Гэсэрийн тууж

 

 

АРВАН ЗYГИЙН АРВАН ХОРЫН VНДСИЙГ ТАСАЛСАН

АЧИТ БОГД  ГЭСЭР  МЭРГЭН  ХААН

АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГYYН БYЛЭГ

 


 

3. Хурмастын дунд хvv ертєнцєд буух болов

 

  Бас Хурмаст тэнгэр: «За Vйл бvтээгч ээ! Эд бvгдийн vг нь энэ байна. Одоо чи юу хэлнэм?» гэв. «Би юу хэлэх вэ? Хаан эцгийн зарлигаар очвол ч очъё. Хурмаст тэнгэр ахай минь, над Шvvдрийн гилбэлгээн єнгєт хєє хар хуягаа єг. Цахилгаан єнгєт далавчаа єг. Нар сар хоёрыг хамтаар зэрэгцvvлэн ургуулан хийсэн манлай цагаан дуулгаа єг. Оюун эрдэнэ оньт гучин  цагаан сумаа єг. Догшин хар нумаа єг. Билгийн гурван алд хар шор сэлмээ єг. Дуурсахуй нэрт алтан уургаа єг. Ерэн  гурван жингээр хийсэн их болд сvхээ єг. Жаран гурван жингээр хийсэн бага болд сvхээ єг. Есєн салаат тємєр  урхиа єг. Энэ  бvгдийг намайг ертєнцєд тєрєхєд буулгаж єгєєрэй» гэв. Хурмаст тэнгэр эцэг нь: «За єгье» гэв. «Гучин гурван тэнгэр нарын гурван тэнгэр та нар, над ертєнцєд нэгэн хэвлээс тєрєх гурван хувилгаан эгчийг  буулгаж єг. Нэг тэнгэрт нь миний биеийн дvртэй нэгэн хувилгаан ахыг буулгаж єг. Бусад тэнгэр нар энэ дагуулж явагч сайдаасаа гучин баатрыг  буулгаж єг. Би ертєнцєд таныг илгээнэм гэж их дурлаж єг гэх биш, Хурмаст тэнгэрийн хєвгvvн ертєнцєд очоод хаан орныг сууж эс чадвал, хvнд  дийлдвэл таны нэрэнд муу биш vv? Догшныг доройтуулж амьтныг жаргуулж явбал сайн нь энэ биш vv? гэж гуйх минь энэ билээ» гэв. Хурмаст тэнгэр, гучин гурван тэнгэр нар бvгдээрээ: «Зєв биш юув, Vйл бvтээгчийн энэ vг нь? Чамайг илгээх газарт юу гэж хайрланам бид? Бултыг єгье»  хэмээв. Vйл бvтээгч  «За»  гэв.

            «Ах минь Амин сахигч, дvv минь Тєгсцогт эс очив. Ертєнцєд хvрч амьтны тусыг бvтээсний хойно хан эцгийн минь хаан оронд суух хишиг над буй за?» гэв. Бас «зєв» гэв. «Соронзон хvрлээр бvтээж хийсэн их илдээ єгєєрэй, ахай минь» гэв. «Єгье» гэв. «Ертєнцєд тєрсєн хойно минь над амьтанд vл гартах нэгэн сайн морь буулгаж єгєєрэй» гэв. «Зєв, єгье» гэв.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл