид эргэлзэж
тээнэгэлзэн байж vнэнд хvрдэг. [Р.Б]
Duo si faciunt idem non est
idem
Хэрэв хоёр хvн яг адилхан vйлдэж байгаа бол, тэдний vйлдэл яг ижил
бас л биш. [Р.Б]
Duobus certantibus tertius gaudet
Хоёр хvн
хэрэлдэхэд гуравдахь этгээд баярладаг. Мєн: Interduo litigantes tertius gaudet.
[Р.Б]
Dupliciter peccat, qui se de crimine iactat
Гэмт
vйлдлээрээ бахархагч этгээд давхар давхар гэмтэн. [Р.Б]
Dura lex, sed
lex
Хатуу хууль, гэхдээ л хууль. Энэ нь хатуу заалтуудыг дагаж мєрдєхийг
чандалсан хэллэг. [Р.Б]
Durum hoc est, sed ita lex scripta est
(Ulpianus)
Хэдийгээр ингэх нь хэцvv хэрэг боловч хууль ингэж л заажээ.
[Р.Б]
E
E duobus malis minus eligendum
Хоёр аюулын дундаас
багыг нь сонго. [Р.Б]
E pluribus unum
Олон тєрлvvд нэгдмэл
нэгийг vvсгэв. (АНУ-ын сvлдэн дэх бичээс.)
[Р.Б]
Edictum
("Эрхзvйн Онолчид" булан дахь Domitius
Ulpianus-ын танилцуулгаас энэ тухай уншина уу.)
Ei incumbit
probatio, qui dicit, non qui negat
Нотолгоо нь тvvнийг хэлж буй хvнийх
болно, тvvнээс vгvйсгэгч этгээдийнх биш. [Р.Б]
Eius est interpretari
legem, cuius est condere
Хуулиудыг тайлбарлах нь тэдгээрийг бий болгосон
хvний ажил. Энэ зарчим нь хууль тайлбарлах эрхтэй хvмvvсийн тухай ромын эрхзvйд
vндэслэсэн ойголт биш юм. Хэмжээлшгvй хаант засгийн vед хуулиудыг тайлбарлах нь
шvvгч нарын эрх мэдлээ хэрэгжvvлэх шийдвэрлэх зэвсэг байв. Цезар Беккариа
"хуулийн утга учир, амин сvнс нь шvvгчийн сайн буюу муу логик, сайн юмуу тааруу
хооллолтоос хамаарч болох" тухай бичиж байжээ. Соён гэгээрлийн vед зєвхєн
Беккариа биш, хэмжээлшгvй хаант засгийн хуульчдаас ч эрvvгийн шvvгчид хууль
тайлбарлах ёсгvй гэсэн бодолтой байсан нь анхаарал татахуйц. Eius est
interpretari legem, cuius est condere зарчим 20 дугаар зууны хоёрдугаар хагасын
эрхзvйн хєгжлийн явцад шинэ чиглэлээр баяжжээ. Yvний нэг жишээ нь Европын
Холбоонд Европын Шvvх эрхзvйн актуудыг тайлбарлах vvрэгтэй бєгєєд тайлбар нь
Холбооны гишvvн орнууд болон байгууллагуудын хувьд заавал дагах хvчинтэй.
[Р.Б]
Errare humanum est
Эндvvрнэ гэдэг хvний хэрэг. [Ж.Х]
Errare humanum est, sed in errore perseverare dementis
(Seneca)
Эндvvрнэ (алдана) гэдэг хvний vйл, харин эндvvрэлдээ (алдаандаа)
хэвээр байх нь тэнэг хэрэг. [Р.Б]
Error corrigitur, ubi
invenitur
Алдааг, хаана хийсэн, тэнд засах хэрэгтэй.
[Р.Б]
Error ius facit (Paulus)
Эндvvрлээс эрх (хууль) vvсдэг.
Олны хэрэг дэх эндvvрэл хууль тєрvvлнэ. [Р.Б]
Est melius regredi, quam
male coepta sequi
Муу эхэлсэн vйлээс больж буцах нь тvvнийг цааш
vргэлжлvvлэхээс дээр. [Р.Б]
Est modus in rebus
Хэмжээ дамжааг
барих хэрэгтэй. Бvх юманд хязгаар бий. [Р.Б]
Est nobis voluisse
satis (Tibullus)
Хvсэл, санаархал дангаараа л хангалттай байх нь олонтаа.
Заавал vйлдсэн байх шаардлагагvй. [Р.Б]
Et semei emissum volat
irrevocabile (irreparabile) verdum
Нэгэнт унагасан л бол vгийг буцаан
дуудаж хэзээ ч чадахгvй. Зvйр vг: Хэлсэн vг, тавьсан сум эргэж ирдэггvй; Ам
алдвал барьж болдоггvй. [Р.Б]
Et tacens non habens sensum loquelae: et
est tacens sciens tempus aptum
Юу хариулахаа мэдэхгvй тул дуугvй байх
нэгэн бий, мєн зохистой цагийг хvлээн дуугvй байх хvн ч бий.
[Р.Б]
Etiam capillus unus habet umbram suam (Publilius
Syrus)
Yсний ганц ширхэг ч сvvдэртэй байдаг. [Р.Б]
Ex malis eligere
minima (Cicero)
Ямагт аль бага мууг нь сонгох хэрэгтэй.
[Р.Б]
Ex victoria cum multa, tum certe tyrannis existit
Том
ялалтнаас ихэвчлэн дарангуйлал vvсдэг. Yvнийг Помпей, Цейзар нарын иргэний
дайнтай холбоотойгоор Цицеро хэлжээ. [Р.Б]
Exceptio firmat
regulam
Журмаас гадуур зvйл журмыг улам хvчирхэгжvvлдэг. Ямар нэгэн журам
заалтанд хамаарахгvй юмс, vйлийг таксатив жагсааж єгснєєр тухайн журам заалт
vйлчлэх ба vйлчлэхгvй хvрээг тодорхой болгох бєгєєд журамд хамаарахгvй гэж
дурьдаагvй л бол ямарч юмс, vйлдэлд тэр журам vйлчлэх ёстойг баталгаажуулж буй
хэрэг. [Р.Б]
Exitus acta probat
Yр дvн vйл хэргийг гэрчилнэ,
єєрєєр: vйл явдлыг эцэс тєгсгєл нь нотолно. [Р.Б]
Exlex qui vivit,
merito sine lege peribit
Хуулиас гадуур амьдарсан нэгэн хуулиас гадуур
vгvй болно. Хэн нэгэн "хуулиас гадуур" єєрийн хvслээр, эсвэл хvчинд автан гарч
болно. Сvvлийн хувилбар хуулийн дагуу (тухайлбал улс орноос гарахыг тушаасан
шийдвэр), эсвэл ямар нэгэн дийлдэшгvй хvчинд (байгалийн гамшиг, дайн дажин гэх
мэт) vндэслэсэн байж болно. Дээрх латин хэллэг энд харин єєрийн хvсэл зоригоор
хуулиас гадуур гарахын vр дагаварыг илэрхийлж байна (жишээ нь хэн нэгэн маффийн
гишvvн болох). [Р.Б]
Expedit reipublicae ne quis re sua male
utatur (Cicero)
Бvгд Найрамдах улсын ашиг сонирхол хэн ч хувийн эд
баялгаа буруу хэрэглэхгvй байхад оршино. [Р.Б]
F
Facientes et consentientes pari
reatu detinentur
Муу vйл хийгчтэй санал нэг байгаа хvн тvvнтэй адилхныг
хvртэх ёстой. Єнєє цагийн эрvvгийн хуулиуд ч энэ регулатай ижил утгатай заалт
агуулдаг: гэмт хэргийг гардан vйлдсэн болон уг хэрэгт хамтран оролцсон этгээдvvд
адилхан шийтгэл хvлээнэ. [Р.Б]
Facile est imperium in bonus
(Plautus)
Сайн хvмvvсийн дээр ноёрхох амархан. [Р.Б]
Facta contra
ius non valere
Бодит баримтын эсрэг хууль хvчгvй. Єєрєєр хэлвэл бодит
байдлыг эрхзvй єєрчилж чадахгvй. [Ж.Х]
Facta regnum orbem, certa
stant omnia lege
Хувь зохиол бvхнийг шийднэ, бvх хууль цаазаас ч дээгvvр
тавигдана. Гамлетын энэ vгийн утгыг хуулийн талаас vзвэл хvмvvсийн бvтээсэн
хууль тогтоомжууд хэрэгцээ ба хувь тавилангийн ємнє мєнх бус (єєрчлєгдєж
хувирах, зарим тохиолдолд vгvй болж замхарах учиртай) ажээ.
[Р.Б]
Factum fieri infectum non potest (Terentius)
Болсон
явдлыг болоогvй болгож болохгvй. Єєрєєр: Factum infectum fieri non potest буюу
Facta infecta reddi non possunt. [Р.Б]
Factum quique suum, non
adversario nocere debet (Paulus, Digesta 50. 17. 155.)
Бvх хvмvvс vйл
ажлаараа эсрэг талаа биш єєрийгээ хохироодог. [Р.Б]
Fallacia alia
aliam tradit (Terentius)
Мэхлэл мэхлэлийг тєрvvлнэ. [Р.Б]
Falsa
demonstratio non nocet (Gaius, Digesta 35.)
Хуурамч нотолгоо (тvvгээр
дайрагдаж буй хvнд) хор хvргэхгvй. Gaius-ын Digesta 35-p дэвтэрт vлдсэн энэ
регула бvтнээрээ: Falsa demonstratio non nocet cum de corpore (persona) constat.
Хэрэв хуулийн хэлцэл хийгч хvний жинхэнэ хvсэл, зорилго мэдэгдэхээр байвал
хуурамч нэр, гудамны нэр, байшингийн дугаар гэх мэт нь хэлцэл хэрэгт муу
нєлєєгvй, тэгэхээр уг хэлцэл хуулийн дагуу vvссэн гэж болно.
[Р.Б]
Fama quod refert, non semper verum
Олон тvмний vнэн гэж
байгаа бvхэн vнэн биш. [Р.Б]
Fatetur facinus, qui iudicium
fugit
Шийтгэлээс (vvнийг "шvvх болон захиргааны байгууллагын ємнєх хэрэг
шийдлээс" гэж ойлгоно уу) зугтааж байгаа хvнийг хэрэгтэн гэж сэжиглэнэ.
[Р.Б]
Favorabiliores rei potius quam actores habentur (Gaius,
Digesta 50. 17. 125.)
Нэхэмжлэгчид биш хариуцагчид нааштай хандсан нь дээр.
[Р.Б]
Felix, qui nihil debet
Ямарч єргvй хvн азтай. Зvйр vг:
Єргvй хvн баян. [Р.Б]
Fictio est contra veritatem, sed pro veritate
habetur
Хэрэв фикцио (хийсвэрлэл, адилтгал) бодит байдалтай зєрчилдвєл
бодит байдлыг дагах хэрэгтэй. [Р.Б]
Fide sed cui vide
Хvнд
итгэж болно, гэхдээ хэнд вэ гэдгийг анхаар. [Р.Б]
Filia moechatur,
quae moecha matre creatur
Завхай эмэгтэйн охин нь ч завхай болдог. Зvйр
vг: Эх нь шийр алаг бол унага нь хээр алаг. Эндээс харахад стереотип хуульч,
эрхзvйчдийн сэтгэхvй, vйл ажилд ч (дээр vед ч, одоо ч) байдаг л ажээ. "Олон
нийтэд муу гэгдсэн хvн тийм л байж таарна" гэх мэтийн vг хэллэгvvд стереотипийн
єнє эртнийн эх улбааг илэрхийлж байна. [Р.Б]
Finis coronat
opus
Тєгсгєл бол ажил бvтээлийн титэм юм. [Р.Б]
Finis
santificat media
Зорилго арга хэрэгслийг ариусгана (зєвтгєнє). 1. Гарал
vvсэл нь тодорхой бус, хуульзvйн дэг жаяг болон ёс суртахууны vнэт зvйлсийг юман
чинээ vздэггvй хэллэг. Паскал 1756 оны нэгэн захидалдаа "бид арга хэрэгслийнхээ
муу муухай, гэм буруутайг зорилгын ариун чанараар засна" гэж бичиж байв.
Хэдийгээр єєр утгатай боловч энд дараах хэллэгийг мєн дурьдууштай: Cui licitus
est finis, etiam licet media буюу хэн нэгэнд зорилго зєвшєєрєгдсєн бол тvvнд
хvрэх арга хэрэгсэл ч тvvнд чєлєєтэй. Энэ болон Finis santificat media зарчмын
аль алиныг эрхзvйд хэрэгжvvлж болохгvй билээ. Зарим хvмvvс Nicolo Machiavelli-ын
1515 онд хэвлэгдсэн Il Principio бvтээлээс дээрх зарчмыг эх сурвалжтай гэж
vздэг. 2. Аль нэг тєр vндсэн хуулийн vvргvvдээ биелvvлэх тухай яригдах vед Finis
santificat media зарчим ярвигтай асуудал гаргаж ирнэ. Эдгээр vvргvvдийн
биелvvлэлт, хэрэгжvvлэлтийг нийгэм хvлээдэг. Yндсэн хуулийн vvргийн эрх ашгийн
тєлєє тухайн тєр, засаг ямар ч хамаагvй арга хэрэгсэл хэрэглэхийг зєвшєєрч болох
уу? Энэхvv дилемма ялангуяа Веимарийн Yндсэн Хуулийн "нийгэмч тєр" ойлголтыг
агуулсан заалтуудтай холбоотойгоор маргаан дэгдээж байлаа. Эдийн засагт оролцох
оролцоо, зохицуулалт тэр vед ч, тvvнээс хойш ч зєвшєєрч болох арга хэрэгслийн
тухай асуудлыг хєндсєєр. Тавьсан зорилгууд, тэр зорилгуудыг хэрэгжvvлэх арга
хэрэгслvvд, боломжууд нийгмийн эсэргvvцэл, хямралыг ч єдєєж болох юм. Тєр
засгууд дагаж мєрдєх ёстой хvний, иргэний, улс тєрийн гэх мэт эрхvvд арга
хэрэгслvvдийг хязгаарлаж хэмждэг. [Р.Б]
Firmissima est inter pares
amicitia
Нєхєрлєл адил тэгш хvмvvсийн дунд хамгийн бат бєх.
[Р.Б]
Fiet victus, victor interiit
Ялагдсан нь уйлж, ялсан нь
сvйрчээ. Єєрєєр хэлбэл тэмцэлдсэн хоёр тал эцсийн бvлэгт хоёулаа хохирсон аж.
[Р.Б]
Foedum inceptu, foedum exitu (Lvius)
Эхлэхдээ бохир
байсан зvйл тєгсгєлдєє ч бохир хэвээр vлдэнэ. Зvйр vг: Эх нь булингартай бол
адаг нь булингартай; Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ.
[Р.Б]
Forma dat esse rei
Эд юмсын бодит байдлыг форм (гадаад
дvр, гадаад шинж, хэлбэр, дvр тєрх) нь єгдєг. Эд юмсын мєн чанарыг форм нь
илэрхийлнэ. [Р.Б]
Fortiter in re, sauviter in modo
Зорилгодоо
хатуу бат зогсож, арга барилдаа (зорилгоо хэргэжvvлэх арга хэрэгсэлдээ) даруухан
(уян хатан, болгоомжтой) байцгаая. Энэ vгийг дээрх Finis santificat media хэсэг
дэх Паскалынх шиг vзэлд барьсан хариу гэж зарим судлаачид vздэг.
[Р.Б]
Fraus est accipere, quod non possis redere (Publilius
Syrus)
Хариу барьж чадахгvй байж (хvний єгснийг) хvлээж авна гэдэг муухай
хэрэг. [Р.Б]
Fraus est celare fraudem
Буруу vйлийг нууна гэдэг
єєрєє ч буруу явдал. [Р.Б]
Fraus et dolus nemini
patrociantur
Хуурамч vйл ба муу санаа хэнд ч сайныг авчирдаггvй.
[Р.Б]
Fraus latet in generalibus (Florentinus, Digesta
18.)
Мэхлэгч ерєнхийдєє нуугддаг. [Р.Б]
Fraus omnia
corrumpit
Мэхлэгч бvх хvмvvст хор хvргэнэ. Єєрєєр хэлбэл, завшигч этгээд
муу vйлээрээ хохирол учруулсан зєвхєн тэр хvнийг хохироогоод зогсолгvй ийн
тухайн хуульт дэг жаягт итгэж хvндэтгэсэн олон нийтэд ч халдаж буй хэрэг юм.
[Р.Б]
Frustra sibi fidem quis postulat ab eo servari, cui fidem a se
prestiam servare recusat
Бусдад амласан амлалтаа чи биелvvлээгvй бол чамд
єгсєн бусдын амлалтыг ч хvлээх хэрэггvй. Энэ нь Pacta sunt servanda зарчмын
шашны эрхзvйн хувилбар. [Р.Б]
Fundamentum est iustitiae fides
(Cicero)
Yнэн мєнийн суурь бол шударга ёс. [Р.Б]
Fur semper moram
facere videtur
Хулгайч хулгайлсан зvйлийн эзэнд уг зvйлээс авч чадаагvй
ашгийг нь тєлєх vvрэгтэй. Энэ регула: Хулгайч ямагт хожимдсон єртєн байна.
Yvргээ биелvvлэх хугацаанаасаа хожимдсон єртєн уг зvйлийг авах ёстой хvнд, хэрэв
юмаа хугацаандаа авсан бол тvvнээс олж чадах байсан бvх ашгийг мєн тєлєх
vvрэгтэй байдаг. Хулгайч тэгэхээр (тєлєх ёстой тєлбєрийн хувьд) ийм єртєнтэй
адилхан ажээ. Жишээ нь: хэн нэгэн хєршийнхєє vнээг хулгайлаад баригдсан бол
тэрбээр уг vнээнээс эзэн нь сааж авах байсан бvх сvvг бас тvvнд тєлєх хэрэгтэй.
[Р.Б]
Furiosus absentis loco est (Paulus, Digesta 50. 17. 124.
1.)
Сэтгэцийн євчтэй (солиотой) хvн хол байг. Єєрєєр хэлэл эрхзvйн харилцаанд
орж болохгvй, эсвэл зєвхєн хязгаарлагдмал хэмжээнд оролцож болно.
[Р.Б]
Furiosus nullum negotium contrahere potest (Paulus, Digesta
50. 17. 5.)
Сэтгэцийн євчтэй хvн ямарч гэрээ хийж болохгvй.Гэрээ хэлцэл хийх
чадвар нь, lucidum intervallum-ойлгомжтой тохиолдлуудаас бусад vед,
хязгаарлагдмал. [Р.Б]
G H I J K ... Z
>>>