Юу Яаж Хэрхэн?
ОУ Хvvхдийн “Найрамдал” Тєвийн тухай
 Хайлт

 
 Ангилал
 Нvvр Хуудас
 Компъютер, Интернэт
 Электроник, Технологи
 Тээврийн Хэрэгсэлvvд
 Хvний Амьдрал Ахуй
 Байгалийн Yзэгдэл
 Сонирхолтой ...

 Тvvхийн Хуудас
Монголын Тvvх
20-р зуун, Эргэн харахуй
Америкын Тvvх
Дэлхийн 2-р Дайн

Nairamdal

Цогтгэрэл Мєнхжаргал

3 сарын 10, 2001

Олон Улсын Хvvхдийн “Найрамдал” Тєв

БНМАУ-ын Сайд нарын Зєвлєлийн 1974 оны 11 дvгээр сарын 22-ны єдрийн 464 тоот тогтоолоор Баянголд хvvхэд багачуудыг идэвхитэй амруулж сувилах, євєл, зуны ажиллагаатай олон улсын пионерийн зуслангийн иж бvрэн барилга байгууламж барихаар шийдвэрлэснээр тус тєвийн тvvхийн хуудас нээгдсэн билээ.


Олон улсын пионерийн зусланг барих vйл ажиллагааг ЗХУ-ын мэргэжилтэн А.Г.Никитиний удирдлагын дор зуны хэсгийн барилга байгууламжийг , В.Д.Чернишёв , Ю.Б.Марков нарын удирдлагын дор євлийн хэсгийн барилга байгууламжийг БАрилгын Цэргийн Ерєнхий Газрын харьяа АА-ийн 158 , 022-р ангийн хєдєлмєрийн баатар Бямбаа , инженер Намжилдорж нарын удирдсан хамт олон , бие бvрэлдэхvvн богино хугацааны дотор чанар сайтай барьж хvлээлгэн єгсєн юм. МАХН-ын ТХ , СНЗ-ийн 1978 оны 3 дугаар сарын 24-ний 6 дугаар тогтоолоор Олон улсын пионерийн зуслангийн захиргааны бvрэлдэхvvнийг батлан МХЗЭ-ийн ТХ-ны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэжээ.


Олон Улсын Хvvхдийн “Найрамдал” тєв нь анх 1978 оны 07-р сарын 19-нд албан ёсны нээлтээ хийж Олон Улсын Пионерийн “Найрамдал” зуслан нэртэйгээр нэг ээлжиндээ 240 хvvхэд хvлээн авч амруулан сувилж , пионерийн тєрєл бvрийн ажлуудыг зохион байгуулж зуны улиралд vйл ажиллагаа явуулж ирсэн. Харин 1981 онд тєв байр , сургуулийн байр , ажилчдын орон сууцны байр зэрэг євлийн улиралд vйл ажиллагаа явуулах барилга байгууламж ашиглалтанд орсноор зуны улиралд 500 , євєлдєє 240 хvvхэд хvлээн авч vйл ажиллагаагаа єргєтгєж ирсэн. Жилдээ 2800 хvvхэд 24-40 хоногоор аймаг орон нутгаас тэргvvний идэвхтэн сурагчдыг хvлээн авч амраан пионерийн ажлын тэргvvн туршлагыг тvгээн дэлгэрvvлдэг , тэднийг зохион байгуулах ур чадварт сургадаг байлаа. Yvсэн байгуулагдсанаасаа хойш 100 орчим мянган хvvхдэд vйлчилсэн байна.

Тус тєвд єнгєрсєн 22 жилийн хугацаанд хvvхдийн дунд зохиогдсон улс олон улсын чанартай томоохон арга хэмжээнvvдийг зохион байгуулах , пионерийн ажлын тэргvvн туршлага арга зvйг боловсруулах , хvvхэдтэй ажилладаг багш сурган хvмvvжvvлэгчид пионерийн удирдагчдыг давтан сургадаг тєв болж байлаа.


Энэ хугацаанд бvх аймаг хотоос шилдэг тэргvvний сурагчид , хvvхлийн байгууллагын идэвхтэн , ажилтан нарыг хvлээн авч хvvхдийн єєрсдийн байгууллагын ажлын дадлага туршлагыг солилцох , тvгээн дэлгэрvvлэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ , хvvхдийн байгууллагын ажлын арга туршлагыг солилцох , тvгээн дэлгэрvvлэх “Найрамдал-Дружба” экипажийг зохион байгуулан 3 хот , 18 аймгийн 200 гаруй сум , ерєнхий боловсролын 500 гаруй сургууль дээр очиж ажилласан ба орон нутгаас 500 гаруй хvvхдийн байгууллагын ажилтан ирж мэргэжил дээшлvvлсэн байна. Мєн улсын хэмжээний бvх зуслангуудын удирдах ажилтны семинарыг жил бvр зохион байгуулж , тэдийг арга зvйн удирдлагаар хангадаг.


Мєн Хvvхдийн урлаг спортын их наадам , Пионерийн удирдагчдын улсын анхдугаар чуулган , Найрамдал-4 тєрєлт тэмцээн , “Дєл” тоглолт , Єсвєрийн залуу техникчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн , “Залгамжлагч” V ,VI чуулган , Монголын Хvvхдийн Анхдугаар Чуулган , Монгол Туургатан Хvvхдvvдийн Анхдугаар их наадам , Монголын Скаутын Анхдугаар Жембори , Малчин хvvхдvvдийн улсын зєвлєгєєн , Єсвєрийн гал сєнєєгчдийн тэмцээн , “Найдвар” тэмцээн , Ариун цэврийн эргvvл тэмцээн , “Цаначин хvv” улсын аварга шалгаруулах тэмцээн , Сод авьяастан хvvхдvvдийн чуулга уулзалт , “Хvрэл тулга” , “Уран жиргээ” , Хvvхдийн яруу найргийн наадам , “Хэнз хурга” , хvvхдийн зохиолчдын яруу найргийн наадам , “Цодгор хvv” шатрын тэмцээн, “Yнсгэлжин” , “Би эстрадын дуучин” , “Нэг ертєнц” бага хурал , Монголын хvvхдийн vндэсний чуулган , Мини парламент , Залуучуудын vндэсний чуулга уулзалт , Мэтгэлцээн зэрэг улсын чанартай томоохон арга хэмжээнvvд олныг зохион явуулсан юм.

Жил бvр олон улсын ээлжийг зохион байгуулж нийтдээ 40 гаруй орны хvvхэд багачуудыг хvлээн авч амруулан монгол орны vзэсгэлэнт сайхан байгаль , тvvх соёл , ардын зан заншилтай танилцулж байна. Одоогоор жилдээ 10000 гаруй хvvхэд амрааж соёл хvмvvжлийн ажил болон сэдэвчилсэн сургалт зохион байгуулж , амт чанартай хоол ундаар vйлчилж байна.

Сvvлийн жилvvдэд нийгмийн эрэлт хэрэгцээ , хvvхдийн сонирхолд тvшиглэн математик , компьютер , байгаль экологи , гадаад хэл , эдийн засаг , эмнэлгийн анхан шатны тусламж , гэнэтийн ослоос сэргийлэх , амьдрах ухааны зэрэг сургалтуудыг уламжлал болгон явуулж , спортын шинэ тєрєл газрын теннис , бейсбол зэрэг спортын шинэ тєрлvvдийг дэлгэрvvлж байна. Мєн Дэлхийн Скаутын Холбоо , Соросын сан , МННХvрээлэн, Олон Улсын Зуны Зуслан , НYБ-ийн Хvvхдийн сан зэрэг олон байгууллагатай vндэсний хvрээнд хамтран ажиллаж байна.
Сvvлийн 4 жилийн хугацаанд улсаас авах тєсвийг жилээс жилд багасгахын зэрэгцээ амрах хvvхдийн тоо , орлогын эх vvсвэрийг нэмэгдvvлж зєвхєн єнгєрсєн 1999 оны байдлаар 14000 гаруй хvvхдийг хvлээн авч амраасан ба 1999 онд “Нийслэлийн Хэрэглэгчдийн найдвартай тvнш” , “Хvvхдэд ээлтэй байгууллага” боллоо.
Цаашид олон улсын тvвшинд “Хvvхдийн хєгжлийн тєв” болох зорилт тавьж ажиллаж байна.

Олон Улсын Хvvхдийн “Найрамдал” Тєв

 

 
 
Tsogtgerel Munkhjargal. Mar 10. 2001.