<<< A B C D ... F
G
Geminat peccatum, duem deliciti non pudet (Publilius Syrus)
Гэмт vйлээ гэмшдэггvй хvн давхар давхар гэмтэн. [Р.Б]

Generaliter iniuria dicitur omne quod non iure fit
Хууль ёсны гэж олны зєвшєєрєхгvй байгаа vйлийг хууль бус, хуулийн эсрэг гэж ер нь хэлж болно. [Р.Б]

Generi per speciem derogatur
Тусгай заалт ерєнхий журмыг эвддэг. [Р.Б]

Генфийн протоколиуд
Олон улсын хvнлэг ёсны эрхзvйн буюу зэвсэгт мєргєлдєєнvvдийн vед дагаж мєрдєх учиртай дайны эрхзvйн дэг журмуудын генфийн эрхэд хамаарах vндсэн документууд. Дайнд оролцогч хvчнvvдийн шархадсан цэргvvдийн амьдралыг сайжруулах талаарх 1864 оны, мєн 1906 ба 1929 оны тохиролцоонууд болон дайны олзлогдогсодтой харьцах харьцааны хэв маягийн тухай 1929 оны тохиролцооны дараа дэлхийн хоёрдугаар дайны туршлага, мэдлэг дээр тулгуурлан засаж боловсруулсан 4 тохиролцоонд олон улсын хvнлэг ёсны эрхийг 1949 оны 8 дугаар сарын 12-ны єдєр Швейцарын Генф хотноо хуульчлан баталцгаажээ. 1949 оны Нэгдvгээр тохиролцоо дайнд оролцогч зэвсэгт хvчнvvдийн буюу хуурай газрын байлдааны шархдагсад болон євчтєнvvдийн байдлыг сайжруулах талаар, Хоёрдугаар тохиролцоо далай тэнгисийн зэвсэгт хvчнvvдийн шархдагсад, євчтєнvvд ба усан онгоцны эвдрэл сvйрэлд єртєгсдийн байдлыг сайжруулах талаар заалтуудыг тус тус агуулсан бол Гуравдугаар тохиролцоо дайнд олзлогдогсодтой харьцах харьцааны хэв маягийг зохицуулж, харин Дєрєвдvгээр тохиролцоо дайны vед энгийн хvмvvсийг хэрхэн хамгаалах тухай, эзлэгдсэн газар нутгийн оршин суугчидтай харьцах харьцааны тухай журам заалтуудыг багтаасан байна. Энэ дєрвєн тохиролцоонд ижил утга агуулгатайгаар давтагдсан 3 дугаар зvйл иргэний дайны vед дагаж мєрдєх хvнлэг ёсны эрхзvйн журам заалтуудыг агуулдаг.
Дэлхийн бvх орныг Генфийн протоколиудыг дагаж мєрдєхєєр хvлээн зєвшєєрсєн гэж vзэж болох тул эдгээр эрхзvйн бичгvvд юниверсал журмуудад тооцогдоно. Генф хотноо, 1977 оны 6 сарын 10-нд дээрх дєрвєн тохиролцоог гvйцээж хоёр протоколь баталцгаажээ. Нэгдvгээр нэмэлт протоколь олон улсын зэвсэгт мєргєлдєєнvvдийн тухай бєгєєд шинэ шинэ хvнлэг ёсны эрхзvйн журам заалтуудыг агуулжээ. Баримт бичигт орсон чухал шинэчлэл гэвэл vндэстний чєлєєлєх дайнуудыг нэг мєр, ойлгомжтойгоор ийш нь хамааруулж, герилла-дайнд (партизаны дайны нэг тєрєл) оролцогчдод урьд ємнєхєєс нэлээд єргєн хvрээтэй хамгаалалт єгсєн байна. Хоёрдугаар нэмэлт протоколь олон улсын бус (тэгэхээр дотоодын, иргэний) зэвсэгт мєргєлдєєнд хохирогчдын хамгаалалтын талаар бєгєєд 1949 оны дєрвєн тохиролцоонд ижилхэн бичвэртэйгээр давтагдсан 3 дугаар зvйлийг баяжуулж, иргэний дайн тулаантай холбоотой заалт журмуудыг цааш хєгжvvлжээ. Генфийн протоколиуд байлдаанаас гарсан, байлдаанд оролцоогvй хvмvvсийг, єєрєєр хэлбэл євчтэй, шархадсан, олзлогдсон хvмvvсийг болон энгийн иргэдийг, тэдний эд хєрєнгийг хамгаалалтанд авсан байдаг. Эдгээр хvмvvсийг "хамгаалагдсан хvмvvс" ангилалд оруулсан аж. Євчтєнvvд болон шархдагсдыг ялгаварлалгvйгээр эмчлэх хэрэгтэй. Журам заалтын дагуу байлдаанд оролцогсод, мєн комбатууд (цэргvvдээс гадна дvрэм журмын дагуу байлдаанд оролцож байгаа гэж vзэж болох энгийн иргэд, жишээ нь бvслэлтэнд байгаа хотын хамгаалалтанд тусалж буй энгийн хvмvvс, цэргийн командлалд харъяалагдан ялгах тэмдэг зvvсэн, зэвсгээ ил авч яваа иргэд) олзлогдсон тохиолдолд дайнд олзлогдогчийн статус авах эрхтэй. Дайны олзлогдогсдын хуаран дахь харьцааны хэв маягийг Гуравдугаар тохиролцоо онцгой нарийвчлан зохицуулсан байна. Хуарангаас оргосны тєлєє шийтгэл хvлээлгэх ёсгvй. Улаан загалмай болон улаан хавирган сар тэмдэгvvд хамгаалалтанд орсон бєгєєд харин эдгээрийг буруугаар хэрэглэвэл шийтгэнэ.
Генфийн протоколиудын эдгээр журам заалтуудын баримтлалт, дагаж мєрдєлтийг "сахиулагч хvчнvvд" (эдгээр нь дайтах дvрэм журмыг хэрхэн сахиж байгааг нь харах зорилгоор дайнд оролцогч талуудаас урьж сонгосон аль нэг улс орнууд) болон Улаан загалмайн Олон улсын Хороо хянана. Дайны эрхзvйн дvрэм журмуудаас хамгийн чухлуудыг нь, ялангуяа хамгаалагдсан хvмvvстэй холбоотой заалтуудыг зєрчих нь "дайны гэмт хэрэгт" тооцогдох бєгєєд тийн vйлдэгч нь тушаал єгсєн этгээдийн хамт эрvvгийн хариуцлага хvлээнэ. [Р.Б]

Gesta verbis praeveniant
Yйлдэл vг ярианаас чухал. [Р.Б]

Grave ipsius consientiae pondus (Cicero)
Бидний зvрх сэтгэл тун ч хvнд ачаа юм. [Р.Б]

Gravior et validior est decem virorum bonorum sententia, quam totius multitudinis imperitae (Cicero)
Юм мэдэхгvй олон тvмний vзэж байгаагаас юм мэддэг арван хvний санаа бодол хамаагvй дээр. [Р.Б]

H
Historia est magistra vitae (Cicero)
Тvvх бол амьдралын их багш. [Ж.Х]

Honeste vivere, neminem laedere, suum cuique tribuere (Ulpianus)
Шудрагаар амьдрах, бусдыг хохироохгvй байх, хvн болгонд єєрийнхийг нь єгєх. Энэ зарчмыг Iustinianus-ын Institutio бvтээлээс уншиж болох бєгєєд эхний ботийн „шудрага ёс ба эрхзvйн тухай” гэсэн бvлэгт бичигдсэн байдаг. [Ж.Х]

I
Idealismus
1. Материал, байгаль, оршихуйг бус, оюун санааг, идеаг, мэдлэгийг анхдагч гэж vздэг философи, ертєнцийг vзэх vзлийн урсгал. 2. Сэтгэлгээ, сайн, сайханы тєлєєх эрмэлзэл, тэмvvлэл. [Р.Б]

Idem per idem
Буруу логик гаргалгааны нэг тєрєл: ямар нэг зvйлийг єєрєєр нь тайлбарлахыг буюу єєрєєр нь батлахыг оролдох. Яг тэр зvйлийг яг тvvгээр. [P.Б]

Ideologia
1. Ямар нэгэн анги, улс тєрийн нам, урсгалын, эсвэл тухайн цаг vеийн мэдvvлсэн сэтгэлгээ, vзэл бодлууд, ойлголтуудын тогтолцоо. Энэ тогтолцоо нь нийгмийн мэдлэгийн янз бvрийн хэлбэрvvдэд (философид, шашинд, урлагт, улс тєрийн болон ёс суртахууны vзлvvдэд) илэрхийлэгдэж; нийгмийн оршлын тухай хvмvvсийн мэдлэг дэх тусгал болдог. 2. хуучны ойлголтоор: хоосон дvрслэл, хийсвэр цэцэрхэлт. [Р.Б]

Ignoramus et ignorabimus
Бид мэдэхгvй, бид хожим ч мэдэж чадахгvй. Энэ нь идеалист танин мэдэхvйн агностисизм онолын мєн чанарыг илтгэдэг хэллэг бєгєєд энэ онолын дагуу обьектив ертєнцийг бvрэн гvйцэд танин мэдэхэд онолын хязгаарууд байдаг ажээ. [Р.Б]

Ignoti nulla cupido
Мэдэхгvйд хvслэн vгvй. Бид мэддэггvй юмаа хvсч мєрєєддєггvй. [Р.Б]

Institutiones
("Эрхзvйн Онолчид" булан дахь Gaius-ын танилцуулгаас энэ тухай уншина уу.)

Ius Romanorum буюу Ius Romanum
(доорх "Ромын эрхзvй" хэсгээс энэ тухай уншина уу.)

Iustitia
Yнэн, шударга ёс, шударга ёсыг сахиулах. Эртний Ромын митологи дахь хууль тогтоох, vнэн шударгын бурханыг Iustitia (Юстициа) гэх бєгєєд энэ эмэгтэй бурханыг гартаа жинлvvр барьж нvдээ боосон дvрээр дvрсэлдэг байжээ. [Р.Б]

Iustitia regnorum fundamentum
Yнэн мєн бол улс орнуудын суурь чулуу. [Р.Б]

L
Legibus servimus
Бид хууль цаазаа сахиулж байна. [Ж.Х]

Lex lege tollitur
Хуулийг зєвхєн хууль(иар) хvчингvй болгоно. [Ж.Х]

N
Nemo nascitur doctus
Хэн ч эрдэмтэн тєрддєггvй. [Ж.Х]

Non omne, quod licet honestum est (Paulus)
Хийж болох юм бvхэн шударга vйл биш. [Ж.Х]

Nullum crimen sine lege (хуульгvйгээр гэмт хэрэг байхгvй)
Эрvvгийн эрхзvйн хууль ёст зарчмын vндсvvдийн нэг, vvний зэрэгцээ хувийн эрх чєлєєний (эрх чєлєє ба баталгаа эдлэх эрх) vндсэн хуулийн баталгаануудын нэг болно. Энэ зарчмын философийн vндэс эртнээс улбаатай боловч орчин vеийн хуулийн ойлголт нь эх газрын Европт 18 дугаар зууны сvvлчээр, юуны ємнє Беккариагийн ажлаар тvгэн тархжээ. Одоо цагт танил болсон латин хэл дээрх томъёолол нь Feuerbach-ын 1798 онд гарсан бvтээлээс гаралтай (Lehrbuch des deutschen peinlichen Rechts) аж. 18 дугаар зууны сvvлчээс эрvvгийн хуулиуд, кодексууд nullum crimen sine lege зарчмыг тогтмол агуулах болжээ. Энэ зарчимд хоёр утга бий: нэгдvгээрт, гэмт хэрэг гээчийг тогтоож тодорхойлж болох эрхзvйн тэр эх сурвалжийг зааж байна, энэ нь эрхзvйн хамгийн дээд эх сурвалж болох хууль юм. Нєгєє талаас энэ зарчим эрvvгийн хуулийг хэрэглэж болох цаг хугацааны хил хязгаарыг тодорхойлно. Nullum crimen sine lege зарчим ёсоор гагцхvv хууль л ямар нэг vйлдлийг (эс vйлдлийг) гэмт хэрэг гэж тодорхойлж болно, тэгэхээр тогтоол тушаал, эсвэл шvvхийн туршлага ингэх боломжгvй юм. Гэмт хэргийн нєхцлийг гагцхvv хууль тогтоогч, гагцхvv хуулинд зааж болно. Yvнээс гадна энэ зарчим хэн нэгнийг эрvvгийн хариуцлага хvлээлгэхэд дан ганц хуулийн vндэслэл шаардаад зогсолгvй энэ vндэслэл нь гэмт хэрэгт тооцогдогч vйлдэл хийгдэхээс ємнє (буюу хийгдэж байх vед) хэдийн хvчинтэй байсан хуулинд заагдсан байхыг мєн шаарддаг. Харин гэмт хэрэгтний хувьд хєнгєлєлттэй, гэхдээ хэрэг vйлдэгдэх vед хvчинтэй байгаагvй хуулийг буцаан хэрэглэхийг хориглодоггvй (тухайлбал гэмт хэрэг хийж байх vед гэмт хэрэгт тооцогдож байсан боловч шvvх ажиллагааны явцад хууль єєрчлєгдєн гэмт хэрэг биш болж хувирвал хэрэгтэнг шинэ хуулийн дагуу хэргээс чєлєєлнє, vvний эсрэгээр хэрэг хийж байх vед тэр vйлдэл хуулинд гэмт хэрэг гэж заагдаагvй байсан боловч хожим нь хэргийг шалгаж байх хооронд хууль єєрчлєгдєн уг хэрэг гэмт хэрэг болж хувирвал холбогдогчийг хэрэг vйлдэх vеийн хуулийг баримтлан хэргээс чєлєєлєх ёстой). Nullum crimen sine lege ийнхvv ямар нэгэн болж єнгєрсєн vйлдлийг хожим нь гэмт хэрэг болгохыг хориглодог ажээ. Энэ зарчим vндсэн хуулийн баталгаа шинжтэй байдгаас орчин цагийн vндсэн хуулиудад агуулагдсан байх бєгєєд 1789 оны Хvний болон иргэний эрхийн тунхаглалд ч, єнєє vеийн олон улсын хvний эрхийн гэрээнvvдэд ч тусгагдсан байдаг. Nullum crimen sine lege зарчим нь тэгэхээр эрхзvйт тєрийн нэгэн хэмжvvр юм. Энэ зарчмаас гадуур байдаг хэргvvд бий, эдгээр нь олон улсын гэмт хэргvvд доторх дайны гэмт хэргvvд гэж нэрлэгддэг. Хэрэг vйлдэгдсэн тухайн улсын хуулиар хэдийгээр гэмт хэрэгт тооцогдоогvй байсан ч олон улсын эрхзvйгээр гэмт хэрэг гэж vзсэн бол дотоодын хуулийн заалтыг vл харгалзан уг хэргийг гэмт vйлдэл гэж vзэн хариуцлагад татаж болно. [Р.Б]

Nulla poena sine lege (хуульгvйгээр шийтгэл байхгvй)
Энэ нь дээрх зарчмын гvйцээлт, хавсралтуудын (vр дагавар нь ч гэх нь бий) нэг нь юм. Nulla poena sine lege зарчим ёсоор эрvvгийн эрхзvйн шийтгэлvvд ямагт хуулинд, урьдчилан заагдсан байх ёстой, хууль тогтоогч хуулиндаа гэмт хэргийн нєхцлийн дэргэд уг гэмт хэргийг сvрдvvлэгч шийтгэлийн тєрлийг, мєн хэмжээг тогтоож єгєх ёстой. Энэ зарчим хуулинд тогтоосноос хєнгєн буюу хvнд шийтгэл ногдуулахыг нь хориглосноороо юуны ємнє шvvгчийн дураараа загналтын эсрэг чиглэдэг байна. [Р.Б]

O
Opinio iuris [opinio iuris sive necessitatis; эрх буюу vvргээ мэдэх]
Олон улсын заншлын эрхзvйд хамаарах terminus technicus (мэргэжлийн vг); олон улсын эрхзvйн этгээдvvдийн тодорхой асуудал, хэргvvд дээр туулж єнгєрєєсєн туршлагууд нь заавал дагаж мєрдєх хvчин чадалтай болж хувирсан хэмээх итгэл. [Р.Б]

Oculum pro oculo, dentem pro dente
Нvдийг нvдээр, шvдийг шvдээр. Susa хотод олдсон Hammurapi хааны чулуун баганад шивсэн цуглуулга нь „talio" буюу нvдийг нvдээр, шvдийг шvдээр гэсэн зарчмыг агуулсан байдаг. Замбараагvй цусан єшєє авалттай харьцуулбал энэ нь ял шийтгэлийн хувьд тодорхой дэвшлийг харуулж байв. „Talio" зарчмыг ромын эрхзvй ч хэрэглэж байсан бєгєєд ХII самбарын хууль гарч ирснээр хэрэглэгдэхээ больсон байна. [Ж.Х]

P
Pacta sunt servanda (гэрээнvvдийг биелvvлэх хэрэгтэй)
Энэ нь гэрээнд vнэнч байх зарчим, єєрєєр хэлбэл ямар нэгэн гэрээнд хvлээсэн vvргийг биелvvлэх ёстой гэсэн шаардлага юм. Иргэний эрхзvйд vvрэг гvйцэтгvvлэгчийн эрх ашгийг хангах ёстой гэсэн ерєнхий шаардлага байдаг. Хууль энэхvv эрх ашгийг гэрээ зєрчлийн шийтгэлvvдээр баталгаажуулдаг. Pacta sunt servanda зарчим нь єргєн утгаараа гэрээгээр хvлээсэн vйлчилгээг хуулийн дагуу хvчлэх боломжийг илэрхийлнэ. Энэ зарчим ийм ерєнхий утга агуулгатай болсон нь харьцангуй сvvлийн vеийн (18 дугаар зууны) хєгжлийн vр дvн юм. Ромын эрхзvйд, мєн тvvнчлэн дундад зууны vеийн хувийн эрхзvйд ч зєвхєн тодорхой гэрээний тєрлvvдэд тавьсан шаардлага, хэмжvvрvvдийг хангасан (эсвэл тусгайлан заасан хэлбэрээр байгуулсан гэрээ) гэрээнvvдийг л хуулийн хvчээр хэрэгжvvлэх боломжийг хvлээн зєвшєєрч байв. Yvнээс харахад рacta sunt servanda зарчим гагцхvv хvлээн зєвшєєрєгдсєн гэрээний тєрлvvдийн хувьд л vйлчилж байжээ. Pacta sunt servanda зарчим нь гэрээг ямарч тохиолдолд, заавал тохиролцсон vйлчилгээгээр биелvvлэх хэрэгтэй гэсэн vг биш. Хууль журмууд гэрээ зєрчигдсєн vед (явцуу ба єргєн хvрээнд) тохиролцсон vйлчилгээний мєнгєн єртгийг тєлєхийг зєвшєєрдєг. Pacta sunt servanda зарчим нь олон улсын эрхзvйн vндсэн зарчмуудын нэг юм. Гол утга санааг нь 1969 оны 5 сарын 23-нд Венн хотод баталсан Олон улсын гэрээнvvдийн тохиролцоо дараах маягаар тодорхойлсон байна: „бvх хvчин тєгєлдєр (vйлчилж буй) гэрээг талууд дагаж мєрдєх ёстой бєгєєд тэд уг гэрээг сайн санааны vvднээс биелvvлцгээх хэрэгтэй.” Pacta sunt servanda зарчим нь vvний зэрэгцээ олон улсын гэрээний зорилгуудыг няцаахад чиглэсэн бvх тєрлийн vйл ажиллагааг явуулахгvй тvдгэлзэх тухай талуудын vvргийг мєн єєртєє агуулдаг. Pacta sunt servanda зарчмыг зєрчих нь олон улсын эрхзvйг зєрчсєн хэрэг болох бєгєєд vvний улмаас гэрээ зєрчсєн улс олон улсын эрхзvйн хариуцлага хvлээнэ. [Р.Б]

Pandectae
=Digesta ("Эрхзvйн Онолчид" булан дахь Domitius Ulpianus-ын танилцуулгаас энэ тухай уншина уу.)

Persona non grata (vл хvсэх этгээд)
Дипломатын харилцааны эрхзvйд хэрэглэгддэг энэ ойлголт нь хvлээн авагч улс илгээгч улсын дипломатын аппаратын аль нэг гишvvнийг, эсвэл захиргаа – техникийн буюу туслах аппаратын ажилтнуудын аль нэгийг хvлээн авах боломжгvйгээ хэзээ ч мэдэгдэж болно гэсэн утгатай. Ийм мэдэгдлийг тухайн этгээд хvлээн авагч улсад орж ирэхээс ємнє, тэр ч байтугай томилохоос нь ч ємнє хийж болно. Yл хvсэх этгээдэд тодорхойлж болох тохиолдлуудыг таксатив жагсаах аргагvй. Заншсан олон улсын ёс журмаар: гэмт хэрэг vйлдсэн, ёс суртахууны хvнд зєрчил гаргасан, хvлээн авагч улсын эрх ашгийг зєрчсєн, олон улсын хэмжээнд нэр хvндгvй гэх мэт шалтгаанаар манай улсад наад хvн чинь vл хvсэх этгээд гэж мэдэгдэж болно. Хvлээн авагч улс ихэнх тохиолдолд vл хvсэх этгээдэд тодорхойлогдсон хvн нутгаас нь гарч явах хугацааг, эсвэл хэдийнээс томилолтыг хvчингvйд vзэж байгаагаа зааж єгдєг. Илгээгч улс тухайн этгээдийг буцаах, эсвэл томилолтоо цуцлах vvрэгтэй бєгєєд хэрэв энэ vvргээ биелvvлэхгvй бол хvлээн авагч улс уг этгээдийг дипломатын тєлєєллийн гишvvн гэж vзэхгvй гэдгээ мэдэгдэж болно, энэ нь тухайн этгээдийн дипломатын халдашгvй байдал, элдэв хєнгєлєлт дуусгавар болсон гэсэн vг юм. [Р.Б]

Praesumptio (гэж vзэх, тєсєєлєл)
Гарал vvсэл нь ромын эрхзvйн формулар vйл авцтай холбогдоно. Тэр vед iudex (шvvх) хэргийг бvрдvvлж байх явцдаа хараахан батлагдаагvй боловч магадлалтай баримтуудыг - ялангуяа тэдгээр баримтуудыг батлах нь хэцvv буюу боломжгvй байвал - эсрэгээр батлах хvртэл vнэн зєв гэж vзэж болдог байжээ. Yндсэндээ бол аль нэг баримтыг эсрэгээр батлах хvртэл хvлээж авсанд тооцох уу, эсвэл аль нэг талыг - ерєнхийдєє тэр баримтанд тvшэглэж байгаа талыг- тvvнээ батла гэж шаардах уу гэдэг нь шvvхийн цэгнэх эрх мэдэлд багтаж байв. Заншлын эрхзvйн нєлєєгєєр бvр бvгд найрамдах засгийн vед тодорхой хэргvvд дээрх рraesumptio-гуудыг бий болгоцгоожээ, vvний нэг жишээ нь гэр бvлийн оршин тогтнох хугацаанд олж авсан эхнэрийн бvх эд хєрєнгийг эсрэг баталгаа хийх хvртэл нєхрєєс нь гаралтай гэж vзэх ёстой байв. Эзэн хаант засаглалын vед хууль журмууд баталгааны тогтолцоог олон талаар хатуу чанд болгосон бєгєєд vvний хvрээнд олон тоооны рraesumptio гаргажээ. Орчин vеийн эрхзvйн латин хэлэнд гуйвуулж болох тєсєєллийг praesumptio iuris гэх ба гуйвуулж болшгvй тєсєєллийг харин praesumptio iuris et de iure гэж нэрлэдэг. [Р.Б]

Praesumptio iuris
Гуйвуулж болох тєсєєлєл, ийм тєсєєллийн эсрэг сєрєг баталгаа зєвшєєрєгдсєн байна. [Р.Б]

Praesumptio iuris et de iure
Гуйвуулж болшгvй тєсєєлєл, ийм тєсєєллийн эсрэг сєрєг баталгаа байж болохгvй. [Р.Б]

Preambulum
Хууль журмуудад хавсаргасан удиртгал, оршил бичвэр, формал хvчинтэй байдал бvхий дэг журмуудын бичвэрийн (зvйл ангиуд) нэг хэсэг биш юм. Феодалийн нийгмийн vед гол тєлєв хаан ба бусад ноёдын хооронд байгуулагдсан тохиролцооны утга агуулгыг, нэгдмэл байдлыг илэрхийлдэг байв. Хэмжээгvй эрхт хаант засгийн vед харин хуулиудын сvр хvч, нэр хvндийг єргєхєд илvvтэй хэрэглэгдэх болжээ (тухайлбал ноёрхогчийн сvр хvчийг магтан дуудах гэх мэтээр). Энэхvv vvрэг нь зарим талаар єнєєдєр ч хадгалагдан vлдсэн, рreambulum-ууд аль нэг эрхзvйн актын тvvхэн чухал байдлыг илэрхийлэх нь олонтаа. Yvний зэрэгцээ орчин vеийн эрхзvйд рreambulum нь хуулийн зохицуулалтын цаана оршиж буй учир шалтгаан, зорилгуудыг агуулдаг. Хууль тогтоогчийг эрхзvйн акт гаргахад нь удирдлага бологч vзэл байдлын энэхvv илэрхийлэл нь рreambulum-ыг євєрмєц норматив ач холбогдолтой болгодог байна. Preambulum нь хууль тогтоогчийн санаа, зорилгын vнэн зєв илэрхийлэл байх тул хууль, эрхзvйн актыг тайлбарлахад, ойлгоход чухал чиг баримжаа болдог. Олон улсын гэрээнvvдийн удиртгал хэсгийг мєн Preambulum гэж нэрлэх бєгєєд ихэнх тохиолдолд энэ нь гэрээ байгуулагч талуудын нэрийг гэрээ байгуулсан хэлний цагаан толгойн vсгийн дарааллаар бичсэн жагсаалтыг, мєн гэрээний зорилгыг агуулдаг. Preambulum дахь бичвэрийг олон улсын эрхзvйд ч голдуу олон улсын гэрээнvvдийг тайлбарлахад анхаарч vздэг байна. [Р.Б]

Q
Qualis rex, talis grex
Хаан ямар байна, ард олон мєн тийм байна. Удирдлагын тамга тэмдэг бvх ард нийтэд тавигддаг. [Р.Б]

Qualis vir, talis oratio
Хvн ямар байна, vг яриа нь бас тийм байна. [Р.Б]

Quem (quos) deus perdere vult, dementat prius
Хэн нэгнийг (хvмvvсийг) бурхан хаяхаар шийдсэн бол тэрбээр тvvний (тэдний) оюун ухааныг эхлээд салган авдаг. [Р.Б]

Querela
Гомдол; хохирол; зарга [Р.Б]

Querulant
1. Мєнхийн гомдоллогч, заргач этгээд. 2. Байх ёстойд итгэсэн эрхvvдээ нэхэмжлэн салж єгдєггvй заргач. [Р.Б]

Querulantia
1. Хэрvvл маргаан, арцалдаан хайлт. 2. Yндэслэлгvй гомдоллох явдал. [Р.Б]

Qui bene distinguit, bene docet
Сайн ялгаж чаддаг хvн сайн сургаж (зааж) бас чаддаг. [Р.Б]

Qui habet tempus, habet vitam
Цаг хожсон хvн амьдрал хожно. Цаг байгаа хvнд амьдрал ч бас байна. [Р.Б]

Qui ius est donandi, eidem et vendendi et concedendi ius est (Ulpianus)
Ямар нэгэн зvйлийг бэлэглэх эрхтэй хvн тvvнийг худалдах, эсвэл бусдад зєвшєєрєх бас эрхтэй. [Р.Б]

Qui licitus est finis, etiam licent media
Зорилго тvvнд зєвшєєрєгдсєн бол хэрэгслvvд (арга зам) ч мєн зєвшєєрєгдсєн. Ёс суртахууны хувьд хvлээж авамгvй энэ байр суурийг зарим vед тогтмол баримталцгааж байв. „Зорилго тvvнд хvрэх аргыг ариусгана” хэмээх зарчмын энэхvv хувилбарыг „эцсийн шаардлага”-аас бусад тохиолдолд хэрэглэхийг ёс суртахууны журмуудтай уялдан эрхзvй vгvйсгэдэг. [Р.Б]

Qui nimium probat, nihil probat
Дэндvv ихийг баталж буй хvн юуг ч батлаагvйтэй адил. [Р.Б]

Qui prodest? Qui bono?
Хэнд хэрэгтэй вэ? Хэнд ашигтай вэ? Хэнд сайн бэ? Гэмт хэргийг мєрдєх vед энэ асуулт хамгийн тvрvvнд тавигддаг. Seneca „qui prodest scelus is facit” буюу ”гэмт хэрэг хэний ашгийн тулд байна, тэр хvн хэрэгтэн” хэмээжээ. [Р.Б]

Qui s'excuse, s'accuse
Єєрийгээ хамгаалбал єєрийгээ яллана. [Р.Б]

Qui tacet, consentit (эсвэл consentire videtur)
Дуугvй байгаа хvн санал нэг байна гэсэн vг (эсвэл санал нэгтэй мэт харагдана). [Р.Б]

Qui vivra, verra
Ирээдvй шийдэх болно. Тэр хvртэл амьд байгсад vзэх болно. [Р.Б]

Quod dixi, dixi
Би тэгж хэлсэн л бол хэлсэн. Энэ бол миний эцсийн, єєрчлєшгvй шийдвэр, бодол. [Р.Б]

Quod scripsi, scripsi
Би тэгж бичсэн л бол бичсэн (тvvнийгээ єєрчлєхгvй). [Р.Б]

Quo iure? Quo modo? Quo titulo?
Ямар хуулиар? Ямар vндэслэлээр? ; Яаж? Ямар замаар? ; Ямар заалтаар? Ямар vндэслэлээр? [Р.Б]

Quod volumus, libenter credimus
Бид єєрсдєє хvсч байгаа юмандаа дуртайяа (амархан) итгэдэг.[Р.Б]

Quot capita, tot sensus
Хичнээн толгой байна, тєчнєєн санаа (мэдрэхvй) байна. [Р.Б]

Quot homines, tot sententiae
Хичнээн хvн байна, тєчнєєн санаа байна. [Р.Б]

Quousque tandem
Хэдий хvртэл? Алийн болгон? Ромын тєрийн зvтгэлтэн Цицерогийн нэгэн илтгэлийн эхлэлийн vгvvд; хожим нь энэ хэллэгийг тэсвэр тэвчээр барагдах дээд хязгаарыг илэрхийлэхэд хэрэглэцгээх болжээ. [Р.Б]

Quo vadis
Хаашаа явж байна? [Р.Б]

R
Rebus sic stantibus clausula (vйл явдал (байдал) ийм хэвээрээ байх хvртэл)
Иргэний эрхзvйд пандектистика (19 дvгээр зуунд Германд гарч ирсэн эрхзvйн шинжлэх ухааны нэг урсгал) чиглэлийн vед бий болсон журам бєгєєд энэ журам гэрээ байгуулснаас хойш биелvvлэх хvртэл хугацаанд тодорхой нєхцєл байдлууд гvнзгий єєрчлєгдсєн гэсэн vндэслэлээр гэрээг цуцлах боломж олгодог. Гол санаа нь гэрээ байгуулагч нэг тал гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлэлгvйгээр тvvнээс чєлєєлєгдєх боломжтой болж буй хэрэг. Олон улсын эрхзvйд rebus sic stantibus clausula журам нь нєхцєл байдал єєрчлєгдсєн гэсэн шалтгаанаар олон улсын гэрээ дуусгавар болох боломж єгдєг. Хэрэв гэрээ байгуулж байх vеийн нєхцєл байдал хожим vндсээрээ єєрчлєгдсєнєєр гэрээний vндсэн дээр хvлээх нэг талын vvрэг тэнцвэргvй ихээр нэмэгдвэл тэр тал гэрээг цуцлахыг шаардах эрхтэй. Нєхцєл байдалд гарсан их хэмжээний єєрчлєлтvvд зуун зууны турш улс орнууд олон улсын гэрээгээ цуцлах vндэслэл болсоор иржээ. Гэрээ байгуулагч нєгєє талууд ч гэрээ цуцлалтыг олон тохиолдолд эсэргvvцсээр ирсэн бєгєєд харин энэ эсэргvvцэл нь rebus sic stantibus clausula журмыг бус, харин тухайн єєрчлєгдєлтийн шинж буюу хэмжээ нь энэ журмыг хэрэглэх vндэслэл болж чадах эсэхийг маргаж байв. Олон улсын гэрээний тухай 1969 оны Венны Тохиролцоо улс хооронд тогтсон ёс, тvршлагыг баримтлан энэ журмыг бичиж баталсан бєгєєд ингэхдээ єнєєгийн олон улсын эрхзvйд rebus sic stantibus clausula журам хэрэгжих хязгаар хилvvдийг тодорхойлж єгчээ. Венны Тохиролцоо энэ журмыг олон улсын эрхзvйн бичигдмэл хуулийн нэг журам (тэгэхээр ємнє нь хэрэглэгдэж байсан харагддаггvй фикцио биш) болгосон бєгєєд уг Тохиролцоонд зааснаар гэрээний гол нэгжvvд болох нєхцєл байдлуудад гарсан єєрчлєлт гэрээг цуцлах vндэслэл болох ажээ. Нєхцєл байдлуудын єєрчлєлтvvд нь гэрээ байгуулагч талуудын буюу аль нэг талын гэрээгээр хvлээсэн vvргийн жинд шийдвэрлэхvйцээр нєлєєлєх хэмжээтэй байх ёстой. Венны Тохиролцоо журамд vл хамаарах хоёр тохиолдол тодорхойлжээ: а) Rebus sic stantibus clausula журам улсын хил тогтоох тухай гэрээнvvдийг цуцлах vндэслэл болохгvй; б) нєхцєл байдлуудын єєрчлєлтийг єдєєсєн тал олон улсын гэрээг цуцлах зорилгоор rebus sic stantibus clausula журмыг барих эрхгvй. Ямарч улс єєрийн хууль бус vйл ажил дээрээ эрхээ тулгуурлаж болохгvй нь мэдээж юм. [Р.Б]

Reformatio in melius (сайжруулан єєрчлєх)
Давж заалдахтай холбоотой зарчим. Энэ зарчим нь, ирvvлсэн давж заалдалтыг шvvх, захиргааны байгууллага авч хэлэлцэх vедээ давж заалдсан єргєдєлд агуулсан зvйлvvдээс хэтэрч (тэгэхээр зєвхєн єргєдєлд бичигдсэн асуудлуудад тєвлєрч, шалгалтаа тэднээр хязгаарлалгvй) хэргийг (хэрэг, доод шатны шvvх, захиргааны байгууллагын хэрэг шийдсэн vйл явц, шийдвэр) шалгаж болох ба ийн єргєдєл гаргагчийн хувьд ашигтай шийдвэр гаргаж болно гэсэн vг. [Р.Б]

Reformatio in peius (муутган єєрчлєх)
Давж заалдахтай холбоотой зарчим, ирvvлсэн давж заалдалтыг шvvх, захиргааны байгууллага авч хэлэлцэх vедээ давж заалдсан єргєдєлд агуулсан зvйлvvдээс хэтэрч (тэгэхээр зєвхєн єргєдєлд бичигдсэн асуудлуудад тєвлєрч, шалгалтаа тэднээр хязгаарлалгvй) хэргийг (хэрэг, доод шатны шvvх, захиргааны байгууллагын хэрэг шийдсэн vйл явц, шийдвэр) шалгаж болох ба ийн єргєдєл гаргагчийн хувьд ашиггvй шийдвэр гаргаж болно гэсэн vг. Эрvvгийн байцаан шийтгэх эрхзvй reformatio in peius зарчмыг ерєнхийдєє хориглодог (хvндрvvлэхийг хориглох зарчим). [Р.Б]

Repetitio est mater studiorum
Давтлага бол мэдлэгийн эх суурь мєн. Энэ нь бараг бvх хэлэнд орчуулагдсан эртний мэргэн vг. [Ж.Х]

Res iudicata (шийдэгдсэн хэрэг, маргаан)
Энэ ойлголтыг Ромын эрхзvй боловсруулжээ. Хэрэв шvvгч (iudex) маргаан (lis) дээр шийдвэр (sententia) гаргасан бол тухайн хуулийн маргаан legis actio ба формулар vйл явцад хvчин тєгєлдєр хаагдсанд тооцогдоно, єєрєєр хэлбэл vvгээр шийдэгдсэн хэрэг vvсч бий болно. Cognitio vйл явцын тухайд гагцхvv талууд давж заалдах боломжуудаа барагдуулчихсан vед, эсвэл давж заалдаагvй тохиолдолд л шийдэгдсэн хэрэг бий болно. Res iudicata-гийн vр дагавар болж тухайн хэрэгт яг тэр хvмvvс дахин єєр хоорондоо нэхэмжлэл гаргах аргагvй, єєрєєр хэлбэл хариуцагч шинээр гарч ирсэн нэхэмжлэлд шийдэгдсэн хэрэг гэсэн шалтагийг (exceptio rei iudicatae) тулгах эрхтэй юм. Yvнийг орчин vеийн эрхзvйн шинжлэх ухаан хэлбэрийн хvчин тєгєлдєр байдал гэдэг. Res iudicata - ын нєгєє нэг эрхзvйн нєлєє нь шийдвэрт агуулагдсан зvйлсийг яг тэр талуудын хооронд хожим явагдах хэргvvд дээр vнэн зєв гэж vзэх ёстой (res iudicata pro veritate accipitur) бєгєєд энэхvv нєхцлийн эсрэг ямар нэгэн сєрєг баталгаа байхгvй. Yvнийг орчин vеийн эрхзvйд материалын хvчин тєгєлдєр байдал хэмээдэг. Єнєє vед res iudicata нь хvчин тєгєлдєр (хэлэлцэгдэж) шийдэгдсэн хэргийг илэрхийлэх ба энэ нь яг тэр хэрэг дээр дахин хэрэг vvсгэхэд саад болдог. [Р.Б]

Res nullius (эзэнгvй эд, хэний ч ємч биш)
Ромын эрхзvйгээс гаралтай ойлголт, эзэнгvй эд зvйл, єєрєєр хэлбэл хараахан эзэн байхгvй, эсвэл нэгэнт эзэн байхгvй. Орчин vеийн олон улсын эрхзvйд res nullius гэж олон улсад тогтсон ойлголт, vзлээр бол ямар ч улс, ямар ч олон улсын эрхзvйн этгээдийн эрх мэдэлд байхгvй, нєгєє талаар res communis omnium usus (бvгдээрээ хэрэглэж болох зvйл) ч биш, мєн хvн тєрєлхтєний хамтын єв гэдэгт ч хамаарахгvй нутаг дэвсгэрvvдийг нэрлэдэг. Газрын нээлтvvд болон клончлолын vед уугуул иргэдийн амьдарч байсан газар нутгуудыг res nullius гэж европын хvчнvvд vзэж байсан, харин єнєєдєр задгай далайд єдийг хvртэл нээгдээгvй vлдсэн, эсвэл усан доорх галт уулын оргилолтын замаар шинээр бий болсон байгалийн арлуудыг л ингэж нэрлэж болох билээ. [Р.Б]

Ромын эрхзvй
Тvvхэн цаг хугацааны хувьд эртний Ромын, дараа нь Ромын Эзэнт гvрний хуульзvйн актуудын нийлбэр цогц. Бидэнд мэдэгдэж байгаа Ромын эрхзvйн хамгийн эртний эх сурвалж МЭЄ 451-450 оны vед гарсан Арванхоёр самбарын хууль бєгєєд антик Ромын эрхзvйн хєгжилд МЭ 534 оны Юстинианусын кодификаци ("Эрхзvйн онолчид" булангаас Гаиус, Улпианус, Юстинианус нарын тухай хэсгээс уншина уу) цэг тавьсан гэж vздэг. Энэхvv хоёр хуулийн эх сурвалжийн хооронд єнгєрсєн мянгаад жилийн хугацаанд Ромын эрхзvй хууль тогтоолтын гэхээс заншлын эрхзvйн (consuetudo) євєрмєцзамаар, эхэн vед pontifex-vvдийн, хожим нь praetor-ууд болон бусад эрхзvйчдийн ажил зvтгэлийн vр болон хєгжиж, европын эрхзvй ба эрхзvйн шинжлэх ухааны єнєєдрийн єдрийг хvртэлх хєгжил дэвшлийн vндэс байж, тvvнд олон талаар шийдвэрлэхvйцээр нєлєєлсєн цорын ганц эрхзvйн тогтолцоо болж чаджээ.
Эртний Ромын эрхзvйн мянгаад жилийн органик бєгєєд тасралтгvй хєгжлийг дараах vеvvдэд хуваадаг: архаик эрхзvй (МЭЄ 3 дугаар зууны дунд хvртэл), преклассик эрхзvй (МЭЄ 3 дугаар зууны дундаас МЭЄ 1 дvгээр зууны тєгсгєл хvртэл), классик эрхзvй (МЭЄ 1 дvгээр зууны сvvлээс МЭ 3 дугаар зууны дунд), постклассик эрхзvй (МЭ 3 дугаар зууны дундаас Юстинианусыг хvртэл). Архаик эрхзvй нь эртний газар тариалан эрхэлсэн нийгмийн эхэн vеийн, явцуу, формал эрхзvй байв, иргэний эрхзvй буюу ius civile гэж ч нэрлэдэг. Заалт зvйлvvдийг нь Арванхоёр самбарын хууль агуулж байлаа. Ромын эрхзvйн агуу юундаа байна вэ гэвэл: амьдрал туршлагаас тасраагvй эрхзvйч мэргэдийн (эртний тэр цагт гагцхvv Ромд л эрхзvйн шинжлэх ухааныг хєгжvvлэхээр мэргэшсэн эрдэмтэн мэргэд ажиллаж байжээ) эрхзvйн хєгжилд дам ба шууд нєлєєлсєн оролцоо дvр, нєр их хєдєлмєр, зуун зууны турш тасралтгvй vргэлжилсэн, хууль цаазаар явцуурхагдан хязгаарлагдаагvй заншлын эрхзvйн болгоомжтой болоод алсын хараатай хєгжил. Эдгээр хvчин зvйлvvдийн хамтын нєлєєний дvнд преклассик vе гэхэд эрхзvйн хєгжингvй тогтолцоо нэгэнт бий болсон байсан ба классик vеийн эрхзvйчдэд vнэндээ байгааг нь засах, цааш улам тєгс болгох л vлдсэн байлаа. Постклассик vеийг эрхзvйн шинжлэх ухааны буурал, хялбаршуулж энгийн болгосон, вулгар эрхзvй хэмээгдэгч тэргvvнд заларсан зэргээр ерєнхийдєє тодорхойлдог.
Ромын эзэнт гvрний єєрийнх нь доройтол эрхзvйн шинжлэх ухаанд ихээхэн нєлєєлсєн нь маргаангvй, гэсэн ч Зvvн Ромын гvрэнд тэр vед ч эрхзvйн бага сага хєгжил явагдсаар л байв. Константинаполийн, беирутын хуулийн сургуулиудад классик эрхзvйчид абстрактчилах болон системчлэх ажлуудыг vлэмж хєгжvvлж, vйл ажлаараа юстинианусын кодификацийг олон талаар бэлтгэж дєхvvлсэн байна. Юстинианусын кодификацийн дараа єєрийгээ ромын гэж хэзээд нэрлэдаг асан Бизантын эзэнт гvрний эрхзvй болох бизантын эрхзvйн 1453 оны Бизантын мєхлийг хvртэл vргэлжлэх хєгжил эхэлжээ. 476 оны Баруун Ромын гvрний уналтын дараа гvрэн оршин байсан газар нутагт Ромын эрхзvй зарим талаар цааш хvчинтэй хэвээр vлджээ: нэг талаар Ромын иргэд байсан хvмvvст цаашид ч vйлчлэх хууль болж (vvнийг Lex Romana Visigothorum (506) болон Lex Romana Burgundionum (500 оны орчим) агуулж байв), нєгєє талаар сvм хийдийн эрхзvй хэлбэрээр. Эзэнт гvрний дараах Ромын эрхзvйн жинхэнэ амьдрал харин Digesta-ын нэгэн гар бичмэл 11 дvгээр зууны дунд vес Италид олдож, уг гар бичмэлийг судалж шинжилсэн бологна-ын глоссаторуудын ажлын дvнд мєн зууны эцсээр эхэлжээ. Юстинианусын хуулийн номуудыг хvчин тєгєлдєр хууль гэж тайл(барла)сан глоссаторууд, тэдний араас залгасан комментаторуудын шинжлэх ухааны ажлын дvнд Ромын эрхзvй (яг тодруулбал юстинианусын хуулийн номууд болон тэдэнд холбосон шинэвтэр эрхзvйн актууд) удаж тєдєлгvй бараг бvх Европод хvчинтэй ius commune болж хувирчээ. Европын олон оронд Ромын эрхзvйг, єєрєєр хэлбэл тvvний амьд хувилбарыг, тэгэхээр ius commune-ыг албан ёсоор хvлээн зєвшєєрсєн (recepcio) байна, vvний зэрэгцээ Ромын эрхзvй хэлбэрийн хувьд хvчинтэй болоогvй газар ч тvvнийг ratio scripta буюу эрхзvйн сэтгэлгээний бичигдмэл суурь гэж vзэх болсон аж. Эртний Ромын эрхзvйгээс юуны ємнє хувийн эрхзvй (vйл явцын эрхзvйг бас оруулаад) цааш амьдарсан ба бага сага хэмжээнд эрvvгийн эрхзvй, мєн ромын нийтийн эрхзvйн зарим заалтууд, тэднээс ургуулсан зарчмууд мєхєлгvй vлджээ. 14 дvгээр зууны vед глоссаторуудын халааг авсан комментаторуудын (Бартолус, Балдус) vйл ажиллагаа амьдрал туршлага дахь хэрэгцээ шаардлагуудыг хангахад чиглэсэн байна. Орчин vеийн худалдааны болон олон улсын хувийн эрхзvйн тулгын чулууг тэд тулсан билээ. Ажлын арга барил нь (mos italicus) харин тvvхийн бус, тvvхийг хайхардаггvй байв. Yvний эсрэг нєлєє болж 16 дугаар зууны vед цэцэглэж асан, хєгжлийн дээд цэгтээ Франц улсад хvрсэн хvнлэг эрхзvйн шинжлэх ухаан гарч ирсэн бєгєєд энэ урсгал юстинианусын хуулийн номуудыг тvvх-филологийн шvvмжээр судалж, тэдгээрийн доторх эсрэг тэсрэг ойлголт, зєрчилдєєнvvдийг тааруулан зохицуулах замаар шийдэх гэж урьдын адил зvтгэхийн оронд юстинианусын интерполациар хувирч єєрчлєгдсєн классик эрхзvйн жинхэнэ эхийг гаргаж харуулахаар анх удаа оролдсон байна (mos gallicus). Ромын эрхзvйн шинжлэх ухааны боловсруулалт, хєгжvvлэлт 16 дугаар зууны сvvлээр Голланд руу шилжжээ.
19 дvгээр зуунд Европ даяар иргэний хуулийн номууд шил шилээ даран гарч ирцгээв (франц Code Civil (1804 он), австри ABGB (1811 он) гэх мэт). Эдгээр хуулийн номууд агуулгын хувьд Ромын эрхзvйд суурилсан боловч хэлбэрийн хувьд Ромын эрхзvйн шууд vйлчилгээг дуусгавар болгосон байна. Хэдийгээр Германы зарим муж улсуудад бvр 18 дугаар зуунд кодификаци хийгдэж, зарим герман эрдэмтэд (жишээ нь: Thibaut) германы ерєнхий кодификацийг шаардаж, шавдуулж байсан боловч Ромын эрхзvй эдvгээ ч германы муж улсуудын нэлээд хэсэгт хvчинтэй байгаа тєдийгvй єєрийн шинжлэх ухааны хєгжлийн сvvлчийн том vе болох пандектистикын vvсэл хєгжлийг ч хvрч амжсан билээ. 1896 онд батлагдаж 1900 оны эхний єдрєєс хойш хvчинтэй байгаа, дэлхий даяар хамгийн их нєлєєтэй, нэр хvндтэй хуулийн кодексуудын нэг Германы Bürgerliches Gesetzbuch-ыг (BGB) бvтээгчид энэ тууривал нь vнэн хэрэгтээ Ромын эрхзvйг хуулийн номын хэлбэрт оруулж буй хэрэг гэж vзэцгээж байлаа.
Органик болоод динамик хєгжлєєрєє европын эрхзvйн шинжлэх ухаан, эрхзvйн соёлд жинтэй нєлєєлж тэдний салшгvй хэсэг болсон Ромын эрхзvйг грек философи, Библийн хамт европ соёлын 3 тулгуур баганын нэгэнд тооцдог. Эртний ромынхон єєрсдєє Ius civile гэж нэрлэж асан Ромын эрхзvй шинэчилсэн хувилбараараа, хоёрдагч хууль шинжтэйгээр Ємнєд Африкын Бvгд Найрамдах Улс, Шри Ланка болон єєр нэлээд оронд єнєєдєр ч хvчинтэй хэвээр байна. [Р.Б]

Ромын эрхзvйн шинжлэх ухаан
Эрхзvйн шинжлэх ухаан нь эрхзvйн бие даасан, онолын ажил гэдэг утгаараа хамгийн анх эртний Ромд vvсчээ. Ромын эрхзvйчид зєвхєн онолын биш, бас амьдрал туршлагын зорилгоор хууль, эрхийг боловсруулж, vйл ажиллагаагаараа ромын эрхзvйн хєгжилд шийдвэрлэх нєлєє vзvvлжээ. Классик ромын эрхзvй хоёр сургуульд хуваагдаж байв: Sabinus-ын нэрээр нэрлэгдсэн schola Sabiniana ба Proculus-ын нэрийг зvvсэн Proculiana. Эзэн хааны vед зарим эрхзvйчдийн бvтээлvvд заавал дагах ёстой эрхзvйн эх сурвалжид тооцогдож байлаа. Эрхзvйч эрдэмтдийн бvтээлvvдээс бvрдсэн ромын эрхзvйн хамгийн vнэт эх сурвалж болох Digesta-г (Corpus Iuris Civilis) юстинианусын кодификацийн ажлаар бvтээцгээжээ. ("Эрхзvйн онолчид" булангийн Гаиус, Улпианус, Юстинианус нарын тухай хэсгээс Digesta-гийн талаар уншина уу.) Дээр дурьдсан Sabinus, Proculus нараас гадна ромын хамгийн том эрхзvйчдэд Salvius Iulianus, Gaius, Papinianus, Paulus, Ulpianus болон юстинианусын кодификацийг удирдсан Tribonianus нарыг оруулдаг. [Р.Б]

S
Scire leges non hocest, verba earum tenere, sed vim ac potastatem (Celsus)
Хуулийг мэдэх гэдэг нь тvvнийг vгчлэн дагах бус, харин тэдний зорилго, дотоод агуулгыг гvнзгий oйлгоход оршдог. [Ж.Б]

Socii mei socius meus socius non est (Ulpianus)
Найзын минь найз миний найз биш. [Ж.Х]

U
Ubi societas ibi ius
Хаана хvмvvс байна, тэнд хууль байдаг. [Ж.Б]

V
Verba volant, scripta manent
Yг нисэн одно, бичиг vлдэж хоцoрно. Эртний Ромд болон эрхзvйн шинжлэх ухаан хєгжсєн газар нутагт єргєнєєр хэрэглэгддэг байсан хэллэг. Ихэвчлэн, гэрээний эрхзvйтэй холбоотой харилцаанд энэ хэллэгтэй тааралдана. Орчин vед ч мєн єргєнєєр хэрэглэгддэг зарчмуудын нэг болон vлджээ (гэрээг заавал бичгээр хийх тохиолдлууд). [Ж.Х]

<<< A B C D ... F