ШИНЭ ХУУЛИЙН ТЄСЛИЙН ТАЛААР ХЭЛЭХ YГ

 

Э. Зоригтбаатар

Баянгол дvvргийн шvvхийн

нарийн бичгийн дарга

 

Баянгол  дvvргийн шvvхээс санал авахаар энэ оны 8-р сард ирvvлсэн захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тєсєлтэй танилцах завшаан надад тохиосон юм. Улсын Их Хуралд єргєн бариад байгаа энэ тєслийг унших явцад эргэж харууштай хэд хэдэн асуудал ажиглагдсан тул єєрийн санаа бодлоо хэлэх нь зvйтэй гэж vзлээ.

             1. Yндсэн хуульд нийцvvлэх vvднээс тєслийн зарим заалтыг єєрчлєх нь зvйтэй. Тухайлбал, тєслийн 15-р зvйлийн 15.3-т ”Улсын дээд шvvх шаардлагатай гэж vзвэл ямар ч хэргийг татан авч анхан шатны журмаар шийдвэрлэх эрхтэй“ гэжээ. Гэтэл Yндсэн хуулийн тавьдугаар зvлийн нэг дэх хэсгийн 1-д хуулиар харъяалуулсан хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр заасан атал ямар ч хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх эрх олгосон нь буруу байна. Иймэс ямар тохиолдолд, ямар vндэслэлээр хэрэг маргааныг татан авч анхан шатны журмаар ямар хугацаанд, ямар бvрэлдхvvнтэйгээр шийдвэрлэхийг тодруулах нь зvйтэй. Зєвхєн энэ тохиолдолд  хуулиар харъяалуулсан хэргийг шийдвэрлэж байна гэж vзэж болох юм.Мєн зvйлд хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн яаж хаана давж заалдах, хянах талаар тусгаагvй тул, анхан шатны шийдвэр эцсийн шийдвэр болж хувирахаар байна.

             Тєслийн 55.2-т прокурор зєвхєн нийтийн ашиг сонирхлыг тєлєєлж оролцохоор тусгажээ. Энэ заалт Yндсэн хуульд прокурор нь шvvх хуралд тєрийг тєлєєлж оролцохоор заасантай тавин гуравдугаар зvйлийн 1 дэх хэсэгтэй нийцээгvй нь илт. “Нийт” гэдэгт хэнийг ойлгох нь тодорхойгvй, нийтийн ашиг сонирхол гэж юу хамаарах нь ойлгомжгvй байна. Жишээлбэл, сумын иргэд сумандаа алтны уурхай байгуулсан Засгийн газрын тогтоолыг буруу хэмээн нэхэмжлэл гаргаж хэргийг аймгийн захиргааны шvvх хэлэлцэх болсон тохиолдолд “нийт” гэж сумын иргэдийг ойлгох уу, эсвэл аймгийн иргэдийг ойлгох уу гэдэг нь тодорхойгvйн зэрэгцээ нєгєє талаас ард тvмний олонхийн дэмжлэг хvлээсэн намаас  тэдний олонхи болсон парламентаас Засгийн газар нь байгуулагдаж байгаатай авцалдахгvй болно. Тvvнчлэн харилцан адилгvй ашиг сонирхолын зєрєлдєєн байгаа vед тухайн асуудлыг  ард тvмний 50-иас илvv хувь нь дэмжсэн байгаа гэдгийг хэрхэн тодорхойлох нь бас ойлгомжгvй байна. Yvнийг мэдэх бололцоогоор хангахын тулд гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тvдгэлзvvлэх vv, шаардлага гаргах уу гэвэл энэ vндэслэлээр тvдгэлзvvлэх талаар бас тєсєлд тусгаагvй байх юм.

            2. Тvvнчлэн тєслийн заалтууд єєр хоорондоо зєрчилдсєн тал ажиглагдаж байна. Тухайлбал, 16.2-т гуравдагч этгээдийг тєлєєлєгч, ємгєєлєгчтэй байж болохоор заасан атал 77.2-т болохгvйгээр заасан, 81.1-д давж заалдах гомдол гаргах хугацааг 20 хvртэлх хоног гэж ойлгогдохоор тусгасан атал 77.2-т 24 хvртэлх хоногоор тогтоосон, 77.2-т гуравдагч этгээд болох прокурор давж заалдах гомдол гаргах эрхтэйгээр тусгасан атал 77.3-т энэ эрхээ сонгох болон эрхгvйгээр заажээ.

            3. Хуулийн этгээдийн эрх эдэлдэггvй нэгтгэлийг шvvгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахаар тєслийн заасан нь 17.2-т ойлгомжгvй юм.

Эрх зvйн харилцааны субьектын гол шалгуур нь чадвар, чадамжтай байх, эрх зvйн онолын vvднээс vздэг. Хариуцлага хvлээх чадамжгvй байгууллагыг татан оролцуулснаар уг харилцааныхаа агуулгад зєрчилдєн онолд харшилсан байна.

Тvvнчлэн тєслийн 4-р зvйлд тєрийн улс тєрийн хэд хэдэн албан тушаалыг нэр заан дурьдсан 3.1.4, 3.1.2-т оруулаагvй байна. Ингэснээрээ дээрхи албан тушаалтнуудын гаргасан захирамж, тушаалыг захиргааны акт хэмээн vзэхгvйд  хvргэж, улмаар иргэн, хуулийн этгээдээс  нэхэмжлэл /3.1.7/ гомдол /3.1.8/ гаргаж болохгvй мэт салаа утга агуулсныг анхаарах нь зvйтэй бол уу?

            4, Тєсєлд бvрхэг зvйл олон байна. Тухайлбал, 77.2-т шийдвэрийг хvлээж авснаас хойш давж заалдах хоногийг тоолохоор болжээ. Шийдвэрээ єдєрт нь авбал 10 хоногт, 72.3-д зааснаар 10 хоногтоо авбал 20 хоногтоо давж заалдаж болохоор байна. Ийнхvv ялгамжтай байдал vvссэнээс нэг хэргийн эхэлж шийдвэрээ авсан тал хяналтын журмаар хянуулахаар хандсан бол нєгєє тал нь давж заалдах єргєдєл єгч болох нь. Энэ тохиолдолд аль журмаар хэргийг хянах асуудлыг зохицуулаагvй.  Yvнийг нэг мєр болгож шийдвэр гарсанаас хойш 20 хоногт давж заалдах, 30 хоногт гомдол эсэргvvцэл бичих эрхтэй байхаар тусгах нь зvйтэй бол уу.  Хэрвээ 10 хоногт шийдвэрийг єєрсдийн буруугаас гардуулж чадаагvй бол шvvгч давж заалдах хугацааг сэргээх , хэргийн оролцогчдод шийдвэрийг хvргvvлэх vед хаягаа єєрчилсєн байвал сvvлчийн оршин сууж байсан газрын засаг захиргааны нэгжид эсвэл хамт амьдрагчдад нь хvлээлгэн єгснєєр тvvнийг гардуулсанд тооцож байх нь зvйтэй.

             Тєслийн 60.2-т хэлмэрч  хэргийн материалтай танилцах эрхтэй байхаар нэмж тусгах, тvvнчлэн нэг буюу хэд хэдэн хэлмэрчтэй байж болох,  эсэхийг  тодорхой зохицуулах юм.

            Тєслийн 59-р зvйлд шинжээчийг заавал шvvхэд ирж  дvгнэлт єгєхєєр тусгасан нь зохимжгvй байна. Энэ хэсэгт байгууллагыг шинжээчээр томилох буюу хэд хэдэн шинжээч томилогдсон, тvvнчлэн шинжээч хэрэгт ач холбогдол бvхий шинэ нєхцєл байдал олж тогтоовол хэрхэх талаар огт дурьдсангvй.

            Шvvх хуралдааны тэмдэглэлтэй холбогдон гарсан саналын талаар шvvгч захирамж гаргахаар тєслийн 68.4-т тусгажээ. Тэмдэглэл нь нотлох баримтын ач холбогдолтой байдаг тул уг саналыг ямар хугацаанд гаргах, захирамжид юу тусгах, засвар орууллаа гэхэд vг, vсгийн  чанартай юу эсвэл утга агуулгын хувьд байж болох уу нь зvйтэй юм.

            5. Иргэн хуулийн этгээдийн эрхийг хязгаарлажээ гэж ойлгогдохоор
  заалт ч тусгасан байна. Тєслийн 4.3-т дурьдсан гомдлыг эрvvгийн болон  иргэний хэргийн  шvvх шийдвэрлэнэ гэсэн нь эдгээр шvvх байгуулагдаагvй, байгуулагдах тухай яриа гараа ч vгvй єнєєгийн нєхцєлд дээрхи гомдлыг эзэнгvйдvvлэхэд хvргэж болох нь. Нєгєє талаар энэ заалт  ИХШХШТХ-ийн 3, ба 4-дvгээр зvйлтэй зєрчилдсєнєєр Yндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахад хvргэжээ. “Эрvv болон иргэний хэргийн шvvх” бус “харъяалах шvvх” гэсэн бол илvv оновчтой болох юм.

            Тєслийн 45.2-т нэхэмжлэгчийн хvсэлтийг єєрт нь хохиролтой хэмээн татгалзаж болохоор тусгасан байх юм. Ийнхvv татгалзахдаа захирамж гаргах эсэх нь тодорхойгvй, хэрэв гаргах бол давж заалдах эрх эдлэх, эсэх асуудлыг хєндсєнгvй. Ер нь ямар тохиолдолд захирамж гаргах тvvнийг хэрхэн давж заалдах зарчмыг  ИХШХШТХ-ийн 175-р зvйлд заасны адил  нэг мєр зохицуулах нь зvйтэй.

            5. Биелэгдэх магадлал муутай заалтууд ч цєєнгvй оржээ. Тєслийн 33.2-т нэхэмжлэлийг хvлээн авснаас хойш 3 хоногийн дотор Ерєнхий шvvгчид танилцуулж, улмаар хуваарийн дагуу шилжvvлэхээр тусгажээ. Шvvхийн тухай хуулийн 6.7-д зааснаар бол Ерєнхий шvvгчийг зєвхєн ажлын 12-оос дээш хоног тvр эзгvйд орлодог журамтай. Єєрєєр хэлбэл ажлын 11 хоног эзгvй vед  орлохгvй тул энэ тохиолдолд хvлээн авсан  нэхэмжлэл ерєнхий шvvгчид танилцуулагдахгvй, иймээс шvvгчид  шилжих боломжгvй байх нь.

            Тєслийн 75.4-т Урьд гардуулсан шийдвэрийг буцаан  авч тvvнд єєрчлєлт оруулан дахин бичих замаар шийдвэрт засвар оруулах талаар тусгажээ. Логикоор бодоод vзэхэд алдаатай бичигдсэн шийдвэр аль нэг талд ашигтай тусаж таарна. Уг тал  шийдвэрийг давж заалдахад буюу єєр зорилгоор ашиглахаа урьтал болгохоос буцааж єгєхийг огт бодохгvй. Ийм тохиолдолд шийдвэрийг хэрхэн гаргуулж авах талаар огт тусгаагvй учир хэрэгжих магадлал муутай болжээ.

            6. Хэл найруулгын хувьд эргэж харууштай зvйл байна.Тєслийн 47.1-д “аймгийн тєвд, нийслэлд” гэжээ. Энэ заалт уг нь хэргийг хаана шийдвэл газар, орныг бус аль шvvх ямар хугацаанд шийдэх болон хугацааг тогтооход чиглэгдсэн байна. Иймээс “Аймгийн захиргааны хэргийн шvvх, нийслэлийн захиргааны хэргийн шvvх”  гэх мэтээр єєрчлєвєл зохино.

            Тєслийн 54.1-д “Бусад оролцогчид” гэсэн ИХШХШТХ-д заасны нэг адил “хэргийн оролцогчид” гэж нэрлэж хэвшье.”Шvvх хуралдааны бусад оролцогчид” гэж тусгасан нь утга агуулгын хувьд нийлэмжгvй байна. Жишээ болгож тєслийн 64.1.2-ийг авч vзвэл “Уул хэргийн болон шvvх хуралдаанд оролцогчийн” гэх мэтээр заалтыг томъёолох болж байна. “Шvvх хуралдаанд оролцогч” гэдэгт  хэргийн болон бусад оролцогчид хамаардаг.Иймээс 54.2-т зааснаас vзэхэд “хэргийн бусад оролцогч” гэсэн утгаар бус “шvvх хуралдааны бусад оролцогч” гэсэн утгаар тусгажээ. Yvний дагуу 64.1.2-ийг  авч vзвэл “ уул хэргийн болон ... хэргийн оролцогч, шvvх хуралдааны бусад оролцогч” –ийн  гэсэн давхардсан утга санаа гарч ирж байна.