Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН,

МАНГАСЫН ХУВИЛГААН ЛАМЫГ ДАРСАН

НАЙМДУГААР БYЛЭГ


 

2. Лам мэхэлж Гэсэрийг илжиг болгов

 

            Тєдий тэр лам цааш очоод Гэсэрийн хотын баруун ємнє бууж суутал эн тэргvvн ламд мєргєсєн нэгэн сохор хvн ирээд Алтан дагинад айлтгаруун: «Миний нvдийг эдгээв. Энд нэгэн алтан єнгєт их хутагт лам ирээд манай vгvv ядууд єглєг єгєєд нvдгvй амьтанд нvд оруулав. Дvлий амьтны чихийг сонор болгов. Тийм их гайхамшигт лам байна» гэв. Тэндээс Алтан дагина ийн сэтгэрvvн: «Эжнээ. Би яагаад эс мэдэв? Гэсэрийн зарлигаас давдаг билvv?» гээд тєдий Алтан дагина таван зуун дагуулаа дагуулж єглєг барамидаа авч ламын дэргэд хvрээд дагина мєргєлгvй, ламын суусан ширээний гадуур ламын биеийг гурван vе эргэж vзээд шинжилбэл Сайваар одогсдын (бурхны) биеэс ялгалгvй алтан єнгєт лам байхыг vзээд дагина vлэмж сvсэлж мєргєєд єглєг барамидаа бариад (єргєєд) харив.

            Тэр цагт Гэсэрийн бясалгал найман хоног дутуу байжээ. Найм хоносны хойно сэлмээ єргєєд (бясалгалаа тєгсгєєд) Алтан дагинад зарлиг болруун: «Yvдийг минь нээ. Эдvгээ амьтныг туслах цаг минь боллоо» гэв. Алтан дагина Гэсэрийн зарлигийг сонсоод гадна сан тавьж зул хvж шатааж дан хэнгэрэг дэлдээд бvрээ бишгvvр татаж номын харшийн алтан vvдийг нээвэл Гэсэр хаан Алтан дагинад зарлиг болруун: «Yгvv дутуу амьтныг цуглуул. Єглєг єгсvv. Євчтєн цэртэн амьтныг цуглуул. Євчин цэрийг эдгээе» гэхэд Алтан дагина ийн айлтгаруун: «Арван зvгийн эзэн Гэсэр хаан минь. Чамайг бясалгалд суусны хойно нэгэн алтан єнгєт гайхамшигт лам ирээд манай vгvv дутуу амьтанд єглєг єгєєд балай амьтанд нvд оруулаад дvлий амьтныг сонор болгов гэхийг сонсоод чиний зарлигаар єглєг барамидыг аваад таван зуун дагуулаа дагуулж очоод мєргєлгvй, ширээний гадуур гурван vе эргэж шинжлэн vзвэл алтан єнгєт сайваар одогсдын биетэй адил лам байв. Энэ лам мєн ч биз, биш ч биз. Би vvнийг яаж таних вэ! Юу ч болов, мєртєє гэж мєргєєд ирэв, би. Гэсэр чи юу ч болов, тvvнийг очиж таниасай» гэж айлтгавал, Гэсэр хаан зарлиг болруун: «Энэ Замбутивд надаас дээр лам байхгvй билээ. Би очихгvй. Над хэрэгтэй ирсэн лам болбол тэр энд ирж над мєргєх биз. Дэмий замын ламд очиж мєргєх ёсгvй билээ» гэвэл, Алтан дагина бас айлтгаруун: «Чамайг тэр ламд очиж мєргє гэсэн биш. Чамайг жаргалдаа ташуурав гэж эцэг чинь Хурмаст тэнгэр тэнсvvл (туршуул) илгээсэн ч биз. Бус, шулмасын хувилгаан лам ч байж болно. Би дагинын хувилгаан боловч эс танив. Би чамайг таньтугай гэж айлтгалаа. Чи єєрєє номын харшдаа суугаад надаас дээр ламгvй гэх чинь юу вэ? Эцгийн чинь илгээсэн тэнсvvл ч биз. Тэнсvvл мєн болбол чи гэртээ залж мєргєхгvй юу? Биш, шулмасын хувилгаан лам болбол чи тvvнийг таниад доройтуулахгуй юу? гэж айлтгасан учир минь энэ билээ» гэсэнд Гэсэр хаан тэр vгийг зєвшєєгєєд Гэсэрийн єєд болоход Гэсэрийн ємнє дан хэнгэрэг дэлдээд туг хиур барьж бvрээ бишгvvрийг татаж єєд болоход билгийн хээр морь нь огторгуйгаас угтан бууж ирээд Гэсэрийн єєд болох зам дээр хєндлєн зогсоод ийн айлтгаруун: «Арван зvгийн эзэн Гэсэр хаан чи, юунд єєд болов?» гэж асуувал Гэсэр хаан зарлиг болруун: «Манай энд нэгэн их лам ирж гэнэ. Би тvvнд мєргєхєє очъё» гэв. Хээр морь бас айлтгаруун: «Эрт урьд эцэг чинь Хурмаст тэнгэр чамайг сургахдаа зарлиг болдог билээ. Дээд биенд чинь арван зvгийн бурхан тєгссєн, дунд биенд чинь дєрвєн их тэнгэр нар соливцон давхарласан, доод биенд чинь найман лусын хаан тєгссєн, бэлхvvсээр чинь зуун найман эх дагина ороон сахисан, энэ Замбутивд чамаас дээр бурхангvй гэж зарлиг эс боллуу? Одоо энэ замын ламын аль явдлыг мэдэж мєргєе гэнэ вэ?» гэж айлтгавал арван зvгийн эзэн Гэсэр хаан хээр моринд зарлиг болруун: «Би эцгийн зарлигийг мартах билvv? Намайг мартсан мэт санаад ирж хэлэх чинь энэ байна. Энэ чинь маш зєв. Чиний хэлсэн vг vнэн байтал, би лам бvрд юунд мєргєх вэ? Энэ ямар учиртай ирсэн лам болов? гэж тэнсэж танихын тул очих минь энэ билээ. Хээр морь чиний мэдэхийг би мэдэхгvй гэж vv?» гэсэнд хээр морь єгvvлрvvн: «Гэсэр ийм зарлиг болсны хойно адгуусан амьтан над ямар vг байх вэ! Yvний хойно над зэмгvй» гээд огторгуйд гарч очив.

            Гэсэр одоо ламын дэргэд хvрч ламын биеийг шинжлэн vзээд ламын ширээний гадуур гурван vе эргэж vзвэл ламын vе гишvvн нь чичирч vс яс нь ширвээтэж бор зvрх нь булгилж богино хавирга нь шархирч байв. Лам их айсан боловч биеэ эрхгvй даран даран суув. Тєдий Гэсэр хаан ирээд баруунтаа нь алтан сандал дээр арсланы арьсан дэвсгэр дээр суув. Арван зvгийн эзэн Гэсэр хаан арсланы дуугаар ихэд тасхийн ламд зарлиг болруун: «Ай лам чи хаанаас ирэв? Ахуй суух газар ус чинь хаана вэ? Ачит vндсэн багш лам чинь хэн бэ? Аль єглєгийн эзэд тахидаг вэ? Энд ямар учиртай ирсэн лам бэ? Надтай рид хувилгаан тэмцэлдэхийн тул ирэв vv? Рид хувилгаанаа тэмцэлдье. Эсбvгээс надаас єглєг барамид гуйхын тул ирэв vv? Би єглєг барамидаа єгье. Энэ Замбутивд надаас дээр бурхан vгvй байтал чиний ирсэн учир шалтгаан юу вэ? Чи надаас дээр рид хувилгаантай лам болбол над рид хувилгаанаа vзvvл. Би чамд мєргєе. Чи надаас дор лам болбол би чамд рид хувилгаанаа vзvvлсvv. Чи над мєргє» гэж Гэсэр хаан зарлиг болсонд тэр лам ихэд айж цочсон байтал vл айхын ёсоор лам биеэ эрхгvй даран даран сууж ийн єгvvлрvvн: «Намайг хэлэхийн урьд Гэсэр хаан чи ухаандаа мэдсэн ажээ. Одоо чамтай рид хувилгаан тэмцэлдэх гэсэн биш.Би Очирт орон дахь Шигэмуни бурхнаас иштэй ирлээ» гэж айлтгавал Гэсэр хаан зарлиг болруун: «Шигэмуни бурхан чамайг ямар учиртай энэ Замбутивд илгээв? Ай лам! Энэ vг чинь тун худал vг мэт, юу вэ?» гэв.

            Тэндээс лам Гэсэртэй суусаар дасаж ийн айлтгаруун: «Шигэмуни бурхан Очирт оронд суух цагт би шинэхэн дагасан (ширээ даасан?) нэгэн аяга тахимлиг (гэлон) байлаа. Бурханд над зарлиг болруун: «Чи дорд Замбутивд тvргэн одоод миний энэ зарлигийг Yйл  бvтээгчид  номлож єг.Эн урьд эцэг чинь  Хурмаст  тэнгэр таван зуун жил болоод гурван хvvхдийнхээ  нэгийг илгээ гэвэл  жаргалдаа ташуурч миний зарлигийг мартаад хоёр зуун жил илvv болсны  хойно илгээв. Тvvний  хойно болбол Vйл  бvтээгч, мангасын газарт очоод мангасыг дараад ирэхгvй жаргаж Арлан гуа хатны баг идээнд ташуурч суув. Тvvний хойно Шарайголын гурван хаан ирж аливаа бvгдийг чинь эцэс болгов. Одоо болбол чи хамаг амьтныг хичээж єршєєхгvй байна. Тиймийн тул Бурхны зарлиг: Vйл бvтээгч, надтай атаархах болбол чи  Очирт оронд гарч  ир. Би дорд  Замбутивд очоод чиний  чинээ амьтныг туслахгуй юу? гэж зарлиг болсонд тэр цагт Бурханд «Намайг vл итгэх биз» гэж айлтгавал, тэндээс Бурхан миний оронд авшиг тавиад сац би алтан єнгєт болов. Чамайг vл итгэх гэж энэ хар  бадар аяга, цангилзах дулдуйг тэмдэг болгож єгсєн учир нь тэр билээ». Тэгж  лам єгvvлбээс Гэсэр хаан зарлиг болруун: «За бид эцэг хєвгvvн хоёр буруу  явсан нь vнэн байна. Бурхны  зарлигаар миний  эцэг Хурмаст тэнгэр чамд  юм  хэлэв vv? Чамаас єєр элч илгээв vv? Тэндээс чамайг ирэхэд гучин гурван тэнгэр нар мэдэв vv? Ялгуусан гурван єхий минь золгов уу? Анд гурван богд тэнгэр минь мэдэв vv? Миний эцгийн гэрт чи оров уу?» гэж асуувал лам єгvvлрvvн:  «Бурхан намайг чиний  эцгийн гэрт ор гэсэнгvй. Чиний гурван эгчийг би мэдэхгvй. Чиний анд гурван тэнгэрийг би танихгvй. Бурхан намайг тэнд хамаг тэнгэр нарт золго гэсэнгvй» тэгж хэлээд лам хилэгнэхийн дvрээр ийн єгvvлрvvн:  «Урьд болбол чи рид хувилгаанаа тэнсэлдье гэлээ, чи. Тvvний хойно болбол Бурхны цангилзах  дулдуй, хар бадар аяга хоёрыг итгэхгvй  байна чи. Харин намайг худалч гэж байна. Эдvгээ Шигэмунийн зарлигийг тоохгvй байна. Энэ  vгийг чинь Бурханд айлтгасуу. Та хоёр уулзаж хэлэлц. Би харьсугай» гээд дулдуй хар бадар аягаа аваад босоход Гэсэр хаан зарлиг болруун: «Лам тvр тvдгэлз» гээд Гэсэр хаан дотроо ийн сэтгэрvvн: «Эдvгээ би энэ ламд мєргєх ёсгvй боловч  Бурхны цангилзах дулдуй, хар бадар аяга хоёрыг vзээд эс мєргєвєл над тєрєл тутамд их алдас болно» хэмээн  сэтгээд Гэсэр хаан сандлаас босож ламд зарлиг болруун: «Ай лам чи Шигэмунийн дэргэдээс ирсэн аяга тахимлиг боловч би чамд мєргєх ёсгvй билээ. Бурхны дулдуй бадар аяга хоёрт мєргєм vv. Миний тэргvvнд Бурхны дулдуйг тавьж єг» гэж  зарлиг болоод тєдий Гэсэр хаан мєргєвєєс лам дулдуйг авагч  болоод илжигний хєргийг авч  Гэсэрийн тэргvvн дээр тавиваас Гэсэр хаан хар илжиг болон байв. Лам  мэгдэн яарч илжигний дээр гутал, ємд, оймс, аливаа муу хувцсыг ачиж Гэсэрийн биеийг бузарласны тул дээд биен дэх арван зvгийн бурхан дээш гарав. Доод  биен дэх найман лусын хаан доош лусын хаадад оров.Дундад биен дэх соливцон давхарласан дєрвєн их тэнгэр нар дээд тэнгэр нарт гарав. Бэлхvvсээр нь ороон сахисан зуун найман дагина, дагинасын оронд харив. Эдvгээ шавар махбод бие нь vлдэв. Лам яаран илжгийг гурван давхар тємєр ногтоор ногтлоод гурван давхар тємєр чєдрєєр чєдєрлєєд хоёр хувилгаан бєєгєєр бариулаад, тєдий лам Алтан дагина, хамаг эрдэнэсийн сан, илжиг тэд бvгдийг аваад лам эрслэн тавуул огторгуйд нисэн єєрийн газартаа зорчив.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл