Гэсэрийн  тууж

 

 

Оршил

 


 

 

Гэсэрийн тууж гэдэг эрхэмсэг сайхан уран зохиол Тєвд, Монгол, Буриад, Тува зэрэг Тєв Азийн олон ард тvмний дотор єргєн дэлгэрсэн байна. Олон боть бичмэл Гэсэрийн тууж байхаас гадна, ардын vлгэрч туульч нар Гэсэрийн туужийн олон бvлгийг цээжээр дуулан хэлдэг байна. Монголын ард тvмний соёлын гайхамшиг єв болсон энэ зохиол анх 1716 онд модон бараар хэвлэгдсэн билээ. Сvvлийн гучаад жилийн дотор монгол Гэсэрийн туужийн олон хувилбарыг судлах сонирхох хvмvvст зориулан уйгаржин монгол vсгээр нэлээд удаа хэвлэн гаргажээ. Гэвч шинэ Кирилл монгол vсгээр хараахан хэвлэгдээгvй байна. Монгол Ард Улсын дээд дунд олон шатны сургуулиудад Гэсэрийн туужийг программд оруулан судалдаг тул энэ дурсгалт бичгийг шинэ vсгээр яаралтай хэвлэн гаргах явдал шаардагдаж байна. Энэ шаардлагыг биелvvлэхийн тул бид есєн бvлэг Гэсэрийн туужийг хэвлэлд бэлтгэв. Гэсэрийн туужийн товч агуулгыг єгvvлсvгэй.

            1716   онд   модон   бараар   хэвлэгдсэн Гэсэрийн тууж болбол дор дурдсан долоон  бvлэгтэй  байлаа.  Тэр нь:

I. Гэсэрийн тєрсєн ба идэр нас

            Ертєнц дээр самуун цаг болсон тул тvvнийг засахаар Хурмаст тэнгэрийн хєвгvvн Їйл бvтээгч тэнгэрээс бууж Тєвдийн Лин оронд Сэнлон ноёны хєвгvvн Гэсэр болж тєрєв. Гэсэр, Лин орны хаан авга Цотонтой тэмцэж ялаад тус орны хаан болов. Гэсэр vзэсгэлэнт сайхан Рогмо гуа, эрэлхэг дайчин Ажу мэргэн, Арлан гуа (Тvмэн-жаргалан) нарыг гэргий болгож авав. Долоон албиныг дарж нутаг орноо амаржуулав.

II. Гэсэр уулын чинээ хар эрээн барсыг алав

            Гэсэр гучин баатартайгаа явж хvн иддэг хар эрээн барсыг алж арьсаар нь хуяг дуулганы гэр хийв.

III. Гэсэр Хятадын Гонма хааны тєрийг засав.

            Хятадын Гонма хааны хатан нас баржээ. Хаан гашуунд дарагдаж «Боссон хvн боссоор уйл. Суусан хvн суусаар уйл» гэж зарлиг буулгав. Ард олон нь их зовж байв. Гэсэр хаан Хятад оронд уригдан очиж хааны хатныг оршуулаад Гонма хааныг тайтгаруулж тєрийг засав. Гэсэр, Гонма хааны охин Гvнэ гуаг хатан болгож аваад нутагтаа буцав.

IV. Хойд хязгаарын арван хоёр толгойт мангасыг дарсан бvлэг

            Гэсэр хааны бие чилээрхэв. Цотон ноён, Рогмо гуа хоёр энэ євчинд Арлан гуа хатныг гайтуулж тvvнийг хойд хязгаарт хєєв. Арлан гуа гашуудаж явсаар арван хоёр толгойт мангасын эхнэр болов. Арлан гуа хатан Тvмэнжаргалан нэртэй болов. Гэсэр хаан євчнєєс эдгээд Арлан гуа буюу Тvмэнжаргалан хатнаа нэхэж мангасын оронд очоод мангасыг сєнєєж Тvмэнжаргалан хатантайгаа хамт мангасын оронд суув. Тvмэнжаргалан хатан нь Гэсэрт баг идээг идvvлж орон нутгийг нь мартуулаад Гэсэртэй хамт есєн жил жарган суув.

V. Шарайголын дайн

            Лин оронтой зэргэлдээ байдаг Шарайгол оронд Цагаан гэрт, Шар гэрт, Хар гэрт гэж гурван хаан байжээ. Цагаан гэрт хааны хvv Алтангэрэлт тайжид тэнцэх сайхан эхнэрийг олохын тул харцага, тоть, тогос, хэрээ зэрэг хэдэн шувууг олон оронд хvvхэн сурвалжлуулахаар явуулав. Тєвд оронд одсон хэрээ мэдээлж ирэв: «Тєвдийн Лин орны Гэсэр хаан хойд зvгийн мангастай байлдахаар яваад гэртээ эзгvй байна. Тvvний хатан Рогмо гуа маш vзэсгэлэнтзй сайхан хvvхэн байна» гэв. Шарайголын гурван хаан Рогмо гуаг булааж авах гэж байлдсан боловч амжилт муутай байв. Гэтэл Цотон ноён Шарайголын гурван хааныг тосож байлдаад олзлогдов. Цотон ноён Шарайголын гурван хаанд урваж хуйвалдаад нутагтаа ирж Шарайголын цэргийг ухарч буцав гэж худал хэлээд Гэсэрийн баатруудыг тараав. Шарайголын гурван хаан, Цотон ноёнтой хэлэлцэж тогтсон ёсоор гэнэт дайрч Лин орныг эзлээд Рогмо гуаг булаан авч Цотон ноёныг Лин орны ноён болгов.

            Рогмо гуа тохиолдсон зовлонг тоочиж бичээд хувилгаан суманд зvvж Гэсэрт илгээв. Гэсэр мартсанаа сэрж Арлан гуа хатнаа авч нутагтаа ирээд Цотон ноёныг шийтгэж нутаг орноо тохинуулав.

            Дараа нь Гэсэр Шарайголын Цагаан гэрт хааныд очиж Олзвой нэртэй хєвгvvн болж хувилаад Чоймсон гуа охинтой холбоо тогтоож тvvгээр дамжуулан Цагаан гэрт хааны элдэв шид чадлыг мэдэж аваад тvvнийг улмаар устгаж доройтуулсны дараа Гэсэр чухам биеэр хувилж Шарайголын гурван хааныг сєнєєж Рогмо гуа хатнаа аваад нутагтаа буцаж ирэв.

VI. Лам болж хувилсан Ловсгаа мангасыг дарав.

            Нэг мангас лам болж хувилаад хоёр шавиа дагуулж Гэсэрийн оронд ирэв. Рогмо гуа ламаас авшиг ав гэж Гэсэрт хэлэв. Лам, Гэсэрт муу увдисаар адис тавьж Гэсэрийг илжиг болгож хувилгав. Тэгээд тэр мангас Рогмо гуаг авч хариад илжгээр олон таар будаа тээрэмдэж зовоож байв. Гэсэрийн Ажу мэргэн хатан мангасын эгч болон хувилж очоод илжгийг гуйж авав. Хурмаст тэнгэр тэр илжгийг рашааны хvчээр Гэсэр болгож хувилгав. Гэсэр мангасыг сєнєєж Рогмо гуа хатнаа авч нутагтаа ирэв.

VII. Гэсэр эхийгээ тамаас гаргав

            Гэсэрийн эх нас баржээ. Сvнс нь тамд тєрсєн байв. Гэсэр тамд очиж Эрлэг хааныг зодож шийтгээд эхийн сvнсийг тэнгэрийн оронд аваачиж тєрvvлэв.

1716 онд модон бараар хэвлэгдсэн энэ долоон бvлгээс гадна, бичмэл Гэсэрийн тууж олон байдаг бєгєєд ялангуяа тэр долоон бvлэгт ороогvй шинэ хэдэн бvлэг байдаг билээ. Тvvнийг дурдвал:

VIII. Шарайголын байлдаанд алагдсан баатруудыг амьдруулсан нь

            Гэсэр нутагтаа ирээд сvйдсэн орноо сэргээн тохинуулав. Гэсэр хаан Шарайголын байлдаанд алагдсан баатруудынхаа хvvр дээр ирж гашуудан уйлав. Гэсэрийн хувилгаан гурван єхий (эгч) нь явж Хурмаст тэнгэрт очиж хvн амьдруулах рашааныг олж ирэв. Гэсэр тэр рашааныг алагдсан баатруудын ясан дээр дусааж баатруудаа сэргээн амьдруулав. Бvгдээр уулзаж баярлан цэнгэв. Гагцхvv Цас Чихэр тэнгэрт тєрсєн тул тэндээ vлдэв.

IX. Гэсэр, Нандулам хаантай байлдав

            Гэсэрийн харьяат таван муж улсаас элч ирж тэднийг Нандулам хаан эзлэв гэж мэдээлэв. Гэсэр Нандулам хаантай байлдаад ялав. Энэ байлдаанд Гэсэрийн ах Цас Чихэр тэнгэрээс бууж ирээд Гэсэрт туслав.

IX. Гэсэр Аваргасан хаантай байлдав

            Алс хол нутагтай Аваргасан хаан Гэсэрийн нутагт халдаж ирэхийг завдаж байна гэж сонсоод Гэсэр хаан угтаж байлдахаар очив. Гэсэр хаан, Хєхдэй гэдэг хєвгvvн болж Аваргасан хааны ордонд суух болов. Хєхдэй Аваргасан хааны єргємєл охин Сайхулай гуатай холбоотой болж Аваргасан хааны далд хvчийг мэдэж аваад тэр хvчийг улмаар устгаж сvvлд нь Гэсэр биеэрээ хувилж Аваргасан хааныг сєнєєж Сайхулай гуяг хатан болгож авав. Шинэ хатан нь Гэсэрт баг идээг идуулж орон нутгийг нь мартуулаад удтал хамт жарган суув.

XI. Гэсэр чєтгєрийн Гvмбо хаантай байлдав

            Чєтгєрийн Гvмбо хаан Гэсэрийг эзгvй гэж сонсоод Лин орныг довтлохыг бэлтгэв. Гэсэрийн баатрууд энэ тухай Гэсэрт шидэт сум харваж мэдэгдэв. Гэсэр Сайхулай гуа хатнаа аваад нутагтаа ирж чєтгєрийн Гvмбо хааныг алж орон улсыг нь эзлэв.

            Энэ бvлэгт галт сумыг хэрэглэсэн тухай дурдсан байна. Монголын «галт сум» гэдэг нь тєвд me mda гэдэг vгний орчуулга бололтой. Энд тэсэрдэг дарьтай бууг хэрэглэсэн мэт тул энэ бvлэг нь тєдий хуучин зохиол биш бололтой.

XII.  Гэсэр дєчин дєрвєн  Монгол улсын Начин хаантай байлдав

            Гэсэр хаан Монголын Начин хааныг таван удаа довтлов. Анхдугаар удаа довтлоход Алтай сэцэн, Чинбишрэлт, Буйдан, Гэрэлтэй Сэцэн, Бодь баатар, Шид баатар нар оролцов. Тэд хойд хязгаарын элсэн говийг туулж очоод олон мянган адууг хєєж авчрав. Хоёрдугаар удаа довтлоход Барс баатар, Сvбvдэй, Алтай баатар, Алтан баатар нар оролцов. Тэд Начин хааны сvр сvнс болсон аварга их барсыг алав. Гуравдугаар удаа довтлоход Ананд баатар, Банжур, Гэрэлтэй, Далдай, Цагаанхарцага нар оролцов. Тэд Начин хааны харуулын цэргvvдийг алж олон агтыг хєєж авчрав. Ингэж гурван удаа довтлоход оролцох баатруудыг Гэсэрийн хатад шавга татан томилж байв. Дєрєвдvгээр удаа довтлоход Гэсэрийн хоёр хатан (Ажу мэргэн, Чоймсон гуа), дєрвєн бэр оролцов. Тэд явж Начин хааны авга эгч, сvлд мод зэргийг устгаад Начин хааны vрчилсэн охин Найхулай гуа хvvхнийг олзолж авчрав. Найхулай гуа Гэсэрийн хатан болоод Начин хааныг яаж ялах арга ухааныг Гэсэрт хэлж єгєв. Тавдугаар удаа Гэсэр єєрєє явж Начин хааныг алаад орон улсыг эзлэв.

 

vргэлжлэл