Юу Яаж Хэрхэн?
CD гэж юу вэ?
  Агуулга
 Нvvр Хуудас
 Танилцуулга
 Толь Бичиг
 Монголдуу
 Асуулт Самбар
 Фото Сурвалжлага
 Asuult.NET Live TV!
 УБ-д Бэлэг Хүргэх!
 Утасны Карт!
 Links Вэб Хаяг
 Хамтран Ажиллах
 Ангилал
 Компъютер
 Интернэт
 Технологи
 Ахуй Амьдрал
 Уран Зохиол
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

 

Сурталчилгаа

CD унших тєхєєрємж буюу CD player

CD player-н vvрэг нь эдгээр єчvvхэн жижигхэн ховилнуудад бичигдсэн мэдээлэлийг хайж олон унших явдал юм. Ховилны хэмжээнээс аваад vзвэл CD player нь нэлээн нарийн ажиллагаатай тєхєєрємжийн тоонд орох бєгєєд, дараах 3 vндсэн хэсэгээс тогтно:

- Дискийг эргvvлэх мотор. Дискний аль хэсэгээс мэдээлэл уншиж байгаагаас хамааран минутанд 200-500 удаа эргэх бєгєєд, эргэлтийн тоог маш нарийн хянана.

- Ховилнууд дээр фокус vvсгэж мэдээлэлийг унших Лазер болон Лензны систем.

- Лазер тєхєєрємжийг хєдєлгєгч зам хєєх механизм. Yvний тусламжайгаар лазерын туяа нь спираль замыг алдалгvй дагах бєгєєд, энэ зам хєєх тєхєєрємж нь лазераа микроны нарийвчлалтайгаар хєдєлгєх чадвартай байна.

Мєн CD Player-н дотор талд єгєгдлєє ойлгомж бvхий єгєгдлийн блокт хувиргаж тэднийгээ DAC (дууны CD бол) юмуу эсвэл компъютер луу (CD-ROM бол) илгээдэг компъютер технологи байна.

CD Player-н vндсэн ажиллагаа нь замын дагуух ховилууд дээр лазерын фокус vvсгэх явдал юм. Лазерын туяанууд нь поликорбонат давхаргыг нэвтэлж хєнгєнцагаан давхарга дээр ойж, гэрлийн єєрчлєлтийг мэдэрдэг opto-electronic тєхєєрємжид очно. Ховилнууд нь бусад гадаргаасаа (vлдсэн хєнгєнцагаан гадарга) гэрлийг ялгаатайгаар ойлгох бєгєєд opto-electronic мэдрэх тєхєєрємж энэ ялгааг ойлтын чанар дээр нь vндэслэн мэднэ. Эдгээр єєрчлєлтvvдийг нь бит рvv хувиргаж дижитал (тоон) сигнал vvсгэнэ. (бит нь байтын доод талын нэгж)

 

Хамгийн хvнд асуудал нь лазерийн туяаг ховилнуудаас тогтож буй замыг дагаж алдалгvй явуулж байх явдал юм. Энэ нь зам хєєх системийн vvрэг бєгєєд дискний тєв хавьд мэдээлэлийг уншиж буй vед дискний эргэлтийг хурдасгаж, гадагшлах тусам хурдыг нь аажмаар удаашруулж байх хэртэгтэй болно. Ингэснээр дискнээс мэдээлэлийг жигд хэмнэлээр унших боломжтой болно.

Эхлэлд нь очих

CD дээрх єгєдлийн форматны тухайд

Хэрвээ танд CD-R буюу CD бичдэг тєхєєрємж байдаг бєгєєд тvvнийгээ ашиглан CD бичихийг хvслээ гэхэд танд хэрэглэж болох олон тооны программ хангамжын єргєн сонголт байгаа бєгєєд тэдгээр программнууд тань танаас нээх их зvйл асууж шалгаахгvйгээр юуг хаана бичхийг тань асуугаад, зєвшєєрсєн эцсийн OK товч дарахыг л хvснэ. Yлдсэн бvх л нарийн ширийн ажлыг эдгээр программнууд хийж гvйцэтгэх бєгєєд, танд CD-ндээ єгєгдлийг ямар форматаар бичих гэх мэтийн нарийн ширийн зvйлсийн талаар мэдэх шаардлага vнэхээр гарахгvй билээ. Гэвч энэхэн хооронд танд анзаарагдалгvйгээр нэлээд хэдэн сонирхолтой алхмууд болж єнгєрдєг ажээ.

- Лазер нь спираль замыг уг зам дагуух ховилнуудын тусламжтайгаар алдалгvй дагаж байдаг учраас, зам дээр ховилгvй томоохон хэсэг зай байж болохгvй. Иймээс єгєгдлийг EFM (eight-fourteen modulation -найм арвандєрєв модуляци) -р кодлодог.Энэ EFM-д нь 8 байтыг 14 битэд хувиргадаг ажээ.

- Лазер нь дискэн дээрхи дуунуудын хооронд шилжиж байх хэрэгтэй болдог учраас дискний хаана нь юу байгааг заасан subcode data гэсэн єгєгдєл дискэнд байна. Энэ єгєгдєл нь мєн дууны нэр гэх мэт мэдээлэийг агуулдаг.

- Магадгvй лазер нь ховилыг буруу уншиж магадгvй учраас, нэг битийн алдаа засах код хэрэгтэй болдог ажээ. Иймд нэг битийн алдааг засахад зориулсан нэмэлт єгєгдєл битvvдийг тєхєєрємжид нэмсэн байдаг ажээ.

- CD нь зарим тохиолдолд зурагдсан буюу дээр нь толбо тогтсон байж магадгvй бєгєєд vvнээс болж нэг бvхэл хэсэг мэдээлэл буруу уншигдаж болох тул, тодорхой хэсэгийг орхиж унших систем бас ажилладаг.

- Дууны CD-г унших vед зарим хэсэгийг буруу уншлаа гээд нэг хэсэг шуугисан чимээ сонсогдохоос єєр аюултай юм болохгvй. Харин єгєдлийн (программ бvхий) CD-г унших vед гарсан алдаа нь асар их хохирол vзvvлж болох тул, мэдээлэлийг єгєгдлийн CD-нд хадгалахад нэмэлт алдаа засах код хэрэглэгддэг ажээ.

CD-нд мэдээлэлийг хадгалахад хэд хэдэн янзын форматыг хэрэглэдэг бєгєєд, зарим нь єргєнєєр хэрэглэгдэж, зарим нэг нь аль хэдийнэ мартагджээ. Хамгийн єргєн хэрэглэгддэг хоёр нь CD-DA (дуу) болон CD-ROM (компъютерын єгєгдєл) ажээ. Эдгээр форматны тухай илvv нарийн ширийн мэдээлэл олж авахыг хvсвэл дараах линкнvvд таньд хэрэг болж магадгvй буйзаа.

Эхлэлд нь очих
Ємнєх Хуудас
 
 

Hundaga Hurelbaatar. Feb 04. 2001.


Advertisement:

 


Asuult.NET. CR. 2000-2006