Гэсэрийн тууж

 

 

АРВАН ЗYГИЙН АРВАН ХОРЫН VНДСИЙГ ТАСАЛСАН

АЧИТ БОГД  ГЭСЭР  МЭРГЭН  ХААН

АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГYYН БYЛЭГ

 


 

20. Жур Рогмо гуаг гэргий болгож авав

 

 

            Тэр цагт Жало хааны охин Рогмо гуа [нєхєр сонгож] «Биедээ тэнцэх сайн хувилгаан эр эс олов би» гэж  гурван харвах  мэргэд, гурван барилдагч  бєх,  нэг их мэргэн лам, олон дагуулаа  авч, тэд бvгдээ дагуулж «Тєвдийн газарт гучин хувилгаан баатрууд буй гэнэ» гэж «Сайн эр буй  болов уу?» гэж ирэв. «Тvмэн хvнийг хураа» гэв. Тvмэн хvн хурна. [Тєвдийн орноос Цотон ноён, Царгин ноён, Цас Чихэр, Бадмаарын хєвгvvн Бам Сорза, Амбагадайн хєвгvvн Дормогодой тэд бvгд очив. Шарайголын аймгаас Эрээн хаан, Мяраан хаан, Шигчин гурвуул очив. Мангасын улсаас Сахилдай очив. Ер бvгд хурсан хvн гурван тvм болов]. Цотон ноёны очиход Жур: «Цотон авгай минь, намайг сундал» гэв. «Чи муу! Дагинасын хувилгаан Рогмо гуаг авъя гэж очих буюу? Би биш газар одъё» гээд явж одов. Царгин одов. «Царгин авгай намайг сундал» гэв. Журыг Царгин авгай «нааш ир» гэж сундлав. Царгин хvрэв. Тvмэн хvн хурж, Цотон  ноён эхэнд сууна. Жур хэлэв: «Цотон  авгайг  би єєр газар  одно гэж гомдож  билээ. Одоо Рогмо гуаг єнєє чи авах байна. Сайн» гэв. Рогмо гуа босч ирэв. «Энэ ахуй (энд байгаа) хаадад эрдэмт сайн эр байна уу? Гурван харвах мэргэд,  гурван барилдах бєх, эд бvгдийг минь тарах (ялах) хvнд очъё гэж билээ би.  Нэг ч тарах хvнгуй байна.  Гурван харвагч мэргэдийг минь харваж гарсан хvнд, энэ гурван бєхийг минь  ялсан тэр хvнд очъё би. Хэдийчинээ сайн охин эр сонгоно гэж шvvмжлэх буй та. Намайг тєрєхєд баруун дээвэр дээр сэру (хирс)  гєрєєс тоглож байсан билээ. Зvvн  дээвэр  дээр минь  Оролог нэрт гєрєєс тоглож   байсан   билээ. Наргvй єдєр гэрэл гарч байсан билээ.  Vvлгvй єдєр бороо орж байсан билээ. Ноёны тулган дээр минь тоть шувуу донгодож байсан билээ.  Хатны тулган дээр минь хєхєє шувуу донгодож  байсан   билээ. Боолын тулган дээр минь Урангадайн гуа шувуу донгодож байсан билээ.  Ийм есєн зvйл тєгссєн дагинасын хувилгаан Рогмо гуа охин би билээ. Харвагч мэргэд, барилдагч бєхєє гарга» гэв. Рогмо гуагийн гурван харвагч мэргэний  нэгийг єглєєгvvр харвуулбал нарны  гурван цай чанах болоход сум нь бууж ирэх ажээ. Нэгний харвасан сум нь хоёр цай чанахад бууж ирэх ажээ. Нэгний харвасан сум нь нэг цай чанахад бууж ирэх ажээ. Рогмо гуа бас хэлэв: «Энэ манай хvн єглєєгvvр харвавал   гэдрэг харж хэвтээд сумаа бууж ирэхэд толгойгоо зайлуулдаг буй. Толгойн оронд сумаа тусгадаг буй. Бид тийм хvнийг мэргэн гэж тоодог буй. Тvvнээс биш удаан (хол) харвав ч тэр мэлзээгээ эс оновол муу гэдэг буй биз». Одоо гучин хувилгаан баатар, Рогмогийн гурван харвагчтай бvгд харваж хэн хэнээ гаралцсангvй (гартааж чадсангvй). Барилдаж хэн хэнээ дийлсэнгvй. Тэндээс Рогмо гурвал их бєхєє авчраад барилдуулав. Эрээн хаан, Мяраан хаан хоёул хоёр бєхєд нь тєлєєгvй ялагдаад нєгєє бєхєд нь харилцан орхилцов (хайнцав). Шигчин хаан нэг бєхєд нь тєлєєгvй ялагдаад хоёр бєхєд нь харилцан орхилцов. Мангас улсын Сахилдай нэг бєхєд нь тєлєєгvй ялагдаад хоёр бєхєд нь харилцан орхилцов. Амбагадайн хєвгvvн Дормогодой хоёр бєхєд нь ялагдаж нэг бєхийг нь тєлєєгvй ялав. Царгин ноён нэг бєхєд нь тєлєєгvй ялагдаж хоёр бєхєд нь харилцан орхилцов. Цотон ноён гурван бєхєд нь тєлєєгvй ялагдав. Цас Чихэр хоёр бєхийг тєлєєгvй ялж нєгєє бєхєд нь харилцан орхилцов. Бадмаарын хєвгvvн Бам Сорза хоёр бєхийг нь тєлєєгvй ялж нєгєє бєхийг бас орхитол Жур таван аргыг нь аваад ялж чадахгvй болгов.

Жур босон гvйв. Рогмогийн ламаас асуув: «Ай лам! Чадан ядан бахаднам би (Над бахдалтай сайхан байна). Би барилдаж vзье» гэв. «Авай чамаас илvv гучин хувилгаан эс чадав. Авай байг!» гэв. «Барилдъя л» гэв. «Барилд» гэв. Жур биеэ засаж босов. Лам: «Манай бєхчvvд хаа байна? Энэ хvvхэд барилдъя гэнэ» гэв. Их бєх нь босож ирэв. Жур биеэ vзvvлэв. Гэсэр биеэр хувилав. Хувилгаанаар хамгийн нvдийг халхлав. Нэг хєлєєрєє уулын оргилыг гишгэв. Нєгєє хєлєєрєє далайн захад гишгэв. Их бєхийг мянган бээрийн газар хаяж орхив. Дунд бєхийг хоёр мянган бээрийн газар хаяж орхив. Бага бєхийг гурван мянган бээрийн газар хаяж орхив. Бvгд улс Журыг ширтэж vл алдана. Гурван харвагч мэргэн харвав. Харвасан сум нь vдийн цагт эргэж буув. Жур харвав. Журын харвасан сум vд болтол бууж эс ирэв. Vдэш болоход хав харанхуй болов. Хамаг улс «Нар шингэлээ. Шєнє болов» гэж тархая гэхэд Цас Чихэр хэлэв: «Yгvй, манай нусгай Журын сумыг бууж ирэхэд ингэж харанхуй болдог буй» гэв. Чингэтэл Журын сум хvрч айсуй гэж Жур толгойгоо зайлахад толгойн оронд нъ тусав. Тэнгэр нарыг эзлэгч эгч нь Журын сумыг авмагц хамаг шувууг хэлхэж буулгав. Тvvнд гарди оржээ. Гардийг нь унаж ирэхэд нарыг далдалсан ажээ. «Хамгаар эс чадсаныг нусгай Жур чадав» гэж хамаг улс тархая гэнэм.

            Рогмо гуа «Байз» гэв. Нэг гартаа хонины хавьс (хавирга) барьж, нэг гартаа бутан архи, хачир шувууны толгойн чинээ оюу эрдэнэ барьж: «Тvмэн хvнд намайг буруу хандах зуур далан хонины хавьс, нэг бутан архийг тvмэн хvнд тvгээж єгч дуусаад хачир шувууны толгойн чинээ оюу эрдэнийг амандаа багтаан чадсан хvнд би очъё» гэж vvнд тvvнд барив. Хамаг улс эс чадав. Гагц Бадмаарын хєвгvvн Бам Сорза чадах байжээ. Гэтэл Жур нуун сууж тууний дєрєв таван аргыг хулгайлж авав. Аргаа автаад эс чадав. Рогмо гуа Журд хvрч иртэл их нусыг нь vзээд буруу хандаж явж очив. Царгин авгай хэлэв: «Чи сайн боловч эм бишvv. Жур минь муу боловч эр бишvv. Гурван харвагч мэргэд чинь гартлаа. Гурван барилдагч бєхєє чи алдлаа. Иймийг vл мэдэх сайн чинь энэ буюу?» гэж донгодов. Журд авч очив. Жур угтаж гараас нь булааж авав. «Чи сайн ч, охин хvн. Хойд хормойндоо гал шатаж явахыг vл vзэх нvгэлт охин байна чи» гэв. Охин хойшоо харав. Жур хувилгаанаар тvмэн хvнд далан хонины хавьс, нэгэн бутан архийг тvгээн єгч дуусаад, оюу эрдэнийг амандаа багтаан vмхэж суув. Хамаг улс инээлдэв. Цотон ноён: «Муу ч болов миний садны vр Жур минь авав» гээд «Хойно [би Жураас нэг аргаар] авъя» гэж арга сэтгэв. [Тэдгээр хурсан улс, Жало хааны охин Рогмо гуаг Тєвдийн Цас Чихэрийн дvv Жур авав гэж єгvvлэлдээд] хамаг улс бvгд тархав.

            Рогмо гуа дагуулаа аваад дутааж харив. «Тэр муу айсуй буюу?» гэж хойшоогоо харав. «Бараагvй» гээд явав. Бас «Бараа vз» гэв. «Бараагvй» гэж явав. Жур хувилгаанаар хvрээд Рогмогийн хойно нь сундалдав. «Бараа vзэгдэнэ vv? Хар» гэв. Дагуул нь харах гээд Журыг vзэв. «Эвvv! Хараач. Хойно чинь сундалж явна бишvv» гэв. «Эвvv! Яая? Хэрхэх билээ? Би хагацашгvй зовлонд орж байна» гэж уйлав. Єдийгєєс тєдий хvртэл эр сонгосон ач минь урамгvй болов. Эжий, ахайдаа одоо юу хэлье? Аль нvvрээр золгоё?» гэж уйлж явна.

            Жур хувилгаанаар тvмэн хvний тоос гаргаж явна. Эцэг эх нь «Тvмэн хvний тоос гарав. Эрээн хаан авсан болов уу?» гэв. «Мянган хvний тоос гарав. Мяраан хаан авсан болов уу?» гэв. «Есєн зуун хvний тоос гарав. Шигчин хаан авсан болов уу?» гэв. «Зуун хvний тоос гарав. Цотон ноён авсан болов уу?» гэв. «Жар далан хvний тоос гарав. Бадмаарын хєвгvvн Бам Сорза авсан болов уу?» гэв. «Хуй хий мэт тоос гарав, Цас Чихэр авсан болов уу?» гэв.

            Чингэсэн хойно vзсэн чинь нусгай Жур сундалж хvрч ирэв. Эцэг нь охиндоо уурлан баруун vvдээр гаран хазаар ташуураа барин адуундаа очив. Ах нь охин дvvдээ уурлан нум сумаа аван зvvн vvдээр гаран хониндоо очив. Эх нь охиндоо уурлан бараагаа таталж харааж байна. Хятад (зарц) нь тогоогоо таталж сууна. Журд тохом буруу дэвсэж єгєв. Жур буруу хандаж суув. «Тохом дэвсэж єгєхєд буруу хандаж суух чинь юу вэ? гэв. «Та моринд эмээл яаж тохож унадаг вэ?» гэв. Журыг босгож тохмыг зєвєєр дэвсэв.

            Жур Рогмогийн ширээн дээр гvйж гараад: «Эцэг чинь баруун vvдээр хазаар ташуураа барин очив. Адуунд нь дээрэм довтлов уу? Би баатар хаан билээ. Над морь єг. Би нэхэж авчирч єгье. Ах чинь зvvн vvдээр гарч нум сумаа аван очив. Хонинд нь чоно довтлов уу? Би хавтай (мэргэн харваач) билээ. Над нум сум єг. Би алж єгье. Эх чинь бараагаа таталж харааж байна. Бараанд чинь албин оров уу? Би албины хараал сурсан билээ. Би харааж єгье. Хятад чинь тогоогоо таталж байна. Тогоо чинь боомтов уу? Би боомын тарни сурч билээ. Би тарнидаж єгье» гэв.

Эцэг эх нь бvгдээрээ vдэш хvрч ирэв. Охиноо донгодов: «Нvгэлт охин, чивэлт охин. Хvний хvн авчрав чи. Адвиш «сайн эрийг» чинь нохой барьж идvvзэй! Нохойд идvvлээд зовлон манд болгов чи!» гэв. [Рогмо, Журыг «Бvv хєдєл» гээд] тогооны дор хємєрч орхив. Жур шєнє тогоог тvлхэж орхив. Жур нэгэн хонь алав. Махыг єєрєє идээд vлдсэнийг нохойд тавьж єгєєд тугалын арьсан дээлдээ хонины цусыг тvрхээд тайлж орхив. Жур [бусдын дээлийг хулгайлж ємсєєд] хээр очоод хэвтэв. Єглєєгvvр босов. Эцэг эх нь vзэв. «Сайн эрийг чинь нохой барьж идэж байна. Зовлонг тусдаа чи даа (Гай бол бол ганц чи хариуцна)» гэв. (Рогмо гуа яарч босоод тогоогоо нээж vзвэл Жур байхгvй. Гадаа гарч vзвэл дээл нь хагарч хэвтэв. Хоёр нохойн аманд цустай байв).

            Охин дотроо гэмшиж харааж сууна. Сууж байгаад бодов: Чадсан vйл нь биенээс нь илvv билээ. Vхэв уу, vгvй юу?» гэж Рогмо гуа «Эрж vзье» гэж явав. Эрж явтал Жур ємнє нь хувилгаанаар олон адуу хариулсан хvн болж уулзав. «Ай адууч хvн! чи нусгай Журыг vзэв vv?» гэж асуув. Тэр хvн: «Нусгай Жур гэгчийг би танихгvй» гэв. «Дос, Донсар, Лин гурван отог улс Журыг Жало хааны охин Рогмо гуа аваачиж нохойд идvvлж гэж тэр гурван отог улс тэр охиныг алахын муугаар алаад, эцэг эхийг нь талахын муугаар талъя гэж айсуй» гэв. «Энэ хvний vг нь vнэн» гэж Рогмо гуа уйлж явав. Жур ємнє нь бас олон хонь хариулсан хvн болон хувилав. Хоньчин хvнээс асуув. Хоньчин хvн мєн урьд vгийг тоолон хэлэв. «Энэ хоёр хvний vг нь нийлэв. Над одоо vхэхээс єєр хэрэггvй байна. Эцэг эхийн гадна очиж муугаа vзvvлж vхэхээр, тусгаар vхье би. Энэ голд унаж vхье» гэж их хадан уруу довтлов. Довтолтол Жур хувилгаанаар морины сvvлнээс татав. Хойшоо харж vзвэл Жур байв. «Эвvv! Жур морд» гэв. Жур мордов (сундлав). Алтан шар нусаа цувруулж явав. Нуснаас нь жигшиж Рогмо гуа нуруугаа хотойлгож явав. «Жур яалаа чи! Буруу хандаж сундал» гэв. Жур буув. «Єндєр ууланд замтай бишvv. Нэг тєрсєн биенд ганц толгой байх уу, хоёр толгой байх уу? Энэ моринд эндээс мордох уу?» гэж толгойн халз єєд мордох гэж авирав. Жур: «Одоо эндээс мордъё» гэж борви єєд нь авирав. Авиртал морь туйлж орхив. Жур унаад vхэгч болж хэвтэнэ. Рогмо гуа бууж «Авай Жур! бос» гэв. Жур дуу гаралгvй хэвтэнэ. «Авай Жур? Бос гэв. Чингэтэл «Зєвєєр сундлах уу, буруу сундлах уу? Чиний санаагаар болъё» гээд босов. Журыг зєвєєр сундалж аваачив.

            Журыг хvрсэн хойно Рогмо гуагийн нагац эцэг эх нь: «Зээ охин минь хувилгаан билээ. Сайн хvнд очив уу, муу хvнд очив уу? Vзье» гэж ирэв. Журыг хадам эцэг эх нь нууж, нэг аяганд буудай хуурч єгч барааны хєндийд дарав. «Авай минь, тэр хvнийг мордтол бvv гараарай» гэв. Нагац эцэг эх нь ирэв. «Хvргэн маань аль сайн хvн буюу? Муу хvн буюу?» гэж асуув. «Хай, яаж мэдэх вэ? Бага хvvхэд байна» гэв. «Єнєє айлд очиж хурим хийж сууна» гэв. Чингэж суутал нь Жур алтан шар нусаа цувруулж, нусныхаа vзvvрт нэг буудай наалдуулж «Над хэрэгтэй буюу?» гэж гарч ирэв. Рогмогийн нагац эцэг эх нь: «Эцгийн чинь туруу толгой! Ингэж байна уу, та муусайн?» гээд адууг хєєж харив.

            Жур хэлэв: «Морь, хуяг, саадаг, нум над єг. Би баатар билээ. Нэхэж очъё» гэв. «Тайтай (басамжлах аялга). Муу чамд яасан морь, ямар юм єгєх буй?» гэж эс єгєв. Хяр дээр хэвтэх хониноос нь ухна, хуц хоёрыг барьж хосолж нэхэв. Нэхэж очоод морь, хvнийг цєм цохиж орхив. Адууг авч ирж єгєв. Тvvний хойно «Одоо би газартаа харья» гэв. Чам мууг яав гэж хариулах буй? Зvгээр суу» гэж зэмлэв.

 

* * *

            Гэсэр хувилж Цотон ноён болж ирэв. Жур биеэр оготно урхидъя гэж очив. Цотон ноён болон ирж Рогмогийн гадна буув. «Жур хаана байна?» гэв. «Сая оготно урхидахаар явлаа» гэв. «Тєвдийг эзлэгч их ноён би байна. Хайран сайн бэр минь зовж байна. Муу Журыг алж орхивол яана? Би алъя. Эм єг гэвэл би єгье. Хєєж орхи гэвэл би хєєж орхиё. Би чамайг авъя» гэв. Рогмо хэлэв: «Би мэдэхгvй. Та мэднэ биз ээ. Тєрєл зуураа байна (Та нар садан хvмvvс шvv)» гэв. «Би чамайг авъя гэж сэтгэл хурьцав» гээд мордож явж одтол нь Жур хvрч ирэв. «Тэр явагч хэн буй?» гэв. «Хай, чиний тєрєл чинь Цотон байна» гэв. «Юунд ирэв?» гэв. «Хай, чамайг асуугаад мордож явав» гэв. «Манай Тєвдийн нутаг энэ нутгаас хол билээ. Намайг асуугаад золгохгvй юунд мордож явав?» гэв. «Би эс мэдэв. Чамайг л асуугаад явав» гэв. «Би мэдэв, мэдэв» гэв. «Юу мэдэв чи муу? Намайг л зовоох гэж байна чи» гэж донгодов. «Одоо харин хойно нь намайг айлгаж байна» гээд Жур гарч явав.

            Маргааш нь Жур бас хувилаад Бадмаарын хєвгvvн Бам Сорза болон хувилж ирэв. Жур бас гєрєєлье гэж явав. Мєн Цотонгийн vгээр хууран хэлж сэтгэл хурьцав. Мордоход нь Жур хурч ирэв. «Тэр хэн буй?» гэв. «Бадмаарын хєвгvvн Бам Сорза гэнэ» гэв. «Юу вэ зориг нь?» гэв. «Чамайг асуугаад мордов. «Одоо над юу гэж vл золгоном?» гэв. «Би мэдэв. Тєвдийн сайн эрсийг цуглуулж намайг алъя гэх чинь зєв» гээд гарч явав.

            Маргааш нь Гэсэр хувилж Тєвдийн гучин баатар болон ирэв. Зэр зэв юугээ зэхэж адвиш аашилж ирэв. Жало хааны гадна ирж суув. «Энд ирсэн энэ сайн хvмvvс хэнийх вэ?» гэж асуулгав. «Бид тєвд хvмvvс. Журын эмийг єгєх бол єгєхєє хэл. Єгєхгvй бол єгєхгvйгээ хэл гэж манийг илгээв» гэв. Жало хаан бvгдээр хэлэлцэв: «Єгье гэвэл хайран хvvхнээ эдэнд єгєєд юу санаж суух вэ? Єгєхгvй гэвэл гучин баатар манийг алах байна. Нэг арга хэлж vзье» гэв. «Та харь. Бид хойно хvргvvлж илгээе, бvгдээр бэлтгэх ажил дуусгаагуй байна» гэв. «Журыг муу гэж охиноо єєр хvнд єгєх болбол єг. Хэрвээ єгєхгvй, Журыг удтал байлгавал гучин хувилгаан баатар та нараас дээгvvр хvмvvсийг дийлсэн билээ. Та нар дэмий битгий сайрх» гэж хэлэв. «Одоо єєрсдєє мэд» гээд баатрууд явж одов. Жало хааныхан энэ vгнээс нь vхтлээ айж тэдний хойноос дагаж нvvв. Тєвдєд хvрч хамт нутаглав.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл