Энэ єгvvллэгийг HowStuffWorks вэбнээс хэсэгчилэн авч
орчуулав.
2001 оны 2-р сарын 4.
CD
буюу Compact Disc гэж юу вэ?
Єнєєдєр бидний
амьдралын хамгийн энгийн хэрэгцээний нэг хэсэг болж хэдийнэ амжсан CD
болон DVD нь дуу хєгжим, компъютерийн программ, ер нь томоохон хэмжээний
мэдээлэл агуулсан бvхий л тєрлийн бvтээгдэхvvныг хадгалах стандарт диск
билээ. Гол онцлог нь Компакт дискийг vйлдвэрлэхэд нэлээд амархан бєгєєд
хямдхан байдагт оршино.
CD-ны
vндсэн ойлголт
Та бvхэн blank
CD буюу бичхэд зориулсан хоосон CD-ны дээр 74 минут гэсэн бичиг байдагийг
анзаарсан бизээ. CD-нд дээд тал нь 74 минутын дуу хєгжим бичиж болох
бєгєєд, эндээс нь нэг CD-д агуулж болох нийт тоон єгєгдєлийн хэмжээг
нь тооцоолбол:
44100 загвар/суваг/секунд
* 2 байт/загвар * 2 суваг * 74 минут * 60 секунд/минут = 783,216,000
байт
783 гаруй Мегабайт
гэдэг бол нэлээд том хэмжээ билээ, харин vvнийг 12 сантиметрийн диаметртэй
дискэнд багтаана гэвэл нэг байтад єчvvхэн бага зай ноогдно гэсэн vг
билээ. CD-ны физик зохион байгуулатыг ойлгосныхоо дараа та яг хэр жижигхэн
зай гэдэгийг илvv сайн ойлгох бизээ.
CD нь ойрлцоогоор
1,2 миллиметрийн зузаантай ердєє л нэг энгийн пластик диск. CD-ны ихэнх
хэсэгийг нь поликорбанат пластик материал эзлэх бєгєєд, vйлдвэрлэлтийн
явцад энэхvv пластикын нэг тал дээр нь ганц урт спираль хэлбэртэй vргэлжилсэн
бичил ховил vvсгэнэ. Дараа нь энэ ховил гаргасан пластик дээрээ ойролцоогоор
125 нанометрийн зузаантай хєнгєн цагааны гимгэхэн давхаргыг ширшинэ.
Yvний дээрээс хамгаалат болгож Acrylic (H2C==CHCO--) гэсэн бодисийг
шvршиж, эцэст нь дискний гадна талын хаягны давхаргыг дээрээс нь хэвлэнэ.
Ингээд CD-ны хєндлєн огтлолын байдлыг харуулбал ийм байдалтай байна:
CD-нд нэг урт дотор
талаасаа гадагшаагаа vргэлжилсэн спираль хэлбэртэй замын дагуу єгєгдєлийг
бичдэг. Ингэж дотор талаасаа гадагшаагаа бичдэгийг нь vндэслэн хэрвээ
хvсвэл CD нь 12 см-с жижигхэн байж болох бєгєєд, ингэж хийсэн Мини CD,
бизнес кардууд байдагийг та бvхэн бас сайн мэдэх бизээ.
Энэ зураган дээрх
шиг зам нь ийм тархуу байдалтай биш бєгєєд, замын єргєн нь ойролцоогоор
0,5 микроны єргєнтэй, замын хоёр тойрогны хоорондох зай нь 1,6 микроны
єргєнтэй байна. (Микрон гэдэг чинь метрийг биллион хуваасантай тэнцэнэ
шvv дээ) Гэхдээ энэ зам нь бас нэг урт vргэлжилсэн ховил бас биш, энэ
замыг 0,5 микроны єргєнтэй, доод тал нь 0,83 микроны урттай, 125 нанометрийн
єндєртэй олон жижиг ховилнуудын цуваа vvсгэнэ. Поликорбонат давхарга дээрх
ховилнуудын цуваа нь дараах байдалтай харагдна:
Энэ спираль хэлбэртэй
замыг дэлгээд нэг урт шулуун шугам болгоод тєсєєлбєл 0,5 микроны єргєнтэй
5,76 километрийн урттай болох ажээ!!
Ийм жижигхэн ховилнуудад
бичигдсэн мэдээлэлийг уншихын тулд бидэнд нэлээн нарийн ажиллагаатай унших
тєхєєрємж хэрэг болохнээ.
Эхлэлд
нь очих
Дараагийн Хуудас
|