Asuult.NET |
7 ZIP Гэж Юу Вэ? |
||
7-Зипд тавтай морилно уу! Бидэнд цаг үргэлж том файлыг жижигхэн болгож шахах ба хуваах хэрэг байнга гардаг билээ. Мөн шахчихсан файлуудыг буцааж задлах хэрэг гардаг. Манай энгийн хэрэглэгчид маань тэр бүр яаж хийхээ мэддэггүй. Тийм учраас би тэрхүү хүмүүсийн асуудалыг нэг тийш нь болгож өгөхөөр шийдэн Монгол хэл рүү хөрвүүлсэн юм. Одоо та бүхэнд энэ програмыг нэг хэрэглээд үзнэ үү! Нэг юм нэмэж хэлхэд энэ програм маш сайн шахдаг ба Монголоор орчуулсан байгаа болхоор яаж хэрэглэх талаар тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. 7-Zip бол маш сайн шахалттай файл менежер болно.
7-Zip бол GNU LGPL үнэгүй лиценцийн програм. Татаж авч суулгах үндсэн хаяг: http://www.7-zip.org/download.html (12.14.2004-ны байдлаарх хувилбар нь:)
Татаж авах холбоос шууд SourceForge.net-д холбогдсон болно Хэрэв таньд энэ программ маш их таалагдаад, хэрэв та хүсвэл 7-Зип Бүртгүүлэх-т бүртгүүлэн бусад зохиогчидтой нь хамтран хөгжүүлж болно. Ерөнхий 7-Zip-ийн онцлог:
7-Zip нь Windows 98/ME/NT/2000/XP дээр ажиллана. Тушаалын мөрөн 7-Зип хувилбар нь Линукс дээр Вайн програмын туслхамжтайгаар ашиглагаж болно. За та Англи хэлээр татаж аваад Монгол хэл дээр ашиглахыг хүсвэл Tools цэс рүү орон Options-Language гэснийг сонгон та ашиглахыг хүссэн хэл рүүгээ шилжүүлэх боломжтой. Энэхүү програмыг би Монгол хэлрүү орчуулсан ба алдаж эндсэн зүйл байвал над руу захиа бичиж мэдэгдэвэл их баярлах болно.
7-Zip's Source Forge Page дээрээс та хэлэлцүүлэг болон алдааны мэдээ болон шинэ үйлдэл хүсч болно. Мөн та http://www.7-zip.org -оос дэлгэрэнгүй мэдээлэл авч болох ба мөн над руу PM илгээж болох юм. M.Баяр (Asuudal @ Asuult Sambar) [email protected] |
|||
Dec.14.2004