Юу Яаж Хэрхэн?
Yahoo! Inc. гэж юу вэ?
Links
 Хайлт

 
 Ангилал

 Тvvхийн Хуудас
Монголын Тvvх
20-р зуун, Эргэн харахуй
Америкын Тvvх
Дэлхийн 2-р Дайн

Сурталчилгаа

 

Yahoo gej yu we?

 

Хvрэлбаатар Хундага

2001 оны 10-р сарын 8.

 

Yahoo! гэж юу вэ?

Loading..

Жерри Янг 1968 онд Тайваньд тєржээ. Хоёр настай байхад нь эцэг нь нас барж, их сургуульд англи хэлний багш ажилтай ээж нь Жерриг ахтай нь хамт єсгєж хvн болгожээ. 1978 онд ээж нь гэр бvлээ АНУ-ын Калифорни муж дахь Сан Жосе хот руу нvvлгэв. Жерри хичээлдээ маш сайн сурагч байсан бєгєєд, Станфордын Их Сургуульд дєрєвхєн жил сурах хугацаандаа цахилгааны инженерын мэргэжилээр баклавар, магистерын зэрэг хамгаалжээ.

Дэвид Фило АНУ-ын Висконсин мужид 1966 онд тєржээ. Бага насаа аав ээжийн хамт Лиюзиана мужын коммунд єнгєрєєсєн тэрээр Туланы Их сургуульд орж, компъютер инженерын мэргэжил эзэмшив. Дараа нь Станфордын их сургуульд орж магистерын зэргээр суралцаж, хичээлийн хажуугаар туслагч - ассистент багшаар ажиллаж байжээ. Аз болоход тvvний шавь нарын нэг нь Жерри Янг байсан байна. Ингээд Жерри, Дэвид хоёрын нєхєрлєл эхэлж, энэ нь тэр хоёрыг 1992 онд, хичээлийн солилцооны шугамаар Япон руу зургаан сар яваад ирэх хугацаанд улам бэхэжжээ.

Уул нь 1993 онд Жерри Дэвид хоёр маань, Станфордод єєрсдийн Ph. Dокторын зэрэгийн судалгааны ажил дээр "computer-aided design" сэдэвээр ажиллаж байх ёстой байв. Харин оронд нь, тэд єєрсдийн хамаг цаг заваа тухайн vед шинэхэн нээгдээд байсан "World Wide Web"-ын ертєнцєєр аялаж, арвин их мэдээлэлийг нь ухаж суухад зарцуулж байв. Тэдний энэ талаар хийсэн анхны тєсєл нь Вэбээс (интернэтээс) NBA-ын тоглогчдын талаар мэдээлэл хайж олдог программ байжээ. Жерригийн хийсэн анхны вэб сайт нь ч гэсэн тvvний спортын их дур сонирхолыг илэрхийлэн - сумо барилдааны тухай байв.

Ингээд удалгvй Жерри Дэвид хоёр маань, Вэб ертєнц дэх асар єргєн хэмжээний мэдээлэлтэй харьцаж ажиллахад амжилт олох гол тvлхvvр нь эдгээр мэдээлэлийг эмхлэн зохион байгуулах явдал юм гэдэгийг ойлгосон байна. Анхандаа тэд єєрсдийн дуртай вэб хуудаснуудын хаягийг ангилан цуглуулж, "World Wide Web дэх Жерригийн лавлах" гэсэн нэрээр найз нартаа эмайл явуулж, вэб хуудас болгон гаргаж байжээ. Энэ нэр нь єєрсєдєд нь тєдийлєн таалагдаагvй тул, "YAHOO" гэсэн богинохон бєгєєд содон нэр бодож олсон байна. Тэдэнд энэ нэрнийх нь "бvдvvлэгдvv этгээд бєгєєд, хэлэхэд амьд аялгуу" нь таалагдсан бєгєєд, дараа нь энэндээ тааруулсан дараах "албаны" дэлгэрэнгvй нэрийг бодож олжээ: "Yet Another Hierarchical Official Oracle".

1994 он гэхэд хэдэн мянган хvн Yahoo!-ыг ашиглан Вэб ертєнцєєс хэрэгтэй мэдээлэлээ олж байв. Энэ онд хэрэглэгчдийн тоо сар тутамд хоёр дахин нэмэгдэж байлаа. Жерри Дэвид хоёр ч гэсэн єєрсдийн шинэ "хобби"-доо цаг заваа бvрэн зарцуулж, ангилсан вэб хаягнуудаасаа хэрэглэгч дурын vг хэрэглэн хайлт хийх, єєрийн хvссэн вэбний хаягийг нэмэх зэрэг олон боломжуудыг нэмэж, тухайн vед хамгийн их хvн ханддаг вэб сайтны нэг болсноос их ачааллыг даах чадвартай "вэб сервер программ хангамж"-ыг нь хvртэл єєрсдєє зохион хэрэглэж байв. Энэ vед тэд Станфорд их сургуулийнхаа интернэт холбоосыг хэрэглэж vйл ажиллаагаагаа явуулж байсан бєгєєд, удалгvй сургуулийнх нь сvлжээ дэлхийн єнцєг булан бvрээс єдєр тутам сая саяараа холбогдох их хэрэглэгчдийн ачааллыг даахаа больж эхлэн, сургуулийнх нь удирдлага Жерри Дэвид хоёрт хандан vйл ажиллагаагаа явуулах єєр газар олохыг хvсчээ. Yahoo!-ын vйл ажиллагаанд єєрийнхєє компъютер, интернэт холболтыг vнэгvй хэрэглvvлэх хvсэлтэй MCI, WORLDCOM, AOL, NETSCAPE гэх мэт олон том компаниудын тєлєєлєгчид Жерри Дэвид хоёртой ирж уулзсан бєгєєд, 1995 онд тэд Netscape-ын саналыг хvлээн авч vйл ажиллагаагаа тэднийх рvv нvvлгэжээ.

Эцэст нь 1995 оны 3-р сард Жерри Дэвид хоёр маань, єєрсдийнх нь вэб хайх хобби нь бизнесын нэлээдгvй ашиг олох vйл ажиллагаа болж болох юм гэдэгийг бvрэн ухаарчээ. Тэд хєрєнгє оруулалтын SEQUOIA пvvсээс 4 сая доллар зээлж єєрсдийн гэсэн компанийг байгуулав. Єєрсєдєд нь бизнесийн vйл ажиллагаа явуулах туршлага дутмаг гэдэгийг ойлгож, ижилхэн Станфорд их сургуулийн бас нэг тєгсєгч болох Тим Кvгл (Tom Koogle - тухайн vед 400 сая долларын high-tech компани ажиллуулж байсан) -ийг єєрсдийн дарга болгож хєлсєлсєн байна.

1995-1999 оны хугацаанд Yahoo!-ын жил тутамд олж байсан орлогын хэмжээ нь 353%-оор нэмэгдэж байв. Ихэнх ашигаа тэд вэб хуудасан дээрээ байрлуулсан баннер ад - тєлбєртэй сурталчилгаанаас олж байна. Энэ их ашигийг олохын тулд вэб хуудасандаа айлчилах хэрэглэгчдийн тоог тогтмол нэмэгдvvлж иржээ. 1995 онд Yahoo! вэб хуудасанд єдєрт 250 мянган хэрэглэгч 2 сая удаа ханддаг байсан бол, 2000 онд єдєрт дунджаар 145 сая хэрэглэгч 625 сая удаа ханддаг гэсэн аварга том vзvvлэлттэй болжээ. Ингээд тэдний компанийн нэр - Yahoo! нь єнєєдєр интернэтэд хамгийн алдартай таних тэмдэг болж, Yahoo! вэб хуудас нь Интернэт дэх хамгийн том хайлтын системын нэг (хамгийн том нь биш юмаа гэхэд) болжээ. Жерри Дэвид хоёр ч, єнєєдєр дэлхийн хамгийн баян залуучуудын жагсаалтанд нэлээн дээгvvр ордог болжээ.

Дээш эхлэлд нь очих

 

Ашиглагдсан Материал

 

Дээш эхлэлд нь очих

 

 
 
 
Хvрэлбаатарын Хундага. Oct 8. 2001.