1. Бурханы зарлигийг мартав

Эрт нэгэн цагт Шигэмуни бурханыг нирвааны дvр vзvvлэхийн урьд
Хурмаст тэнгэр Бурханд
мєргєе гэж очив. Хvрч мєргєсний хойно Бурхан Хурмаст тэнгэрт зарлиг
болов: «Таван зуун жил болсны хойно ертєнцийн цаг самуун болох
буй. Гэртээ харьж таван зуун жил болоод гурван хєвгvvнийхээ нэгийг
илгээ. Тэр ертєнцийн хаан тэр болтугай. Хvчтэн нь хvчгvйгээ барьж
идэх буй. Гєрєєс євєр хоорондоо нэг нэгээ барьж идэх буй. Чи гурван
хєвгvvнийхээ нэгийг очуул. Тэр ертєнцийг эзлэгч хаан тэр болох
буй» гэв. «Таван зуун жил жаргалдаа ташуурч суув чи. Миний зарлигаар
vтэр илгээгээрэй» гэв. Хурмаст тэнгэр: «Зєв» гээд харьж ирэв.
Ирсэн хойно Бурханы зарлигийг мартаж Хурмаст тэнгэр долоон зуун
жил болтол суув. Сууж байтал Сударсун балгасны их хотын баруун
єнцєг нь нэгэн тvмэн бээрийн газар эвдрэв. Хурмаст тэнгэр тэргvvлэн
гучин гурван тэнгэр нар хамаг зэр зэвсгээ авч: «Энэ хотыг хэн
эвдэв? Бидэнд єшєєт дайсан vгvй билээ. Асур
нарын цэрэг эвдэв vv vvнийг?» гэж хотынхоо эвдэрсэн зvгт очив.
Очиж vзэхэд хот нь єєрєє эвдэрсэн ажээ. Хурмаст тэнгэр тэргvvлэн
гучин гурван тэнгэр нар бvгдээрээ ярилцав євєр зуураа: «Энэ хот
юунд эвдрэв?» гэж ярилцаж байтал Хурмаст тэнгэр санав: «Шигэмуни
бурханыг нирвааны дvр vзvvлэхийн урьд мєргєе гэж очиж билээ би.
Мєргєсний хойно Бурхан над зарлиг болж: Таван зуун жил болоод
гурван хєвгvvнийхээ нэгийг илгээ. Ертєнцийн цаг самуун болох буй»
гэж билээ. «Хvчтэй нь хvчгvйгээ барьж идэх буй. Гєрєєс євєр зуураа
нэг нэгийгээ барьж идэх буй» гэж билээ. «Би мартаж жаргалдаа ташуурч
таван зуун жилээс илvv долоон зуун жил илvv сууж байна би» гэв.