Юу Яаж Хэрхэн?
 MP3 гэж юу вэ?
 Энэ Сэдэвийн Агуулга
 Хайлт
 
 Ангилал
 Нvvр Хуудас
 Компъютер, Интернэт
 Электроник, Технологи
 Тээврийн Хэрэгсэлvvд
 Хvний Амьдрал Ахуй
 Байгалийн Yзэгдэл
 Сонирхолтой ...

 Тvvхийн Хуудас
Монголын Тvvх
20-р зуун, Эргэн харахуй
Америкын Тvvх
Дэлхийн 2-р Дайн

Сурталчилгаа
Loading ..

Хvрэлбаатар Хундага

11 сарын 28, 2000

MP3 гарч ирсэн нь хєгжмийн vйлдвэрлэлийн ертєнцєд гайхамшигтай том vзэгдэл болсон юм. Анхлан кассет болон CD-г гарч ирж байх vеээс ялгаатай нь гэвэл MP3 нь єєрийнхєє хэрэглэгчдийг олох биш, интэрнэтээр хэсvvчлэн дуу хєгжимд дурлагч олон сая хэрэглэгчид нь тvvнийг олсон юм. Хєгжим сонсдог, цуглуулдаг, худалдаалдаг хvмvvсийн хувьд, дууны тоон технологийн (digital music) MP3 формат нь асар их нєлєє vзvvлсэн бєгєєд, цаашид ч энэ нь хэвээрээ байх болно.

Хэрвээ та MP3 файль гэж юу болох талаар илvv ихийг мэдэхийг хvсвэл, манай энэхvv єгvvллэг танд зориулагдсан бєгєєд, мєн та MP3 файлийг татаж авах, сонсох болон CD-нд хэрхэн хуулбарлах талаар мэдэж авах боломжтой юм.

MP3 файль формат

Та бидний хэрэглэх дуртай CD нь дууг тоон мэдээлэл байдлаар хадгалдаг юм. CD дээрх мэдээлэл нь архивлагдаагvй, єндєр нягтралтай форматаар бичигдсэн байдаг. Тодруулж хэлбэл:
- Дууг 1 секундэнд 44100 удаа загварчилж авсан байна
- Энэхvv загвар бvр нь 2 байт (16 бит) хэмжээтэй байна
- Мєн эдгээр загваруудыг зvvн болон баруун талын яригчаар ялгарч гардаг, стерео системд оруулсан байдаг

Ингээд CD нь асар их хэмжээний бит мэдээлэлийг секунд тус бvрт зарцуулж байна:

 44100 загвар/секунд * 16 бит/загвар * 2 суваг = 1411200 битийг 1 секунд тутамд.

1 секундэнд 1.4 сая бит гэдэг бол 1 секундэнд 176000 байт гэсэн vг. Хэрвээ дундчаар нэг дуу 3 минут урт байна гэж vзвэл, CD-нд байгаа нэг дуу дундчаар 32 сая байт хэмжээ эзлэнэ гэсэн vг. 32 мегабайт гэдэг бол ганцхан дууны хувьд асар их хэмжээ бєгєєд, ялангуяа єнєєдєр ихэнх хvмvvсийн хэрэглэдэг 56 Кбит модемоор интэрнэтээс нэг дуу татаж авахад 2 цаг гаруй хугацаа шаардагдах болно.

MP3 формат нь дууг шахаж архивлах технологи юм. Энэ форматаар та дууныхаа чанарт єєрчлєлт оруулахгvйгээр тvvний эзлэх байтын хэмжээг багасгах боломжтой юм. MP3 форматын гол давуу тал нь CD-ны дууны чанарыг алдуулахгvйгээр, тvvний хэмжээг 10-13 дахин багасган шахах бєгєєд, CD-ны 32 мегабайт хэмжээтэй дууг MP3 форматаар шахвал 3 орчим мегабайт хэмжээтэй болох болно. Ингэснээрээ та дууг хэдэн цаг биш хэдхэн минутын дотор татаж авах, мєн компъютерынхаа хатуу дискэн дээр хэдэн зуун дууг хэт их зай зарцуулахгvйгээр хадгалах боломжтой болдог юмаа.

Дууны чанарт нь єєрчлєлт оруулахгvйгээр шахаж архивлах боломжтой юу? Бид зургийн файлуудад шахах технологийг ямагт хэрэглэдэг. Жишээ нь GIF файль бол шахаж архивласан файль, JPG файль ч гэсэн ижилхэн шахагдсан файль. Бид текстийг шахахын тулд ZIP файль болгодог. Ингэхээр бид зураг болон текстийг шахах технологитой хэдийнэ танил болсон бєгєєд тэдний хэрхэн ажилладагийг мэдэх билээ. Дууны файлийн хувьд сайн шахаж архивлахын тулд "perceptual noise shaping" буюу мэдрэгдэх дууг ялгах технологийг хэрэглэдэг. Энэ нь шахах технологоо хvний чихний сонсох чадварт vндэслэж хийх гэсэн санаа юм. Жишээлбэл:

 - Зарим авиаг хvний чих ялгаж сонсож чаддаггvй
 - Зарим авиаг хvний чих бусдаас нь илvv сайн ялгаж сонсдог 
 - Хэрвээ нэг эгшинд 2 авиа тоглож байвал бид зєвхєн чанга дуугарч байгааг нь л сонсож чаддаг.

Хvний чихний эдгээр болон бусад шинж чанар дээр vндэслэн, дууны тодорхой хэмжээний хэсэгийг нь сонсож байгаа хvнд мэдрэгдэхvйц єєрчлєлт гаргалгvйгээр хасаж болдог байна. Харин vлдсэн хэсэгийг нь хэн бvхний мэдэх шахах технологиудыг хэрэглэж шахаж архивласнаар дууны файлийн хэмжээг доод тал нь 10 дахин багасгаж болно. Ингээд таныг дууны MP3 хувилбарыг нь vvсгэсний дараа танд CD-ны чанартай ойролцоо чанар бvхий дуу бий болно уу гэхээс эдгээр нь хоорондоо яг ижилхэн дуугарч чадахгvй гэдэг нь ойлгомжтой юм. Гахдээ л ялгахын аргагvй ойролцоо дуугардаг шvv дээ.

Эндээс харахад MP3 бол ямар нэгэн "ид шидийн" эд биш ажээ. Энэ бол ердєє л дууг шахаж бяцхан хэмжээтэй болгодог файлийн формат бєгєєд, ингэснээрээ дууг интенэтээр зєєх болон хадгалахад ихээхэн хялбархан болгодог юм байна.

Эхлэлд нь очих
MP3-г хэрэглэх нь

MP3-н тухай мэдэхээсээ MP3-г хэрэглэх нь 666 дахин илvv сонирхолтой билээ. MP3 файль формат болон MP3 файлийг тараадаг Вэбvvд нь хєгжмийн ертєнцєд хэд хэдэн зvйлийг хийжээ.

  1.  Энэ нь ямарваа хvн дуу хєгжимийг (бараг) vнэгvйгээр тараах боломжтой болгосон.
  2.  Энэ нь ямарваа хvн хvссэн дуу хєгжимєє хайж олж авахыг ихэд амар болгосон.
  3.  Энэ нь хvмvvст дуу хєгжимийг компъютер дээрээ тоглуулах сайхан боломж олгосон.
Мєн эдгээр нь, дараах алхамуудыг танд хялбарчилж єгєх зорилготой шинэ маягийн программ хангамжууд гарч ирэх vндэс болсон. 
  • Вэб сайтаас MP3 файлийг татаж авах, тоглуулах
  • CD-с дууг тоглуулах, эсвэл MP3 файль болгож кодлох
  • Єєрийнхєє дууг бичиж, MP3 файль болгох, мєн цаашлан vvнийгээ дэлхий даяар цацах
  • MP3 файлуудыг CD-ны файль болгон бичих, єєрийнхєє дуртай дуунуудын тvvвэр CD-г бvтээх
  • Єгєгдлийн CD дээр хэдэн зуун MP3 файлийг хадгалах
  • MP3 файлуудыг "MP3 Player"-т хуулж, хаана ч байсан сонсож байх боломжтой болох
Энэ бvхнийг хийхийн тулд танд юу хэрэг болох вэ гэвэл: дууны кардтай, интернэтэд холбогдсон компъютер, CD бичихийн тулд CD-R тєхєєрємж хэрэг болно. Мєн MP3 тоглуулагч программ хангамж хамгийн гол нь шvv дээ! /Ж: Winamp, Sonic г.м./

MP3 файль татаж авах вэб сайтууд гэвэл:
https://www.mongolduu.com
http://www.mongolian-music.com/
http://www.mglduu.com
http://www.mp3.com
http://www.scour.net
http://www.riffage.com

Ихэнх MP3 дуунууд нь 2-4 мегабайт хэмжээтэй, 56К модемоор бол татаж авахад дунджаар 10-15 минут хугацаа шаардагдах болно. 

Хамгийн тvгээмэл хэрэглэгддэг MP3 файль тоглуулагч программ хангамж бол Winamp юм. Єєр бусад янзын хэдэн арван тоглуулагч байгаа бєгєєд эдгээр нь ихэвчлэн vнэ тєлбєргvй программ хангамжууд байдаг. Дараах линк таныг хамгийн сvvлийн vеийн MP3 файль толуулагч программуудын жагсаалт руу хєтлєх болно: http://software.mp3.com/software/

Интернэтээр MP3 дуу хєгжим солилцох хамгийн алдартай сvлжээнvvд гэвэл:

Napster gej yu we?

Хэрвээ та MP3 файль цуглуулдаг, хаа явсан газараа сонсохыг эрхэмлэдэг бол сvvлийн vед эрч хvчээ авч буй "Бяцхан халаасны MP3 Player"-ууд таны хэрэгцээнд зориулагдсан юм. 

MP3 player

Walkman болон Portable CD Player-н дараагийн залгамж vе болон гарч ирж буй энэхvv авсаархан эдийг та компъютертаа параллель портоор холбоод сонсохыг хvссэн MP3 дуунуудаа хуулж авах боломжтой юм.
Эхлэлд нь очих

 

Єєрийхєє MP3 файлийг vvсгэх

CD-нээс MP3 файль vvсгэхэд танд "ripper" болон "encoder" гэсэн хоёр программ хангамж хэрэг болно. Эхнийхээр нь дуугаа CD-нээс хатуу диск руу хуулах, "encoder"-р уг дуугаа MP3 формат руу шахаж хєрвvvлдэг. Сvvлийн vеийн зарим программ хангамжнууд энэ хоёр алхамыг нэг доор нь хийдэг болсон.

Жишээ нь: MusicMatch, Windows Media, г.м.

Та дараах линкээр орж дээрх хоёр vйлдлийг мєн бусад олон vйлдлийг хийх чадвартай сvvлийн vеийн программ хангамжийг vнэгvйгээр хэрэглэх боломжтой юм: http://www.zdnet.com/downloads/stories/info/0,,0014D8,.html

Эхлэлд нь очих

 

MP3-г CD-нд бичих

Хэрэв танд CD-R буюу CD хуулбарлах тєхєєрємж байгаа бол, танд MP3 файлаа CD-нд бичихэд дараах 2 янзын сонголт байна:
 - Та MP3 файлуудыг тэр хэвээр нь CD-нд бичвэл, хатуу дискэн дээрх зайгаа хэмнэн, энэхvv шинээр бvтээсэн CD-гээ аль ч компъютер дээр сонсох боломжтой болно.
 - Та MP3 файлуудыг CD-ны формат руу хєрвvvлэн (decode) дууны CD болгож болно. Ингэвэл та дуртай MP3 дуунуудаа аль ч CD тоглуулагч дээр сонсох боломжтой болно. 

Мєн та дараах линкээр орж энэ талаар илvv их мэдээлэлийг олж авч болно: http://www.fadden.com/cdrfaq/

Эхлэлд нь очих
Єєрийхєє дуу хєгжмийг тараах

Хэрвээ та дуу хєгжмийн шинэ залуу авъастан бєгєєд єєрийнхєє дуунуудыг гэрийн юмуу хувийн жижиг студидээ хийдэг бол, та MP3 файль болон Вэбийг ашиглан єєрийхєє дуу хєгжмийг асар олон тооны сонсогчидод хvргэх сайхан боломж байгаа билээ. Эхний алхам бол дуугаа бvтээж кассетте, мини-диск эсвэл CD-д бичих юм. Yvний дараа тvvнийгээ MP3 файль болгон хєрвvvлэх, ингэсний дараа танд дараах 2 янзын сонголт байна:
 

  • Та Mp3.com гэх мэтийн алдартай сайтад єєрийнхєє дууг тараах зєвшєєрєл олгох. Yvний давуу тал нь гэвэл эдгээр Mp3.com гэх мэтийн сайтуудад сар тутамд 10 сая хvн зочилдог болохоор таны сонсогчидын тоо харьцуулашгvй асар олон байдаг юм. 
  • MP3.comMP3.com Signup
    Ингэхийн тулд Mp3.com-д бvртгvvлж "New Artist Sign-Up" гэсэн хэсэгийг сонгоорой. (эсвэл энэ линкийг дарна уу: http://www.mp3.com/newartist/) Бvртгvvлэхэд тань дор хаяж нэг MP3 файль, танай хамтлагийн фото зураг мєн хамтлагийн чинь талаарх зарим нэгэн мэдээлэл хэрэг болох болно. Бvртгvvлэхэд маш амархан шvv. Mp3.com нь хамтлаг уран бvтээлчдэд зориулсан бусад олон янзын vйлчилгээ явуулдаг бєгєєд та энэ талаарх мэдээлэлийг уг сайтаас нь орж vзнэ vv.
    • Та єєрийн хамтлагийн вэб сайтыг хийж єєрсдийн дуунуудыг уг вэбэндээ тавих. Энэ нь мэдээжийн хэрэг танд илvv их эрх чєлєєт байдал, хувийн vзэл бодлоо илэрхийлэх боломж олгох боловч та энэ вэбээ хvмvvст сурталчлах гэдэг бас нэгэн амаргvй ажилтай тулгарах болно.


    Харин хамгийн сайн арга бол энэ хоёр аргыг хоёуланг нь л хэрэглэх явдал бєгєєд, MP3 дуунуудаа Mp3.com-н сайтад байрлуулаад єєрийнхєє вэбдээ тэдгээр MP3-ынхаа линкийг нь тавиж єгвєл таны хувьд вэбэндээ зай хэмнэсэн ихэд ашигтай хэрэг болох билээ.

    Эхлэлд нь очих