4. Ажу
мэргэн хатан Гэсэрт туслах заяатай
Тэр гурван
дагина очоод Хурмаст тэнгэрт айлтгав: «Мангасын нэгэн хувилгаан,
лам болж ирээд Гэсэрийг илжиг болгоод Алтан
дагиныг аваад очив» гэж мэдvvлбээс
Хурмаст тэнгэр хоёр хvvгээ
аваад гучин гурван тэнгэр нарыг хураагаад зарлиг болруун; «Эдvгээ
миний хєвгvvн
Vйл бvтээгчийг
мангас илжиг болгож гэнэ. Тvvнд
туслах арга юу байна?» гэж асууваас тєдий
гучин гурван тэнгэр нар: «Бид
юу мэдэх вэ! Чи мэдэх биз» гэсэнд тэндээс Хурмаст тэнгэр,
Амин сахигч, Тєгс
цогт хоёр хєвгvvндээ
зарлиг болруун: «Та хоёрын хэн тань эрдмээр илvv
вэ? Тэр нь очиж тусал» гэсэнд тєдий
Амин сахигч сєгдєн
айлтгаруун: «Чамайг эцгээ зарлиг болсныг сонсож, дvvгээ
илжиг болсныг мэдээд очихгvй
гэх vv? Би хvч
vл хvрэхээ
мэдvvлнэ»
гэв. Бас дуу нь Тєгс
цогт сєгдєн
айлтгаруун: «Би ахаа илжиг болов гэхэд очихгvй
яах вэ! Дийлж vл, чадахаа айлтгая. Эцэг минь, гэгээндээ айлд!»
гэсэнд Хурмаст тэнгэр зарлиг болруун: «Энэ хоёр хєвгvvдийн
минь vг цєм
vнэн. Эдvгээ
бид бvгдээр
Шигэмуни бурханд айлтгая» гээд Бурханд хvрээд
Хурмаст эхлэн гучин гурван тэнгэр нар Бурханд мєргєєд
Хурмаст тэнгэрт айлтгав: «Мангасын нэгэн хувилгаан, лам болж ирээд
Yйл бvтээгчийг
минь илжиг болгоод Алтан
дагина, аливаа бvгдийг
аван очив гэнэ. Тvvнд
туслах хvнийг
эс олоод Бурханд айлтгаж байна»
гэвэл Бурхан зарлиг болруун:
«Та нар хариад Vйл бvтээгчийн,
дээр тэнгэр нарт эцэг эхэс аль сар, аль єдєр,
аль цагт тєрєв?
Дор Замбутивд очоод эцэг эхээс аль жил, аль сар, аль єдєр,
аль цагт тєрєв?
Тэр хоёр эхийн тєрсєн
єдрийн
vvдний мєнгийг
нийлvvлж,
Гэсэрийн заяаны бичигт vз. Гэсэр хэдэн vе эндэх вэ? Ямар ёст хvн
туслах вэ? Тvvнийг
зохиж (нягталж?) шvvж
vз. Эдvгээ
би илэрхий зааж єгєх
билээ. Бясалгалд минь саад болно. Миний зарлиг, Гэсэрийн заяаны
бичиг хоёр ялгалгvй»
гэв. Бурхан тэгж зарлиг
болсонд Хурмаст тэнгэр тэргvvлэн
гучин гурван тэнгэр нар бvгдээр
харьж ирээд дээрх эх, дорх эх, тэр хоёр эхээс нь тєрсєн
сар єдрийг асуугаад vvдний мэнгийг нийлvvлж
заяаны бичигт vзвээс Гэсэрийн илжиг болох хэмжээ нь мєн
байжээ. Гэсэр есєн
vе эндэх болно. «Эдvгээ
хэн туслах вэ?» гэж. заяаны бичигт дахиж шvvж
vзвэл Гэсэрийн нэгэн хатан, Ажу мэргэн хатан туслах юм байна. Тєдий
хамаг бvгдийг
заяаны бичгээс
тодорхой мэдэв.