2001
оны 1 сарын 30. Италийн мафийн босс Бенедетто Спера-г
тус улсын цагдаагийн тусгай байгууллагынхан Палермо-д баривчилав.
Мэргэжилтэнгvvдийн vзэж байгаагаар Спера нь Италийн хамгийн
нэн тэргvvний эрэн сурвалжлагдаж байгаа Мафийн босс Бернардо
Провензаногийн баруун гарын туслах нь юм байна.Спераг Палермо
хотоос урагш орших Карлеоне хэмээх жижиг хотын ойролцоо
газар баривчилсан байна. (Энэ хотын алдар цууг та бvхэн Холливудын
"Загалмайлсан Эцэг" киноноос сонссон бизээ) . REUTERS/ANSA/
Michele Naccari
Мафийн
тvvхэн улбаа
"Мафи"
буюу зохион байгуулалттай гэмт байгууллага анх XVIII, XIX зууны
заагт Италын Сицилид бvрэн утгаараа vvссэн гэж судлаачид vздэг.
Гэхдээ зохион байгуулалттай гэмт байгууллага /хойшиж гэмт байгуулага
гэж томъёолох болно. зохиогч/ анх, XVIII, XIX зууны заагт Италын
Сицилид vvссэн гэж хийсвэрээр ойлгож болохгvй. Учир нь энэ vед
Европ, Ази, Дорно дахины улс оронуудад гэмт байгууллага байсан
/жишээ нь: тухайн vед Хятадад "Цэцгийн тамга" нэртэй томоохон
гэмт сvлжээ байсан/. Иймээс мафийн vvслийн талаарх ойлголт нь
нэг талаар дээрх улс орнуудыг гэмт байгууллагуудын талаар цогц
байдлаар одоо хирнээ судлагдаагvй байгаа, нєгєє талаар Итали-Америкийн
мафийн сvлжээ тодорхой хэмжээнд судлагдан олны хvртээл болсонтой
холбоотой.
Харин "мафи"
гэдэг нэр томъёо нь анх Италын Сицилид vvссэн гэдэгтэй хэн ч
маргахгvй. XVIII зуунд Сицили нь Арабын тvрэмгийлэгчдэд
эзлэгдсэн байв. Сицилийн уугуул иргэд ихээхэн зовлон зvдvvрийг
амсаж тэд Араб, Норманчуудын булаан эзлэгчид, тэдэнтэй сvжрээд
буй нутгийн баячуудын эсрэг єєрсдийн нууц нийгэмлэгийг байгуулж
тэр нь "мафи" гэж нэрэгдэх болсон байна.
Гэхдээ
мафи /mafia/ хэмээх нэр томъёо нь аль эрт буюу 1282 онд
Сицилийн ард тvмэн францын булаан эзлэгчдийн єєдєєс зэвсэглэн
тэмцэлд боссон тэрхvv тvvхэн цаг vед хамаардаг. Тэр vед "Morte
alia Francia, Italia anela" /Франц сєнє, Итали амьсгалаа ав/
хэмээх дуулал тєрсний эхний vсгvvдийг нийлvvлэн "MAFIA"
гэх нэр vvссэн тvvхтэй.
Тvvхэн
цаг vе єнгєрєхийн хажуугаар мафи гэх нэрийг зєвхєн ядуучууд
болон дарлагсдыг хамгаалах, ямар нэгэн арилжаа наймаанд тєлєєлєн
оролцох ажиллагаанд ашиглан хэрэглэж байсаар одоогоор бидний
мэдэх мафи vvсэн гарсан. Тvvнээс хойш мафи нь улам бvр гэмт
байгууллагын шинжтэй болон єдийг хvрсэн байна. /Криминология
*словарь-справочник* 1998.М.стр 134/
Тухайн
vед Италийн жижиг vйлдвэрлэл эрхлэгчид, газрын эзэд єєрсдийн
аюулгvй байдлаа хангах зорилгоор зэвсэглэсэн этгээдийг хєлслєн
авч ажиллуулах болсон тєдийгvй тэд єрсєлдєгчийнхєє эд хєрєнгийг
устгуулах, амь насанд нь халдахдаа тэрхvv этгээдvvдийг ашигладаг
байсан бєгєєд энэ нь улмаар нарийн зохион байгуулалтад орж аллага
хядлага, дарамт шахалт vзvvлэн зорилгоо биелvvлэх нууц гэмт
байгууллага болж хувирсан юм.
Эрхтэн
дархтангууд нь сайн зохион байгуулалттай, сайтар зэвсэглэсэн
дээрэмчдийн бvлэглэлvvдийг гар хєлєє болгодог vзэгдэл нь энэ
нутагт олон жил ноёрхож ирсэн шударга бус амьдралын зєрчлийг
гvнзгийрvvлэх болсон.
Мєнгє тєгрєгтэй
хэсэг нь нутгийн ард тvмэнд мєнгє тєлж захиалгат аллага хийх
болсон энэхvv систем нь эрт цагаас ноёрхож ирсэн бєгєєд vvнд
баячууд дээрэмчдээс гадна албан ёсны тєр засгийн ажилтнууд хvртэл
хамрагдсан байна.
Эд хєрєнгє,
мєнгє, айлган сvрдvvлэлт, цусан єшєє авалт, садан тєрлийн холбоо
энэ бvгд мафи хэмээх нууц байгууллагад оршдог юм. Энэ байгууллагын
жинхэнэ гишvvд єєрсдийгєє хvмvvнлэг, ёс тєртэй, єгєємєр хvмvvс
гэж vздэг нь гайхах зvйл биш.
Мафийг
судалсан нэрт эрдэмтэн зохиолч Лоскьяво Сицилид олон жил шvvгч
хийж байхдаа мафийн толгойлогчдын нэг Пассалаква "... Та хєгшин
болсон хойноо, намайг vхсэний дараа ямар сайн хvн байсаныг ойлгоно
доо ..." гэж тvvнд хэлж байсныг дурьдсан байдаг.
Сицилийн
мафийн гvшvvдийг "Лупарагийн баатрууд" гэж нэрлэдэг байв. "Лупара"
нь тус нутгийн анчид эрт цагт хэрэглэдэг байсан буу юм. Тvvгээр
хэн нэгнийг буудвал амьд улдэх боломжгvй болгодог аж.
"Лупарагийн
баатар" болохдоо єєрсдийн цусаараа тангараг єргєж, хохимой тогой
зурсан цаасыг лааны дєлєн дээр шатаадаг уламжлалтай байжээ.
"Ах дvvдээ vнэнч байж, энэ дvрс vнс болж байгаатай адил ах дvvдээ
цусаа єгєхєд бэлэн, vнс дахин цаас болж чадахгvйтэй адил би
ах дvvсээсээ хэзээ ч урвахгvй" гэж тангараг єргєдєг байв.
"Омерта"
хэмээх нь мафийнхны мєрддєг гол хууль юм. Италийн сэтгvvлч Франческо
Маркезе бичихдээ "... Ах дvvсээсээ урвасан хvнийг єршєєлгvйгээр
алахыг омерта гэнэ. Мафийн гvшvvн биш байсан ч шаардлагатай
бол хєндлєнгийн хvн /гэрч. зохиолч/ -ийг ч ална. Бvгд дуугvй
байх ёстой. Yхсэн гэрч л дуугvй байдаг. Энэ бол мафийн гол зарчим
..." гэсэн байдаг.
Эхлэлд
нь очих
Мафи
Америкт халдварласан нь
Европоос
Америк тив рvv дvрвэгсэд ирэхэд Сицили нутгаас мафийн гишvvд
ч мєн иржээ. 1860-аад оноос энэхvv хєдєлгєєн эхэлсэн тvvхтэй.
Эдний дотор єшєє авалтаас зугтаагсад, эсвэл аз турших гэсэн
хvн, магадгvй мафийн толгойлогчид єєрийн туршуулыг шинэ газар
руу явуулж байсан байж болох юм. Yvнтэй уялдаж хар тамхи, мансууруулах
бодисны наймаа, мєрийтэй тоглоом, тvvгээр зогсохгvй улс тєрийн
амьдрал, ажиллагаагаар мафи оролдож эхэлсэн юм. Тэр vед Сицилийн
мафи Америкт шилжин сvлжээгээ бий болгохдоо нууц ажиллагаа,
хатуу дэглэмийн асар их туршлагатай болсон байлаа. XIX зууны
эцэст Америкт vйлдвэрлэл, шинжлэх ухаан хурдацтай хєгжсєний
зэрэгцээ зохион байгуулалттай гэмт явдал урьд ємнє байгаагvйгээр
єссєн. Энэ суурин дээр Сицилийн мафи Америкт нэвтэрч, тэндхийн
дээрэмчдийн бvлэглэлvvд нь Ирландын, Еврейн, Мексикийн гэх мэт
vндэстэн ястанаараа хуваагдсан хэдий ч Сицилийнхнийг туршлага,
зохион байгуулалтаараа аль нь ч гvйцдэггvй байлаа. Энэ байдлаараа
дээрх бvлэглэлvvдийн хоорондын нууц дайнд Сицилийнхэн гол vvрэг
гvйцэтгэж ирсэн.
Тэд анх
"Хар гар" дараа нь "Коза ностра" /бидний vйл
хэрэг гэсэн Итали гаралтай vг/ хэмээх нэрээр дэлхий нийтэд
єєрсдийгєє танилцуулсан. Италийн зохиолч Леонарда Шаша "...
Сицилиэс дvрвэж ирсэн хvмvvстэй уулзаж байхад тэд мафийн сvлжээнд
оролцохыгоо байх ёстой зvйл гэж хvлээн авдаг байсан ..." гэж
бичсэн байдаг.
"Хар гар"
бvлгийнхэн дээрэм хийж, захиалгаар хvний амь насанд халдахын
зэрэгцээ Сицили нутгийнхаа уугуул дээрэмчидтэй нягт холбоотой
ажилласаар иржээ.
Америкийн
цагдаад албан ёсоор бvртгэгдсэн анхны зохион байгуулалттай гэмт
хэрэг нь 1890 онд болсон бєгєєд маш чухал мэдvvлэг єгєхийнх
нь урьд єдєр нэгэн цагдааг учир битvvлгээр алсан явдал юм.
Мафийн
хамгийн томоохон толгойлогчдын нэг Дон Вито Кашо Ферро "Хар
гар"-ыг удирдаж байв. Єндєр нуруутай, эрхэмсэг тєрхтэй тvvнийг
харсан хэн ч боловсрол муутай, аюултай гэмт хэрэгтэн гэж хэлэхээргvй
байсан гэдэг. Хамгийн vнэтэй зочид буудал, дээдсийн хvрээлэнд
эргэлдэж, мєнгєєр туйлсан энэ бvх тєрх нь тэр vеийн мафийн боссын
дvр зураг юм.
1920-1933
орнуудад зохион байгуулалттай гэмт явдал нь Америкт бvхэл бvтэн
хvчирхэг нууц сvлжээ бvхий системийг бий болгосон байлаа.
Эхлэлд
нь очих
"Хуурай
Хууль", Толгойлогч нар
"Хуурай
хууль"-тай vед буюу АНУ-д согтууруулах ундааны зvйл vйлдвэрлэх,
тээвэрлэж зєєвєрлєх, худалдаалж борлуулахыг хориглосон "архины
хууль" хэмээн нэрлэгдсэн АНУ-ын Yндсэн хуулийн 18-р зvйлийн
нэмэлтийг ийнхvv нэрлэж, 1920 оны 1-р сарын 20-нд хvчин
тєгєлдєр болгон, 1933 оны 12-р сард хvчингvй болгосон
/С.Нарангэрэл, Зохион байгуулалттай гэмт явдал. УБ 1991. 11-р
тал/ vед архи, согтууруулах ундааны хууль бус биснесийн талбарыг
эзэгнэхийн тєлєє Ирланд ба Итали гаралтай хvмvvсээс бvрдсэн
бvлгvvдийн хооронд ширvvн тэмцэл явагдаж Америкийн мафи эх vндсээ
тавьсан юм.
Архи зарахыг
хориглосон "Хуурай хууль"-ийг ашиглаж "Коза ностра" нууцаар
архи зарж, маш их хєрєнгєжсєн гэдэг. Яг энэ vед 1930 онд "Кастелламарын
дайн" гэж нэрлэгдсэн тэмцэл бvлгvvдийн хооронд гарсан
юм. Сицилийн хотхон Кастелламаре дель Жузеппе
Массерия єєрийн гарт Гангстерын байгууллагын удирдлагыг
авахын тулд єєрийн хамтран зvтгэгч, єрсєлдєгчєє хороох гэж байгаад
єєрєє алуулсан тvvхтэй. Тvvний шадар тойрон хvрээлэгчид болох
Чарли Лючиано, Дон
Вито Женовезе, Сальваторе
Маранзано, Аль
Капоне нарын эхний хоёр нь тvvний хамгийн итгэлт шадар туслахууд
байв.

Аль
Капоне
Аль
Капоне Чикагогийн гэмт ертєнцийн толгойлогч бєгєєд "Чикагогийн
хаан", Сальваторе Маранзано нь "Нью Йоркийн хаан" гэгддэг байлаа.
Жузеппе Массериягийн дараа Сальваторе Маранзано "Коза ностра"-ийн
удирдагч болж єнєєгийн энэхvv хvчирхэг байдлын эх суурийг нь
таьсан юм. Тэрээр гэмт байгууллагаа газар зvйн байршлаар нь
эрх мэдэл, олз омогийн гэх мэтээр 27 дvvрэгт хуваасан гэдэг.
Гэлээ ч тэдний хооронддын тэмцэл vргэлжилсээр Сальваторе Маранзано
гэртээ алагдсан юм. Боссын суудалд суусан хэн ч тайван амьдардаггvй.
Yхэл ямагт хажууд нь сvvдэр лугаа адил дагадаг. Гэр орондоо
байсан ч, хvлээн авалтын ширээний ард суусан ч урвагчийг єршєєхгvй.
Эрх мэдлийн тєлєє тэмцлийн дvнд дараах хvмvvс "Коза ностра"-гийн
"эздийн эзэн"-ээр дараалан гарч ирсэн юм.

Жузеппе
Массерия
Yйл явдлыг
бага зэрэг тодруулъя. Жузеппе Массериягийн дотны туслагч, шадар
хамсаатан байсан Чарли Лючиано, Вито Женовезе хоёр хуучин эзнээсээ
урван тэрсэлсэн шигээ удсан ч vгvй шинэ эзэн Маранзаногийнхоо
бодийг хєтєлчихсєн билээ. Тухайн vед тэр хоёр эздээ "тєхєєрч"
амжихгvй бол эзэн нь тэр хоёрыг тєхєєрчих гээд байлаа. Массерияг
зоогийн газар сууж байхад нь буудсан бол Маранзаног гэрт нь
байхад бууджээ. Лючианогийн хувийн хамгаалалт хариуцсан отрядын
хэсэг мэргэжлийн алуурчид цагдаагийн дvрэмт хувцас ємсєєд нэгжих
эрхийн бичиг vзvvлж Маранзаногийн ордонд нэвтрэн орж хэд хэдэн
удаа буудан эцэст нь хоолойг нь огтолсон байна. Тэр єдєртєє
мафиудын хоорондын тулааны яг ид vеэр "Коза ностра"-гийн єєр
40 гишvvн бас алагджээ. "Лаки" /азтай эр/ гэдэг зээлбэр хочтой
Чарли Лючиано ийнхvv "Коза ностра"-гийн шинэ толгойлогч болсон
тvvхтэй.

Чарли
(азтай) Лючиано
Эхлэлд
нь очих
Хvмvvсийн
Дурдатгалуудаас...
Мафийн
энэ байгууллагын дотоод амьдралын тухай тvvний нэгэн ахмад "зvтгэлтэн"
Никола Жейнтиле гэгч "... Эрхэм ноёд минь дэлхийн нэг, хоёрдугаар
дайны хоорондох 30 жилийн турш мафийн эзэд дээдсээс орон дотроо
амар тайван нvд аньсан хvн нэгээхэн ч vгvй юм шvv. Тэд цємєєрєє
хєлсний алуурчдын гарт єртєн амиа алддаг байлаа. Эздийн дээд
эзэд гэгдэж байсан догшин хэрцгий Тото де Акуйла ч дэлхийн 1-р
дайны ємнєхєн Массериягийн гарт амь vрэгдсэн билээ. Тvvний оронд
Массерия вангийн суудалд суусан сан ... Гэтэл Массерия алуурчны
гарт vрэгдсэн ..." гэж дурссан байдаг. /Herbert D and Tritt.H.Corporations
and Corruption. Springfield, 1981.p 54/
"Коза ностра"
нь гэмт байгууллага болон бvрэн тєгс бvрэлдэж байсан тэр vед
цус урсгасан ширvvн тэмцэл байнга явагдаж байлаа. Их гарын гангстер
Никола Жейнтиле нvд аньж амь тавихынхаа ємнє дурсан ярихдаа
"... Капо /эзэн гэсэн утгатай итали vг/ болохын тулд буюу эсхvл
энэ байр сууриа алдахгvйн тулд, мєн єшєє хорслоос айхдаа, тvvнчлэн
хэргийнхээ гэрч болох хvнийг далд оруулах гэж, зарим vед ердєє
л нэг нь нvдэнд хvйтэн харагдсаны тєлєє бие биеэ хяддаг байлаа.
Мафийнхан ердєє амар заяа vздэггvй байсан юм шvv. Тэднийг гэртээ
хэвтэж байхад нь ч, ах дvv нарындаа зочилж байхад нь ч, дайллага
цайллагын vеэр ч vхэл хэзээ ямагт сvvдэр мэт дагаж явдаг байлаа.
Ийм амьдралд дасах л хэрэгтэй болдог юм даа ..." гэжээ.
Никола
Жейнтилегийн дурдатгалаас бас нэгэн ишлэл авъя. "... Yгvй шvv
ноёдоо, мафи єнєєдєр тєрєєгvй, маргааш сєнєхгvй. Учир нь юун
гэвэл мафи газар сайгvй бат vндэстэй. Мафи хэнийг ч, юуг ч уучилдаггvй.
Жишээлбэл манай эзэн байсан Аль Капоне байна. Тэрээр манай vйл
хэргийн хуулийг мэддэг, ах дvv нарынхаа итгэлийг хэзээ ч хєсєрдvvлж
vзээгvй, гэхдээ урван тэрсэлсэн хvнд ууч сэтгэл гаргаж хэзээ
ч vзээгvй жинхэнэ эр хvн байсан юм. Ах дvv нарын маань нэг цагдаагийн
газар тагнуул болж бидэнд сэжиг авахуулсанаа мэдмэгц хил даван
зайлсан юм. Аль Капоне тvvнийг заавал олно гэж андгайлаад олсон
ч юм. Аль Капонегээс урвагч тэрээр олон улсын хурдан галт тэрэгний
тасалгаанд хоолойгоо тас огтлуулсан хvvр байдалтайгаар олдсон
бєгєєд алуурчныг нь хэн ч мэдээгvй байсан гэж тэр vед сонингууд
бичсэн. Энэрэлгvй хэрцгийлэл, vйл хэрэгтээ vнэнч байх явдал
бол манай ажлын зайлшгvй чанар мєн ..." гэж тэр дурдатгалдаа
бичжээ. /В.Николаев. Государство в государстве. М 1982.стр 84/
Никола
Жейнтилегийн дурдатгал нь Лаки Лючианод эрх мэдэл ирсэн тэр
vед таслан зогсоогдсон гэдэг. Лаки Лючианогийн vед комисс маягтай
удирдлага буй болгож тvvний бvрэлдэхvvнд томоохон бvлэглэлийн
эзэн оролцох болсон ч хэрэг дээрээ Лаки Лючиано "Хамаг эздийн
эзэн" хэвээр vлдсэн ажээ. Гэвч ганцаар эзэрхэх энэ дэглэмийн
vед ч "Коза ностра"-гийн дээд зиндааныхны дунд эрх дархын тєлєє
тэмцэл vргэлжилсээр байлаа. Лючиано энэ тэмцэлийн явцад Лаки
буюу Азтай эр гэдэг зээлбэр хочоо дахин баталлаа. Тэрээр гангстерvvдийн
зам зуурын тулаанд амь vрэгдсэнгvй, харин ч хууль бусаар олсон
сая сая ам. доллараа шингээх гэж 1946 онд "Эзний суудал"-аасаа
мултарч, аглаг буйд газарт амьдрахаар явахад Фрик Костелла гэгч
тvvний суудлыг эзэлжээ. Тvvнд эхэн vед Вито Женовезе саад тотгор
учруулж байсан боловч, яваандаа Женовезе айж авбал аминд тустай
гэдгээ тєдєлгvй мэдэж, єєрийн мєрєє хєєсєн юм. Гэвч хэдэн жилийн
дараа тэрээр "Хамаг эздийн эзэн"-ий ширээний тєлєє тулалдаанд
даацтайхан шиг бэлдэж 1957 онд АНУ-д дахин эргэж ирээд хєлсний
алуурчнаар мєнєєх Фрик Костеллагийнхаа бодийг хєтлvvлчихсэн
билээ. Ингээд эцэст нь мафийн энэ синдикатыг Вито Женовезе толгойлох
болсон.
Эхлэлд
нь очих
Холбооны
Мєрдєх Товчоо ба Мафи
Женовезе
єєрийн ємнєх эздийн адил ёс тєдий илбэн тохинуулсан бодлого
явуулж эхэлсэн бєгєєд тэрээр "Коза ностра"-гийн хэргэм зэрэгтнvvдийн
"нийт vндэстний хурал" гэгчийг санаачилсан байна. Хурал 1957
оны 11-р сарын 14-нд хуралджээ. Тэгэхдээ хаа нэгэн аглаг буйд
газар бус харин Нью Йорк муж улсад их гарын хєгшин гангастер
Жосеф Барберын эдлэнд хуралдсан байна.
Энэ хуралд
"Коза ностра"-гийн 100 гаруй хэргэмтнvvд оролцож, цаашдын vйл
ажиллагаанаас эхлээд мансууруулах бодис хэрхэн хил давуулах,
наймаалах зэрэг чамгvй олон асуудал хэлэлцжээ. Мафийн "эзэд"-ийг
ийнхvv хуралдаж байх хооронд жирийн нэгэн цагдаа мэргэжлийн
нvдээр харж, цагдаагийн зєнгєєр мэдрээд бусдыгаа дуудан хамжиж,
гангстерvvдийн энэ цугларалтанд оролцогчдын бараг тэн хагасыг
баривчилж, бусад хэсгийг зугатаалган алджээ.
Тэдний
тавьсан єгєєшинд чамлахааргvй олз орж "Коза ностра"-гийн олон
эрхтэн дархтан ийнхvv шоронд хоригдох болжээ. Америкийн шvvх
цагдаагийнхан ингэнэ гэж зvvдлээ ч vгvй байлаа. Тэднийг шvvн
хэлэлцэж, ял оноосны дараа гангстеруудыг ємгєєлж хамгаалсан
эсэргvvцэл єрнєж, оноосон ялыг цуцалж, баривчлагдсан эздvvд
цєм суллагдсан юм.
Цагдаагийнхан
гангстерvvдийг толгой дараалан мэддэг хэдий ч тэднийг цугларалтын
vед нь баривчлахад тодорхой баримт гараагvй, тэд ч гэсэн фермийн
эзэн болох євчтэй нэг нєхрєє эргэхээр гэж ярилцаж ярилцаж тохироод
цугларсан гэсэн шалтаг хэлж суллагдсан гэдэг.
Уг "их
хурал"-ын vеэр "Коза ностра"-гийн эзэд болон тэдгээрийн шадар
дотно гар хєл бологчид гэмт хэрэгтний нууц байдлаасаа єєрсдєє
гарч ирсэнгvй харин тэднийг олны нvдний ємнє Америкийн нийгмийн
амьдрал гаргаж ирсэн аж.
Тэд саятнууд
байсан болохоор тансаг орд харш, эдлэн газар эзэмшин, олон тооны
барлаг зарц, бие хамгаалагч хєлсєлж, саятны ёсоор аж тєрж байсан
тул тэднийг хэн ч мафийн "эзэд" гэж зvvдлэхгvй байлаа.
Эдгар Гувер
Хобооны мєрдєх товчоог олон жил удирдсан хvн хэдий ч тэр vед
"... манайд бvлэглэсэн зохион байгуулалттай гэмт хэрэг байхгvй
..." гэж мэдэгдэж байсан байна.
Энэ маш
сонирхолтой! "Коза ностра" хэдэн арван жил єєрийн vйл ажиллагаагаа
явуулсны эцэст Хобооны мєрдєх товчоо тvvнийг арга буюу хvлээн
зєвшєєрсєн юм.
"Коза ностра"-гийн
босс Вито Женовезийн туслах Жосеф Валачи гэмт хэрэг vйлдсэн
хэрэгээр шоронд хоригджээ. Гэтэл тvvний хамтран зvтгэгчид нь
тvvнийг урвагч, Хобооны мєрдєх товчооны туршуул хэмээн сэрдэж,
єєрт нь "ухаантай" байхыг сануулсан байна. Жосеф Валачи мафийн
хуулийг сайн мэдэх тул шоронд байхдаа нэг нэг ялтныг алсных
нь тєлєє тvvнд цаазаар авах ял онооход тэрээр айсандаа "Коза
ностра"-гийн тухай 1000 гаруй хуудас мэдээлэл бичиж єгєн єєрийн
толгойгоо аварсан юм. Ингэж Америкийн амьдралд мафийн бvлэглэл
илэрлээ олсон тvvхтэй.
Валачигийн
бичсэн мэдээлэл "Коза ностра"-д ямар ч бэрхшээл саад учруулсангvй.
Харин мафи гэдэг зєвхєн детектив зохиол дээр бин жинхэнэ амьдрал
дээр байна гэдгийг хvмvvст ойлгуулж єгсєн юм.
Холбооны
мєрдєх товчоо 40 жил чихээ бєглєж, нvдээ таглаад ч "Коза ностра"-гийн
хэрэгт хавтаст хэрэг нээхээс єєр аргагvй болов. Валачигийн єгсєн
мэдvvлгийн дараа Хобооны мєрдєх товчоо гэнэт сэхээ орсон юм
шиг "мафийг устгах" компанит ажиллагаа зохиож байгаа талаар
хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисны эцэст 1972 онд "Times"
сэтгvvлд "Коза ностра"-г устгасан гэдэгт Америкчvvдийн тэн хагас
нь итгэсэн байсан судалгааг бичжээ.
Яг энэ
vед эрх мэдэл албан тушаалын тєлєє мафийн бvлэглэлvvдийн хооронд
тэмцэл дахин єрнєв. Америк орноор нэг тархсан "Коза ностра"-гийн
бvлэглэлvvд хоорондоо цус урсган дайтаж босс Карло Гамбиног
vхсэний дараа Кармин Галанте боссоор тодоров. Тэрээр "хими цэвэрлэгээний
газар"-ын саятан эзэн байлаа. Анх "бохир мєнгє угаах" ажиллагаа
нь хими цэвэрлэгээний газарт хєрєнгє оруулах хэлбэрээр хийгдсэн
тvvхтэй.
Тэр vед
Америкд зурагтын асуулт хариултын шууд нэвтрvvлгийн vеэр vзэгчид
утсаар хєтлєгчєєс "... хэрэв мафийн толгойлогч нарыг №1, №2
гэж сонинд бичсэнээр бол сайн л мэддэг юм байна. Тэгвэл яагаад
баривчилж чаддаггvй юм бэ? ..." гэж асуухад "... Харин би бас
мэдэхгvй байна" гэж хєтлєгч хариулсан гэдэг.
1978 онд
Кармин Галанте хар тамхи худалдсан хэргээр шоронд хоригдож байхад
тvvнийг цагдаа харуулаас гадна мафийнхан хамгаалдаг байжээ.
Шоронд Галантегийн єрєєний гадна цагдаа, гангстер хоёр харуул
буу зэвсэг барин хамгаална. Нэг нь зугатаалгахгvйн тулд, нєгєє
нь боссоо шоронд алуулчихгvйн тулд шvv дээ.
Учир нь
Аньело Делакроче боссын суудалд суухын тєлєє Галантег алах vvрэг
єгсєн байж. 1979 онд Галанте шоронгоос гараад удалгvй автоматаар
шvршvvлж алуулсан юм.
Эхлэлд
нь очих
Мафийн
тухай баримтууд
"Коза ностра"
нь аллага хядлагыг єєрийн бизнесийн хэрэглvvр мэт vздэг нь жирийн
vзэгдэл. "Коза ностра" єнєєдєр ч маш том хvчирхэг гангстерын
синдикат хэвээрээ байна. Мафийн зохион байгуулалт нь ердийн
нэг томоохон корпорацитай ихээхэн тєстэй. "Коза ностра"-гийн
дээд удирдлагад "комисс" гэгддэг нэг ёсны захирлуудын зєвлєл
ажиллана. Энэ комисс мафийн том "бvл"-vvдийн /бvлэглэл/ 9 эзнээс
бvрэлдэн тогтоно. Мафийн сидикатын гишvvд тєдийлєн олон биш
бєгєєд "бvл"-vvдийн эзэд тэдгээрийн завлалvvд, орлогч нар, "дэслэгчил",
"байлдагчид"-аас бvрдэнэ. Энэ байгууллагын "дэслэгчил" нар байтугай
"байглдагчид" нь vлэмж чинээлэгчvvд бєгєєд толгойлогчид, тэдгээрийн
шадар тойрных нь саятанууд гэдгийг анхаарч vзвэл эл синдикатын
гишvvдийн тоо ийнхvv цєєн байдгийн учир тайлбарлагдана. Хэдийгээр
vйл ажиллагаа нь ийнхvv эмхтэй байвч, идэвхийлэн туслагч нар
байгаагvйсэн бол гэмт хэрэгтний энэ корпораци асар том энэ орныг
бvхэлд нь хамарахад хvчин мєхєсдєхсєн билээ.
Мафийн
гишvvн бус туслагч нар цєєн биш ажээ. "Коза ностра"-гийн гишvvн
бус голдуу эрvvгийн хэрэгтэн туслагч нар 100 мянга шахам хvн
бий гэсэн судалгаа байдаг. Yvнд мафийн байгууллагаас єгсєн vvрэг
даалгаврыг єєртєє ашигтайгаар vг дуугvы биелvvлж байдаг хар
тамхины наймаачид, мєн мєнгє хvvлэгчид, мєрийтэй тоглоомын байгууллагын
эзэд болон элдэв тєрлийн бусад гэмт хэрэгтнvvдийг ашигладаг
байна.
Ийм систем
нь "Коза ностра"-г улам ч нууц далд учир битvvлэг хvчирхэг болгодог.
Учир нь юуны тvрvvнд хууль цагдаагийн гарт уул байгууллагын
жинхэнэ гишvvд бус, мєнєєхєн эрээвэр хураавар эрvvгийн хэрэгтнvvд
єртдєг тул мафийн гижvvд нь гэмээ нууж мєрєє баллах цаг боломжоор
хангагддаг байна.
"Коза ностра"-гийн
жилийн орлого дунджаар 120 тэрбум ам. доллар хvрдэг. Энэ нь
юутай тэнцэх вэ гэдгийг авч vзье:
- Энэ
нь хэмжээгээрээ АНУ-ын тєсвийн тавны нэг хувьтай тэнцэх юм.
- Америкийн
аль ч корпораци vvний чинээ байтугай vvнтэй ойхолцоо орлого
олж чадахгvй.
- "Коза
ностра"-гийн жил тутмын орлого нь АНУ-ын автомашины нийт монополын
орлогыг нийлvvлсэнээс давдаг байна.
Эцэст нь
"Коза ностра"-гийн жилийн орлого нь бvтэн жилийн турш Нью-Йоркийн
бирж дээр худалдаалдаг хувь нийлvvлсэн бvх тэмдэгтийн єртєгєєс
давдаг. Мафийг єсєлтийн асар их хурдацтай vйлдвэрийн салбар
гэж "Garvard business review" сэтгvvлд бичжээ. Тvvнчлэн "...
мафи гудамжны мухлаг дэлгvvр гаргах нь улам ховордож vvний оронд
асар их хэмжээний санхvvгийн vйл ажиллагаа явуулдаг болов ..."
гэж учрыг лавтай мэдэх хvн болох Бостон хотын тусгай хэргийн
прокурор Томас Дуайер лавтган єгvvлжээ.
"New York
Times" сонины ажилтан "Коза ностра"-гийн талаар судалгаа хийдэг
Николас Гейт "... Мафийн энэ синдикат Америкийн хамгийн хvчирхэг
нэгдэл боллоо ..." гэж єгvvлжээ.
Хэрэв та
энэ номийг бvтнээр нь уншиж "Зохион байгуулалттай гэмт хэрэг",
"Мафи", "Мансууруулах бодис" гэх мэт сонирхолтой сэдэвvvдийг
гvйцэд уншъя гэвэл Д.Адъяабазар - МАФИ (Гэмт Байгууллага) /Улаанбаатар
1999 он/ номыг авч уншихыг зєвлєж байна. (БИТ СЕРВИС ХХК-ийн
хэвлэх vйлдвэрт хэвлэв.) Адъяа ахдаа маш их баярлалаа.
Nov 26,
00
Эхлэлд
нь очих
Холбогдох
Линкvvд