Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН,

МАНГАСЫН ХУВИЛГААН ЛАМЫГ ДАРСАН

НАЙМДУГААР БYЛЭГ


 

11. Гэсэр хаан Ловсгаагийн сvнсийг устгаж тvvнийг доройтуулав

 

            Тєдий арван зvгийн эзэн Гэсэр хаан зарлиг болруун: «Та бvгдээр аливаа атаатнаа алав. Дайснаа цєм дарав. Эдvгээ хишиг (ээлж) над болов. Ловсгаа бид хоёрын наадахыг та нар сайн vзэж бай» гээд Гэсэр билгийн хээр морио унаад лугшин хатирч очвоос Ловсгаа гэнэт Гэсэрийг vзээд яаран уулын чинээ цагаан морио унаад морио тасар гуядаж тутааваас Гэсэр хойноос нь хєєж очоод эрхгvй гvйцэж морио татаж орхиод есєн алд хар шороо суга татаад хоёр гурвантаа цавчваас даахгvй байв. Ерэн гурван жингээр хийсэн их болд сvхээр толгойг нь цоор цоор дэлдвээс vхсэнгvй. Гэсэр тvvний vл vхэхийг мэдээд нэгэн их уулыг аваад дээрээс нь дарж орхиод морин дээрээ мордвоос Ловсгаа уулыг єргєєд босов. Гэсэр мориноосоо бууж гvйж очоод хоёр уулаар дарваас хоёр уулыг єргєєд босов. Гурван уулаар дарваас бас єргєєд босов. Гэсэр таван уулыг хавсран тавиад дээр нь зургаан vсгийг бичвээс мангас хєдєлж эс чадав. Гэсэр Ловсгаа хоёрын байлдах тоосонд хvн мал цангаж vхэхэд ойртов. Гэсэрийн биений хєлс баруун этгээдэд урсав. Ловсгаагийн биений хєлс зvvн этгээдэд урсав. Гэсэрийн хєлсийг уусан амьтан эдгэж байв. Ловсгаагийн хєлсийг уусан амьтан vхэж байв.

            Тєдий Гэсэр эргэж ирээд алтан сандал дээр сууж хєлсєє арчиж байваас Цас эхлэн бvгдээр айлтгаруун: «Чи тvр амарзна. Энэ цэрэгт нь бид бvгдээр орж цавчилдъя» гэвэл Гэсэр зарлиг болруун: «Та нар байг. Миний хоёр хєвгvvн Лайцав, Райцав хоёр орж цавчтугай. Бид бvгдээр vзье» гэв. Тєдий хоёр хєвгvvд Гэсэрт сєгдєн мєргєєд ийн айлтгаруун: «Бие минь бага боловч уур минь их. Бие морины уурыг дарах увдисыг хайрлан соёрх» хэмээвээс Гэсэр тэр хоёр хєвгvvний бие моринд увдисыг єгєв. Хоёр хєвгvvд мєргєєд мордон очиж дайсанд хvрээд дєчин дєрвєн их сайд, дєрвєн зуун баатрын толгойг тасар дэлдэж орхивоос сvнс нь олон борчин соно болон огторгуйд нисэж гарав. Хоёр хєвгvvд єгvvлрvvн: «Хэнд хувилгаан бий? Хэнд хувилгаан байхгvй?» гээд нэг нь шонхор болон хєєв. Нєгєє нь начин болон хєєв. Хоёул огторгуйд нисэн гvйцэж тас нударч орхиод эргэж ирээд морио унаад Гэсэрийн дэргэд ирж Гэсэрт мєргєєд сууваас Цас зарлиг болруун: «Хоёр хєвгvvуд минь. Хав бах тань ханав уу?» хэмээн асууваас «Баахан уур дарав» гэж айлтгав. Гэсэр тэргvvлэн бvгдээр инээлцэв.

            Гэсэр зарлиг болруун: «Цас эхлэн та бvгдээр харь. Би Лайцав, Райцав хоёрыг аваад мангасын хотод нь очъё. Мангасын аливаа сvнс нь хотдоо бий. Би хотод нь хvрээд аливаа рид хувилгаанаар аргалж сvнсийг нь албаас энэ муу Ловсгаагийн бие, vе гишvvн нь єєрєє цуцрах болно. Хотын найман єнцєгт нь найман алтан гадас бий. Найман гал эрдэнэ, найман шил эрдэнэ бий. Нэгэн алтан суварга бий. Тэр суварганы дотор нэгэн алтан гадас нэгэн алтан тарвага бий. Тэр бvгд цєм мангасын сvнс болно. Суваргыг буулгаж орхиод хотыг нь тvймэрдээд Алтан дагиныг авч ирье» хэмээн зарлиг болоод, тєдий Гэсэр, Лайцав, Райцав хоёрыг аваад мангасын газарт єєд болов. Цас эхлэн гучин баатар, гурван зуун хошууч, тэр энгvй олзоо тєгсгєж аваад харив.

            Тєдий Гэсэр, Лайцав, Райцав хоёрыг аваад явбаас нэгэн их уулан дээр мангасын сvнс хоёр євгєн сууж байв. Гэсэр хувилгаанаар хvрээд сvхээр цохиж алаад Гэсэр зарлиг болруун: «Лайцав, Райцав хоёр минь. Мангасын аливаа дєрвєн хошуу малыг та хоёр тєгсгєж аваад намайг хvлээж суу. Та хоёр очиж болохгvй. Би мангасын хотод хvрээд мангасын аливаа сvнсийг рид хувилгаанаар арга хийж барьж алаад Алтан дагина эхийг чинь тан дээр авч ирье» гэв. Тєдий Гэсэр нэгэн агшинд хvрээд хотын найман єнцєгт нь найман гадас, найман шил эрдэнэ, найман гал эрдэнийг аваад суваргыг тvлхэж орхиод, доторх нэгэн алтан гадсыг сугалж аваад алтан тарвага, есєн алтан гадас, гал эрдэнэ, шил эрдэнэ, хотыг тvймэрдээд аливаа бvгдийг цєм хамарч аваад Алтан дагиныг хvлж явган тууж билгийн ташуураар жанчсаар авч ирвээс хоёр хєвгvvн угтаж ирээд Алтан дагинын хvлсэн гарыг тайлж тавив. Арван зvгийн эзэн Гэсэр хаан мангасын дєрвєн хошуу мал хvн, аливаа зvйл эрдэнэ бvгдийг хувилгаж хоёр имдий (?) болгон хоёр хєвгvvндээ єгєв. Хоёул аваад хэтэвчиндээ дvрээд мангасын оюу єнгєт хєх морийг Алтан дагинад унуулж арван зvгийн эзэн Гэсэр хаан гэрийн зvг залран явахад Алтан дагинын унасан мангасын хєх морь эс явж хойно хоцров. Хоёр хєвгvvд эргэж ирээд Лайцав мориноос бууж эхдээ унуулав. Ах дvv хоёул сундалж хєх морийг хєтєлж явтал гэнэт Гэсэр vзээд хєх моринд увдисыг єгвєєс амар морь мэт болов. Ловсгааг дайрч ирвээс тvvний vе гишvvн нь єєрєє цуцарсан байв.

            Арван зvгийн эзэн Гэсэр хаан гэртээ ирээд Алтан дагиныг бууруулж таван зуун дагуул улс малаас нь хагацуулж ганц гэрээр буулгав. Гэсэрт Ажу мэргэн алтан аяганд рашааны архийг хийж сєгдєн бариад ийн айлтгаруун: «Алтан дагинын явдал буруу боловч Ажу мэргэн хатан чинь гуйна» гээд мєргєсєнд Гэсэр зарлиг болруун: «Муу хvнийг тvр зовооё гэж билээ би» гэв. Гзсэр, Ажу мэргэний vгээс vл давахын тул Алтан дагинын аливаа бvгдийг Ажу мэргэн тєгсгєж єгєв.

            Арван зvгийн эзэн Гэсэр хаан, арван хvч тєгссєн мангасыг алж шумнасын vндсийг тасалж тэнгэр нарын жаргалаар жарган суусан цадиг тєгсєв.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл