| Зохиогч
|
Thread |
 | |
i386 Expert

Нэгдэн орсон: 17 Apr 2002 Бичлэгvvд:
530 Байршил: internet |
Радио
сvлжээ гэж юу вэ?
Радио сvлжээ гэж юу вэ?
ISM
давтамжийн зурвас (900MHz ба 2.4GHz)
Аливаа орон нутаг
бvрд радио долгионыг ашиглах заавар ба хууль, зохицуулах
байгууллагууд байдаг. Хойд Америкад FCC (Federal
Communications Commission), европод ETSI (European
Telecommunication Standart Institute) гэх мэт. Эдгээр
зохицуулах байгууллагууд бvх радио давтамжийн хэрэглээг
хувиарлаж оноож єгдєг: телевизийн ба радио єргєн нэвтрvvлэг,
холбоо, арми... Товчоор хэлбэл та ямар нэгэн давтамжийн зурвас
ашиглахын тулд архитектураа бvртгvvлээд хэрэгтэй давтамжийн
зурвасаа худалдаж (тvрээсэлж) авах шаардлагатай. Гэхдээ зарим
нэг тодорхой шалтгааны улмаас зарим давтамжийн зурвасыг vнэгvй
хэрэглэхийг зєвшєєрдєг. Эдгээрийн нэг болох хамгийн их
хэрэглэгддэг нь ISM (Industrial -900-928 MHz,
Scientific-2.4-2.4835GHz, and Medical-5.725-5.85 GHz-ын
давтамжийн зурвасууд (FCC 15.247)) зурвас гэж нэрлэгддэг
900MHz ба 2.4 GHz –ийн давтамжийн зурвас юм. Эдгээр зурвасын
гол онцлог нь unlicensed буюу эрх авах ба бvртгvvлэх
шаардлагагvйгээр чєлєєтэй хэрэглэх боломжтойд оршино. Гэхдээ
давхардах буюу давтамжийг хортойгоор хэрэглэхээс зайлсхийхийн
тулд уг давтамжийг хэрэглэх дvрэм журам байдаг. Эдгээрт
дамжуулах чадлын дээд хэмжээг зааж, цацах зурвасын хязгаараас
хэтрэхгvй (зэргэлдээ давтамжид нєлєєлєхгvйн тулд) байх гэх мэт
шаардлагууд байдаг. 900 MHz зурвасыг европын улсууд ба манай
оронд GSM (Global System for Mobile Communications) хєдєлгєєнт
холбооны системд хэрэглэдэг учир ихэнх орнуудад 2.4 GHz - 2.48
GHz-ийн хооронд 80 MHz ийн зурвасыг радио сvлжээнд ихэвчлэн
хэрэглэдэг. Энэ зурвасыг чєлєєтэй vлдээх шалтгаан олон байдаг
ч усны молекул ба бичил долгионы зуухнуудаас гадна радио
сонирхогч нарт муу зурвас (нєхцєл муу байх тусам чанар
сайжирна:) )vлдээх шаардлага нєлєєлсєн байх гэж бодож байна.))
(Бичил долгионы зуух 2.4GHz давтамжаар ажиллаж уг
радио зурваст хvчтэй нєлєєлдєг)
IEEE 802,11
(Wireless Local Area Network) IEEE 802,16 (Broadband
Wireless Access)
IEEE802.11-ын архитектур Радио
сvлжээний vндсэн бэрхшээл бол тєхєєрємжvvд нь хоорондоо
зохицдог ethernet шиг цор ганц стандарт байдаггvй. Бараг
vйлдвэрлэгч бvр єєрийн гэсэн стандартыг гаргаж ирдэг бєгєєд
эдгээр нь хоорондоо зохицож ажилладаггvй. Иймээс vйлдвэрлэгчид
нэг стандарт гаргаж ирэх шаардлагын улмаас IEEE-д нийлж Radio
LAN-д зориулсан IEEE 802.11 стандартыг гаргаж ирсэн.
Ингээд vйлдвэрлэгч бvр єєрийн технологи ба тєхєєрємжийн
онцлогыг энэ стандартад хамруулж тєхєєрємжид нь оруулахыг
оролдож эхэлсэн. Vvний улмаас стандартыг боловсруулж дуусгах
явц илт удааширав. За тэгээд энэ бvхний дараа 802.11 стандарт
нэг MAC протокол ба 3 физик тvвшний давхаргыг тодорхойлж
єгсєн: Холболт буюу топологийн хоёр горимтой - Бие
даасан (ad hoc) - Infrastructure МАС протокол нь -
Point coordination бvхий CSMA/CA Физик тvвшний давхарга нь
- Frequency Hopping - зєвхєн 1 Mb/s - Direct Sequence
- 1 ба 2 Mb/s - Infrared (эрс ялгаатай гурван физик
тvвшин агуулсан стандарт) Тvvнээс хойш 802.11-ийг єргєтгєж
802.11b гаргаж ирсэн: - Frequency Hopping - 2 Mb/s -
Direct Sequence - 5.5 ба 11 Mb/s
MAС нь тvгээх горим
(distributed mode-CSMA/CA) ба чиглvvлэх горим (coordinated
mode-polling mode) гэсэн ажиллагааны хоёр vндсэн стандартыг
агуулсан. 802.11 мэдээж МАС тvвшний дахин дамжуулалт ба
RTS/CTS, мєн хэсэглэлт (fragmentation) ашигладаг. Албан бусаар
эрчим хvч хэмнэх онцлогуудыг оруулах шаардлагыг мєн тусгагдсан
байдаг. 802.11 МАС протокол мєн бvртгэлийн баталгаажуулалт ба
кодчилол (WEP-RC4 40 бит, зарим vйлдвэрлэгчид 128 битийн RC4-г
санал болгох болсон)-ыг агуулдаг. Нєгєє талаас 802.11-д
жижигхэн орчины (multirate, roaming, inter AP
communication...) хэрэглээг тодорхойлж єгєєгvй байсан. Зарим
802.11 бvтээгдэхvvнvvд єєрийн нэмэлт технологи (bit-rate-ын
тохируулалт, нэмэлт модуляцлах схем, чадалтай кодчилол)
ашиглаж байсан нь зарим vед уг стандартад нэмэгдэхгvй байх
явдал байсан. Ихэнх vйлдвэрлэгчид ємнєх бvтээгдэхvvнvvдтэй
нь зохицуулах шаардлагын улмаас 802.11 бvтээгдэхvvнvvдийг маш
удаан хийж байсан учир 1997 оны 9 сард 802.11 стандартыг
боловсруулж дууссан. Зарим кодчилол ба эрчим хvч хэмнэх албан
бус онцлогуудыг бvтээгдэхvvн нь гарсанаас хойш сарын дараа
судалж нэмж байв.
Эдгээр онцлогуудыг бэлэн болгосоны
дараа шаардлагад тохирсон бvтээгдэхvvнvvд гарч ирсэн. Vvний
дараах бас нэг бэрхшээл нь vйлдвэрлэгчид 802.11 стандартад
нийцvvлэн бvтээгдэхvvнээ vйлдвэрлэж байсан ч бvтээгдэхvvн нь
ижил физик тvвшин, ижил дамжуулах хурд, ажиллагааны горим нь
ижил байж хоорондоо нийцэж ажиллах ёстой. Ингээд vйлдвэрлэгчид
бvтээгдэхvvнээ шалгах ба ажиллааг нь тохируулах лаборатори
судалгааны ажилд нэгдэн стандартаа шинэчлэв.
802.11-b
ба 802.11-a (5 GHz-ийн 802.11) 802.11 –ийг хэрхэн хийх
талаар 7 (?) жил цэц булаацалдсаны эцэст 5GHz ба 2.4 GHz дээр
шинэ стандартыг бий болгосон. Энэ хоёр стандарт хоюулаа 802.11
МАС-ийг бvрэн єєрчлєєгvй зєвхєн физик тєвшний хувьд ялгаатай.
802.11-a (5 GHz-ийн 802.11) UNII дамжуулах
зурвасыг ашигласан OFDM технологи дээр суурилан анх 1999 оны
зун стандартчилагдсан,. OFDM физик тvвшин нь HiperLan II-н
физик тvвшинтэй ойролцоо, 20 MHz єргєнтэй суваг дээр 52 дэд
зєєгч давтамж ашиглах ба 6 12 24 Mb/s, албан бус 9 18 36 48 54
Mb/s-ийн бит дамжуулах хурдтай. Худалдаанд нэг ч бvтээгдэхvvн
гаргаагvй (1999-10. Wireless. Online Wireless letter)
Vvний дараа нэг их удалгvй Direct Sequency-ийн физик
тvвшнийг єєрчлєн 802.11 b (802.11 HR) стандартыг гаргаж ирсэн.
Зорилго нь 2.4 GHz-ийн зурвасыг ашиглах хугацааг уртасгах
явдал бєгєєд, 2.4 GHz дээр ажилладаг тєхєєрємжvvдэд шинэчлэл
хийж ашиглах боломж гаргаж єгсєн. єгєгдєл дамжуулах хурд нь
5.5 ба 11 Mb/s. ---
|
Jun.25.03 3:47 pm |
|
|
i386 Expert

Нэгдэн орсон: 17 Apr 2002 Бичлэгvvд:
530 Байршил: internet |
M.A.C.
– Хандах
механизм-------------------------------------------Basic
access mechanism –
Хэсэглэлт----------------------------------------------------Fragmentation
– Хувиргалт
(нууцлалт)--------------------------------------Еncryption
• MAC Layer Management –
Синхрончлол-----------------------------------------------Synchronization
– Эрчим хvчний
зохицуулалт-------------------------------Power management
– Тэнvvчлэх (нvднvvдийн хооронд
шилжих)--------------Roaming Physical Layer Convergence
Protocol (PLCP) – Физик тєвшнийг
тодорхойлох----------------------------PHY-specific –
Сувгийг хянах---------------------------------------------CCA
signal (CarrierSense) Physical Medium Dependent Sublayer
(PMD) – Модуляцлах ба
кодлох-----------------------------------Modulation and
Encoding PHY Layer Management – Сувгийг
сонгох------------------------------------------Channel tuning
– Физик тvвшний vзvvлэлтийг хянах---------------------PHY
MIB Station Management – MAC ба физик тvвшний уялдааг
зохицуулах----------Interacts with both MAC & PHY
Management
IEEE
802.11-ын Физик тvвшин
a.Frequency Hopping
Spread Spectrum (Давтамжийн vсрэлттэй тархац) 1 Mbit/s. 2
тvвшний FSK (Frequency Shift Keying) модуляц -79 суваг
дээр шилжилт хийнэ. 1 сувгийн єргєн нь 1 MHz = 79MHz
b.Direct Sequence Spread Spectrum (Шууд дараалал бvхий
тархац) 1 Mbit/s - DBPSK (Differential Binary Phase Shift
Keying) модуляц 2 Mbit/s - DQPSK (Differential Quadrature
PSK) модуляц -11 хэсэг Barker-ийн дараалал ашиглана.
Cувгийн єргєн нь 22MHz 3. Infrared. (Хэт улаан туяа) 1
Mbit/s - 16-PPM (16 байрлалтай Pulse Position Modulation)
2 Mbit/s - 4-PPM. - 850 nanometer-с 950 nanometer-н
зурвас. Практикт сvлжээнд бараг хэрэглэдэггvй (зєвхєн 2 PC-г
ойрхон зайд холбох буюу IR тєхєєрємжvvдтэй холбоход
хэрэглэдэг. хамрах хvрээ нь 10 орчим метр)
MAС нь дээр
дурдсанаар тvгээх горим (distributed mode-CSMA/CA) ба бие
даасан горим (coordinated mode буюу polling mode) гэсэн
ажиллагааны хоёр vндсэн стандартыг агуулсан. 802.11 мэдээж МАС
тvвшний дахин дамжуулалт ба RTS/CTS, мєн хэсэглэлт
(fragmentation) ашигладаг. Албан бусаар эрчим хvч хэмнэх
онцлогуудыг оруулах шаардлагыг (хєдєлгєєнт зангилаануудад
зориулж) мєн тусгасан байдаг. 802.11 МАС протокол мєн
бvртгэлийн баталгаажуулалт ба кодчилол (WEP-RC4 40 бит, зарим
vйлдвэрлэгчид 128 битийн RC4-г санал болгох болсон)-ыг
агуулдаг. (одоохондоо тvvх ярьж байгаа шvv. Хэн нэгэн сонирхох
байх гэж бодлоо) Эдгээр онцлогуудыг бэлэн болгосоны дараа
шаардлагад тохирсон бvтээгдэхvvнvvд гарч ирсэн. Vvний дараах
бас нэг бэрхшээл нь vйлдвэрлэгчид 802.11 стандартад нийцvvлэн
бvтээгдэхvvнээ vйлдвэрлэж байсан ч бvтээгдэхvvн нь ижил физик
тvвшин, ижил дамжуулах хурд, ажиллагааны горим нь ижил байж
хоорондоо нийцэж ажиллах ёстой. Ингээд vйлдвэрлэгчид
бvтээгдэхvvнээ шалгах ба ажиллааг нь тохируулах лаборатори
судалгааны ажилд нэгдэн стандартаа шинэчлэв. Гэвч энэ нь ердєє
л 1 ба 2Mb/s хурдтай байсан болохоор 5Ghz зурвасыг ашиглан
илvv єндєр хурдаар дамжуулах боломжийг судалж боловсруулж
эхэлсэн (HiperLan ба 5 Ghz-ийн 802.11). Гэвч 2.4 Ghz-с 5
Ghz-рvv шилжих шилжилт нь бvх зангилаа (тєхєєрємж)-vvдийг
солих шаардлагыг гаргаж ирсэн (ашиглах давтамжийн хувьд
ялгаатай учир шинэ модем шаардлагатай). Иймээс зохион
бvтээгчид (гол тєлєв Harris ба Lucent) судалгааны явцад 2.4
Ghz-ийн тєхєєрємжvvдийг Spread Spectrum зарчмаар 5 Mb/s ба 11
Mb/s системд ашиглах аргыг олсон. Lucent фирм PPM (Pulse
Position Modulation) буюу байрлалаар модуляцлах энгийн
шийдэлийг ашиглан єєрийн бvтээгдхvvнvvдэд (5Mb/s ба 10Mb/s)
хэрэглэж эхэлсэн. Энэ нь Direct Sequence модемд ашиглагдан код
шилжvvлэх vйлдэл хийдэг бєгєєд, байрлал бvр хэд хэдэн битийг
тайлах (encode) чадвартай. PPM нь маш энгийн хялбар боловч
vзvvлэлт багатай. Harris харин MBOK (M-ary Bi-Orthogonal
Keying) технологийг ашиглан 5.5 Mb/s ба 11 Mb/s хурдаар
мэдээлэх дамжуулах боломжийг олсон нь PPM-с технологийн хувьд
илvv ярвигтай ч vнэ ба чанарын хувьд хавьгvй дээр болж чадсан.
Энэ хоёр хоюулаа 802.11 стандартад нийцэж байсан боловч
системд сонгож хэрэглэсэнгvй. Харин тэд хоорондоо тохиролцон
CCK (Complementary Code Keying) гэсэн єєр модуляцлах техникийг
боловсруулан 802.11 HR системд ашиглахыг FCC-р зєвшєєрvvлэн
1999 оны 9-р сарын 16-нд 802.11-ийн энэ сайжруулсан хувилбарыг
гаргаж батлуулж IEEE 802.11 High Rate гэж нэрлэсэн. Энэ нь
ємнєх 802.11-с илvv єндєр хурдтай єгєгдлийг дамжуулах
боломжийг хангаж єгжээ. IEEE 802.11 HR нь 2.4GHz дээр 11Mb/s
ба 5Mb/s єгєгдєл дамжуулах хурдтай (CCK модуляц), оригинал
802.11 DS системд зохицож (PSK, FSK модуляц) ажиллах
чадвартай. 802.11-b ба 802.11-a (5 GHz-ийн 802.11)
802.11 –ийг 5GHz ба 2.4 GHz дээр єргєтгєж гарч ирсэн
стандарт. Энэ хоёр стандарт хоюулаа 802.11 МАС-ийг бvрэн
єєрчлєєгvй зєвхєн физик тєвшний хувьд ялгаатай. 802.11-a
(5 GHz-ийн 802.11) - UNII дамжуулах зурвасыг (5GHz) ашиглан
OFDM технологи дээр суурилан анх 1999 оны зун
стандартчилагдсан. OFDM-ын физик тvвшин нь HiperLan II-н физик
тvвшинтэй ерєнхийдєє тєстэй, 20 MHz єргєнтэй суваг дээр 52 дэд
зєєгч давтамж ашиглах ба 6, 12, 24 Mb/s, албан бус 9, 18, 36,
48, 54 Mb/s-ийн бит дамжуулах хурдтай. 802.11b
(IEEE802.11HR) - 802.11-ийн физик тvвшнийг єєрчлєн гаргаж
ирсэн. Давтамжийн зурвас хэвээрээ - 2.4GHz. Тодруулж хэлбэл
єгєгдєл дамжуулах єндєр хурдыг шинээр модуляцлах аргыг
боловсруулж гаргаж авсан. Frequency Hopping - 2 Mb/s 4
тvвшний FSK Direct Sequence - 5.5 ба 11 Mb/s DQPSK (+CCK)
Зорилго нь 2.4 GHz-ийн зурвасыг ашиглах хугацааг уртасгах
явдал бєгєєд, 2.4 GHz дээр ажилладаг тєхєєрємжvvдэд бага
зэргийн шинэчлэл хийж ашиглах боломж гаргаж єгсєн.
|
Jun.26.03 10:40 am |
|
|
i386 Expert

Нэгдэн орсон: 17 Apr 2002 Бичлэгvvд:
530 Байршил: internet |
HiperLan HiperLan –ы зарчим нь
802.11-c хамаагvй эсрэг. Энэ стандартыг ETSI-ийн судалгаа
шинжилгээнийхэн ямар нэгэн том vйлдвэрлэгчидийн дэмжлэггvйгээр
бий болгосон болохоор ємнєх бvтээгдэхvvнvvдээс эрс ялгаатай.
Энэ стандарт нь бvтцийн хувьд маш энгийн, зарим дэвшилтэт
онцлогыг ашигласан бєгєєд бvр 1996 оны зун баталгаажуулчихсан
байсан. Эхний онцлог давуу тал нь Hiperlan єєртєє
зєвшєєрєгдсєн зурвас (5.1GHz-5.3GHz, зєвхєн европод) дээр
ажилладаг ба Spread Spectrum-ийг агуулдаггvй. Таван байнгын
сувагтай, дамжуулах хурд нь 23.5 Mbs Протокол нь CSMA/CA
дээр суурилсан багцын хугацаа ба урьтамжийн хувилбар, MAC
тvвшний дахин дамжуулалтыг ашигладаг. Кодчилол ба эрчим хvч
хэмнэх системvvдийг протоколдоо тусгаж єгсєн. Hiperlan-ы нэг
олзуурхууштай онцлог нь (єндєр хурдаас гадна) ad-hoc
чиглvvлэлт хийх чадвар юм: хэрэв таны дамжуулах гэж буй
мэдээллийн хvлээн авагч таны зурвасаас гарсан байсан ч та
хоёрын завсар байгаа зангилаанууд (computer) автоматаар тvvн
рvv таны єгєгдлийг чиглvvлэлт хийж чадна. Hiperlan нь
бvрэн ad-hoc систем бєгєєд ямар нэгэн тохируулга ба тєв
удирдах систем шаардлагагvй. Hiperlan стандартын гол
дутагдал нь бодит isochronous (хугацаа тэнцvvлэх..?)
vйлчилгээг хангадаггvй, хандах цэгийн механизмыг бvрэн
тодорхойлох боломжгvй, том хэмжээний газар vйлчлэх чадваргvйд
оршино. Мєн багцын header нь том хэмжээтэй. Тавигдах шаардлага
єндєр, протокол нь нарийн (ярвигтай), бас vйлдвэрлэлийн єртєг
єндєр (vнэ єндєр).
| Description: |
|
| Filesize: |
26.29 KB |
| Viewed: |
52 Time(s) |

|
|
Jun.27.03 6:01 pm |
|
|
i386 Expert

Нэгдэн орсон: 17 Apr 2002 Бичлэгvvд:
530 Байршил: internet |
HiperLan II HiperLan II зарчим ба
бvтэц нь HiperLan-саа бас л хамаагvй эсрэг. Эхний HiperLan
ad-hoc сvлжээнд тулгуурлагдаж хийгдэж байсан бол хоёр дах
HiperLan нь infrastructure ба утасгvй тvгээх систем (wireless
distribution systems) дээр тулгуурлаж зохиогдсон. Ганц
тєсєєтэй тал нь ETSI (Broadband Radio Access Network group)-р
тодорхойлогдсон, европод зєвшєєрєгдсєн 5 GHz (5.4GHz-5.7GHz)
зурвас дээр ажилладаг шаардлага єндєр, протокол нь нарийн
(ярвигтай), бас vйлдвэрлэлийн єртєг єндєр (vнэ єндєр).
HiperLan II нь OFDM модуляц дээр тулгуурласан анхны
стандарт юм. Дэд зєєгч бvр ялгаатай модуляцаар модуляцлагдах
(FEC-ийн дараалал нь ялгаатай мушгирсан “convolutional”-код
ашиглана) ба єгєгдєл дамжуулах хурд нь єєрчлєгддєг (6, 9, 12,
18, 27 ба 36 Mb/s, 54 Mb/s). Сувгийн єргєн нь 20 MHz: єгєгдєл
дамжуулах 48 OFDM зєєгч, тусгай дохионы 4 нэмэлт зєєгч
(нийтдээ 312.5кHz-н завсартай 52 зєєгч) давтамжуудаас бvрдэнэ.
HiperLan II нь Wireless ATM систем бєгєєд, МАС протокол нь
нєєц слоттой тєвлєрсєн чиглvvлэлт бvхий TDMA бvтэцтэй. Слот
бvр тогтмол 54 байт payload (багцын хэмжээ)-тай, мєн MAC нь
SAR (Segmentation And Reassembly-том хэмжээний багцуудыг 54
байт хэмжээтэй нvднvvдэд хуваана) ба ARQ (Automatic Request -
MAC тvвшний дахин дамжуулалт)-ыг хангаж єгдєг. Єєрєєр хэлбэл
логик коммутатортай.. Мєн тvvнчлэн эрчим хvч хэмнэх ба
нууцлалын онцлогуудыг тусгаж єгсєн байдаг. HiperLan II нь
ATM vvрvvдийг зєєх, мєн IP багцууд, Firewire багцууд (IEEE
1394), ба digital voice (хєдєлгєєнт холбооны)-ыг дамжуулахад
зориулж нэмэлт агуулгатай зохион бvтээгдсэн. HiperLan II-ын
гол давуу тал нь vйлчилгээний чанар єндєр. Багцын хэмжээ
тогтмол учир єгєгдлийн дамжуулалтын хурд єндєр, найдвартай
байдаг (ATM технологийн онцлог). HiperLan II нь OFDM
модуляц дээр тулгуурласан анхны стандарт юм. Дэд зєєгч бvр
ялгаатай модуляцаар модуляцлагдах (FEC-ийн дараалал нь
ялгаатай мушгирсан “convolutional”-код ашиглана) ба єгєгдєл
дамжуулах хурд нь єєрчлєгддєг (6, 9, 12, 18, 27 ба 36 Mb/s, 54
Mb/s). Сувгийн єргєн нь 20 MHz: єгєгдєл дамжуулах 48 OFDM
зєєгч, тусгай дохионы 4 нэмэлт зєєгч (нийтдээ 312.5кHz-н
завсартай 52 зєєгч) давтамжуудаас бvрдэнэ. HiperLan II нь
Wireless ATM систем бєгєєд, МАС протокол нь нєєц слоттой
тєвлєрсєн чиглvvлэлт бvхий TDMA бvтэцтэй. Слот бvр тогтмол 54
байт payload (багцын хэмжээ)-тай, мєн MAC нь SAR (Segmentation
And Reassembly-том хэмжээний багцуудыг 54 байт хэмжээтэй
vvрvvдэд хуваана) ба ARQ (Automatic Request - MAC тvвшний
дахин дамжуулалт)-ыг хангаж єгдєг. Єєрєєр хэлбэл логик
коммутатортай.. Мєн тvvнчлэн эрчим хvч хэмнэх ба нууцлалын
онцлогуудыг тусгаж єгсєн байдаг. HiperLan II нь ATM
vvрvvдийг зєєх, мєн IP багцууд, Firewire багцууд (IEEE 1394),
ба digital voice (хєдєлгєєнт холбооны)-ыг дамжуулахад зориулж
нэмэлт агуулгатай зохион бvтээгдсэн. HiperLan II-ын гол давуу
тал нь vйлчилгээний чанар єндєр. Багцын хэмжээ тогтмол учир
єгєгдлийн дамжуулалтын хурд єндєр, найдвартай байдаг (ATM
технологийн онцлог).
Хамгийн сvvлд i386 гишvvн Jun.28.03
4:41 pm -д, 1 дэх удаагаа зассан |
Jun.27.03 8:10 pm |
|
|
i386 Expert

Нэгдэн орсон: 17 Apr 2002 Бичлэгvvд:
530 Байршил: internet |
OpenAir OpenAir бол Proxim-с
гаргасан протокол. Proxim нь WLAN-ы хамгийн том
vйлдвэрлэгчдийн нэг бєгєєд OpenAir-ын нарийвчилсан мэдээллийг
нууцалж, OpenAir-н бvтээгдэхvvнvvд зєвхєн Proxim-ийн модулиуд
дээр суурилдаг. OpenAir 802.11-ын ємнєх протокол бєгєєд
Frequency Hopping техникийг ашигладаг ба 0.8 Mb/s (2FSK), 1.6
Mb/s (4FSK) єгєгдєл дамжуулах хурдтай. Багцуудын contention
сувгийн хэмжээ 802.11-ыг бодвол хамаагvй том, ажиллагаа
авсаархан боловч vзvvлэлт багатай. OpenAir-ын MAC протокол нь
МАС дахин дамжуулалт бvхий CSMA/CA, RTS/CTS дээр суурилсан,
бvх contentiоn суваг нь бvрэн RTS/CTS солилцоог агуулсан.
Протоколын гол онцлог нь хандах цэг ямар нэгэн дамжуулалт
байхгvй vед л дамжуулалт хийж чадах ба эргээд сувгийг
contention access горимд оруулдаг. OpenAir МАС тvвшний ямар
нэгэн кодчилол хийдэггvй, харин нууц vг дээр
(password-Security ID) тулгуурласан Network ID-г
vvсгэдэг.
|
Jun.27.03 8:12 pm |
|
|
i386 Expert

Нэгдэн орсон: 17 Apr 2002 Бичлэгvvд:
530 Байршил: internet |
IEEE 802.16 стандарт (Broadband
Wireless Access)
802.16 стандарт нь МАС ба физик
тvвшний хувьд 802.11-тэй ерєнхийдєє тєстэй. Єргєн зурваст
радио давтамжаар LAN ба WAN-уудыг холбох стандарт юм..
IEEE 802.16 - 10-66GHz-н зурвас дахь MAC ба Физик тvвшнийг
тодорхойлолтуудыг стандартчилна. P802.16 a – 2-11GHz-н
зурвас дахь MAC ба Физик тvвшнийг тодорхойлолтуудыг
стандартчилна. - Хэт богино долгион буюу миллиметрийн
долгион дээр утасгvй шугам ашиглан холболт vvсгэх -
Лицензтэй давтамжийн зурвас ашиглах - Дунд зэргийн хvрээнд
LAN-уудыг холбох - Бэхлэгдсэн цамхагын буюу єндєр антенн
бvхий Point-to-Point ба Point-to-Multipoint архитектур ашиглах
- QoS хангасан олон тєрлийн (heterogeneous) зєєгчийн
дамжуулалтын боломжийг ашиглах - єндєр хурд бvхий єргєн
зурвасын дамжуулалт (>2Mbs) хийх боломжийг хангах
Хэдийгээр IEEE802.16 стандартыг хэрэглээд эхэлчихсэн ч
тєслийн шатандаа явж байгаа. Учир нь энэ стандарт IEEE802.11
стандарт дээр суурилж гарч ирсэн. Point-to-Multipoint
маягийн холболт нь distributed системтэй тєстэй. Тєв станцыг
хvрээлэн оршиж буй алсын станцуудтай холболт vvсгэх бєгєєд
алсын станцууд зєвхєн тєв станцаар дамжуулан хоорондоо
холбогдох боломжтой. Харин тєв станцуудыг хооронд нь
холбох, єндєр хурдтай ба холын зайд байгаа алсын станцтай
холбогдох тохиолдолд point-to-point холболт ашигладаг.
Одоо Радио сvлжээ дотроо ямар ялгаатай нь ойлгогдож байгаа
байх. Эхэнд дурдсан буюу 802,11 нь утасгvй дотоод
сvлжээний стандарт, 802,16 нь дотоод сvлжээнvvдийг холбох
стандарт юм байна. Энэ хоёр дотроо маш их ялгаатай. 802,11-н
радио модем нь энгийн сvлжээний карттай адил vvрэгтэй. Харин
802,16-н радио модем нь дотроо router зэрэг чиглvvлэх
тєхєєрємжvvдийг агуулсан
|
Jun.27.03 8:14 pm |
|
|
SeD Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн

Нэгдэн орсон: 17 Oct 2002 Бичлэгvvд:
199 Байршил: UB |
i386, thanks a lot, ene chini mash
ikh medeelel baina. Bi odoogoor Apple MAC-iig mash ikheer
sudalj baina, Tegeed chamaas neg zuil asuumaar baina, MAC-iig
yaj FreeBSD server-tei dotood suljeend kholbokh ve?, zov
ajillaj baigaag ni yaj shalgakh ve?
|
Jun.28.03 1:36 pm |
|
|
iTES Зочин
|
bi neeh sain medehgui baina. minii
mac buur 94 oniih. chi LAN-iihaa talaar Apple-iinhaa talaar
joohon delgerengui nad ru maildchih /[email protected]/ esvel
msngr -r orood ir.
|
Jun.28.03 3:45 pm |
|
|
i386 Expert

Нэгдэн орсон: 17 Apr 2002 Бичлэгvvд:
530 Байршил: internet |
Радио
сvлжээнд зориулсан давтамжийн хувиарлалт
Радио давтамжийн хувиарлалт ба
стандарт бий болгох болсон шалтгаан Радио дамжуулах орчин
- Хєндлєнгийн долгион ба шуугиан ихтэй - Хугацаа ба
орчны хувьд чанарын ялгаа их - 802-ын бус тєхєєрємжvvдтэй
орчныг хувааж ашигладаг (лицензгvй дохионы vvсгvvр, хэт богино
долгионы зуух) Бvтэн холболт хийгдэх боломж бага Хэт
алслагдсан зангилааны бэрхшээл (hidden nodes) Хєдєлгєєнт
зангилаануудын хувьд -Холболтын чанар єєрчлємтгий
-Тэжээлийн зайн ашиглалтад эрчим хvч хэмнэх менежмент
шаардлагатай (хєдєлгєєнт зангилааны хувьд) Мєн утасгvй
дотоод сvлжээнд тєхєєрємжvvд нь хоорондоо зохицдог ethernet
шиг цор ганц стандарт байгаагvй. Бараг vйлдвэрлэгч бvр єєрийн
гэсэн стандартыг гаргаж ирдэг бєгєєд эдгээр нь хоорондоо
зохицож ажилладаггvй. Ийм учир vйлдвэрлэгчид нэг стандарт
гаргаж ирэх шаардлагын улмаас IEEE-тай хамтарч Radio LAN-д
зориулсан IEEE 802.11 стандартыг гаргаж ирсэн. Энэ стандарт нь
дамжуулах орчин ба физик тvвшнийг зохицуулахад чиглэгдсэн.
Зураг 1. Радио давтамжийн хувиарлалт. Европын бvс
DECT - 1.880-1.900GHz – Digital European Cordless
T(elephone)elecommunications RLAN - 2.45 GHz зурвас дахь
1MHz, T/R 10-01 - 2.4835 - 2.500 GHz - Сансрын холбоо
HIPERLAN - 5.2 GHz дээр 100+50 MHz ба 17 GHz дээр 200 MHz,
T/R 22-06 RLAN - 61.0 - 61.5 GHz, T/R 22-03 GSM - 915
MHz - Global System for Mobile
Зураг 2. Радио
давтамжийн хувиарлалт. Америкийн бvс FCC Part 15 – 902
- 928 MHz Канад ба Мексик – 2.4 - 2.4835 GHz Мєн Канад
– 5.725 - 5.875 GHz - Unlicensed PCS, 1.910 - 1.930
GHz – 10 MHz Дуу ба дvрсийн дамжуулалтад ( 1.920-1.930
GHz) – 10 MHz Єгєгдєлийн дамжуулалтад (1.910-1.920 GHz)
- Unlicensed PCS, 2.390 - 2.400 GHz - 40 GHz ийн
зурвас – 8.5 GHz unlicensed vйлчилгээ - LANууд ба
хєдєлгєєнт радарын систем - 59-64 GHz дах 5 GHz зурвас
- 71 ба 153 GHz дах нэмэлт 2.5GHz-ийн єргєнтэй 7 зурвас
– 7.3 GHz licensed vйлчилгээ - 40.5-42.5GHz,
47.2-48.2GHz дахь 3GHz–ийн єргєнтэй 2 зурвас - 71 ба 153
GHz 4.3 GHz ийн єргєнтэй 7 зурвас -18.8 - 19.2 GHz єгєгдєл
дамжуулахад зориулагдсан лицензтэй зурвас
| Description: |
|
| Filesize: |
54.72 KB |
| Viewed: |
15 Time(s) |

|
| Description: |
|
| Filesize: |
51.47 KB |
| Viewed: |
15 Time(s) |

|
| Description: |
Зураг 3.
Радио давтамжийн хувиарлалт. Ази номхон далайн
бvс - 2.471 - 2.497 GHz Японд RLAN-д зориулсан
зурвас - 2.4-2.5GHz Бусад Ази ба номхон далайн
ихэнх орнууд -17-19 GHz Зєвхєн японд
ашигладаг. Зохицуулга нь
тодорхойгvй. | |
| Filesize: |
48.96 KB |
| Viewed: |
15 Time(s) |

|
|
Jun.28.03 6:52 pm |
|
| |