Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН

АВАРГАСЫН  ХААН   НАНДУЛАМЫГ ДОРОЙТУУЛСАН

ДОЛДУГААР БYЛЭГ


 

2. Гэсэр хаан Нандулам хаантай байлдахаар мордов.

 

            Эдvгээ арван зvгийн арван хорын vндсийг тасалсан аюух мэт Гэсэр хаан гучин баатар, гурван зуун хошууч юугаа дагуулаад арван таван толгойт мангасын газарт аялан єєд болов. Арван таван жил явж хvрэх хол газрыг арван зvгийн эзэн Гэсэр богд арван хоёр сарын газар болгон товчлоод явахдаа наян наст Царгин євгєнийг «Тэртээ улс малаа захирч суу. Харь!» гэж зарлиг болбоос Царгин євгєн єгvvлрvvн: «Авай богд минь. Би эдvгээ дахиж ная наслаад ч ийм их хуримыг vзэх vv би? Эрт эцэг минь Хурмаст тэнгэр чамайг Замбутивд очсоны хойно хоёр их байр (байлдаан) болох буй гэж зарлиг болов гэлээ. Нэг нь хорт Шарайголын гурван хаан байна. Нэг нь эдvгээ энэ Нандулам хаан байна. Авай Богд минь! Ємнєх минь ойр болов. Хойнох минь хол болов. Би энэ их хуримаас харивал хойно би ямар хурим vзэх буй? Авай Богд минь! Намайг бvv хорь. Би очилцъё» гэж Царгин євгєн уйлж байхад арван зvгийн эзэн Богд наян настай Царгин євгєнийг уйлахад эс тэсэж хайлав. Нанчvн ирээд: «Ахай чи богдын зарлигаас давдаг билvv? Харивал яана?» гэж хэлбээс Царгин євгєн єгvvлрvvн: «Арван таван наст хэнз тєрсєн Нанчvн минь мэдэв vv чи? Наян настай хєгшин ахай чинь єтлєв би. Заан шаргал морь минь євс даах чинээгvй болов. Загал толгойт хєгшин ахай чинь би тараг уух чинээгvй болов би.. Арван зvгийн эзэн авай Богд юугаа гэгээний ємнє арван таван наст хэнз тєрсєн Нанчvн чинийхээ дэргэд энэ их хуримд ороод харьсуу» гээд хайлж байваас хамаг баатрууд бvгд уярч уйлалцваас арван зvгийн эзэн богд дотроо ємссєн сувд цамцаа тайлж Царгин євгєнд ємсгєєд зарлиг болруун: «За Царгин авгай минь! Энэ vг чинь маш зєв. Миний vгнээс чи гардаг билvv? Гэртээ харьж хамаг их улсыг минь захираад, хаш их тєрийг минь тvшиж суу» гэж зарлиг болбоос Царгин євгєн: «Авай Богд минь энэ чинь зєв. Єсєхдєє чиний зарлигаас эс давсан Царгин євгєн, єтлєх цагтаа чиний зарлигаас давах уу би? Хатуу яс минь нимгэрч, хар цус минь шингэрч, хайран бие минь єтєлсний тулд харь дайсны дотор таныхаа ємнє орж vхье гэж билээ. Авай Богд  минь хорьсны хойно над аргагvй. Би харьсуу» гээд Царгин євгєн уйлсаар харив.


ємнєх     гарчиг    vргэлжлэл