|
Сурталчилгаа
Сурталчилгаа
|

М. Одонтуяа
12-р сарын 14, 2001
Евро
- Euro гэж юу вэ?
1999
оний 1 сарын 1–нээс Европын Холбооны 12 улс 300 сая хvн ам
Европын валютийн холбооноос батлагдан хvчин тєгєлдєр болсон
"Евро" гэх мєнгєний нэгдсэн нэгжээр гvйлгээ хийж
байгаа билээ. Банк хоорондын харилцаа болон бvхий л баримт
бичиг дээр vндэсний валютын нэгжтэй хамт бичигдэж байгаа Евро
нь зєвхєн шинэ валютын нэгж тєдийгvй шинэ зууны босгон дээр
шинэ Европын нэгдлийн бэлэг тэмдэг болж байгаа юм. Герман,
Бельги, Финланд, Франц, Ирланд, Итали, Люксэмбург, Холланд,
Австри, Португал, Испани болон Грек нь нэгдсэн нэгжтэй болохыг
хvлээн зєшєєрєєд байгаа ба Европын холбооны улсуудаас Дани,
Их Британи, Швед одоохондоо нэгдэн орох талаар хараахан тєлєвлєєгvй
байна. ЕХ нь одоогийн байдлаар 15 гишvvн оронтой бєгєєд Европын
бусад улс орнууд ЕХ-нд цаашид нэгдэн орсноор нэгэн мєнгєн
нэгжтэй болох юм байна.
Мєнгєний
нэгдсэн нэгж болон нэгдсэн дотоод зах зээлтэй болсноор улс
тєрийн хувьд ч нэгдсэн Европ улс болоход даацтай тvлхэц болох
ажээ. Нэгдсэн нэгж Европыг єєрчлєн хvн амыг Франц Герман,Итали
Испани гэхээсээ илуу европын иргэн гэж хэлэх vеийг авчирлаа.
ЕВХ
нд элсэн орсон дээрхи улс орнуудийн хувьд Евро нь аль хэдийн
амьдрал дээр байр сууриа олсон байгаа билээ. Дэлгvvрт ороод
юмаа авч мєнгє тєлєхєд кассын машин нь бvх тооцоог шууд хоёр
нэгжээр хийж талон дээр гаргасан байдаг. Жишээлбэл Германд
нэг дэлгvvрт ороод харахад бvх бараанууд хоёр янзын vнэтэй.
Дээр нь Герман маркаар vнийг нь бичсэн байх бєгєєд доор нь
Евро байх жишээтэй. Талх авлаа гэж бодоход Герман маркаар
мєн Еврогоор тооцоо хийсэн талоныг худалдагч таньд єгнє. Харин
шинэ оны 1 сарийн 1 нээс эхлэн зєвхєн Евро-гоор гvйлгээ хийгднэ.
Дээрх орнуудад vндэсний валютын нэгж нь 2002 оний эхэн хvртэл
хvчин тєгєлдєр тєлбєрийн хэрэгсэл байх бєгєєд 2002 оний 1
сарын эхний єдрєєс Евро нь бvх улсын хууль ёсны тєлбєрийн
хэрэгсэл болох юм.
Европын
12 орон 300 сая хvн амыг хамарснаар Евро нь доллар, иений
дараа орох дэлхийн хэмжээний том валют боллоо гэсэн уг. Учир
нь Европын холбооны улсуудын экспортын эргэлт АНУ-ынхаас 25
хувь, Японоос 2 дахин их байна .Мєн АНУ-д 270 сая, Японд 126
сая хvн амьдардаг бол Европ даяр 300 сая хун амьдарч байгаа
нь ч энэ валютын хэр хvчтэй вэ гэдгийг бас харуулах буйзаа.
1996
оны 12 сарийн 13-нд ЕХ нь Дублин хотноо шинэ мєнгєн дэвсгэртvvдийн
зураг тєслvvдийг олон нийтэд дэлгэн vзvvлжээ. Эдгээр нь ЕВ–ын
хvрээлэнгийн мэргэжлийн цэцээс шалгаруулагдсан бєгєєд єндєр
тvвшинд явагдсан маш их єрсєлдєєний дундаас тєрєн гарсан юм.
Учир нь гол шалгуур нь олон нийтийн дунд явуулсан санал асуулга
байсан бєгєєд уг асуулганд их хэмжээний мєнгєтэй шууд харьцан
ажилладаг хувь хvмvvс, таксиний жолооч, банкны ажилтан зэрэг
хvмvvс оролцсон байна.
Евро
нь Европын тvvх соёлын хэв маягийг цаг vетэй нь илэрхийлсэн
байх юм байна. Мєнгєн дэвсгэрт бvр нь тvvх соёлын нэгээхэн
vеийг тусган харуулсан байх бєгєєд тvvхийн бяцхан цомог гэж
хэлж болохоор ажээ.
Дэвсгэртvvдийн загварыг зохион бvтээгчид нь ямарваа нэг улс
орны vндэсний хэв маягт баригдахгvйн тулд ямар ч орны мєнгєн
дэвсгэртийн нийтлэг агуулга болох алдартангуудын хєрєг зураг,
тодорхой тvvх дурсгалын барилга байгууламж зэргээс татагалзжээ.
Харин тэд дэвсгэртvvдийн нийтлэг дур тєрхийг цонх, хаалга,
гvvр зэргээр дvрсэлсэн байна. Эдгээр нь ямар нэг тодорхой
орны тvvхийн дурсгалт газрыг vзvvлээгvй бєгєєд бvхий л Европ
даяарх хэв маяг юм.
Эхлэлд
нь очих
Дэвсгэртvvд
5-тийн
дэвсгэрт нь хамгийн жижиг бєгєєд 12x 6,2 см саарал єнгєтэй,
дvрслэн vзvvлсэн хаалга нь эртний сонгодог урлагийн хэв маягийг
шингээсэн ба европын тvvхийн vндэс болох Грек ромийн
vеийг харуулсан байх юм байна. Yvvний зэрэгцээгээр хаалга
гэдэг нь ил тодын илэрхийлэл єнєєгийн ЕХ ний хамтийн уйл ажиллагааг
харуулж байгаа аж.
10-
тийн дэвсгэрт нь 12,7x 6,7 см байх ба улаан єнгєтэй, хаалга
нь дугуй арк хэлбэртэй нь ромийн vеийн хэв маягийг санагдуулахуйц
бєгєєд дундад зууны сум хийдийн нийтлэг дvр тєрхийг илтгэнэ.
Бусад мєнгєн дэвсгэртvvдийн нэгэн адил ЕХ-ний 12 одийг дурслэн
vзvvлсэн байна.

20-тийн
дэвсгэрт нь 13,3x7,2 см ба цэнхэр єнгєтэй. Готик загварийн
хурц нум хэлбэртэй цонх нь нэгдсэн Европын шинэ зууныг харах
цонх болох аж.
50-
тийн дэвсгэрт нь 14x7,7 см ба улбар шаргал єнгєтэй, хаалга
нь сэргэн мандалтын vеийг санагдуулна. Энэ цаг vе нь дундад
зуунаас шинэ vед шилжихийн шилжилтийн vе байсан бєгєєд Леонардо
да Винчи, Микэланджэло болон Албрэхт Дурэр нарын суутнууд
тєрєн гарсан vе юм. Сэргэн мандалтийн vе нь Италид эхлээд
1500 оноос бvх л Европийг хамарсан ажээ.
100
- тийн дэвсгэрт нь 14,7x8,2 см ба гvн ногоон єнгєтэй. Хаалга
нь Бароцкийн хэв загвар болон тvvний амьдралын баяр баясгаланг
илэрхийлжээ.
200-
тийн дэвсгэрт нь 15,3x8,2 см бор шаргал єнгє зонхилсон тємєр,
шилэн барилгын хэв загварийг илэрхийлсэн байна.Дэвсгэртийн
ар нvvрэнд нь 20-р зууны Европын дvр тєрх болох тємєр замын
гvvрийг дvрсэлсэн байна.
500
- тийн дэвсгэрт нь 16x8,2 см бєгєєд хамгийн том дэвсгэрт,
учир нь Евро нь 1000 тийн дэвсгэртгvй юм. Хєх ягаан єнгєтэй
ба 20-р зууны сvvлийн vеийн барилгын хэв маягийг харуулсан
байна.
Бvх
мєнгєн дэвсгэртvvдийн ар нvvрэнд нь нэгдсэн Европын газрын
зурагийн дvрс мєн Европын ард тvмнийг холбогч гvvрний дvрстэй.
Эхлэлд
нь очих
Мєнгєн
зоос
Евро
нь дэвсгэртvvдээс гадна 8 тєрлийн мєнгєн зоос байх ба тэдгээрийг
цэнт гэж нэрлэх юм байна.1, 2, 5, 10, 20, 50 -тын цэнт мєн
1, 2-тын Евро байх юм.
Мєнгєн
зоосийг ЕХ оос 1997 оний 6 сард Амстердам хотноо хуралдсан
чуулганаар хэлэлцэн баталж vйлдвэрлэн нийлvvлэх ажил эхэлсэн
аж. Одоогоор хийсэн судалгаанаас vзэхэд ЕХ-ны 15 улсад 100
сая шахуу мєнгєн зоос гvйлгээнд байдаг гэнэ. Энэхvv судалгаанд
vндэслэн Евро-гийн мєнгєн зоосийг гурван жилийн дотор vйлдвэрлэн
нийлуулэх тооцоо гарсан юм байна.
Зоосний
хэв загвар нь маш євєрмєц бєгєєд нvvрэн талд нь vнийг нь харуулсан
байх ба энэ нь бvх Европ даяар адил байх юм. Харин ар талд
нь тухайн улс орний vндэсний дvр тєрхийг хадгалсан дvрс байх
юм. Энэхvv євєрмєц онцлог нь зєвхєн мєнгєн зоосонд хамааралтай.
Нvvрэн талын нэг янзын загварийг Бельгийн зоос зохион бvтээгч
Лук Луцкэ бvтээсэн аж. Тvvнчлэн зоосны нэг онцлог бол улс
орон бvр єєрийн зоосний уйлдвэрлэл болон нийлvvлэлтийн ажлыг
хариуцах аж. Бас
нэг онцлог нь гэвэл Евро-ны мєнгєн зооснууд нь хэрэглэгчдийн
эрvvл мэндэд харшил єгдєг никел металлаас татгалзжээ.
1,
2, 5 -тын гурван зоос нь хамгийн жижиг нь бєгєєд зэсийн эзлэх
жингийн хувиас шалтгаалан хvрэн улаавтар єнгєтэй. Нvvрэн талд
нь Европ тивийг vзvvлсэн газрийн зураг бvхий дэлхийн бємбєрцєг
болон ЕХ-ны 12 одтой юм байна.
10,
20, 50 - тын центvvд нь зэс цайрын холимог хайлшаар хийгдсэн.
Нvvрэн талд нь Европын улсуудыг товойлгон дvрсэлжээ.
1,
2 - тын Евро нь хоёр тєрлийн металлаар хийгдсэн байх ба алтан
болон мєнгєн єнгєний хослол, энэ єнгєний зохилдоо нь зоосийг
хуурамчаар vйлвэрлэхгvй байх баталгаа болох бєгєєд, хил хязгааргvй
Европыг дvрсэлж, мэдэгдэхvйц том тоотойгоор хийжээ.
Эхлэлд
нь очих
Евро
- бэлэн мєнгє
Еврогийн
таних тэмдэг нь ... .
Еврод
шилжих vйл явц гурван жилийн vе шаттайгаар явагдаж байна.1999
оний 1 сард Евро нь бэлэн бус мєнгєний гvйлгээнд орж ирсэн
бол 2002 оны 1 сараас бэлэн мєнгєєр гvйлгээнд орж ирнэ. Энэхvv
vйл явц нь хvн тєрєлхтєний тvvхэнд бас нэгэн шинэ хуудас болох
ньмадаггvй юм.
Бэлэн
мєнгєний хувьд 14,5 тэрбум дэвсгэрт хэвлэгдэж байгаа бєгєєд
300 сая хvн амтай Европд хvн тутамд 48 ширхэг ноогдож байна
гэсэн vг юм.
Одоогоор
бvх улсийн банкаар хvмvvст Старт-ап ууттай бэлэн мєнгє зоосыг
vндэсний валютаар нь солиж эхлээд байна. Францад 12 сарийн
13 наас бэлэн мєнгє сольж эхэлсэн бол Германд 12 сарийн 17-ноос
єгч эхлэх аж. Гэхдээ хvн бvрт хvссэн хэмжээгээр нь мєнгє солихыг
зєвшєєрєхгvй, учир нь энэ уутай зоос нь зєвхєн танилцах мєн
1 сарийн 1-ны єглєє магадгvй шинэхэн талхаа авахад юмуу шинэ
онд шилжих шєнє хэт баярласан улсууд таксинд мєнгєє тєлєхєд
нь зориулагдах юм байна.
Энэ
дашрамд дэвсгэртvvдийн эдэлгээний хугацааны талаар сонирхуулбал,
зуутийн дэвсгэрт нь 4-5 жил; 10, 20, дэвсгэртvvд нь 1,5 жил
гараас гар дамжин гуйлгээнд байх аж. Мєн 15,5 тэрбум зоос
гvйлгээнд гарах ба энэ нь 4,8 тэрбум Евро бєгєєд 71,500 тонн
жинтэй болж байгаа юм байна.
Эхлэлд
нь очих
Холбогдох
Линкvvд
Та бvхэн
Еврогийн талаар нэмж сонирхсон зvйлээ доорхи хуудаснуудаас дэлгэрvvлэн
уншиж болох юм.
Эхлэлд
нь очих
|
|