Хvрэлбаатар Хундага
3 сарын 9, 2001
DirectX
гэж юу вэ?
Windows-н
орчинд нэлээд гайгvйхэн шиг тоглоом тоглох гэхээр энэхvv DirectX
гэгчийн аль нэг хувилбарыг нь зайлшгvй суулгасан байхыг шаарддагийг
та бvхэн мэднэ билээ. Тэгвэл энэ DirectX гэж юуг хэлээд байна
аа? Энэний учрыг нэг олоё!
DirectX
Технологи
Компъютерыг
3 давхаргаас тогтдог гэж vзэе. Yvнд:
- · Техник
хангамж (hardware)
- · Yйлдийн
систем (operating system)
- · Хэрэглээний
программ хангамжууд (software)
Техник
хангамж гэдэгт нь компъютерийн vндсэн эд ангиудаас гадна олон
янзын vйлдвэрлэгч компаниас гаргасан тєрєл бvрийн дуу дvрс ялгаж
гаргах тєхєєрємжvvд (дуу дvрсний кардууд) орно. Эдгээр нь хоорондоо
чанарын vзvvлэлт, техникийн боломж гэх мэтээрээ ялгаатай байдаг.
Компъютерын
ертєнцєд олон янзын vйлдлийн систем хэрэглэддэг, vvнээс хамгийн
єргєн буюу нийт хэрэглэгчидийн 97% орчим нь Windows vйлдлийн
систем хэрэглэдэг. Yлдсэн 3%-г Mac, UNIX, Linux гэх мэт vйлдлийн
системvvд эзэлнэ. Yйлдлийн систем нь техник хангамж, хэрэглээний
программын хоёрын голд байрлаж тэднийг хооронд нь холбож єгєх
ажлыг хийдэг.
Хэрэглээний
программууд гэдэгт нь, дэлхий дээрхи тоолж баршгvй олон янзын
компаниудаас гаргасан тоолж барагдашгvй олон программ хангамжууд
орно. Тэдний зарим хэсэг нь графикын болон дуу хєгжимний ихээхэн
боломж шаарддаг, эдний ихэнх нь сvvлийн vеийн тоглоомнууд байна.
За ингээд
олон янзын vзvvлэлттэй дуу дvрсний кардууд, тэднийг хэрэглэдэг
олон тооны хэрэглээний программнууд. Хэрэглээний программ зохиогчидын
хувьд энэ нь ихээхэн том бэрхшээл болж байжээ. Тэд хэрэглэгчиддээ
єндєр чанартай дуу дvрс vзvvлэхийн тулд эдгээр олон янзын vзvvлэлт
функцтэй кардуудад тус бvрт нь зориулж программаа бичих хэрэгтэй
бєгєєд, энэ нь зах зээл дээр аль альных нь хувьд ихээхэн тvгжигдмэл
байдал vvсгээд байжээ. Хэрэглэгчидийн хувьд ч гэсэн, ямар нэгэн
программ худалдаж авахдаа єєрийнх нь дуу дvрсний кардтай зохицож
ажилладаг эсэхийг vзэж байж авахгvй бол чанарын шаардлага хангахгvй
дуу дvрс гарах гэх мэт бэрхшээлvvд учирдаг байжээ.
Microsoft
компани Windows vйлдлийн системийг хэрэглэчидээ энэ бэрхшээлээс
гаргахын тулд DirectX-г гаргажээ. 1995 онд Microsoft Game Software
Development Kit (SDK)-н нэг хэсэг нь болж анхны DirectX 1.0
хувилбар нь гарсан. Ерєнхийдєє DirectX гэдэг нь олон янзын дуу
дvрсний кардаар хэрхэн хvссэн дуу дvрсээ гаргаж авах талаар
мэдээлэл, эдгээр кардуудыг хэрхэн удирдаж программчлах талаархи
мэдээлэл функцуудын цуглуулга-"сан" гэж ойлговол зохино.
Одоо бол
хэрэглээний программ зохиогчид зєвхєн DirectX-д л зориулаад
программаа биччихнэ, нєгєє олон кардууднад зохициж ажиллуулах
асуудлыг нь DirectX хариуцна. Дуу дvрсний кард vйлдвэрлэгчидийн
хувьд ч гэсэн, шинээр хийсэн кардныхаа тухай материалыг нь DirectX-н
хамт олонд илгээхэд, дараагийн DirectX хувилбарт энэ нь багтаад
орчихно. DirectX харин тэдний графикын хvчин чадлыг дээд зэргээр
ашиглах vvрэгтэй бєгєєд, шаардагдах мэдээлэл, функц, алгоритмуудыг
агуулж байна.
Анхлан
DirectX нь Windows 95, 98 -д зориулж гаргасан бєгєєд, Windows
NT 4.0 дээр DirectX нь бvрэн биш байдлаараа ажилладаг. DirectX
7.0a хувилбар нь Windows 2000 дээр бvрэн ажилладаг ажээ.
Эхлэлд
нь очих

DirectX-н
хувилбарууд
DirectX
1.0 нь DirectDraw, DirectInput, DirectPlay, DirectSound
гэсэн vндсэн хэсэгvvдээс бvтнэ.
DirectX
2.0 -д Direct3D шинээр багтсан.
DirectX
3.0 - DirectInput, Joystick Control Panel апплет гэх мэт
онцлог єєрчлєлт, мєн Intel-н MMX технологитой ажилладаг шинэчилэгдсэн
Virtual Math Coprocessor Device файль зэрэг зvйлс нэмэгджээ.
DirectX
3.0a - MMX компъютерууд дээр vvсэж байсан зарим нэг алдааг
зассан.
DirectX
3.0b - Windows 95-н Япон хэл дээрхи хувилбарт vvссэн алдааг
зассан.
DirectX
5.0 - Энэ хувилбарт харин нэлээд олон єєрчлєлтvvд нэмэгдсэн,
vvнд: Windows 98-д олон монитор залгах боломж, шинээр Game Controllers
control panel, MMX-г дахин сайжруулж, ер нь олон жижиг єєрчлєлтийг
хийж сайжруулжээ. DirectX 5.0 нь Windows 98, Windows 98 Second
Edition хувилбаруудад багтжээ.
DirectX
5.2 - DirectPlay-н хамгийн сvvлийн хувилбарыг багтаасан.
Мєн л олон жижигхэн єєрчлєлтvvд нэмэгджээ.
DirectX
6.0 - Шинэ 3D нэмэлт орсон байна, мєн AMD -н 3Dnow! технологитой
зохицож ажиллах чадвартай болсон.
DirectX
6.1 - Энэ хувилбар нь 1999 оны 2-р сарын эхээр гарсан, гол
нь DirectMusic API нэмэгдсэн.
DirectX
7.0 - 1999 оны 9 сард гарсан. 3 хэмжээст график (3D), дууны
зарим єєрчлєлтийг хийсэн, мєн нэлээд хурдан ажиллагаатай болсон.
Мєн Creative-н EAX технологийг ашиглан сайжруулсан 3D дууны
алгоритм, техник хангамжын хурдтай ажиллагаатай болсон.
DirectX
7.0a - Windows 2000-д ажиллах боломжтой.
DirectX
8.0 - Windows 2000, Windows ME-д ажиллах боломжтой.
DirectX
8.0a - Энэ нь єнєєдрийн байдлаар хамгийн сvvлчийн хувилбар
бєгєєд, дvрс солигдох арай єндєр хурд, сvлжээгээр олуулаа тоглоход
зориулсан гэх мэт олон нэмэлтийг агуулсэн ажээ.
Эхлэлд
нь очих
Надад DirectX
хэрэгтэй юу?
Тиймээ,
хэрвээ та DirectX-н аль нэг хувилбарыг ашиглаж бичигдсэн тоглоом
тоглохыг хvсвэл тэр хувилбарыг нь юм уу тvvнээс дээшхи хувибарыг
олж авч суулгах хэрэгтэй болно.
Хамгийн сvvлийн хувилбарыг эндээс орж татаж авна уу:
Microsoft
DirectX
Эхлэлд
нь очих
Холбогдох
линкvvд
Доорхи
линкvvдийг ашиглан, DirectX-г ашиглан хэрхэн 3 хэмжээст орчины
тоглоомны программ зохиох талаар сонирхолтой вэб хуудас руу
орж сонирхоцгоогоорой.