Гэсэрийн тууж

 

 

АРВАН ЗYГИЙН АРВАН ХОРЫН VНДСИЙГ ТАСАЛСАН

АЧИТ БОГД  ГЭСЭР  МЭРГЭН  ХААН

АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГYYН БYЛЭГ

 


 

14. Цас Журыг эргэж очив

 

            Жур хэлтгий хар цачрынхаа гадна долоон албины хєл морь, гурван зуун хар улсын хєл морь, тэр олон агтаа гаднаа зогсоож байв.

            Цас Чихэр ах нь уйлав: «Нусгай Журыг минь Цотон ноён нvд муулж долоон албинд барьж идтvгэй гэж илгээлээ. Долоон албин барьж идэв vv? Идсэн бол долоон албинтай тэмцэж vхье би. Амьд болбол дvvдээ золгоё би» гэж жигvvрт бор морио унав. Цавдат (ялтсан?) хуягаа ємсєв. Дуурсахуй нэрт дуулгаа эрдэнэт тэргvvндээ ємсєв. Гучин цагаан сумаа дvрэв. Догшин хар нумаа барив. Хvрмэн нэрт цод (цас?) болд илдээ зvvв. Болжморын хоолойг єгсєж явав.

            Болжморын хоолойн эхэнд олон агт байхыг vзэв. «Долоон албин нусгай Журыг минь барьж идэж байна» гэж Цас Чихэр хурмэй нэрт цул болд илдээ урагш болгож, жигvvрт бор морио тас гуядаж ирэв. Олон агтын дотор хэлтгий хар цачир байхыг vзэв. Жигvvрт бор морио нууж уяв. Хvрмэй нэрт цул болд илдээ суга татав. Сэмхнээр цєм цєм гэж гvйж ирж шагайж vзэв. Yзтэл нусгай Жур гэртээ хєлєрч дээлээ тайлж сууна. Цас Чихэр сэлмээ дvрэв. Гvйж оров. «Эвий! Цас минь» гэж босон гvйн тэврэлцэн уйлалдав. Гэсэр, Цас хоёулыг уйлж байхад алтан дэлхий бvгд догдлон хєдлєв. «Цас минь намайг vхсэн байвал долоон албинтай алалдъя гэж ирсэн чинь энэ байна. Амьд болбол над золгоё гэж ирсэн чинь энэ байна. Баатрын чинь бэлэг (шинж) энэ байна. Авай минь! дуу» гэж алтан дэлхийг сан тавьж номхотгов.

            «Авай минь! Би чинь нусгай Жур биш буй. Арван зvгийн эзэн ачит Гэсэр мэргэн хаан би мєн. Vvнийг минь хvнд бvv хэл авай минь! Арван таван насандаа хvртэл хамаг догшдыг Жур биеэр явж номхотгох болно би. Тэр дээр Гэсэр биеэ vзvvлж таныгаа дагуулах буй би» гэв. Цас Чихэр инээв. [Жур хэлэв: «Чи урьд харь. Би хойноос чинь очъё] Энэ гурван зуун агтыг минь тэр муу эцэгт минь аваачиж єг. Энэ долоон морийг чи ав. Авай минь, би чинь vхэх єє vгvй буюу гэв. Цас Чихэр мордов. Олон агтаа элдэж харив. Цотон ноён угтаж асуув. «Цас чи энэ олон агт хэнээс авав чи?» гэж асуув. «Журыг долоон албин барьж иджээ. Би долоон албиныг алж, агтыг авч ирэв» гэв. «Тэр муу vхвэл vхтvгэй. Чи минь л мэнд ирсэн сайн» гээд явав. Эцэгтээ гурван зуун агт єгєв. «За надаас єєргvй байна. Энэ хvvхэд минь» гэж євгєн баярлав.

            [Тєдий Цотон ноён Цасын гэрт очоод «Морь єгье гэсэн билээ. Єг» гэв. Цас Чихэр єгvvлрvvн: «Энэ муу Цотон чи Журыг минь долоон албинд илгээж алуулаад надаас морь авна гэх чинь юу вэ! Журын тєлєє чамайг алъя» гээд илдээ барьж босоход Цотон ноён ихэд айж гэрээс гаран мориндоо харайж мордоод дутааж харив.]

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл