Asuult.NET
7 ZIP Гэж Юу Вэ?
 Nuur Huudas
 Taniltsuulga
 Dictionary
 Mongolduu
 Asuult Sambar
 Фото Сурвалжлага
 Asuult.NET Live TV!
 УБ-д Бэлэг Хүргэх!
 Утасны Карт!
 Links
 Cooperate
 Category
 Computer
 Internet
 Technology
 Human Life
 Literature
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

7-Зипд тавтай морилно уу!

Бидэнд цаг үргэлж том файлыг жижигхэн болгож шахах ба хуваах хэрэг байнга гардаг билээ. Мөн шахчихсан файлуудыг буцааж задлах хэрэг гардаг. Манай энгийн хэрэглэгчид маань тэр бүр яаж хийхээ мэддэггүй. Тийм учраас би тэрхүү хүмүүсийн асуудалыг нэг тийш нь болгож өгөхөөр шийдэн Монгол хэл рүү хөрвүүлсэн юм.

Одоо та бүхэнд энэ програмыг нэг хэрэглээд үзнэ үү! Нэг юм нэмэж хэлхэд энэ програм маш сайн шахдаг ба Монголоор орчуулсан байгаа болхоор яаж хэрэглэх талаар тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна.

7-Zip бол маш сайн шахалттай файл менежер болно.

7-Zip бол GNU LGPL үнэгүй лиценцийн програм.

Татаж авч суулгах үндсэн хаяг:

http://www.7-zip.org/download.html

(12.14.2004-ны байдлаарх хувилбар нь:)

7-Zip 3.13:
Татаж авах
Хэмжээ: 920 Kб
Огноо: 2003-12-11

7-Zip 4.12 туршилт:
Татаж Авах
Хэмжээ: 977 Kб
Огноо: 2004-11-18

Үүнийг татаж авна уу!

Татаж авах холбоос шууд SourceForge.net-д холбогдсон болно

Хэрэв таньд энэ программ маш их таалагдаад, хэрэв та хүсвэл 7-Зип Бүртгүүлэх-т бүртгүүлэн бусад зохиогчидтой нь хамтран хөгжүүлж болно.

Ерөнхий 7-Zip-ийн онцлог:

  • Хамгийн өндөр нягтал бүхий шинэ 7z format LZMA-тай шахагч
  • 7-Zip үнэгүй шахагч ба задлагч програм
  • Дэмжигдсэн форматууд: 7z, ZIP, CAB, RAR, ARJ, GZIP, BZIP2, TAR, CPIO, RPM ба DEB
  • ZIP болон GZIP форматууд 7-Zip-ээр 2-10% хувиар PKZip болон WinZipийг бодвол илүү шахах болно.
  • Хүчирхэг Файл Mенежер
  • Хүчирхэг тушаалын мөрөн хувилбар
  • FAR Mенежерийн Плаг-Ин
  • 47 хэл дээрхь Локалчилал

7-Zip нь Windows 98/ME/NT/2000/XP дээр ажиллана. Тушаалын мөрөн 7-Зип хувилбар нь Линукс дээр Вайн програмын туслхамжтайгаар ашиглагаж болно.

За та Англи хэлээр татаж аваад Монгол хэл дээр ашиглахыг хүсвэл Tools цэс рүү орон Options-Language гэснийг сонгон та ашиглахыг хүссэн хэл рүүгээ шилжүүлэх боломжтой.

Энэхүү програмыг би Монгол хэлрүү орчуулсан ба алдаж эндсэн зүйл байвал над руу захиа бичиж мэдэгдэвэл их баярлах болно.


 

7-Zip's Source Forge Page дээрээс та хэлэлцүүлэг болон алдааны мэдээ болон шинэ үйлдэл хүсч болно.

Мөн та http://www.7-zip.org -оос дэлгэрэнгүй мэдээлэл авч болох ба мөн над руу PM илгээж болох юм.

M.Баяр (Asuudal @ Asuult Sambar) bayarpc@yahoo.com

   

Dec.14.2004

Published on Asuult.net 2004.



Advertisement:

 


Asuult.NET. CR. 2000-2006