Юу Яаж Хэрхэн?
Шинэлэг Технологи
  Агуулга
 Нvvр Хуудас
 Танилцуулга
 Толь Бичиг
 Монголдуу
 Вэб Лавлах 109
 Асуулт Самбар
 E-Mendchilgee!*
 Зургийн Цомог
 Фото Сурвалжлага
 Чат::Chat
 Зочны Дэвтэр
 Links Вэб Хаяг
 Хамтран Ажиллах
 Ангилал
 Компъютер
 Интернэт
 Технологи
 Ахуй Амьдрал
 Уран Зохиол
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

 

Сурталчилгаа

Easydisk гэж юу вэ?

 

Эрхэмчухал Дорж

2002 оны 4-р сарын 20

Easy Disk гэж юу вэ?

За, сайн байцгаана уу. Нэг ийм хєєрхєн зєєврийн хатуу дисктэй болчихлоо. Єчигдєр хичээлдээ сууж байгаад EasyDisk -дээ хичээл дээр хийж байсан файлиудаа хадгалж байсан чинь хажууд сууж байсан хvvхэд их сонирхон юу юм бэ гэж асуугаад тэгээд бид 2 энэний тухай интернетээс баахан хайж хvчин чадал, хэрэглээ мєн vнийг нь судалсан юм. Тэгээд уншсанаа энд бичье гэж бодлоо. EasyDisk нь єнгєрсєн жилээс анх худалдаанд гарч эхэлсэн юм байна. Та бvхний сонирхолыг татах байх гэж найдаж байна.

loading ...

EasyDisk -ийг энгийнээр тайлбарлах юм бол зєєврийн маш жижигхэн (жирийн уруулын будагны хэмжээтэй) хатуу диск юм. Тєрєл бvрийн файль хадгалах, зєєвєрлєхєд зориулагдсан (Програм суулгаж мєн уншуулж болно). USB хурдан холболтоор компьютертэйгээ холбон хэрэглэдэг. Ямарч зай (battery), тог, кабел утас шаардлагагvй. Маш жижигхэн, хєнгєхєн, авч явахад маш тохиромжтой. Тvлхvvрнийхээ оосроос зvvгээд авч явж болно.

loading ...

Компьютерынхаа USB port-д залгахад компьютер чинь EasyDisk -ийг removable hard drive гэж таних болно. Таны OS (Operating System) чинь Windows ME, 2000, XP байх юм бол EasyDisk -ийг шууд USB port -доо залган хэрэглэж болно. Эдгээр OS -ууд EasyDisk -ийг шууд танин илvv hard drive-ийн vсэг нэмэх болно. Харин Windows 98/SE хэрэглэдэг
бол таних driver-ийг суулгасаны дараа бvрэн ашиглах боломжтой болно.

loading ...

Зураг. Дискнvvдийн хурд, хvчин чадлын харьцуулалт

Одоогоор худалдаанд гарч буй EasyDisk -ийн багтаамж нь 16MB, 32MB, 64MB, 128MB, 256MB байна. 2GB нь удахгvй гарна гэж итгэлтэй байна. Vнэ ханш нь floppy disk, CD, mini disk-тэй харьцуулахад бага зэрэг vнэтэй мэт боловч хэрэглээ нь бусдыг бодвол их юм.

Эхлэлд нь очих

System Requirements:

  • Windows 98/SE, Windows ME, Windows 2000, Windows XP, Mac, OS 9.0 operating system.
  • USB 1.1 буюу тvvнээс дээш.
  • AMD/Intel Pentium 133mhz.
  • Windows 98/SE -тэй бол EasyDisk driver суулгах шаардлагатай.

Эхлэлд нь очих

Yзvvлэлтvvд:

Хэмжээ : 81мм x 23мм x 12.5мм (3.19” x 0.91”x 0.49” инчээр)
Жин : 16гр (0.56 ounces) – ойролцоогоор
Дата Transfer хийх хурд - унших хурд: 950KB/сек (хэрэглэж байгаа компьютерээс хамаарна)
Дата Transfer хийх хурд - бичих хурд: 600KB/сек (хэрэглэж байгаа компьютерээс хамаарна)
Худалдаж авах vед external USB байхгvй компьютерт зориулж 1.5м урт кабел дагалдана
Хатуу диск шиг вирустах боломжтой
EasyDisk non-volatile Flash Memory хэрэглэн ажилладаг, харин Digital Camera, MP3 player -vvдэд єєр тєрлийн compact flash memory байдаг. Тиймээс EasayDisk -ийг Digital Camera, MP3 player -тэй холбон ажиллуулах боломжгvй.
Теоромоор бол нэгэн зэрэг 127 ширхэг EasyDisk -ийг компьютертээ холбож болно. Харин English цагаан толгойд 26хан vсэг байдаг учираас 23 ширхэг EasyDisk -ийг USB Hub ашиглан компьютертээ зэрэг холбох боломжтой. (A,B,C -г хасаад)
Багтаамжнаасаа мєн reseller -vvдээсээ хамааран vнэ нь $30 -аас $350 -ийн хооронд хэлбэлзэж байна.


Floppy disk дєнгєж 1.4MB багтаамжтай, vvнийг EasyDisk -тэй зvйрлэхийн аргагvй юм. Хvн бvрд CD-RW хэрэглэх боломж бага. Zip drive? Mini disk? EasyDisk нь хаашаа ч явсан биедээ авч яван хэрэглэхэд хамгийн тохиромжтой. EasyDisk -ийг компьютер хэрэглэгч хэн бvхэнд авч хэрэглэхийг санал болгож байна.

Эхлэлд нь очих

 

Холбогдох Линкvvд :

 

 

 
 
Dorj Erhemchuhal. Apr 20. 2002.