18. Гэсэр,
Цас Чихэрийн сvнстэй
дайралдав
Гэсэр Шар
талаар явж Хатны голын тэртээ гартал Исамда сум нь байв. «Ээ! єшєєт
дайсны нэгэн
[гурван хэцvv]
хvнийг
алсан байна» гээд сумаа авч дvрэв
Хатирч явтал Хатны голын дэргэд Хvслэн
нэрт овооны бэлээр явтал «Ээ! Гэсэр
минь» гэж дуудав. «Эвvv,
энэ
эзгvй
газар хvн
vгvй
билээ.
Нохой шувуу ч vгvй
билээ. Яасан хvн
дуудав?» гэж ийн тийн харж vзэв. Хvн
байсангvй.
Эвvv,
сая Гэсэр гэж дуудсан хvн
хаашаа явчив? Яасан жиг билээ» гээд явав. Бас: «Гэсэр минь байз»
гэж дуудав. Гэсэр
бас харж vзтэл шувуун хэнхдэгтэй, хvн
бєгстэй
харцагай ирж эмээлийн урд бvvргэн
дээр
сууж уйлав: «Арван
зvгийн
арван хорын vндсийг тасалсан авай, ачит мэргэн хаан
Гэсэр минь. Энэ Замбутивд амраг Цас Чихэр
ах чинь би билээ» гээд урьдын явдлаа
тоолж хэлэв.
Хэлэхэд
нь Гэсэр хайлав. Гэсэр хааныг хайлахад алтан дэлхий догдлон хєдлєв.
Аливаа амьтан хамтаар уйлав. Гзсэр сан тавьж алтан дэлхийг
номхотгов. «Ай Цас Чихэр минь! Амраг ах минь юунд гомдов чи? Эдгэе
гэнэ
vv чи? Тэгвэл бид хоёр гэртээ харьж чамайг нэгэн хvнд
эдгээе (хvний
биед сvнсийг
чинь оруулъя) би. Эдvгээ
Хурмаст тэнгэр ахайд минь очъё гэнэ vv чи? Бvv
уйл чи» гэв. «Авай богд минь! Сvvлд
яахыг би єєрєє
мэдье. Урьдаар явж Цагаан гэрт хааны
дvv
Шамба Мэрузын
зvрхийг
над авчраарай. Би (шувуун хумс хошуугаар шувт) идэж хvслээ
ханая. (Бас Шарайголд шулмасын
ридэд хэцvv
хvн]
арав гаруй бий. Тэднийг аргаар алж сvнсийг
[аюуш] тамын ёроолд орхи. Авай богд минь!» гэв. Гэсэр: «За би
явъя» гээд уулын
гєрєєсийг
ууланд, талын гєрєєсийг
талд харваад «Намайг иртэл vvнийг идэж суу» гээд явав.