Юу Яаж Хэрхэн?
XYH гэж юу вэ?
 Энэ Сэдэвийн Агуулга
 Хайлт

 
 Ангилал
 Нvvр Хуудас
 Компъютер, Интернэт
 Электроник, Технологи
 Тээврийн Хэрэгсэлvvд
 Хvний Амьдрал Ахуй
 Байгалийн Yзэгдэл
 Сонирхолтой ...

 Тvvхийн Хуудас
Монголын Тvvх
20-р зуун, Эргэн харахуй
Америкын Тvvх
Дэлхийн 2-р Дайн

Сурталчилгаа
Loading ...

ХYН Хvний vvсэл, хvний єгєгдєхvvн

Хvн тєрєлхтєн орчлонг ухаарах анхны алхамаас эхлэн єєрийгєє таних шаардлагатай тулгарчээ. Энэ нь юуны ємнє, єєрийн аж тєрж орших хvрээг тогтоох, нєхєр, дайснаа ялгах, орчинтойгоо харьцах хэм хэмжээг тогтооход чухал байжээ. Бурхан хvнийг єєрийн эрхтэн мах бодиос тєрvvлсэн, шавраар хийсэн, адгууснаас vvссэн мах бодид єєрийн оуюн ухааныг шингээсэн хэмээх vзэл олон мянган жилийг туулж эдvгээ хvрчээ. Yvний зэрэгцээ оюун ухаан ертєнцийн зvй тогтлыг ухаанрч, тvvний хэлхээгээр тvvхийг сэргээн vнэнийг олох чадварт тулгуурлан хvний vvсэл, мєн чанарыг таних оролдлого хэзээ ч тасарсангvй. Энэ бvхний дvнд хvн тєрєлхтєн єєрийн гарал vvсэл, хувьсал хєгжлийн vндсэн асуудлуудад баримтад тулгуурласан хариу єгч чадах болжээ. Палеоантропологи, молекул биологи, генетикийн судалгаа шинжилгээний олон баримтуудыг нэгтгэн дvгнээд гаргасан оношлолтоор:

  • 43-43 сая жилийн тэртээд мичний тєрєл vvсч, олон зvйлд задарсаар,
  • 23 сая жилийн тэртээд хvн дvрст мич vvсэн салж,
  • 17 сая жилийн тэртээд мичин хvнийг тєрvvлээд,
  • 2-3 сая жилийн тэртээд хvн vvсч,
  • 1,6 сая жилийн тэртээд хєл дээрээ босоод,
  • 300 мянган жилийн ємнєєс ухаант хvний євєг тєрж,
  • сvvлийн 40 мянган жилийн турш ухаант хvн тєлєвшин эдvгээ цагт хvрчээ.

Эрдэмтдийн энэхvv дvгнэлт хvн тєрєлхтєний ухаарлын нэгэн том алхам байсан тєдийгvй хvн єєрийнхєє мєн чанар, хорвоогийн хувьсалд эзлэх байр, гvйцэтгэх vvргээ зєв vнэлэх боломж єгсєн юм. Yvнд:

  1. Хvн хорвоогийн хувьслын замаар мич хэмээх адгууснаас тєрсєн удам нь байлаа.
  2. Хvн байгалиас тасархай бус бєгєєд єєрийн нь 21 сая жилийн ємнєх тєрєл холдон салсан євєг дээдэс болох шинпанзе, горилл, оронгутан єєртэй нь хамт оршин буй ажээ.
  3. Хvн мичин тєрєлєєс салснаас хойш физиологийн болон мэдрэлийн системийн vйл ажиллагаа эрчимтэй єєрчлєгдєн хорвоогийн хувьслын торгон vзvvрт хvрч хошуучлагч нь болжээ.

Энэхvv дvгнэлтvvд нэг талаас, хvн цэцгээс ч бус, бурханаас ч бус, хvн дvрст мичнээс vvссэн хэмээснээр хvн тєрєлхтєн єєрийгєє байгалиас дээгvvр тавьж, тvvнийг эзэмдэж амьдрах эрхийг нь, бардам сэтгэлийг нь эрvvлжvvлж, нєгєє талаас, хорвоогийн хувьслын хувь заяа єєртэй нь холбоотойг ухамсарлуулан ертєнцийн ємнє хvлээн буй асар хvнд хариуцлагыг vvрvvлж єгсєн юм. Тэгэх тусмаа хvн vvссэн нь хувьслын vргэлжлэл болохоос тєгсгєл бус хэмээсэн дvгнэлт ургуулан бодох ухаанаас тєрєх нь зайлшгvй байлаа. Єєрєєр хэлбэл хvн тєрєлхтєн єєрєє єєрийнхєє цаашдын хувьслын хувь заяаг шийдэх ёстой байв.

Хvн мичнээс ялгаран салж, оюун ухаант хvн болох vйл явц тасралтгvй хувьсал байлаа. 3 сая жилийн тэртээ Африкт тєрсєн Чадамгай хvний уураг тархи 700 см3 багтаамжтай байхад тvvнээс 1 сая гаруй жилийн дараа хоёр хєл дээрээ босож тэнийсэн босоо хvний уураг тархи 900 см3 багтаамтай болжээ. Одоогоос 600 мянган жилийн ємнєєс тодорсон ухаант хvний євєг неандерталийн хvний тархи 1200 см3 багтаамжтай бол орчин vеийн ухаант хvн 1400 см3 тархитай ажээ.

Хvний бие мах бодид физиологийн єєрчлєлт гарч, бие нь жижигрэн, эгцэрч, vсэн vсэн бvрхэвч багасан, эрvv шvд нь боловсруулсан хоолонд дасч єєрчлєгдсєн гэх мэт олон шинжээр мичнээс ялгарах болов. Тэгэхдээ упмын vндсэн бичвэрийн талаас тєдийлєн холдож чадаагvй ч баримт бий. Хvний биеийн эс дотор эрчимийн хангалтыг хариуцдаг митохондрин хэмээх органелл доторхи "цитохром-с" хэмээх уургийн амин хvчлийн дарааллыг одоогоос 32 сая жилийн ємнє удам тасарч холдсон макак-резустэй зэрэгцvvлэхэд зєвхєн уг уургийг бvрдvvлдэг 104 амин хvчлийн залгааны 66 дахи зангилаанд хvнд изолейцин байхад макакт треонин байхаас єєр ямар ч ялгаа байхгvй ажээ.

Хvн vvсэх vзэгдэл Дэлхийн хувьслын тvvх, тєрvvлэгч Тэнгэрийн тєлєвєєр бэлтгэгдсэн зvй тогтолтой дэвшил байлаа.

Эхлэлд нь очих

Дэлхий vvссэнээс хойш єнгєрсєн 4,6 тэрбум жилд гарсан хувьслын vндсэн алхамууд:

Одоо цагаас буцааж тоолох хугацаа Хувьслын vндсэн vе шат Тvрvvчийн хувьслаас хойш єнгєрсєн хугацаа
4600000 Дэлхий vvслээ Нар vvссэнээс хойш 4500000
3000000 Дэлхийн гадарга 100Ё-ээс доош бууж, хур орж далай vvсчээ. Анхны организм vvсэв. 16000000
1600000 Дэлхийн агаар мандал хvчилтєрєгчтэй болов 1400000
100000 Дэлхий озоны бvрхэвчтэй болжээ 600000
600000 Олон эст ургамал амьтан vvсчээ 400000
300000 Хоёр нутагтан vvсчээ 300000
100000 Сvvн тэжээлтэн vvсчээ 200000
43000 Мич vvсчээ 57000
23000 Хvн дvрст мич vvсчээ 19000
7000 Мичин хvн vvсчээ 16000
3000 Хvн vvсчээ 4000
1600 Хvн хєл дээрээ босчээ 1500
700 Хvн гал ашиглаж сурчээ 900
300 Ухаант хvний євєг vvсчээ 400
40 Ухаан хvн тєлєвшжээ 260
5 Хvн бичиг vсэгтэй болжээ 35

Дэлхийд амьдрал тєрvvлсэн тэнгэрийн тєлєв байдал тогтвортой хадгалагдаж, хуурай газрын амьдрал хєгжих хувьслын илvv таатай орчинд байсны улмаас амьдрал далай дотор vvссэн ч оюун ухаан хуурай газарт vvсчээ. Тэгэхдээ vvнийг єрєєсгєл vнэлж болохгvй. Далайд амьдрах амьдтадаас мэдрэлийн систем нь vлэмж хєгжиж, уураг тархины нь багтаамж 1100-1200 см3 болсон далайн гахай, халим зэрэг амьдтад одоо цагт хvрч ирсэн нь хєгжих хувьсал зэрэгцээ явагдаж буйг гэрчилнэ. Хуурай газарт агаар орчны нєхцєл эрс хувирамтгай хийгээд хєдєлгєєнд дэлхийн татах хvч илvv нєлєєлєх онцлог нь шалгарлыг хvчтэй явуулж, онч дохионы урсгалаар зохицуулагдах эрчимийн давуу талыг илvv тодорхой баталгаажуулснаар оюун ухаан vvсэх боломж бvрдvvлжээ. Хvн мич vvссэн эх нутаг нь Африк тив билээ. Тэр vед Африк тивийг евроазийн эх газараас єргєн мх тэнгис тусгаарлаж байжээ. Тvvнийг сvvлд нь Тетис хэмээн нэрлэсэн юм. Энэ тэнгис Атлантын далйг Газрын дундуад тэнгисийн сав газар, Персийн булангаар дамжин Энэтхэгийн далайтай холбож байв.

Хvн дvрст мич vvссэний дараа буюу 17 сая жилийн ємнє уул vvсэх процесс хvчтэй илэрч Тетис тэнгис далайгаас таслагдан ширгэж, 15-16,1 сая жилийн ємнє Африкаас Евроазийн эх газарт хvн дvрст сармагчингууд нvvдэллэн таржээ. Энэ бvхэн хvний євєг дээдэс нь хvн дvрст сагмагчин байх сонголт тохиолдлын байгаагvй. Энэ тєрлийн мич:

  • хойт хоёр хєл дээрээ зогсож, явах чадвартай байсан нь оюун ухаанй анхдагч vvсвэр тєрєхєд тvvнийг хєдєлгєєн болгох эрхтэнийг бэлтгэж єгсєнєєр мич зэвсэг байнга хэрэглэх болсон,
  • ургамлын гаралтай тэжээл голлож байсан нь араатны аймгаас ангижруулан, амьдрахын тєлєє хvчтэй єрсєлдєгч бий болгож, сvргээрээ хамтарч амьдарах, болхи боловч зэвсэг ашиглаж тэмцэх нєхцєл бvрдvvлсэн
  • амьтны аймаг, тєрєл зvйл дотроос нэгэнт тодорч, давамгайлах болсон ч гэсэн хvний тєрєл дотроо амьдрах орон зай, хоол хvнсний тєлєє тэмцэх, тэгэхдээ бие биенээ зооглох хvртлээ шохоорхож зэвсэг ашиглан тэмцэх нь дєнгєж vvсч буй хvмvvсийн дотор оюун ахааны чанараар хvчтэй сонголт явуулжээ. Энэ нь байгалийн сонголт буюу аажим хувьслын vетэй харъцуулахад онч дохионы vvсмэл сангийн агуулгаар шалгаруулах шинэ орчинг бvрдvvлсэн юм. Хvн хvvхэд тєрvvлэх тєдийгvй, тvvний оюун ухааныг хєгжvvлж, хvмvvжvvлэн мэдлэгээ дамжуулж баймааж нь амьдрах эрхээ баталгаажуулах зайлшгvй шаардлатай тулгарчээ. Энэ бол шалгарлын шинэ тогтолцоо байв. Чухамхvv энэ шалгарал хvнийг бусад амьтдаас нь таслан хєєж, одоогийн ганцаардмал єндєрлєгт гаргасан.

Хvний vvсэл хувьслын тvvх нь онч дохионы сонголтоор явах шалгарал мах бод, эрчимийн сонголтоос vлэмж хvчтэй бєгєєд асар тvргэн хувьсгалд хvргэж болохыг харуулав. Хvн тєрєлхтєн зохиомол оюуны тогтолцоо зохион бvтээлээ. Yvний vр дагаврыг урьдчилан тєсєєлж залж жолоодох чадвар хvн тєрєлхтєнєєс цємийн зэвсэг бvтээж, vйлдвэрлэсэн vеийнхээс ч дутуугvй хvчин чармайлт шаардана. Хvний уураг тархинд багтсан оюун ухаан байгалийн бvтцэд оруулсан єєрчлєлт асар их. Хvнээс хуулбарласан техникийн оюун ухаан тvvнээс дутуугvй нєлєєтэй байх бизээ.

Дэлхийн Бvх тогтоц оюун ухааны хэлбэрээр хуримтлагдсан онч дохионы оролцоотойгоор цэгцрэн хєдлєх шинэ эрин vе ирж байна. Хvн vvсэхээс ємнє амьд бvхэн єєрийн газар зvй, цаг уурын нєхцєлийн давамгайлах нєлєєтэй орчинд оршиж, хувьслыг туулж байв. Хvн vvссэнээр энэ байдал эрс єєрчлєгдєн байгалийн нєхцєлєєс дутуугvй нєлєєтэй хэл, ахуй, соёлын орчин хvнийг єєрийг нь тєлєвшvvлэх болжээ. Єєрєєр хэлбэл, байгаль оюуны нэгдмэл орчин vvсэв. Ийм учраас хvний хувьсгал хєгжлийг биологийн бусад тєрлийн хувьд хэрэглэдэг шалгуураар, физиологийн єєрчлєлтийн орон зайд бvрэн томъёолж тодорхойлж болохгvй.

Эхлэлд нь очих

Хvн тєрєлхтєний ангилал

Хvн тєрєлхтєн vvссэнээс хойш дэлхийн уудам бvс нутагт тархаж амьдрах болсон ч саяхан болтол хvний амьдралд таатай тив нутагтаа харьцангуй тогтвортой оршин сууж, єєр єєрийн хэл, амьдарч аж тєрєх арга, зан заншил, эрдэм мэдлэгийнхээ санг хуримтлуулж ирсэн. Эдгээр гол хvчин зvйлийг харгалзан хvн тєрєлхтєний бvтцийг авч vзвэл дотроо 12 том бvлэгт хуваагдах бєгєєд тухайлбал:

10% 1 Африкийн негрvvд
7% 2 Арабууд
13% 3 Европчууд
17% 4 Энэтхэгvvд
23% 5 Хятадууд
6% 6 Азийн Хvннv гаралтан
0,5% 7 Туйлынхан
5% 8 Индианууд
5% 9 Америкийнхан
10% 10 Латин Америкийнхан
0,3% 11 Австралийнхан
3% 12

Далайн арлынхан

Хvн тєрєлхтєний энэхvv ангилал одоог хvртэл мєрдєж ирсэн арьсны єнгє, биеийн галбирын шалгуураар хийсэн адгуусны бvлэглэлээс єєр бєгєєд зєвхєн хvн тєрєлхтєнд л хэрэглэж болох шалгууруудад vндэслэж байна. Америк, Канадынханыг англи, франц гаралтай, тэдний хэлиэй гэж маргаж болно. Гэтэл тэд єєрийн орчин нєхцєлд зохицсон соёл иргэншлийн хvчтэй голомт vvсгэж, тvvнийхээ орчин нєхцєлд аж тєрж, цєєхєн зууны туршид шинэ генотип бvрдvvлж чадсан юм. Эдгээр том бvлгvvд єєр єєрийн орчинд зохицсон физиологийн онцлогтой, хэлтэй, соёлтой, байгаль орчинтойгоо харьцах арга технологитой, шашин шvтлэг, vзэл сурталтай билээ.

Эдгээр том бvлгvvд хvн тєрєлхтєний удмын сан, оюун ухаан, vзэл санааны ялгавартай байдал буюу тєрєл зvйлийн баялгийн эх ундарга юм. Хvн тєрєлхтєнийнийтлэг мєн чанарын хvрээнд тєрж гарсан энэхvv ялгаатай байдлыг хооронд нь сєргvvлэн хямруулж vл болохын нэгэн адил тvvнийг арилгаж, нэгэн бvлэгт хамруулахыг оролдож vл болно.Учир нь энэхvv ялгаатай байдал єєрєє хvн тєрєлхтєний дотоод, харилцан vйлчлэл, хувьслын энх ундарга юм. Аливаа дотоод ялгаатай байдал нь устсан нэгдэхvvн дулааны мєхєлд орохын нэгэн адил хvн тєрєлхтєн бvхэлдээ нэг хэлтэй, нэгдмэл соёлтой, нэг удмын сантай болох ахул аажмаар мєхнє.

Эхлэлд нь очих

Ухаант хvн

Хvн хорвоогийн хувьслын жамаар тєрж, "Ухаант хvн" хэмээх чанарыг олтол хєгжихдєє уг гарлынхаа адгуусан чанар дээр оюун ухааныг нэмж, энэхvv хоёр чанарын нийлж хосолсон шинэ мєн чанарыг илэрхийлэх болсон билээ. Энэ утганд нь хvнийг байгаль-нийгмийн хос vндэстэй гэж vздэг. Ийм болохоор хvний мєн чанар олон талтай огторгуйд тодорхойлогдох бєгєєд тэр бvхэн нь:

  • хvний биологийн єгєгдєхvvн
  • оюун ухаан
  • сэтгэл санаа
  • ёс суртахуун
  • vзэл, vйл ажиллагааг батална.

Эдгээр нь цєм хоорондоо уялдаа холбоотой. Нэг нь нєгєєгєєс ангид vл оршино. Тэгэхдээ тодорхой нєхцєл байдалд аль нэг шинж нь давамгайлан тодорч хувь хvн, vндэстэн угсаатныг бусдаас ялгах тул тэдниий тус бvрийн бие даасан байдлыг хvлээн зєвшєєрєх нь зvйтэй.

Эхлэлд нь очих

/Бямбасvрэн гуайн "Орчлонгийн Хvрд" номноос../

 
 
Dorj, Erhem Feb 04. 2001.