6. Амаржил
жирэмсэн болов
Хєєж
илгээсэн хойно Сэнлон євгєн
хоёр гурван малынхаа дэргэд оготно урхидаж явав. Нэгэн єдєр
арваадыг алж, нэгэн єдєр
долоо наймыг алж явав. Амаржил тvлээ
тvvж
явав. Амаржил тvлээнд
очиж явтал ємнє
нь нэгэн шувуун хэнхдэгтэй, хvн
ууцтай тийм харцага сууж
босож явав. Амаржил дуудаж асуув: «Хэнхдэг чинь яасан шувуутай
адил буй? Ууц бєгс
чинь яасан хvний
тєрєлтэй
адил буй? Энэ юуны бэлэг буй?» гэж асуув. Харцага хэлэв: «Шувуун
хэнхдэгтэй болсон минь дээд нагац нарын шинж биз. Би мэдэхгvй.
Хvн
ууц бєгстэй
болсон минь vvдсэн биеэ эвдэн ирсний шинж билээ. Дээр тэнгэр
нараас одоо ертєнцєд
хувилж тєрєх
сайн эхнэр эрж явнам би. Тєрєвч
би ийм сайн эхнэрт тєрнєм.
Vгvй
ч болов байнам зээ би» гэж хэлээд нисэж одов.
Амаржил
шинийн наймны шєнє
тvлээ
тvvж
харьж иртэл зуур нэгэн их хvн
учралдаж vхэтхийж унав. Амаржил хэвтэж биеэ тэнхрэхлээр харьж
ирэв. Хярмаг цас орсонд Амаржил мєн
тvлээ
тууж мєрєєр
мєшгиж
vvрийн хярааны vед шєнийн
унасан газарт очиж
vзвэл
тэнд нэгэн алд дэлэм мєртэй
хvн
одсоны
мєрийг
vзэв. «Энэ яасан их мєртэй
хvн
очив? гэж мєрєєр
нь мєшгив.
Тэр мєр
нь их хадны хєндийд
оров. Хадны хєндийгєєр
Амаржил шагайж vзэв. Vзтэл алтан ширээн
дээр бар цоохор тугтай, бар цоохор малгайтай, бар цоохор дээлтэй,
бар цоохор гуталтай хvн
алтан ширээний мєг
тvшлэгийг
тvшин
сууж: «Энэ шєнє
алжаахын муугаар алжаав би» гэж [сахлынхаа хярууг арчиж] суув.
Амаржил vзээд айж дутаан харьж ирэв.