PHP-ыг
та ямар ч тєрлийн їйлдлийн систем дээр суулгасан болно (гол
нь сервер компъютер дээр сууна шїї дээ), Linux дээр суулгаж
буй їед гадны CGI процесс, бие даасан скрипт интерпретер,
эсвэл Apache-ын дагуул модул болон суулгаж болдог гэх мэт
олон сонголттой.. PHP-ыг зарим хїмїїс магтаад л, зарим нь
муулаад л байдаг, ямар ч гэсэн єнєєдрийн Интернэтийн хєгжлийн
хамгийн сїїлийн їеийн технологиуд болох authentication, XML,
dynamic image creation, WDDX, shared memory support, dynamic
PDF document creation зэргийг хийж гїйцэтгэж болдог давуу
талуудтай бєгєєд, харин хувь хїн миний ажигласнаар бол Объект
хандалттай ажиллах талаараа тєдийлєн дээд зэргийн боловсронгїй
бус санагдсан болно.. Гэхдээ PHP бол єнєєдєр ид хєгжиж буй
технологи, єдєр єдрєєр улам чангаран сайжирсаар байгаа болно.
PHP-ын
талаар анд Nemesis-ын бичсэн бvрэн хэмжээний хичээлийг та
PHP
гэж юу вэ? гэсэн хуудаснаас орж vзнэ vv.
Харин
MySQL нь PHP-тэй холбогдож ажиллаж болдог датабейс
сервер юм. Linux (UNIX) дээр суулгасан їед MySQL нь multithread
(олон зэрэг давхар дуудагданажиллах) боломжтой байдаг
тул дээд зэргийн чанартай ажиллагаатай, харин Windows NT,
y2k дээр суулгасан їед сервис, Windows 95/98/ME машин дээр
энгийн процесс болж ажилладаг. Ингээд PHP - MySQL гэсэн энэ
хослол нь найдвартай байдал, єндєр хурд, платформ голохгїй
ажилладаг, 100% їнэгїй зэрэг олон vзvvлэтvvдээрээ шалгарч
єнєєдєр дэлхий даяар маш єргєнєєр хэрэглэгдэж байна.. PHP
нь зєвхєн MySQL ч бус Oracle, Sybase, PostgreSQL гэх мэт хорь
гаруй тєрлийн датабейс серверїїдтэй холбогдон ажиллах боломжтой
байдаг.
Хамгийн
гол нь Linux, PHP, MySQL энэ гурав гурвуулаа "YНЭГYЙ"
тараагддаг программ хангамжууд юм, ер нь ямар нэгэн сайн чанарын
бїтээгдэхїїн "їнэгїй" байна гэдэг бол маш сайн сайхан,
баярлууштай, бахдууштай, баясууштай хэрэг мєн биз дээ..
Энэ
єгїїллэгээрээ би та бїхэнд PHP, MySQL-ыг хэрхэн суулгаж (Windows,
Linux vйлдлийн системvvдэд), хэрхэн тохируулж, хэрхэн
ашиглаж эхлэх тухай аль болох дэлгэрэнгїй, ойлгомжтой мэдээлэл
єгєхийг хичээх болно. Би ямар vvнийг єєрийнхєє толгойноос
зохиож бичиж байгаа биш, єєрийн туршиж ашиглаж vзсэн хэдэн
тохиолдолыг, энд тэндээс ном сонин материал харж орчуулж,
тїївэрлэж, нийлїїлж залгаж бичиж буй тул, буруу зєв харж хуулсан
юм гарч магадгїй шvv, ингэсэн байхыг олж мэдвэл та энэ эмайл
хаягаар мэдэгднэ vv.
За,
чалчиж ханалаа. Явж Динамик Вэбний Ертєнцєд Хамтдаа Доргицгооё!
Дээш
эхлэлд нь очих
Суулгах
PHPTriad-ын
Тухай Товчхон
Windows
дээр Apache, PHP, MySQL, Perl, PHPMyAdmin гэсэн хэдэн программыг
бїгдийг нь нэг дор суулгачихдаг PHPTriad гэсэн сайхан
программ байдаг бєгєєд, хэрэв та Windows системтэй бол їїнийг
татаж аваад суулгахад л таньд доорхи олон шат зааврыг дагаж
тус тусад нь суулгах хэрэггїй болно. PHPTriad-ыг http://www.phpgeek.com/
хуудаснаас гаргадаг бєгєєд, та
энд дараад татаж авч болно.
Ямар
ч гэсэн би їїнээс доош, Windows, Unix системїїд дээр PHP,
MySQL-ыг хэрхэн суулгах талаар аль болох дэлгэрэнгїй бичихийг
хичээв, гэхдээ та Windows хэрэглэж буй бол энэ болхи зааврыг
минь дагалгvй PHPTriad гэсэн амар хялбар суулгагч программыг
ашиглаасай гэж хvсэх байна.
Дээш
эхлэлд нь очих
MySQL-ыг
суулгах
MySQL-ын
тєв штаб нь http://www.mysql.com/
гэсэн хаяг дээр байрлана, та эндээс MySQL-ээ татаж авах хэрэгтэй.
Windows дээр суулгах бол таньд олон сонголт байхгїй ганц ZIP
файль татаж аваад л задлаад суулгачих хэрэгтэй, сануулж хэлэхэд
задлаад суулгахдаа mysql/bin
директор доторхи mysqld-ыг
ажиллуулах хэрэгтэй шvv.. UNIX-д зориулсан бэлэн binary code
хувилбар нь ч гэсэн яриад байх юмгїй татаж аваад л задлах
хэрэгтэй..
Харин
MySQL маань нэгэнт OSS тул эх кодыг нь та бас эндээс
татаж авч болно, олон хїмїїс їїнийг нь татаж аваад єєрєє binary
їїсгэж суулгахыг эрхэмлэдэг тул энэ талаар хэдvvлээ дэлгэрэнгїй
їзэе.
Эх
кодыг нь єєрийн директортоо татаж аваад, gzip
ба tar хийх
хэрэгтэй. Доорхи байдлаар хийвэл хурдан байх болно:
gunzip
< mysql-xxxx.tar.gz | tar xvf -
Энэ
xxxx нь таны
татаж авсан хувилбарын дугаар юм. Дээрх коммандыг биелvvлсэнээр
mysql-xxxx
гэсэн директор нээгдэж дотор нь эх файльнууд байрласан байх
болно. Одоо уул нь cd
mysql-xxxx гэж уг директор руу ороод дотор нь буй README,
INSTALL файлуудыг уншиж vзвэл олон хэрэгцээтэй мэдээлэлїїд
тэнд байдаг.
MySQL-ыг
тохируулж суулгах нь харьцангуй амархан, учир нь цаанаасаа
vvнийгээ єєрєє хийчихдэг скрипттэй ирдэг. Зvгээр ./configure
гээд биччих юм бол, энэ скрипт нь єєрєє єєртєє тихиргоогоо
хийчихэж дєнгєнє, гэхдээ та єєрєє энэ коммандад нь нэмэж параметр
зааж єгєн єєрийнхєє хvссэн нэмэлт онцлогтойгоор тохируулж
бас болдог, vvний тулд ./configure
--help гэж бичээд энэ скрипт коммандны нэмэлт параметрїїдийн
талаархи мэдээллийг олж авч болно. Жишээ нь: хэрэв таны compile
хийж датабейсээ суулгаж буй компъютер тань санах ой багатай
бол ./configure ---with-low-memory
гэж бичээд vvнийгээ тохиргоонд нь мэдэгдэж болно. Мєн ихэнх
хvмvvс --prefix
параметрийг нэмэж хэрэглэн MySQL-ын файлуудыг ганц директор
дотор эмх цэгцтэй байрлана гэж тохируулдаг..
За
бїгдээрээ сервер дээрхи /usr/local/mysql
гэсэн директорт MySQL-ээ суулгалаа гэж бодоё. Yvний тулд дараах
тохиргооны коммандыг бичиж єгнє:
./configure
--prefix=/usr/local/mysql
Энэ
configure скрипт
нь ажиллаж эхлэнгvvтээ таны системийг шалгаж vзэн, хэрэгцээтэй
файлуудыг зохих байрлалд нь хуулж єгдєг. Хэрэв энэ шатанд
алдаа гарвал таньд шалтгааныг нь тайлбарласан алдааны бичиг
харагдах болно. Маш олон тохиолдолд энэ скрипт нь таны UNIX
системд threading library суугаагїйгээс болж алдаа єгч болох
юм, ингэвэл та MIT-pthreads, LinuxThread -ыг татаж авч суулгах
хэрэгтэй болно. Гэхдээ сvvлийн їеийн Linux хэвилбаруудад энэ
сангууд нь цаанаасаа дандаа хамтдаа ирдэг болсон тул таньд
энэ алдаа гарч ирэхгїй л болов уу.
Хэрэв
бvх юм сайхан тєлєвлєгєєний дагуу явагдах юм бол, одоо make
гэж биччээд, явж нэг аяга халуун кофе олж уух хэрэгтэй. Энэ
нь эх кодыг compile хийж эхлvvлэх комманд бєгєєд, дуусталаа
таны компъютерын хурдаас хамаарч хєєрхєн удаж магадгvй шvv..
Хэрэв энэ шатанд ямар нэгэн алдаа гарах юм бол MySQL-ын вэб
сайт руу орж таны vйлдлийн системийн талаар ямар нэгэн онцлог
зїйл байна уу шалгах хэрэгтэй.
Дараагийн
шатанд, make install
гэж бичих хэрэгтэй бєгєєд ингэснээр хамаг хэрэгцээтэй файлууд
тань зохих байрлалууддаа хуулагдах болно. Ингээд бид MySQL-ээ
суулгаад бараг дуусчихлаа шvv дээ. Хэрэв та MySQL ємнє нь
суулгаж байгаагvй бол default
permission (vндсэн эрх) нээх хэрэгтэй, vvний
тулд scripts/mysql_install_db
гэж бичнэ.
За
дуусаа! Хэдvvлээ одоо доргиход бэлэн боллоо шvv дээ. Одоо
та датабейс сервер программ (MySQL)-ыг компъютераа асахад
асаж, унтарахад унтарч байдаг болгое гэвэл тэр тохиргоог хийхэд
зориулсан скриптыг mysql.server
start , mysql.server
stop гэсэн коммандуудыг бичиж дуудна. Серверээ, компъютерээ
рестарт хийхгvйгээр асаах гэвэл MySQL суулгасан директор (/usr/local/mysql)
луугаа ороод bin/safe_mysqld
& гэж бичих хэрэгтэй.
За
MySQL суулаа, одоо PHP-ыг юу яаая.
Дээш
эхлэлд нь очих
PHP
суулгах.
Windows
дээр суулгах
Windows
дээр PHP суулгахад ер нь асуудалгїй болов уу, http://www.php.net
гэсэн PHP-ын тєв штабын хаягаар ороод, Downloads
-> Windows Binaries -> эндээс PHP-ын хамгийн
сvvлийн хувилбарыг дураараа сонгож татаж аваад суулгах хэрэгтэй.
Нэг зvйлийг хэлэхэд PHP нь нь яг ид хєгжиж, нїд ирмэх зуур
єєрчлєгдєн хувьсан сайжирч байгаа тул, энэ єгvvллэгийг бичсэнээс
хойш єєр шинэ хувилбарууд гарсаар байх болно. Ямартай ч гэсэн
яг одоо http://www.php.net/downloads.php
хаяг дээр Windows
Binaries гэсэн хэсэг дотор татаж авч болох хоёр зїйл
байна, хоёулаа PHP
4.1.1 гэсэн хувилбар, нэг нь
PHP 4.1.1 zip package [4,953Kb] - 03 January 2002,
нєгєє нь PHP 4.1.1
installer [909Kb] - 03 January 2002 гэсэн файль байна.
Нэгэнт энэ єгvvллэгийг уншиж байгаа тул таныг энэ талаар анхлан
суралцагч гэж vзээд, бага хэмжээтэй PHP 4.1.1 installer-ыг
нь татаж авахыг зєвлєх байна, энэ нь IIS, PWS зэрэг Windows
дээр хамгийн элбэг байдаг вэб серверvvдэд автоматаар суудаг
тул суулгахад нэлээн амар байх болов уу. Ингэж суулгасан їед: