Асуулт.НЭТ::Монгол Орон Мандан Бадраг!

 Юу Яаж Хэрхэн?
Цахим Єртєє гэж юу вэ?
  Агуулга
 Нvvр Хуудас
 Танилцуулга
 Толь Бичиг
 Монголдуу
 Вэб Лавлах 109
 Асуулт Самбар
 E-Mendchilgee!*
 Зургийн Цомог
 Фото Сурвалжлага
 Чат::Chat
 Зочны Дэвтэр
 Links Вэб Хаяг
 Хамтран Ажиллах
 Ангилал
 Компъютер
 Интернэт
 Технологи
 Ахуй Амьдрал
 Уран Зохиол
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

 

Сурталчилгаа

Tsahim Urtuu gej yu we?

 

Дашзэвэгийн Цэрэнбат

6-р сарын 5, 2001

Монгол Туургатны Цахим Єртєє сvлжээ

Монгол Туургатны Цахим Єртєє сvлжээ нь мэдээлэлийн эринд Монгол тvмний оюун санааны эв нэгдлийг бэхжvvлэх, Монгол орноо хєгжvvлэн мандуулахад хувь нэмэрээ оруулах эрхэм зорилготой байгуулагдсан, дэлхийгээр таран суугаа Монголч тvмний мэдээлэл солилцооны гvvр. Сvлжээ нь хэн нэгний тусгайлсан ємч биш агаад тvvнийг ажил хэрэгчээр ашиглахыг хvсэгч хэн бvхэнд тэрхvv боломж нээлттэй євєрмєц нэгэн орчин юм.

Сvлжээний зохицуулагчаар Ш. Баатар (АНУ), тvvнийг санаачлагч Д. Цэрэнбат (Их Британи) нар ажилладаг.

1999 оны 5 сарын 31-нд дэлхийн долоон оронд суугаа 27 гишvvнтэйгээр vйл ажиллагаагаа эхэлсэн энэ сvлжээ 2001 оны 6 сарын 4-ны байдлаар дэлхийн 28 оронд тархан суугаа (Австри, Австрали, Булгаръ, Бельги, Канад, Хятад, Чех, Куба, Франц, Герман, Их Британи, Унгар, Голланд, Энэтхэг, Итали, Япон, Монгол, Малайз, Шинэ Зеланд, Филлипини, Польш, Орос, Сингапур, Швед, Швейцарь, Тайланд, АНУ, Турк), 8 орны харъяалалын (Монгол, Хятад, Орос, Их Британи, АНУ, Унгар, Турк, Куба) 660 гаруй гишvvнтэй байна.

Сvлжээгээр єдєрт дунджаар 10 эмайл цацагдаж, долоо хоногт дунджаар 10 хvн элсэж, 2 хvн хаягаа чєлєєлvvлж байна.

Гишvvдийн мэдээлэл солилцдог хаяг mongol@tsahimurtuu.mn, ирсэн мэдээллvvд Интернэтийн ертєнцєєр аялагч, энэхvv сvлжээг сонирхогч хэн бvхэнд нээлттэйгээр дараахи хаяганд хадгалагдаж байдаг: http://groups.yahoo.com/group/tsahim_urtuu/messages

Сvлжээнд элсэхийг хvсвэл тvvний дотоод журамтай танилцан зохицуулагч нарын хаягаар хандан элсэх хvсэлтээ журамд заагдсан болзлыг хангасан хариултын хамтаар ирvvлнэ vv.

(http://www.tsahimurtuu.mn/rule.html, http://www.tsahimurtuu.mn/about_us.html)

Сvлжээний єдєр тутмын ажиллагаатай холбогдох мэдээлэлийг

хаягуудаар зочлон уншиж сонирхох боломжтой. Вэбний латин хэсэгийг Их Британид суугаа Д. Чинбат, крилл хэсэгийг АНУ-д суугаа Ш. Баатар нар хийсэн болно.

Гvшvvдийн санаачлагаар дараахи дэд хуудасууд нээгдэн ажиллаж байна:

Цахим Улаач онлайн сэтгvvл - http://tsahimortoo.freeyellow.com/
Интернэтийн ертєнц дахи мэдээлэл танин мэдэхvйн чєлєєт сэтгvvл.
Сэтгvvлийн вэб мастер: Ш. Баатар (АНУ), хамтран эмхлэн гаргагсад: Д. Цэрэнбат (Их Британи), П. Байка (АНУ), Д. Эрхэмчухал (АНУ)

Номын Єргєє - http://server3005.freeyellow.com/jagdag/zev/
Монголын тvvхэн сурвалжит бичигvvдийг Интернэтийн ертєнцєд эмхэтгэн нэгтгэж тvмний хvртээл болгох зорилготой. Одоогоор сvлжээний гишvvн Ч. Отгочулуунаар ахлуулсан ажлын хэсэг "Монголын Нууц Товчоо" -г энэ єргєєнд залсан ба, "Алтан Товч" -г энэ хэлбэрт оруулах ажил ид явагдаж байна.
Номын Єргєєний вэб мастер нь Э. Жагдагдорж (АНУ), хамтран эмхлэн гаргагсад: Б. Аюурзана (Монгол), С. Гэрэлт (Япон), Ч. Отгочулуун (Герман), Д. Эрхэмчухал (АНУ)

"Монгол улс 21-р зуунд" чєлєєт бичлэгийн уралдаан - http://www.mongolia21.20m.com/about.htm
Сvлжээний гишvvдийн оюун бодлоос урган гарах Монгол орны ирээдvйн хєгжилд анхаарч бодууштай зvйлсийг эмхэтгэн нэгтгэж тvмний хvртээл болгох зорилготой.
Одоогоор сvлжээний гишvvн, Г. Чулуун (Монгол), сvлжээний гишvvн Санж-Алтан (АНУ), сvлжээний гишvvн Ч. Отгочулуун (Герман), нарын бvтээл тавигдаад буй.

Уралдааны хуудасны вэб мастер Н. Баасандорж (Монгол), хамтран эмхлэн гаргагч: Д. Цэрэнбат (Их Британи).

Аяны Єртєє - http://network54.com/Hide/Forum/110421
Сvлжээний гишvvдийн газар нутаг улс орнуудаар аялсан аян замын тэмдэглэлvvдийг нэгтгэн тvмний хvртээл болгох зорилготой. Одоогоор Ш. Баатар (АНУ), Д. Баярсайхан (Филиппини), В. Сэргэлэн (АНУ), Д. Цэрэнбат (Их Британи) нарын бvтээлvvд тавигдаад буй.
Аяны єртєєний вэб мастер Д. Эрхэмчухал (АНУ), хамтран эмхлэн гаргагч Д. Цэрэнбат (Их Британи).

Энэ бvгдээс та бvхэн Монгол туургатны хэмээн овоглосон энэхvv сvлжээ тvvний гишvvдийн идэвхи чармайлтын vрээр тасралтгvйгээр єргєжин тэлж зохион байгуулалтын хувьд ч, хийж бvтээсэн ажлын хувьд эргэн харж бахархан дурсах зvйлтэй болсныг тєвєггvй анзаарах буй заа.
Эвлэвэл бvтэж байдаг энэ орчлонд Монгол тvмэн сэтгэлийн эвтэй байж vйлс хамтран бvтээх их аянд зучил нэмж буй Монгол туургатны Цахим Єртєє сvлжээний хамт олны сэтгэлийн гагнаас улам бvр батжин, ирээдvй хойч нь амжилт бvтээлээр дvvрэн байж, Монгол орноо хєгжvvлэн мандуулахад єєрийн хувь нэмэрээ оруулсаар байх болтугай.

Монгол туургатны Цахим Єртєє хэмээх ийм нэгэн єрх айл кибер ертєнцєд єрхєє татаад хоёр жилийн нvvрийг vзжээ.

Тvмэн олонд тvгээн дуулгасугай!

Эхлэлд нь очих

 
 
 
Tserenbat Dashzeweg. June 5. 2001.

Advertisement:

 


Asuult.NET. CR. 2000-2006